| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00354/И |
| Дугаар | 315/ШШ2025/00045 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 315/ШШ2025/00045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын .... дугаар багийн ... гэх газар нутаглах, утас ..., ******* овогт *******ын *******гийн
талийгаач *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.******* нь талийгаач *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Ж.******* миний бие *******тэй 1964 оноос хойш гэр бүл болж, нөхрөө 2024 онд бурхан болтол хамт амьдарсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүй. Миний хань ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүнд өвчний учир нас барсан. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй байсан учир хамтын амьдралтай байсныг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ж.******* намайг *******тэй 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс Ж.*******, талийгаач ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, ******* (РД:*******)-ийн нас барсны гэрчилгээний хуулбар, *******, Ж.******* нарын оршин суух газрын тодорхойлолт, Мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн 2023 оны тооллогын баримт, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын .. дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 287, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 251 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03-08/6744, 03-08/6746 дугаартай лавлагаа, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* нь талийгаач *******тэй 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. ******* овогт *******ын ******* нь ******* овогт *******ийн талийгаач тэй 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн ...миний бие *******тэй 1964 оноос гэр бүл болж, хамт амьдарсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүй. Миний хань ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүнд өвчний учир нас барсан. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй байсан. гэх тайлбар, *******, Ж.******* нарын оршин суух газрын тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 251 дугаартай *******, Ж.******* нар нь хамтран амьдарч байсан гэх тодорхойлолт, өрхийн тэргүүн *******, эхнэр Ж.******* гэж бичигдсэн, Мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн 2023 оны тооллогын баримт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03-08/6744 дугаартай 1989 онд өрхийн тэргүүлэгч ******* 48 настай, эрэгтэй, эхнэр Ж.******* 48 настай эмэгтэй, 03-08/6746 дугаартай 1989 онд өрхийн тэргүүлэгч ******* 59 настай, эрэгтэй, эхнэр Ж.******* 59 настай эмэгтэй гэх лавлагаа (хх 7-22х),
5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: Ж.******* нь ******* гэдэг хүнтэй 1964 оноос эхлэн хамт амьдарсан. ******* нь 2024 онд нас барьсан. Эднийх, манайх хоёр Мөнххаан сумын баруун хойд талаар хамт нутаглаж байсан. Энэ хоёрын дундаас хүүхэд төрөөгүй. Би бурхан болооч Н.тэй нэгдэлд адууны суурь хамт хариулж явсан. Н., Ж.******* хоёр надаас 13 ах. Хуучин манайх Өлзийт суманд нутаглаж байсан. Тэгээд Өлзийт сум хоёр хуваагдаж урд тал нь Түвшинширээ суманд, хойд тал нь Мөнххаан сум руу нийлж байсан. Тэр үед манайх Мөнххаан сум руу нийлсэн. Тэгж Ж.*******, Н. нартай танилцаж байсан. Би 10 гаруй настай л байсан. Тиймээс хамтын амьдралыг нь мэднэ.. гэх мэдүүлэг (хх-27х),
6. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: Ж.******* 1964 оноос эхлэн гэж хүнтэй ханилж байсан. Бид нэг нутагт байдаг байсан. Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэл гэж байхад манайх , Ж.******* нарын туслах малчнаар очиж ажиллаж байсан. Энэ хоёр гэр бүл болоод үр хүүхэд гаргаагүй. 2024 оны 04 дүгээр сард нас барьсан. Манайх ойр нутагладаг учраас энэ хоёр хүний амьдралыг мэднэ. гэх мэдүүлэг (хх-28х),
7. Гэрч *******ын шүүхэд өгсөн: ******* гэж хүн бол манай нагац ах *******ийн эхнэр юм. Манай нагац ах ******* цэргийн албанаас халагдаж ирээд сумын улаан буланд ажиллаж байгаад 1967 онд *******тэй гэр бүл болсон. Ингээд гэр бүлээрээ Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд адуучнаар ажиллаж байсан. Энэ хоёроос гарсан үр хүүхэд гэж байхгүй. *******, Ж.******* хоёр гэр бүл болж 2024 оныг хүртэл хамт амьдарч байсан. Нагац ах ******* 2024 онд бурхан болсон. Энэ хүртэлх хугацаанд энэ хоёр хүн тасралтгүй хамт амьдарсан. Манай нагац ах ******* 2014 онд тал харвалт өгч ******* эгч асарч байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-29х)
8. Иймд Ж.******* нь талийгаач *******тэй 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын ******* нь ******* овогт *******ийн талийгаач тэй 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА