| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2025/00003/И |
| Дугаар | 311/ШШ2025/00053 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 311/ШШ2025/00053
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би
Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* *******ын *******ын гудамж ******* банкны төв байр ******* банк ХК-ны нэхэмжлэлтэй,
Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух О.******* холбогдох 401.652 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* банкны тусгай активын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О. нь 2024 оны 4 сарын 27-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 341,985 /гурван зуун дөчин нэгэн мянга есөн зуун наян таван/ төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний хугацаанд зээлдэгч нь ундсэн зээлэнд 0 төгрөг, зээлийн хүүд 485 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг төлсөн. ******* Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 05 сарын 27-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 175 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Зээлийн гэрээний үүрэгт 401.652 (дөрвөн зуун нэг мянга зургаан зуун тавин хоёр) төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.ын ээж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О. цэрэгт явсан Би ээж нь байна 401.652 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагч тайлбартаа: ******* банкны тусгай активын газраас нэхэмжилсэн 401.652 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,131 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* банкны тусгай активын газрын нэхэмжлэлтэй О.******* холбогдох 401.652 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлага болох 401.652 төгрөгийг төлсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6.350 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 12.700 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ