| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2025/00024/И |
| Дугаар | 311/ШШ2025/00047 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 311/ШШ2025/00047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг илчны хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай *******гийн *******ын нэхэмжлэлтэй
илл байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1970 онд Завхан аймгийн ******* суманд төрсөн, 1986 онд 8 дугаар анги төгсөөд 1986-1988 онд хүртэл Улаанбаатар хотын ******* ******* мэргэжлийн сургуульд суралцаад 1988 онд ******* үйлдвэрт нормчноор илл байгаад 2003 онд ******* татан буугдаад тэгээд илгүй болсон. Ажилл байх хугацаанд ******* ын архивын шатаад ямар ч бичиг баримтгүй болсон тиймээс шүүхээр илл байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан юмаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар илл байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргээ.
Тэрээр өөрийгөө 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн ******* үйлдвэрт нормчноор, 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ******* хот дахь ******* үйлдвэр, улсын үйлдвэрт нормчноор, 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* хувьцаат компанид нормчноор илл байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Х.******* нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний ийн лавлагаа, Завхан аймаг дахь үйлдвэрийн даргын 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаартай Их дээд сургууль, гадаад, дотоодын ******* мэргэжлийн сургууль, *******ум, ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдийг илд томилох тушаал, ******* үйлдвэрийн яамны харьяа ******* хот дахь үйлдвэрийн даргын 1993 оны 01 дүгээр сарын 02 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, Хөнгөн ба ******* үйлдвэрийн яамны харьяа ******* хот дахь үйлдвэрийн даргын 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, бусад баримтын хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна.
Түүний Завхан аймаг дахь үйлдвэрийн даргын 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаартай Их дээд сургууль, гадаад, дотоодын ******* мэргэжлийн сургууль, *******ум, ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдийг илд томилох тушаал, ******* үйлдвэрийн яамны харьяа ******* хот дахь үйлдвэрийн даргын 1993 оны 01 дүгээр сарын 02 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, Хөнгөн ба ******* үйлдвэрийн яамны харьяа ******* хот дахь үйлдвэрийн даргын 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалууд, Завхан аймгийн Улсын ийн газрын ХААТр-1 /А/-гийн 13, 14-т 1988 он ******* үйлдвэрт нормчин гэсэн бичилтүүд хийгдсэн байна.
Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн илл байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг ханг шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Боржигин овогт *******гийн *******ыг
-1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн ******* үйлдвэрт нормчноор,
-1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ******* хот дахь ******* үйлдвэр, УҮГ-т нормчноор,
-1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* хувьцаат компанид нормчноор илл байснаар тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Х.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ