| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00186/И |
| Дугаар | 103/ШШ2025/00153 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2025/00153
2025 02 *******7 *******03/ШШ2025/00*******53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* ,
Гуравдагч этгээд: ......... *******т төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 7, ... тоотод оршин суух, Хиргис овгийн .... архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч ******* ******* хэлтсийг төлөөлж нийтийн хэв журам хамгаалах, олон Нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Санчир
Гуравдагч этгээд .....
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч .... ******* ******* хэлтэс нь.... архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Санчир шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ..... нь гэмт хэрэг зөрчил үйлдэж болзошгүй, өөрт болон бусдад аюул учруулах эрсдэл үүсгэж байгаа тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд ..... шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би агсам согтуу тавьж, нийтийн амгалан тайван байдал алдагдуулаагүй. Би архи уугаагүй байхад намайг эмчилгээнд хамруулах гэж байна гэв.
....шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид юу ч мэдээгүй байхад архины албадан эмчилгээнд хамруулах гэж байна гээд эмнэлэг дээр байсан. Хүүхдээ бид өөрсдөө архинаас гаргана. Кодлуулах гэж байгаа. Манай хүүхэд архи уугаад агсам согтуу тавьдаггүй гэв.
Хүсэлт гаргагч ******* ******* ******* хэлтэс нь шүүхэд: .... ******* 4 ******* хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, .... ******* цагдаагийн дэслэгч Т.Санчирын илтгэх хуудас, иргэн .... авсан тайлбар, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, Согтуурах, мансуурах, донтой эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* ....г архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд гэмт хэрэг зөрчил үйлдэж болзошгүй, өөрт болон бусдад аюул учруулах эрсдэл үүсгэж болзошгүй гэжээ.
Гуравдагч этгээд..... нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.*******.4 ******* хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсан үедээ зөрчил гаргасан, эсхүл эрүүлжүүлэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 2 сарын 07-ны өдөр архи уудаг хүмүүсийг сургалтанд хамруулах гээд дуудахад архи уусан байсан гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл .... согтуурсан үедээ зөрчил гаргасан, эсхүл эрүүлжүүлэгдсэн гэх үйлдэл тогтоогдохгүй байна.
Иймд .....архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн ******* ******* ******* хэлстийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* ******* зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.3, **************6, **************8 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.*******.4, 9 ******* зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан ..... архины албадан эмчилгээнд хамруулах тухай .... ******* ******* хэлстийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. ..... ******* ******* хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* ******* зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 ******* зүйлийн **************9.2, **************9.4, *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 ******* зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО