Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 10-нд Булган аймгийн Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705011820231 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Н.А 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байранд Н.Тэмүүжинтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэх болон хэлэх зүйлгүй. Хохиролд 200.000 төгрөг төлсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.Тэмүүжин мөрдөн байцаалтад“... 2017 оны 7 дугаар сарын 8-ны шөнө өөрийн найз болох Миежавын амьдардаг Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хамт юм яриад хэвтэж байгаад манай найз 00 орох гээд гарч явах үед нь дүү нарын өрөөнд нь үл таних хүмүүс орж ирээд маргалдаад байхаар нь би араас нь ороход 2 согтуу залуу зогсож байхаар нь би та нар юу болоод орилолдоод байгаа юм энэ чинь  нийтийн байр гэж хэлэхэд нөгөө хоёр хүн нь тэгээд чамд ямар хамаа байгаа юм гэж хэлэхээр нь би адилхан эр хүмүүс байж гарч байгаад учраа олъё гэж хэлээд гарахад нэг залуу нь миний зүүн шанаа руу цохихоор нь би буцаагаад цохиход нөгөө залуутай хамт байсан 3 залуу над руу бөөнөөрөө дайраад байсан...А нь нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд газар унахад нүүр рүү өшиглөхөөр нь нүүрээ гараараа хаагаад өшиглүүлээгүй ээ. А хэрэлдэж, зууралдаж байх хооронд намайг дахиж нэг удаа нүүр рүү цохисон...” /хх-ийн 15-22/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Мөнхбаярын мөрдөн байцаалтанд ”...2017 оны 7 дугаар сарын 8 орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд намайг ажлаа тараад очиход А, Ганзориг ах хоёр пиво уугаад сууж байсан. Би орж байж байгаад найз охинтойгоо уулзахаар гарахад А цуг орж танилцъя гээд бид 2 ороод байж байтал найз охины таньдаг ах нь орж ирээд эмэгтэй хүүхдийн өрөөнд харанхуй шөнө орж ирээд юу хийж байгаа юм бэ? гэх зэргээр уурлаж хашгичаад байхаар нь орж ирээд удаагүй байна уулзаад гарах гэж байна гэсэн. Тэр үед дахиад нэг залуу орж ирээд А руу тамхины утаагаа үлээгээд гараад учраа олчих уу гэхээр нь би Аыг 1 давхарын өрөө рүүгээ аваад явж байхад мөрлөөд  гараад уулзъя гээд гараад явсан. Тэмүүжингийн шанаа руу А байрнаас гарч ирээд цохисон. Тэгээд Тэмүүжин тэр хоёр зодолдоод зууралдаад байсан /хх-ийн 27/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагчаар Н.А мөрдөн байцаалтанд: “Би 2017 оны 7 дугаар сарын 8-ны орой 23:00 цагийн үед байх цагийг нь сайн мэдэхгүй байна нэг нийтийн байранд хуурай ах Ганзоригтой хамт пиво уугаад сууж байсан. Тэр үед би дээд давхар руу найзынхаа найз охинтой уулзах гээд гартал нэг залуу буюу Тэмүүжин 3 давхараас бууж ирж байсан ба над руу муухай хараад байхаар нь би яасан юм хөгшин гэж асуутал доошоо буухдаа намайг мөрлөөд гарсан. Тэгснээ чи араас гараад ир гэж хэлэхээр нь би дагаад гарсан. Тэгээд би дагаж гараад байрнаас гарангуутаа нөгөө залуугийн эрүү, шанаа хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэр залуу зөрүүлээд миний нүүр рүү нэг удаа цохисон. Гэхдээ миний биед гэмтэл учраагүй” /хх-ийн 41/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8821 дугаартай:” Н.Тэмүүжинд эрүүний  зүүн хэсгийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Н.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, ял шалгах хуудас /хх-ийн 43/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 44/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.А 2017 оны 7 дугаар сарын 8-нд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд Н.Тэмүүжинтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:

хохирогч Н.Тэмүүжингийн”... нэг залуу нь миний зүүн шанаа руу цохихоор нь би буцааж цохиход нөгөө залуутай хамт байсан 3 залуу над руу бөөнөөрөө дайраад байсан...А нь нүүр рүү нэг удаа цохисон...”/хх-ийн 15-22/ гэсэн мэдүүлэг,  гэрч Э.Мөнхбаярын”... Тэмүүжингийн шанаа руу А байрнаас гарч ирээд цохисон...”/хх-ийн 27/ гэсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8821 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар яллагдагчаар Н.Аын”...би дагаж гараад байрнаас гарангуутаа нөгөө залуугийн эрүү, шанаа хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон...”./хх-ийн 41/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Прокуророос Н.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Н.Аыг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг  төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсныг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд /хх-ийн 53/ хохирогч Н.Тэмүүжин” надад гомдол санал байхгүй, хохиролын 200.000 төгрөгийг Ааас гаргуулж авсан” гэсэн байх тул шүүгдэгч Н.Аыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

 

Шүүгдэгч Н.А энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болно.