Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 451

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, иргэн иргэн Т.Ариунболдын нэхэмжлэлтэй, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн мэргэшлийн хороонд холбогдох “Монгол Улсын Шүүхийн мэргэшлийн хорооны 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаар тогтоолын хавсралт 3.2-т өөрчлөлт оруулан хуульч Т.Ариунболдыг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нөөцөөс нэр дэвшигчээр бүртгүүлэх тухай” гэснийг “хуульч Т.Ариунболдыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 223 дугаар тушаалаар шүүгчийн сонгон шалгаруулалт зарласан Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн /хуучнаар/ сул орон тоонд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн мэргэшлийн хорооноос 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд зохион байгуулсан шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож 70 оноогоор тэнцэж, Шүүхийн мэргэшлийн хорооны тогтоолоор шүүгчээр нэр дэвших нөөцөд бүртгэгдсэнийг дурдаж, 2015 оны 05 дугаар сараас 2 жилийн хугацаанд шүүгчээр нэр дэвших нөөцөд байгаа болохыг эрх зүйн акт гарган баталгаажуулахыг даалгах, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/1423 дугаар албан тоотыг хууль зөрчсөн болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Т.Ариунболдоос ирүүлсэн хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ариунболд тус шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч Т.Ариунболд би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлээ 2 шаардлагаар гаргасан билээ. 

1. Монгол Улсын Шүүхийн мэргэшлийн хорооны 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаартай тогтоолын хавсралт 3.2-т өөрчлөлт оруулан хуульч Т.Ариунболд намайг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нөөцөөс нэр дэвшигчээр бүртгүүлэх тухай.                            

2. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/1423 дугаар албан тоотыг хууль зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус тус гаргаж, хариуцагчаар Шүүхийн мэргэшлийн хороог татсан билээ. 

2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг өөрчлөн хариуцагчаар нэмж Шүүхийн Ерөнхий зөвлөлийг татан оролцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргасан. Нэхэмжлэлийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Шүүхийн мэргэшлийн хорооны 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаартай тогтоолын хавсралт 3.2-т өөрчлөлт оруулан хуульч Т.Ариунболд намайг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нөөцөөс нэр дэвшигчээр бүртгүүлэх тухай” гэснийг “Хуульч Т.Ариунболд намайг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 223 дугаар тушаалаар шүүгчийн сонгон шалгаруулалт зарласан Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн /одоогоор Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүх/ сул орон тоонд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн мэргэшлийн хорооноос 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд зохион байгуулсан шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож 70 оноогоор тэнцэж, Шүүхийн мэргэшлийн хорооны тогтоолоор шүүгчээр нэр дэвших нөөцөд бүртгэгдсэнийг дурдаж, 2015 оны 05 дугаар сараас 2 жилийн хугацаанд шүүгчээр нэр дэвших нөөцөд байгаа болохыг эрх зүйн акт гарган баталгаажуулахыг даалгах тухай” гэж өөрчлөн гаргасныг шүүх хүлээн авсан.

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн   төлөөлөгч О.Одгэрэл нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж 96665955 дугаар утсаар ярьсан бөгөөд үүнд “Шүүхийн мэргэшлийн хорооноос зохион байгуулсан шүүгчийн сонгон шалгаруулалтад 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Сум дундын  27  дугаар   шүүхийн   шүүгчийн   сул   орон  тоонд  өрсөлдөж  шүүгчийн  сонгон шалгаруулалтад тэнцэж, шүүгчээр нэр дэвших нөөцөд бүртгэгдсэн хүлээн зөвшөөрч, шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвших нөөцөд байгаа баталгаажуулах шүүгчийн захирамжийг гаргахыг харилцан хүлээн зөвшөөрсөн” тул нэхэмжлэгч би нэхэмжлэлийн 1 дэх шаардлагадаа Шүүхийн Ерөнхий зөвлөл, шүүхийн мэргэшлийн хороотой тус тус дээрх нөхцөлөөр эвлэрэхийг хүлээн зөвшөөрч байна.

Харин нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох “Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/1423 дугаартай албан тоотыг хууль зөрчсөн болохыг тогтоолгох тухай” шаардлагаас татгалзаж байгааг хүлээн авна уу” гэв. 

Нэхэмжлэгч 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүсэлтээ тодруулж ирүүлэхдээ: “...2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одгэрэл нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж 96665955 дугаар утсаар ярьсан бөгөөд үүнд “Шүүхийн мэргэшлийн хорооноос зохион байгуулсан шүүгчийн сонгон шалгаруулалтад 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн сул орон тоонд өрсөлдөж шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, шүүгчээр нэр дэвших нөөцөд бүртгэгдсэнийг хүлээн зөвшөөрч, шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвших нөөцөд байгааг баталгаажуулах шүүгчийн захирамжийг гаргахыг харилцан хүлээн зөвшөөрсөн” талаар тохиролцсон талаар тус шүүхэд эвлэрэх тухай хүсэлт хүргүүлсэн.

Нэхэмжлэгч би Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03/480 дугаар албан тоот, мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одгэрэл тус шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Үүнд: “нэхэмжлэгч Т.Ариунболд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 223 дугаар тушаалаар зарласан Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшихээр холбогдох материалаа ирүүлсэн байна.

Улмаар Шүүхийн мэргэшлийн хорооны 2015 оны 04 дүгээр тогтоол, 70 оноо авч шалгалтанд тэнцсэн тул нэр дэвшигчийн нэгдсэн үнэлгээ хүргүүлэх Шүүхийн мэргэшлийн хорооны 2015 оны 05 дугаар тогтоол тус тус хүчинтэй бөгөөд Т.Ариунболдыг Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасны дагуу Мэргэшлийн хорооны үнэлгээ 2 жил хүчинтэй байна” гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна. Иймд нэхэмжлэгч би хариуцагч тал нэгэнт намайг шүүгчээр нэр дэвших нөөцөд байгааг илэрхийлсэн тайлбар гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах заавал шаардлагагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн 1 шаардлагаас татгалзаж буйг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Би нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаас 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд хүргүүлсэн хүсэлтээр татгалзсан байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2 шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлсэнд тооцож болно” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Ариунболд нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн мэргэшлийн хороонд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Шүүхийн мэргэшлийн хорооны 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаар тогтоолын хавсралт 3.2-т өөрчлөлт оруулан хуульч Т.Ариунболдыг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нөөцөөс нэр дэвшигчээр бүртгүүлэх тухай” гэснийг “хуульч Т.Ариунболдыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 223 дугаар тушаалаар шүүгчийн сонгон шалгаруулалт зарласан Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн /одоогоор Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүх/ сул орон тоонд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн мэргэшлийн хорооноос 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд зохион байгуулсан шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож 70 оноогоор тэнцэж, Шүүхийн мэргэшлийн хорооны тогтоолоор шүүгчээр нэр дэвших нөөцөд бүртгэгдсэнийг дурдаж, 2015 оны 05 дугаар сараас 2 жилийн хугацаанд шүүгчээр нэр дэвших нөөцөд байгаа болохыг эрх зүйн акт гарган баталгаажуулахыг даалгах, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/1423 дугаар албан тоотыг хууль зөрчсөн болохыг тогтоолгох” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн мэргэшлийн хороонд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар нэхэмжлэгч Т.Ариунболдод тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ариунболдын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн мэргэшлийн хороонд холбогдох “Монгол Улсын Шүүхийн мэргэшлийн хорооны 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаар тогтоолын хавсралт 3.2-т өөрчлөлт оруулан хуульч Т.Ариунболдыг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нөөцөөс нэр дэвшигчээр бүртгүүлэх тухай” гэснийг “хуульч Т.Ариунболдыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 223 дугаар тушаалаар шүүгчийн сонгон шалгаруулалт зарласан Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн /одоогоор Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүх/ сул орон тоонд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Мэргэшлийн хорооноос 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд зохион байгуулсан шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож 70 оноогоор тэнцэж, Шүүхийн мэргэшлийн хорооны тогтоолоор шүүгчээр нэр дэвших нөөцөд бүртгэгдсэнийг дурдаж, 2015 оны 05 дугаар сараас 2 жилийн хугацаанд шүүгчээр нэр дэвших нөөцөд байгаа болохыг эрх зүйн акт гарган баталгаажуулахыг даалгах, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/1423 дугаар албан тоотыг хууль зөрчсөн болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ариунболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                      Д.ОЮУМАА