Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 315/ШШ2025/00047

 

 Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух, утас ..., *******гийн *******т холбогдох 

сум хөгжүүлэх сангийн зээл , зээлийн хүү 12,615,063 (Арван хоёр сая зургаан зуун арван таван мянга жаран гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Прокурорын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Т.******* нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сум хөгжүүлэх сангаас 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 17,500,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөхөөр гэрээ байгуулан авсан боловч зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь зээлээ хийгээгүй, зээл, зээлийн хүү 12,615,063 төгрөгийг төлөөгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Иймд зээл, зээлийн үлдэгдэл 12,615,063 төгрөгийг Т.*******ээс гаргуулж Түвшинширээ сумын Хоршоо хөгжүүлэх сангийн Төрийн сан банкны ******* тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Прокурорын байгууллагаас гаргасан сум хөгжүүлэх сангийн зээл 12,615,063 төгрөгийн нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг бүтэн төлөх санхүүгийн боломжгүй байна. Тиймээс 8 хувааж 2025 оны 02 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэл сар бүрийн 05-ны өдөр 1,576,883 төгрөгийн төлөлт хийхээр нэхэмжлэгчтэй эвлэрэх саналтай байна. Хүсэлтийг хүлээг авч хэргийг хялбаршуулан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Прокурорын газар нь хариуцагч Т.*******т холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээл , зээлийн хүү 12,615,063 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн сум хөгжүүлэх сангийн зээл , зээлийн хүү 12,615,063 төгрөгийг хариуцагч Т.******* нь 8 хувааж 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,576,883 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,576,883 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,576,883 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,576,883 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,576,883 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,576,883 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,576,883 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,576,883 төгрөг тус тус Түвшинширээ сумын Хоршоо хөгжүүлэх сангийн Төрийн сан банкны ******* тоот дансанд төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага 12,615,063 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 216,791 төгрөгийн тал хувь 108,395.5 төгрөгийг хариуцагч Т.*******ээс гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хариуцагч Т.*******аас сум хөгжүүлэх сангийн зээл , зээлийн хүү 12,615,063 (Арван хоёр сая зургаан зуун арван таван мянга жаран гурав) гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.******* нь төлөхийг зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,576,883 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,576,883 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,576,883 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,576,883 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,576,883 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,576,883 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,576,883 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,576,883 төгрөг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага 12,615,063 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 216,791 төгрөгийн тал хувь 108,395.5 төгрөгийг хариуцагч Т.*******ээс гаргуулж, улсын төсвийн олгод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА