| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/00050/И |
| Дугаар | 316/ШШ2025/00100 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 316/ШШ2025/00100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, нэхэмжлэгч ******* (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох *******г эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие охин Т.******* эцэг болох *******гээс хүүхдийн тэтгэлэг хуулийн дагуу тогтоолгон гаргуулахаар тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч ******* нь бүртгэлтэй хаягтай оршин суудаггүй үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн 067 дугаартай захирамж гарсан. *******гийн ******* дугаарын утас нь холбогдохгүй, би түүнтэй огт холбоо барьж чадахгүй байгаа ба түүний ээжийн ******* дугаарын утсаар холбогдон *******г хаана байгаа талаар асуухад огт хэлж өгөхгүй байна. Мөн түүний бүртгэлтэй хаяг болох ******* аймаг, ******* сум, *******-р баг, -р хэсэгт байрлах гэрт нь түүний аав, ээж хоёр амьдарч байгаа боловч хүүгээ хаана амьдарч байгааг хэлэхгүй, нууж байна. Иймд *******г РД/МЙ0225045/ эрэн сурвалжилж одоо оршин сууж байгаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн 48/ШЗ2024/0067 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагч ******* нь нэхэмжлэлд дурьдсан ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, дүгээр хэсэгт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн 97 дугаар тодорхойлолтоор нотлогдсон тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр татгалзжээ.
Иймд *******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох *******г эрэн сурвалжлуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг хариуцагч *******гийн эхийн утасны дугаар ******* хаягийг нэрлэн заагаагүй болохыг дурьдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 6, 8, 55 дугаар зүйлийн 55., 55.*******, 55.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.******* дахь хэсэгт зааснаар ******* аймаг, ******* сум, *******-р баг, -р хэсэгт оршин суух бүртгэлтэй, овогт Тэмүүлэн /РД:МЙ0225045/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт зааснаар овогт Тэмүүлэнг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч *******т /утас:99**************-640/ мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ