Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 315/ШШ2025/00043

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар баг, .... тоотод оршин суух, утас ..., *******ийн *******ийн 

******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч У.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч У.******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие нь ******* хүүхдийн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлаар шүүхэд удаа дараа хандаж байсан. хамт амьдарна гэхээр нь нэхэмжлэлээсээ татгалзаж байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гарсны дараа надтай болон хүүхэдтэйгээ уулзахгүй, холбоо барихгүй алга болсон. Дахин шүүхэд хандахад 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар оршин суух хаягтаа амьдардаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд *******ийн эрэн сурвалжилж өгнө үү гэв. 

2. Нэхэмжлэгчээс У.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, ******* (РД:*******)-ийн эрүүл бойжиж байгаа тухай эмнэлгийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/493 дугаартай тодорхойлолт, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 147/ШШ2023/00034, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 147/ШШ2023/00929 дугаартай шүүгчийн захирамж, Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ЗШ/109 дугаартай шийтгэвэр зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч У.******* нь ******* эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Нэхэмжлэгч У.******* нь ******* иргэний хэрэгт хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч Б.Бат-Эрдэнийн оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ******* хүүхдийн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлаар шүүхэд удаа дараа хандаж байсан боловч хамт амьдарна гэхээр нь нэхэмжлэлээсээ татгалзаж байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш холбоо барихгүй алга болсон. Дахин шүүхэд хандахад оршин суух хаягтаа амьдардаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх тайлбар, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. (хх 10-11х) 

4. Иймд У.*******ийн ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* регистртэй, ******* овогт *******ийн эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА