Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00103

 

 

 

 

 

 

 

 

2025 02 0******* 10*******/ШШ2025/0010*******

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* *******, *******0 ******* ******* ******* , .......ын

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1985 оны 8 ******* сарын *******0-ны өдрөөс Ховд аймгийн Цэцэг сумын дунд сургуульд гадаад хэлний багшаар ажилласан бөгөөд 1987 оноос Гадаад хэлний дээд сургуульд үргэлжлүүлэн сурч 1989 онд төгсөөд Ховд аймгийн Цэцэг сумын дунд сургуульд үргэлжлүүлэн ажилласан. 1985 оны 8 ******* сарын *******0-ны өдөр анх ажилд орсон тушаал, 1989 оноос үргэлжлүүлэн багшаар ажилласан тушаал, 1992 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс сургуулийн захирлаар томилогдсон тушаал зэрэг нь Ховд аймгийн архиваас олдоогүй. Тэтгэвэрт гарахад ажилласан жил хүрэхгүй, нотлох баримт олдохгүй байгаа тул 1985 оны 8 ******* сарын *******0-ны өдрөөс 1995 оны 6 ******* сарын *******0-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, *******5998******* *******тай хөдөлмөрийн хуулбар, 27*******55******* *******тай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 1208 *******тай албан тоот, Ховд аймгийн Цэцэг сумын ард Аюушийн нэрэмжит 8 жилийн дунд сургуулийн 1987 оны 4 сарын 08-ны өдрийн 16 *******тай захирлын тушаал, Ховд аймгийн Цэцэг сумын ард Аюушийн нэрэмжит 8 жилийн дунд сургуулийн 1987 оны 4 сарын 22-ны өдрийн захирлын тушаал, Ховд аймгийн Ардын Денутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн 1987 оны 8 сарын 20-ны өдрийн даргын 99 тоот тушаал, Ховд аймгийн Цэцэг сумын ард Аюушийн нэрэмжит 8 жилийн дунд сургуулийн 1990 оны 8 сарын *******0-ны өдрийн 47 *******тай захирлын тушаал, Ховд аймгийн Ардын Денутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 01 сарын 07-ны өдрийн 01 *******тай захирамж, Ховд аймгийн Цэцэг сумын ард Аюушийн нэрэмжит 8 жилийн дунд сургуулийн 1992 оны 4 сарын 20-ны өдрийн 07-2 *******тай захирлын тушаал, Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 199******* оны 6 сарын 02-ны өдрийн 40 *******тай захирамж, Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 1994 оны 01 сарын 08-ны өдрийн 05 *******тай захирамж, Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 1995 оны 01 сарын 04-ний өдрийн 01 *******тай захирамж, фото зураг, ..... олгосон итгэмжлэл, Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойн номны хуулбарууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүх......нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.

 

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Б. нэхэмжлэлийн шаардлага тодорхойлохдоо Тэтгэвэрээ тогтоолгоход ажилд орсон, гарсан тушаалуудын эх хувь нь архив болон бусад газраас гарч ирэхгүй байгаа гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлжээ.

 

Хүсэлт гаргагч Б. нь 1985 оны 8 сарын *******0-ны өдрөөс 1987 оны 4 сарын 20, 1989 оны 7 сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллаж байсан болох нь *******5998******* *******тай хөдөлмөрийн хуулбар, 27*******55******* *******тай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 1208 *******тай албан тоот, Ховд аймгийн Ардын Денутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын 99 *******тай хэлтсийн даргын тушаал, Ховд аймгийн Цэцэг сумын ард Аюушийн нэрэмжит 8 жилийн дунд сургуулийн 47 *******тай захирлын тушаал, Ховд аймгийн Ардын Денутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1 *******тай захирамж, Ховд аймгийн Цэцэг сумын ард Аюушийн нэрэмжит 8 жилийн дунд сургуулийн 04-2 *******тай захирлын тушаал, Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 40 *******тай захирамж, Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 5 *******тай захирамж, Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 1 *******тай захирамж, фото зураг, Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойн номны хуулбарууд, гэрч Д.Оюунчимэг, Ж.Туяа нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Харин 1987 оны 4 сарын 20-ны өдрөөс 1989 оны 7 сарын 01-ний өдөр хүртэл Гадаад хэлний дээд сургуульд суралцаж байсан болох нь Ховд аймгийн Цэцэг сумын ард Аюушийн нэрэмжит 8 жилийн дунд сургуулийн 16 *******тай захирлын тушаал, түүний хөдөлмөрийн дэвтэрээр тогтоогдож байх бөгөөд энэ хугацааг ажилласан жилд тооцох боломжгүй юм.

 

1994 оны 5 сарын *******1-ний өдрийн Нийгмийн даатгалын тухай хуулиар 1995 оны 1 сарын 01-ний өдрөөс хойш иргэний ажилласан жил нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхээс хамаарч тооцогдох тул шүүх 1995 оны 1 сарын 01-ний өдрөөс хойш хугацааны ажилласан жилийг тогтоох үндэслэлгүй байна.

 

Шүүх тухайн иргэний ажилласан жилийг тогтоох бөгөөд сургуульд суралцсан хугацааг ажилласан жилд оруулан тооцох, 1995 оны 1 сарын 01-ний өдрөөс хойш хугацааны ажилласан жилийг тогтоох хууль зүйн үндэслэлгүй тул Б.ын 1987 оны 4 сарын 20-ны өдрөөс 1989 оны 7 сарын 01-ний өдөр хүртэл хугацааг, мөн 1995 оны 1 сарын 01-ний өдрөөс 1995 оны 6 сарын *******0-ны өдрийг хүртэл хугацааны ажилласан жилийг тогтоох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Иймд Б.ыг 1985 оны 8 сарын *******0-ны өдрөөс 1987 оны 4 сарын 01 хүртэл, 1989 оны 7 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын дунд сургуульд ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.2, 116, 118, 1************** ******* зүйлийн 1**************.1.1, 1*******4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 ******* зүйлийн 1*******5.2.6 дэх хэсэгт зааснаар ..... 1985 оны 8 сарын *******0-ны өдрөөс 1987 оны 4 сарын 01 хүртэл, 1989 оны 7 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын дунд сургуульд ажиллаж байсныг тогтоож, 1987 оны 4 сарын 20-ны өдрөөс 1989 оны 7 сарын 01-ний өдөр, 1995 оны 1 сарын 01-ний өдрөөс 1995 оны 6 сарын *******0-ны өдрийг хүртэл хугацааны ажилласан жилийг тогтоох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1-д зааснаар Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО