| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/00069/И |
| Дугаар | 316/ШШ2025/00102 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 316/ШШ2025/00102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, *******ид холбогдох *******ийг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* аймгийн ******* суманд бүртгэлтэй ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК-ны захирал ******* нь нийт 0,479,672.36 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр 2023 оноос одоог хүртэл холбогдож өр барагдуулах талаар төлбөрийн хуваарь гаргаж өгсөн боловч хуваарьт хугацаанд өр төлбөрөө барагдуулаагүй.
Мөн DNPM25010700003006976 дугаартай татварын албаны нэхэмжлэх хуудас, дуудах хуудсыг ******* аймгийн ******* сумын 1-р баг, Бүргэдэй, Партизан 3, тоотод хүргүүлэхэд тухайн хаяг дээр 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хаяг дээр очсон тийм хүн байхгүй, ******* 1-р багийн Засаг даргаас оршин сууж байгаа эсэх тодорхойлолтыг авахад тухай хаягт бүртгэлтэй гэх хариу ирсэн боловч тухайн хаяган дээр хүн амьдардаггүй тул *******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* аймгийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, *******ид холбогдох *******ийг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг түүний хүү нэр А.Пунцаг утасны дугаар хаягийг нэрлэн заагаагүй болохыг дурьдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1, 118, 155 дугаар зүйлийн 155.1, 155.3, 155.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* аймгийн ******* сумын 1-р баг, Бүргэдэй, Партизан 3, тоотод оршин суух бүртгэлтэй, ******* ******* ХХК-ны захирал овогтой Адилбиш /РД:ЧЛ480318/-г утасны дугаар , -тай эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар овогтой Адилбиш /РД:ЧЛ480318/-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч ******* аймгийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д /утасны дугаар / мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ