| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/00034/И |
| Дугаар | 316/ШШ2025/00099 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 316/ШШ2025/00099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* ******* ХК-ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох *******г эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ХК нь *******0*******4 оны 10 дугаар сарын 03-ны өдөр *******тай *******010119181 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 16,13*******,000 төгрөгийг жилийн *******0,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар түүний ******* *******-ны эзэмшдэг дугаартай харилцах дансанд олгосон. Хүсэлт гаргах өдрийн байдлаар ******* нь үндсэн зээлийн төлбөрт 0 төгрөг, зээлийн хүүнд 541 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөгийг төлсөн. ******* нь зээлийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааны дагуу төлөх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотойгоор ******* ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан ч төлөөгүй 39 хоног хугацаа хэтрүүлээд байна. Мөн зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар ******* нь дээр дурьдсан зээлийг авсан өдөр өөр бусад 4 *******, санхүүгийн байгуулагаас нэгэн зэрэг зээл авсан нь тогтоогдсон бөгөөд цалингийн орлогоор зээлүүдийг төлөх боломжгүй юм. ...*******0*******4 оны 1******* дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд *******г эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.[1]
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХК-ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох *******г эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Тус шүүхийн *******0*******4 оны 1******* дугаар сарын 16-ны өдрийн 148/ШЗ*******0*******4/0*******473 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагч ******* нь нэхэмжлэлд дурьдсан хаягт оршин суудаггзй болох нь *******0*******4 оны 1******* дугаар сарын 18-ны өдрийн 316 дугаартай ******* аймаг ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр татгалзжээ.
Иймд ******* ******* ХК-ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох *******г эрэн сурвалжлуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурьдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******00 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.1, 155.3, 155.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Хишигт овогт *******ийн Алтаншагайг /РД:МЭ90100*******13/-г эрэн сурвалжилсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Хишигт овогт *******ийн Алтаншагайг /РД:МЭ90100*******13/-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч ******* *******-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т /утасны дугаар 9908557*******/ мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.*******00 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Нэхэмжлэлээс иш татав