Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 316/ШШ2025/00101

 

 

 

 

 

\    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэндли ББСБ-ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох *******ыг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* овогтой Алтанзулыг эрэн сурвалжлуулах тухай. ...Зээлдэгч нь Сэндли ББСБ ХК-тай 2023 оны 03 дүгээр сарын *******7-ны өдөр ЗГ/*******525200283 тоот зээлийн гэрээг байгуулан *******,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр үндсэн зээлийн хүүний 20 хувь, *******2 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй ба зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг 2025 оны 0******* дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл *******,0*******5,7*******0.85 /нэг сая арван таван мянга долоон зуун арван мянга төгрөг наян таван мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 426765.60 /дөрвөн зуун хорин зургаан мянга долоон зуун жаран таван мянга жаран мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 564*******6.40 /тавин зургаан мянга дөрвөн зуун арван зургаан мянган төгрөг дөчин мөнгө/ төгрөг, нийт *******,498,892.85 /нэг сая дөрвөн зуун ерэн найман мянга найман зуун ерэн хоёр төгрөг наян таван мөнгө/ төгрөг болж хуримтлагдсан байна.

Сэндли ББСБ нь 2024 оны 6 сард харилцагч *******аас зээлийн төлбөр нэхэмжлэн, Иргэний шүүхэд хандсан боловч *******тай шүүх байгууллагаас холбогдож чадаагүй, шүүхийн мэдэгдэх хуудсыг гардуулан өгөх боломжгүй, бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийн хаягийг тогтоож дахин шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой болохыг дурьдаж 2024.08.07 өдрийн *******48/Ш32024/0*******532 тоот шүүгчийн захирамж гарсан. Мөн зээлдэгч ******* нь ******* аймаг, ******* сум, *******-р баг, Тавин, ******* гудамж ******* тоот хаягт бүртгэлтэй бөгөөд уг хаяг дээрээ байнга оршин суудаггүй болох нь Багийн ******* даргын 2024 оны *******0 дугаар сарын 0******* өдрийн 350 дугаар тоот тодорхойлолтоор тогтоогдож байгаа юм. Ийнхүү зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг огт төлөхгүй Сэндли ББСБ ХК-г хохироож, оршин суугаа газраа өөрчлөн оргон зайлж олдохгүй байгаа тул зээлдэгч ******* овогтой Алтанзул РД:/МЕ96**************3000/-ыг эрэн сурвалжлуулах тухай захирамж гаргаж өгнө үү гэжээ[*******].

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн *******48/ШЗ2024/0*******532 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагч ******* нь нэхэмжлэлд дурьдсан ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* гудамж, ******* тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь ******* сумын ******* даргын 2024 оны *******0 дугаар сарын 0*******-ны өдрийн 350 дугаар тодорхойлолтоор нотлогдсон тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр татгалзжээ.

Иймд хуралдаанаар Сэндли ББСБ-ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох *******ыг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг хариуцагч *******ын нөхөр ын утасны дугаар 997325*******3, ээж утасны дугаар , эгч утасны дугаар 999*******42*******9 гэж хамаарал бүхий ойр дотны хүмүүсийн утасны дугаарыг заасан, харин хаягийг нэрлэн заагаагүй болохыг дурьдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******55 дугаар зүйлийн *******55.*******, *******55.3, *******55.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.3 дахь хэсэгт зааснаар ******* овогтой Алтанзул /РД: МЕ96**************3000/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.4 дэх хэсэгт зааснаар ******* овогтой Алтанзул /РД:МЕ96**************3000/-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Сэндли ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч т мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 


[*******] Нэхэмжлэлээс иш татав