Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 111/2017/0056/з |
Дугаар | 34 |
Огноо | 2019-02-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 34
З.Л-ийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар З.Л-г ажилд томилох тухай захирамжийг илт хууль бусад тооцуулах, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар З.Л-г ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 23832403 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх, Ховд аймгийн Засаг дарга Д.Г-т Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7.1-д заасны дагуу хариуцлага тооцуулах”
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0576 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: З.Л, түүний өмгөөлөгч Б.О нар,
Нэхэмжлэгч З.Л-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Л-ийн Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Засаг дарга Д.Г-т хариуцлага тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.1,1, 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Л-ийн Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар З.Л-гажилд томилох тухай захирамжийг илт хууль бусад тооцуулах, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар З.Л-гажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 23832403 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0576 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...54.1.2...” гэснийг “...54.1.1...” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч З.Л-ийн хяналтын гомдол: “... Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай захирамжийг илт хууль бусад тооцуудах, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөр гаргуулан авах.
4. Нэхэмжлэгч З.Л би Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “З.Л-гажилд томилох тухай” Б/65 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох 1 дүгээр шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа үндэслэл нь,
5. Захиргааны хэргийн дэвж заалдах шатны шүүх магадлалын хянавал: хэсгийн 5-9 дүгээр мөр өөрөөр хэлбэл 8 дугаар хуудасны дээрээс 1-5 дугаар мөрөнд нэхэмжлэгч З.Л-гээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шатны шүүхийн шийдвэр гарч ажилд эгүүлэн авахдаа Хөдөлмөрийн тухай хуулиар бус Төрийн албаны тухай хуулиар томилох ёстой байсан, тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах эрхтэй...” хэмээн маргажээ гэсэн нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн талд үйлчилж байгаагийн илрэл байна.
6. Мөн хуудасны дээрээс 18-36 дугаар мөрөнд “...нэхэмжлэгч З.Л-гтус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд томилсон байх бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “З.Л-г ажлаас чөлөөлөх тухай” Б/65 дугаар захирамжаар хууль тогтоомжид заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ...” хэмээгээд Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар захирамжид огт заагаагүй Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д заасан заалтыг 12 мөрөөр тайлбарлан бичээд Ховд аймгийн Засаг даргын захирамж нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн байна хэмээсэнд гомдолтой байна.
7. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн дэвж заалдах шатны шүүх магадлалын 9 дүгээр хуудасны дээрээс 3-21 дүгээр мөр нийт 18 мөрөөр “...Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна...” гэсэн нь миний нэхэмжлэлийн шаардлагад огт байхгүй зүйлийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд З.Л миний нэхэмжлэлийн шаардлагад ач холбогдол өгч хэлэлцээгүйд гомдолтой байна.
8. Учир нь, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр З.Л намайг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд томилсон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 “... ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэснийг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөрт багтаан зохих журмын дагуу ажил хүлээлцүүлж, холбогдох тооцоо хийхийг ажлын хэсэгт даалгасугай хэмээн ажлаас халж захирамжилсан нь ажилд орох өдрөөс нэг жил буюу 365 хоногийн өмнө байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” ... гэж заасанчлан мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.7-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай”, “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” ... гэсэн заалтуудыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт байсан.
9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 “захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт нь бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасанчлан Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай захирамж нь З.Л намайг ажилд авмагц халсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. хууль үндэслэх, 4.2.2. шуурхай, тасралтгүй байх, 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ... зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдсан захиргааны актыг гаргасанд гомдолтой байгаагаа илэрхийлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
10. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийдвэрийн 12 дугаар хуудасны дээрээс 9-13 дугаар мөрөнд “...нэхэмжлэгч З.Л-ийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж дүгнэж, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар “З.Л-г ажилд томилох тухай” захирамжийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэсэн заалтын алдааг засахгүйгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх З.Л миний нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэж байгаад гомдолтой байгаа.
11. Тэгээд ч Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын ажлыг хүлээлцээгүй нь ажил хүлээж авч байгаа З.Л, ажил хүлээлцэх комиссын гишүүн байгууллагын нягтлан Г.Чанцалдулам, нярав жолооч О.Б нарын гарын үсэг зурагдаагүйгээр баталгааждаг. Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын ажлыг хийж байсан Л.Б тухайн байгууллагын бичиг хэргийг архивын өрөөнд хийж цоожлоод түлхүүрийг нь биедээ авч тухайн байгууллагын даргын баталгаат гарын үсгийг цуцлуулахгүйгээр 2017 оны 09 дүгээр сарын 19-нөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрүүдэд байгууллагын архивын түлхүүрийг авч Улаанбаатар хотод Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын үүргээ үргэлжлүүлэн сургалтанд 2017 оны 09 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Кувейт судалгааны төвд зохион байгуулагдсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх зүйн асуудал” сэдэвт сургалтанд Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын үүргээр оролцсон нь Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 05/2195 дугаартай албан тоотоор нотлогддог.
12. Засгийн газрын 2012 оны 205 дутаар тогтоолын хавсралт Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7 дугаар зүйлийн 7.3-т төсвийн байгууллага гарын үсгийн баталгааг энэхүү журмын 3 дугаар хавсралтаар ТТ-3 маягтаар үйлдэн нотариатаар батлуулан 1, 2 дугаар гарын үсэг зурах эрх олгосон болон томилогдсон шийдвэр, энэхүү журмын 7.2-т заасан зөвшөөрлийн хамт харъяа төрийн санд хүргүүлэхээр зааж өгсөн нь гарын үсэг баталгаажиж Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын төсвийг захиран зарцуулах эрх нээгдсэнээр эрх зүйн үйлчлэлд орох эрх нээгддэг бөгөөд хууль бус Б/65 захиргааны актаас хамааралтайгаар гарын үсэг баталгаажаагүй нь З.Л намайг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажлыг албан ёсоор хуульд заасан үүргийн хүрээнд уг ажлыг эрхлэн гүйцэтгэх боломж олгоогүй нь ажилд ороогүйг баталж байна.
13. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “З.Л-гажилд томилох тухай” Б/65 дугаартай захирамжаар нэхэмжлэгч намайг ажилд томилсон мэт харагдах боловч дээрх захиргааны акт нь бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүйгээс Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргад “сонсох үйл ажиллагаа хууль бус” гарчигийн дор гомдол, Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэлийн алба-хорих 457 дугаар ангид 2017 оны 09 дүгээр сарын 19, 22-нд, Ховд аймгийн Засаг даргад 2017 оны 09 дүгээр сарын 19-нд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай захирамж хууль бус байгаа талаар гомдол гаргасан боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүрэг 3/өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуула, 6/өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх заасанчлан Шийдвэр гүйцэтгэлийн алба-хорих 457 дугаар ангиас бусад нь хариуг өгөөгүй.
14. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат аймгийн Засаг даргын итгэмжлэлийг аваагүй байхдаа дур мэдэн Ховд аймгийн Засаг даргын өмнөөс Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэлийн алба-хорих 457 дугаар ангийн дарга, ахмад Б.Т-О танаа хэмээн 2017 оны 09 дүгээр сарын 11-нд 4/2097 дугаартай албан тоотын дээрээс 16-19 дүгээр мөрөнд “...З.Л-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргуулж шийдвэрлэсэн тул...” хэмээн гарын үсэг зурж ирүүлсэн нь “худал” хууль бус байгааг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж авсан нь хуулинд нийцэхгүй.
15. Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай актаар 2016 оны 09 дүгээр сарын 11-нд 43.1 илт хууль бус актын улмаас нэхэмжлэгч З.Л миний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах” ... зэрэг эрх ноцтой зөрчигдөж Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0199 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 224 дүгээр тогтоолоор хамгаалуулсан байхад түүнийг Ховд аймаг дарь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийдвэр үгүйсгэж байгаа нь хуулинд нийцэхгүй байна.
16. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “З.Л-гажлаас чөлөөлөх тухай” Б/65 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай 2-р шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байгаа үндэслэл нь аймгийн Засаг дарга 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай захирамжаар Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажлаас халагдаад 9 хонож байхад 2017 оны 09 дүгээр сарын 22-нд дахиж Б/65 дугаар захирамжаар “З.Л-гажлаас чөлөөлөх тухай” захирамжийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх заалтыг үндэслэн гаргаж байгаа нь хуулинд нийцэхгүй байна.
17. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай З.Л-г ажилд томилох тухай захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д зааснаар 2017 оны 09 дүгээр сарын 08-нд Б/65 дугаар захирамжаар ажилд авмагц захирамжийн 2 дахь заалтандаа ажилд томилсон өдрөөс жилийн өмнөх хугацаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 11-нд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасанчлан илт хууль бусаар халсан заалт нь захирамжийн 1 дүгээр заалт болох З.Л-г Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын ажилд томилсон заалттай зөрчилдөж утга агуулгын илэрхий алдаатай байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3. заасанчлан Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай захирамж нь З.Л намайг ажилд ороогүйг нотолж байгаагаас Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-нд Б/65 дугаар захирамжаар чөлөөлнө гэсэн ойлголт байхгүй тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
18. Гэтэл Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийдвэрийн 12 дугаар хуудасны дээрээс 22-32 дугаар мөр “...Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар нэхэмжлэгч З.Л-г “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын даргын ажлаас чөлөөлжээ..., ...нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн үндэслэлийг эс зөвшөөрч нэгдүгээрт өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, хоёрдугаарт төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл буюу 65 нас хүртэл ажиллах эрхтэй гэж маргаж байна ...” гэж “худлаа” бичиж, хуулийг хуудуутай тайлбарлах нь хуулинд нийцэхгүй ... бөгөөд хариуцагчийн талд үйлчилж, нэхэмжлэгч З.Л намайг тэтгэвэрт гарах талаар маргаагүй байхад маргасан болгож Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртээ тайлбарлаж байгаа нь шүүх хариуцагчийн талд үйлчилж, хариуцагчид ашигтай шийдвэр гаргаж З.Л миний нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэсэн нь хууль бус байгаад гомдолтой байна.
19. Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын ажилд З.Л намайг Хөдөлмөрийн тухай хуулиар оруулмагц, халсан мөрлтөө Ховд аймгийн Засаг дарга 2017 оны 09 дүгээр сарын 22-нд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр тухайн ажлаас чөлөөлж байгаа нь хуулийг ойлгоогүй, зөв хэрэглээгүй хэлбэр бөгөөд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийдвэрийн 13 дутаар хуудасны дээрээс 1-28 дугаар мөр “... Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрнйн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана...” гэх мэтээр тайлбарласан нь Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаартай захирамжид огт ороогүй зүйл заалтыг З.Л надад хамааруулан тайлбарлаж байгаа нь шүүгчийн ёс зүйд нийцэхгүй бөгөөд З.Л миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагад ач холбогдол өгөхгүйгээр хариуцагчийн талд асуудлыг шийдвэрлэхээр улайрч, хэт нэг талыг барьж байгааг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх зөвшөөрсөн нь үнэнд нийцээгүй төдийгүй хуулинд харш байна.
20. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1-д заасан заалтыг барьж гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “З.Л-гажлаас чөлөөлөх тухай” Б/65 дугаартай захирамж нь үндэслэлтэй ба “хүсэлт”-ийг хэрхэн шийдвэрлэх нь эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээний асуудалд хамаарч байна гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байна.
21. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийдвэрийн 13 дугаар хуудасны дээрээс 29-33 дугаар мөр “... нэхэмжлэгч З.Л нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 60 нас хүрсэн буюу тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ба 4 хоногийн өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Засаг дарга Д.Г-т төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан байна. /хх-1-177 дахь тал/ Засаг дарга Д.Галсандондогоос 2017 оны 05 дугаар сарын 17-ны 01/1232 албан бичгээр /хх1-88-89 дэх тал/ хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй талаар тайлбарлаж, нэхэмжлэгчийн төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулахгүй гэдгээ мэдэгдсэн байна...” хэмээсэн нь гүтгэлэг байсан нь нотлогдох шатандаа байна. Өөрөөр хэлбэл З.Л намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 01 дүгээр сарын 17-нд 01 дугаараар ажилд орох шийд гармагц Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажлыг алдахаас айсан Л.Батбаяр, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат нар үгсэн З.Л намайг 4 зүйлээр гүтгэсэн нь:
22. Ном хэвлүүлнэ хэмээн 2 000 00 төгрөг ашигласан гэсэн нь а/Цөлжилтийн эсрэг харгана. б/ Нар, үндэс, жимс хэмээх 2 номыг тус бүр 167 ширхэгээр хэвлүүлж хэвлэлийн эх бэлтгэлтэйгээ 2 004 000 төгрөгөөр хэвлүүлэн олны хүртээл болгосныг Монгол Улсын Сангийн яамнаас хүлээн зөвшөөрч 2017 оны 07 дугаар сарын 21-нд 13-2/4363 дугаар албан тоотоор хүчингүй болгосон.
23. Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.М, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Б, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Цэнд-Аюуш нар төсвийн мөнгийг үргүй зарцуулсан хэмээн 2 105 000 төгрөгөөр гүтгэсэн нь төсвийн мөнгө биш Ховд аймагт Монгол Улсын хэмжээний бүх хот, аймгуудаас Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, идэвхтэн байгаль хамгаалагч 300 гаруй хүнийг хамарсан сургалтанд зарцуулагдсан Ховд аймгийн Байгаль хамгаалах сангаас гарсан мөнгө болох нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/010З дугаар магадлал, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0450 дугаар магадлалаар улсын төсвөөс биш Байгаль хамгаалах сангаас Ховд аймгийн Засаг даргын 343 дугаартай захирамжаар гарч зарцуулагдсан нь батлагдсан.
24. Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2016 оны шатахуун 200 литр бензин буюу 351 610 төгрөг зарлагадаж Дөргөн сумруу явжээ гэсэн нь 4 удаагийн явалт хэмээн акт тавигдсан нь 2 удаагийн явалт хадам ах нас барснаас явсныг хүндэтгэх шалтгаан гэж үзэж хүчингүй болсон ба 2 удаад огт яваагүй байхад акт тавьсан нь ... шалгалтаар 4 удаа явсан хэмээн “км”-ийг нэмж бензин зарцуулалтыг нэмж тооцсон нь хууль бус Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц-А-ийн үйлдэл болох нь тогтоогдсон.
25. Байгаль орчин аялал жуулчлалын газар ой, ус хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад нас барсан Ц.Г-ын ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байгаа Л.Б, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.М нар үгсэн хулгайлж аваад З.Л намайг нас барсан Ц.Г-д нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон хэмээн гүтгэж 2017 оны 05 дугаар сарын 30-нд 4/1403 дугаараар нэхэмжлэл гаргасан нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 153/ШТ2017/00044 дугаараар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан. Б.Мөнхбат давж заалдсанаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаараар шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх тухай хэлэлцэж хүчингүй болгож, энэ нь эцсийн шийдвэр болно хэмээн заасан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Б Ховд аймагт ирж 2018 оны 05 дугаар сарын 05-нд Хөдөлмөрчидтэй уулзахад Б.М, Л.Б нарын тушаал хулгайлан авч, хууль бусаар мөнгө нэхэж байгааг ярьсан нь Б.М Ховд аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж Зөрчлийн тухай хуульд тулгуурлан 2 000 000 төгрөгийн торууль тавьсныг хавтаст хэрэгт өгсөн байсан нь муу хүмүүсийн муу арга З.Л би төрийн албанд 37 жил ажиллахдаа нэг төгрөг, нэг мөнгө авах, гувчуулах үйлдэл хийгээгүйдээ баяртай байдаг.
26. Одоогийн улс төрчдийн ярьдгаар “Айдсын хонгил”, “Шударга бусын хонгил”-оор явуулна хэмээн ямар ч ёс зүйн болон эдийн засгийн алдаа гаргаагүй байхад гүтгэж хуулийн байгууллагаар явуулахдаа хавтаст хэрэг хэмээх зүйлийг нээлгүүлж олон худал зүйлээр тэр хавтсыг дүүргэж, хугацаа хожиж, ямар ч аргаар эрүүл мэнд, ажил, амьдрал, нэр төрийг бусниулж чаддагийг саяхан ойлгож авлаа. Хамгийн хортой нь ямар ч гэм зэмгүй хүнийг гэмтэн болгож улмаар шүүхэд шалгагдах хавтаст хэргийг гүтгэлгийн аргаар маш зузаан болгож, сэтгэл санаагаар унагааж, шүүгчид түүнд нь итгэлтэй ханддагийг харж, ойлгож харамсаж байна.
27. Тэгээд ч Ховд аймгийн Засаг дарга З.Л намайг ямар нэгэн ажлын алдаа доголдол гаргаагүй Байгаль орчин аялал жуулчлалын санхүүгээс нэг төгрөгний ашиглан хийгээгүй байхад “гүтгэж” 2015 онд хэрэгсэхгүй болсон Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” заалтыг зөрчиж арга хэмжээ авсан нь хууль бус үйлдэл бөгөөд үүнийхээ хариуцлагыг үүрэх мөч ирнэ гэдэгт итгэлтэй байгаа.
28. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийдвэрийн 11 дүгээр хуудасны дээрээс 18-22 дугаар мөр “... түүнчлэн нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, төрийн жинхэнэ албан хаагчид олгох тэтгэмжийн хөрөнгийг 2017 оны төсөвт суулгах талаар хүсэлт гаргаж байсан мөн хариуцагч түүнийг төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллуулахаас татгалзсан шийдвэртэй маргаагүй болохыг тэмдэглэж байна...” хэмээсэн нь хуулинд нийцэхгүй З.Л би 2016 оны 07 дугаар сарын 27-нд өндөр насны тэтгэвэрт гарах түүнтэй холбогдуулан төрийн албанд ажилласны нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтийг гаргасан нь Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-нд Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын ажлаас чөлөөлснөөс улбаалж тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах боломжууд хуулийн хүрээнд хаагдсан.
29. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г нь Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Л.Б-ын төрсөн ах Л.Батсүхийн хүү байгаагаас Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Л.Б нарын хууль бус ажиллагааг З.Л би 2017 оны 06 дугаар сарын 07-нд мэдмэгц Ховд аймгийн Засаг дарга Д.Г-т гомдол гарган 2017 оны 06 дугаар сарын 15-нд 4/1516 дугаараар хариуг Засаг даргын итгэмжлэлийг аваагүй, аймгийн Засаг даргыг төлөөлөх эрхгүй Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.М өгсөн. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Г-д 2017 оны 06 дугаар сарын 07-нд гомдол гаргаснаар 2017 оны 06 дугаар сарын 13-нд хариуг 47 дугаараар авсан мөн Ховд аймгийн Засаг дарга Д.Г-т 2017 оны 07 дугаар сарын 17-нд өргөн мэдүүлснээр 2017 оны 08 дугаар сарын 01-нд 1/1853 дугаараар авсан боловч нэг нь ч хуулийн хүрээнд хариуг өгөөгүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл өргөдөл, гомдол гаргагчийн эрх 5/ төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх заасанчлан шийдвэрлэж тодорхой хариуг өгөөгүй.
30. Мөн хуулийн 4/өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах гэж заасанчлан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар захирамж, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар захирамжууд хууль бус байгаагаас Ховд аймгийн Засаг даргад өөрт нь 2017 оны 10 дугаар сарын 02-нд, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Г-д 2017 оны 10 дугаар сарын 02-нд, Шийдвэр гүйцэтгэлийн алба- 457 дугаар ангийн дарга Б.Т-О-т 2017 оны 10 дугаар сарын 03-нд, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2017 оны 10 дугаар сарын 16-нд өгсөн боловч тодорхой хариу өгч, асуудлыг шийдвэрлэж чадаагүйгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 ... аймаг нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасанчлан Ховд аймгийн Засаг дарга Д.Г-ийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 тоот, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 тоот захирамжуудыг хүчингүй болгох гомдлыг Ерөнхий сайдад гаргасан нь хариу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ХЭГ/1987 дугаартай Ховд аймгийн Засаг дарга Д.Г-т хэрэгжүүлэх үүрэг өгсөн байхад хэрэгжүүлээгүй. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийдвэрийн 14 дүгээр хуудасны дээрээс 31-33 дугаар мөр, 15 дугаар хуудасны 1-4 дүгээр мөрөнд “...Иймээс нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан бичгээр гарсан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй. 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна...” гэж тайлбарласан нь хуулинд нийцэхгүй байна.
31. Өөрөөр хэлбэл мөн Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “З.Л-г ажлаас чөлөөлөх тухай” Б/65 дугаартай захирамжийг З.Л надад өгсөн атал 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн гэх он, сар, өдөртэй Б/67 дугаартай захирамж үйлдэгдэж хариуцагч талаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж тодорхой заасан атал өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч З.Л надад “Ажлаас чөлөөлөх тухай” гэх Б/67 дугаартай захирамж гаргасан гэдгийг хуульд заасан үүргийнхээ дагуу мэдэгдээгүй, танилцуулаагүй, өгөөгүй мөртлөө шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 22-нд сонсох үйл ажиллагаа явуулсан хэмээн 14 хуудас материалыг бүрдүүлж өгсөн нь хууль зөрчиж хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт нь хууль зөрчсөн. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 сүүлд хавтаст хэрэгт сонсох үйл ажиллагаа явуулсан мэтээр хуурамчаар үйлдсэн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/67 дугаартай захирамжийг харьцуулсан нь:
32. Үндсэн эх хувь болох 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаартай захирамжийн дээрээс 6 дугаар мөр “... 24 дүгээр зүйлийн ...” гэх үгийг сүүлд гарч ирсэн Б/67 дугаар захирамжийн дээрээс 6 дугаар мөр “... 24 дүгээр ...” гэж “зүйлийн” гэх үгийг орхигдуулсан нь дахин үйлдэгдсэнийг нотолж байна.
33. Үндсэн эх хувь болох 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар захирамжийн 6 дугаар мөр “... 24.1.1 дэх” гэж дуусаад 7 дугаар мөр “заалтуудыг ...” гэж эхэлсэн байсныг Б/67 дугаар захирамжийн 6 дугаар мөр “...заалтуудыг” гэдэг үгээр дуусгаж 7 дугаар мөр нь “... үндэслэн ...” гэсэн үгээр эхлүүлсэн нь үйлдэгдсэн байна.
34. Үндсэн эх хувь болох 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар захирамж нь Хах Б/65 гэсэн нууцлалтай байхад, Б/67 дугаар захирамж В/67 гэж өөрчлөгдсөн нь тухайн Б/65 дугаартай захирамжийн дугаар В/67 болсныг дээрх захирамжийн дугаар өөрчлөгдөөгүй зөрүүтэй байгаа нь нотлох баримтын үнэн зөв гэсэнд эргэлзээтэй байхын зэрэгцээ хуурамчаар үйлдэж гаргасан гэж үзэхээр байна.
35. Үндсэн эх хувь болох 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар захирамжийн баруун доод буланд 0202354 гэсэн кодтой байсныг Б/67 дугаар захирамжийн баруун доод буланд 0202377 гэж кодолсон байгаа нь 2017 оны 09 дүгээр сарын 22-нд үйлдээгүй гэдэг нь нотлогдож байна.
36. Үндсэн эх хувь болох Б/65 дугаар захирамж нь баруун доод буландаа 02 02354 гэсэн кодтой байсныг Б/67 дугаар захирамж 02 02377 байгаа нь хуурамчаар дахин үйлдэхдээ 2017 оны 09 дүгээр сарын 22-нд үйлдээгүй 22 удаагийн захирамжийн дараа үйлдэгдсэн болох нь нотлогдож байна.
37. Хуурамчаар үйлдсэн Б/65 дугаар захирамж эх хувь болох Б/65 дугаар захирамжийн 2 дугаар нүүрний гарчигийг 4 мөр байсныг 3 мөр болгож өөрчилсөн нь захирамж хуурамчаар дахин үйлдэгдсэнийг нотолно. Хавсралт хуудасны мөр хоорондын зай нь хэт ялгаатай байгаа нь хуурамчаар дахин үйлдсэнийг нотолдог.
38. Ховд аймгийн Засаг даргын баталгаажуулсан Б/65 дугаартай ажилд орох, Б/65 дугаартай ажлаас чөлөөлсөн захирамжийг 2017 оны 9 дүгээр сарын 25-нд мөн 2017 оны 10 дугаар сарын 03-нд тус тус нотариатаар батлуулсан байтал хуурамчаар үйлдэгдсэн Б/67 захирамжийг 2018 оны 01 дүгээр сард батлагдсан байгаа нь хожим үйлдэгдсэн нь батлагдаж байгаа.
39. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-нд Б/65 дугаартай З.Л-гажилд томилох тухай захирамж нь хууль бус байхад түүнийг засаагүйгээр 2017 оны 09 дүгээр сарын 22-нд З.Л-г ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргаж гардуулж өгөх нь хуулинд нийцээгүй байтал дахиж хэзээ, хэн үйлдсэн нь тодорхойгүй Б/67 гэх дугаартай захирамжийг зохиомолоор гаргаж “сонсох ажиллагаа” явуулсан мэт материал үйлдэж хавтаст хэргийг хуурамчаар бүрдүүлсэн нь хуулинд нийцэхгүй байна. Визний хуудсанд захирамжийн он, сар, өдөр бичигдэж ирдэг. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар З.Л-г ажлаас чөлөөлөх тухай визний хуудсанд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар авагдсан тул уг захирамжийн хавсралтыг бичиж гаргахдаа виз дээр бичигдсэн он, сар, өдөр, дугаарыг харж байж үнэн зөв бичиж гаргасан юм. Уг захирамжийн төслийг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.М ирүүлсэн. Ингээд би уг захирамжийг хэвлэж гаргаад Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.М-д өгсөн. Захирамж дээрх он, сар, өдөр, дугаарыг Засаг даргын нарийн бичгийн дарга бичдэг тул яагаад давхацсан талаар би мэдэхгүй...” гэж хэлсэн нь /1 дугаартай хавтаст хэргийн 51 дугаарын 36-43 дугаар мөр, 52 дугаар хуудасны дээрээс 1-7 дугаар мөрөнд бичигдсэн/ 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн нь нотлогдож байна. Гэтэл сонсох ажиллагааг Б/67 захирамжаар явуулсан мэт худал материал бүрдүүлж хариуцагчийн талаас Захиргааны хэргийн шүүхэд хуурамч материал гаргаж өгсөн нь гэмт хэргийн шинж чанартай авилгалд идэгдсэн хариуцагчийн талд шүүх үйлчилсэн нь тодорхой байна.
40. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-нд “З.Л-гажидд томилох тухай” Б/65 дугаартай захирамж нь хууль бус байхад түүнийг засахгүйгээр 2017 оны 09 дүгээр сарын 22-нд “З.Л-г ажлаас чөлөөлөх тухай” захирамж гарган гардуулж өгч байгаа нь хууль бус байтал дахин хэзээ нь үйлдэгдсэн нь тодорхойгүй Б/67 гэх дугаартай захирамжийг зохиомолоор гаргаж “сонсох ажиллагаа” явуулсан мэт тэмдэглэл үйлдэж хавтаст хэрэгт нотлох баримт болгон гарган өгч байгаа нь шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж байна.
41. Мөн сонсох үйл ажиллагаа нь З.Л намайг Хөдөлмөрийн тухай хуулиар ажилд авч мөн хуулиар ажлаас халсан атлаа Төрийн албаны тухай хуулиар сонсох ажиллагаа явуулна гэсэн нь тулган шаардсан шинжтэй үйл ажиллагааг хийх гэж байсан нь сонсох ажиллагааны хууль бус тэмдэглэлээс харагдана. Энэхүү дээрх үйлдлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-т “захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын дугаарыг тодорхой заасан байх”, 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.4-т “захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах”, 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт нь он сар өдөртэй хуулийн заалттай, гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэсэн шаардлагуудыг хангаагүй, хууль зөрчиж гаргасан захиргааны акт гэж үзэж байгаа.
42. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль зөрчсөн, эргэлзээтэй нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалт хэрэгжээгүй.
43. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаартай шийдвэрийн 15 дугаар хуудасны дээрээс 12-18 дугаар мөр “... Иймд нэхэмжлэгч З.Л-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байхад буюу 65 нас хүрээгүй байхад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар З.Л-гажлаас чөлөөлөх захирамжийг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Байгаль орчин аялал жуулчлалын газрын албан тушаалд эгүүлэн тогтоолгох...” хэмээн З.Л миний нас барьж тайлбарлаад байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна зүйл заалтыг зөрчиж өөрөөр хэлбэл Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь З.Л миний нэхэмжлэлийн шаардлагад ач холбогдол өгч шийдвэрлээгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй асуудлаар хэлэлцүүлэн шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг засахгүйгээр алдааг зөвтгөсөн нь хуулинд нийцээгүй учир гомдол гаргаж байна.
44. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаартай шийдвэрийн 15 дугаар хуудасны дээрээс 18-23 дугаар мөр “... ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртлэх хугацааны цалин хөлстэй тэнцэх 23 832 403 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүүтэй байна...” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна, 101 дүгээр зүйлийн 101.2. Иргэн хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна заасанчлан 2016 оны 10 дугаар сарын 24-нд хууль бусаар чөлөөлөгдсөнөөс хойш Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0199 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 224 дугаар тогтоол хэрэгжүүлэхтэй холбогдуулан учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас гаргуулна заасанчлан 2017 оны 12 дугаар сард Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжилсэн боловч өмгөөлөгч Ховд ймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан нэхэмжлэх санал тавьсан нь Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн хохирол учруулсан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойших 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажиллаж байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 Төрийн албан хаагчийн цалин хөлс нь 28.2.2 Төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс нэг сарын үндсэн цалингийн хэмжээг боддог учир миний үндсэн цалин Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу албан тушаалын зэрэглэл ТЗ-9, цалингийн сүлжээний шатлал 5-аар бодоход 864 211 төгрөг, Төрийн алба хаасан удаан жилийн нэмэгдлийг Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг үндэслэн цалингийн 25%-иар 217 287 төгрөг, мэргэжлийн зэргийн нэмэгдлийг мөн тогтоолын 5 дугаар хавсралтаар 20%-иар 172 842 20 төгрөг нийлбэрээр нь бодоход нэг сарын үндсэн цалин 1 254 337 төгрөг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 19 сар ажилгүй, тэтгэвэргүй, тэтгэмжгүй хохирч байгаагаас 23 832 403 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурван/ төгрөг тусгасныг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын хэрэгжилтийг хэрэгсэхгүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасанчлан Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх гэж хуульчилсаныг хэрэгсэхгүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж байгаа нь хуулинд нийцэхгүй байна. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын хэрэгжилтийг хүчингүй хийж, хуулиар хамгаалагдсан эрх зарчигдөж байгааг анхаар ч үзээгүйд гомдож байна.
45. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д заасанчлан хууль бусаар ажлаас халагдсан хугацаа, Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралт Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно: 5.7. төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацааг ажилласан жилд оруулж тооцох журамтай. Мөн Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 10 дугаарт: Өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгож, ажил олгогчид өргөдөл гаргасных нъ дараа энэ журамд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагипн буцалтгүй тусламж олгоно. Хэмээн хуульчилсан учир ажилгүй байсан хугацаа, хохирол бүрэн бодогдож шийдвэрлэгдээгүйгээс тэтгэвэр тогтоолгоогүй байна. Тэтгэвэр тогтоолгоогүйгээс тэтгэмж авах эрх нээгдэхгүй хохирч байхад Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх З.Л миний нэхэмжлэлийн шаардлагад гаргаагүй асуудлаар давтан хохироож байгаа нь хуулинд нийцээгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна хэмээн хуульчилсан байдаг учир миний бие бүх хохирлыг арилгуулсны дараа тэтгэвэр тогтоолгосны дараа тэтгэмж авах эрх нээгдэнэ.
46. Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ конвенцийн дагуу төрөөс хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, биелүүлэх үүрэг хүлээдэг. Энэхүү үүргийг төрийн өмнөөс түүний бүх байгууллагууд албан тушаалтнууд хэрэгжүүлэхээр заасан байдаг бөгөөд З.Л миний хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн хөлс авах эрх, тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах эрхийг тасалдуулж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулан хохироож байгаа нь нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалд төлөх төлбөрийг хууль бусаар 2 жилээр тасалдуулсан нь З.Л миний буруутай үйлдлээс биш Ховд аймгийн Засаг дарга Д.Г хууль бус захирамж гаргасантай холбоотой байхад Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлээгүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх алдааг засахгүйгээр гомдлыг хангахгүй орхиж байгаа нь хуулинд нийцээгүй учир Дээд шүүхийн хяналтын шатанд гомдол гаргаж байна.
47. Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь З.Л миний нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар захирамж дахь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг хэлэлцээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй төдийгүй Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар З.Л намайг томилмогц жилийн өмнөх он, сар, өдрөөр халсан нь хууль зүйн үндэслэлгүй байхад Засаг даргын хууль бусаар гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар захирамж дахь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дүгээр зүйл заалт дээр Ховд аймгийн Засаг даргын огт нь хэрэглээгүй Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалтыг шүүгч өөрөө нэмж тайлбарласан байгаа зэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх алдааг засахгүйгээр З.Л-ийн гаргасан гомдлыг хангахгүйгээр орхиж шийдвэрлэж байгаа нь хуулинд нийцэхгүй байгаагаас анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар захирамж, Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар захирамжийг хүчингүй болгоно уу.
48. Нэхэмжлэгч З.Л би хяналтын шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа ба мөн өмгөөлөгч Б.Отгонтуяагийн хамт оролцох тул шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцох боломжоор хангана уу” гэжээ.
ХЯНАВАЛ:
49. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
50. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны Б/58 дугаар захирамжаар “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр З.Л-гүүрэгт ажлаас чөлөөлсөн, уг захиргааны актыг З.Л эс зөвшөөрч, “... /уг актыг/ хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах”-аар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 199 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 224 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон, ингэхдээ “... нэхэмжлэгч З.Л ... нь ажлаас чөлөөлөх захирамж гарах үед ... /60/ насанд хүрээгүй буюу 59 нас 6 сартай байсан..., хуульд заасан 60 буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байхад, захиргааны санаачлагаар З.Л-гажлаас чөлөөлсөн нь даатгуулагч, төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар баталгаажсан эрхийг зөрчсөн, хууль бус шийдвэр байна” гэж дүгнэжээ.
51. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар “... Улсын Дээд шүүхийн шүүхийн 2017 оны 244 дүгээр тогтоол ... /-ын/ дагуу З.Л-г 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд томилох”-оор шийдвэрлэсэн, нэхэмжлэгч З.Л уг тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “... утга агуулгын илэрхий алдаатай, ... төрийн захиргааны удирдах албан тушаалтныг Хөдөлмөрийн тухай хуулиар томилгоо хийсэн” гэх зэргээр тайлбарласан, түүнийг ажилд томилсон шийдвэрийн улмаас нэхэмжлэгч З.Л-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
52. Захиргааны ерөнхий хуулийн 37.4-т “эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгох”-оор заасан, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн маргаан бүхий “З.Л-гажилд томилох тухай” Б/65 дугаар захирамж нь нэхэмжлэгч З.Л-ийн хувьд “эерэг нөлөөлөл бүхий” захиргааны акт бөгөөд уг актын үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 43 дугаар зүйлийн 43.1” дэх хэсгийг баримталсан, “... З.Л-ийн ажлыг хүлээлцүүлэх ажлын хэсгийг хавсралтаар баталж, 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөрт багтаан зохих журмын дагуу ажил хүүлээлцүүлэх”-ээр заасан зэрэг “утга агуулгын алдаатай байгаа” нь тухайн тохиолдолд, уг актаар ажилд томилогдсон нэхэмжлэгч З.Л-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл болохгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэлт хийжээ.
53. Иймд, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан, нэхэмжлэгч З.Л-ийн “.../Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар/ ... илт хууль бус актын улмаас нэхэмжлэгч З.Л миний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах" ... зэрэг эрх ноцтой зөрчигдсөн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
54. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх заалтуудыг үндэслэн, “... тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр З.Л-г2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, нэхэмжлэгчээс “... Төрийн албаны тухай хуулиар 65 нас хүртэл ажиллах эрхтэй байхад уг эрхийг эдлүүлээгүй, ... тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, ... төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах эрхтэй” гэж маргажээ.
55. Нигймийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д (уг заалтад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, уг өөрчлөлтийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан) “даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан, З.Л нь 1957 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, уг захирамж гарсан өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 60 нас, 5 сартай байсан, “... нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн”, талууд уг үйл баримттай маргаагүй байна.
56. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “...тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн … /төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө”, 24.2-т “... төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагч “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” нь түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно, харин тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч өөрөө төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй бөгөөд эрх бүхий албан тушаалтан “зөвшөөрсөн” тохиолдолд түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах зохицуулалттай байна.
57. Тухайн тохиолдолд, төрийн жинхэнэ албан хаагч З.Л нь “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, өөрөө төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан хэдий ч эрх бүхий албан тушаалтан буюу Ховд аймгийн Засаг дарга 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн маргаан бүхий Б/65 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн, нэгэнт тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанд үргэлжүүлэн ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг томилох эрх бүхий албан тушаалтанд хуулиар олгосон байх тул уг эрхээ хэрэгжүүлсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв, нэхэмжлэгчийн “... төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас гэж заасан байхад ... хууль зөрчиж, /65 насанд хүрээгүй/ байхад ажлаас чөлөөлсөн, ... шүүхүүд ... З.Л миний насыг барьж тайлбарлаад байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна зүйл заалтыг зөрчсөн” гэх зэрэг үндэслэл дурдаж хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
58. Түүнчлэн, хоёр шатны шүүх “Ховд аймгийн Засаг дарга Д.Г-т Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7.1-д заасны дагуу хариуцлага тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд тус тус зөв дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.
59. Харин, нэхэмжлэгчийн “... ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 23832403 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээсэн нь буруу байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
60. Тодруулбал, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар шийдвэрээр Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/58 дугаар захирамжийг хүчингүй болгож, З.Л-гурьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, уг шийдвэрийн дагуу хариуцагч Ховд аймгийн Засаг дарга 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар З.Л-гурьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан томилсон тул хариуцагч Ховд аймгийн Засаг дарга 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар З.Л-гажлаас чөлөөлөх хүртэлх хугацааны цалин хөлсийг олгох үүрэгтэй, “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалин хөлс, олговорыг бүрэн олгоогүй” гэх асуудлаар З.Л нь иргэний шүүхэд хандаж, шийдвэрлүүлэх эрхтэй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн “...19 сар ажилгүй, тэтгэвэргүй, тэтгэмжгүй хохирч ... /байхад/ нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүчингүй болгож байгаа нь ... шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын хэрэгжилтийг хэрэгсэхгүй болгосон, ... шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... /шаардлагыг/... хэрэгсэхгүй болгож ... хуулиар хамгаалагдсан эрх зөрчсөн” гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
61. Иймд, нэхэмжлэгчийн “... ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 23832403 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагаас “ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх”-тэй холбоотой хэсгийг хүлээн авахаас татгалзаж, “2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
62. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгч З.Л-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0576 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Л-ийн “ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 23832403 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагаас “2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх” хугацаанд хамаарах хэсгийг, “Ховд аймгийн Засаг дарга Д.Г-т Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7.1-д заасны дагуу хариуцлага тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзсугай” гэж, 2 дахь заалтын ““ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 23832403 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх” гэснийг “2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Лгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА