| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00376/И |
| Дугаар | 315/ШШ2025/00048 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 315/ШШ2025/00048
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ... дугаар баг, ... гэх газар нутаглах, утас ..., *******гийн *******д холбогдох
эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 4,521,267 (Дөрвөн сая таван зуун хорин нэгэн мянга хоёр зуун жаран долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Прокурорын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.******* нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ... дугаар баг ... гэх газар "ядуу гэж доромжиллоо" гэх шалтгаанаар *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой тус газар цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төвд тус тус үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 4,521,267 төгрөгийг тухайн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4-р бүлэгт заасан журмын дагуу байгуулсан гэрээг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол зөрчил, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул бусдын эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Прокурорын байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Прокурорын газар нь хариуцагч Д.*******д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 4,521,267 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4,521,267 төгрөгийг хариуцагч Д.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр эрүүл мэндийн даатгалын санд төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага 4,521,267 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 87,290 төгрөгийн тал хувь 43,645 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хариуцагч Д.*******аас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 4,521,267 (Дөрвөн сая таван зуун хорин нэгэн мянга хоёр зуун жаран долоо) гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр эрүүл мэндийн даатгалын санд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага 4,521,267 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 87,290 төгрөгийн тал хувь 43,645 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулж, улсын төсвийн орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА