| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2023/00811/И |
| Дугаар | 193/ШШ2025/00017 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Эцэг эх байх эрх хассан , |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 193/ШШ2025/00017
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 29-нд төрсөн овогт *******ийн *******ын эцэг овогт гийн *******, эх овогт ын ******* нарын эцэг, эх байх эрхийг хассугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар Б.******* нь хүүхэд асран хамгаалах “*******” төвд асран хамгаалуулж байгаа бөгөөд түүнийг хүүхэд асран хүмүүжүүлэх төвд шилжүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар эцэг, эх байх эрхийг хассан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Болор-Эрдэнэд даалгасугай.
4.Нэхэмжлэгч Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төв хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Б.*******ыг асран хүмүүжүүлэхэд нь хяналт тавихыг Налайх дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвд үүрэг болгосугай.
6. овогт гийн *******, овогт ын ******* нар эцэг, эх байх эрхээ сэргээлгэх эрхтэйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА