Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Ц.Мөнхжаргал

шүүгдэгч Р.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх прокурорын саналтай ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Лт холбогдох эрүүгийн 1803000010016 дугаартай1 хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Л  2017 оны 12 дугаар сарын 4-ний өглөө 7 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Бичил хорооллын баруун замд Тоёота Приус маркийн 66-84 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7,  9.1, 9.2-д заасныг тус тус зөрчснөөс явган зорчигч 16 настай эмэгтэй П.Энхбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Р.Л шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ би үнэн зөв өгсөн. Шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч П.Энхбаяр мөрдөн байцаалтанд: “2017 оны 12 дугаар сарын 4-ний өглөө хичээлдээ явах гээд гэрээсээ гараад 7 цаг 20 минутын орчимд би Баянгол дүүргийн нутаг Энхбаярын зам  дагаад замын баруун талаар шороон хэсгээр ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй найз Мөнгөнцэцэгийн хамт сугадалцаад алхаж явсан. Мөнгөнцэцэг миний баруун гар талд сугадаад явж байсан. Тэгтэл ар нуруунаас нэг юм мөргөөд би газар унаад уйлсан. Босоод хартал намайг цагаан өнгийн приус 20 маркийн машин мөргөсөн байсан. Жолооч болох нэг эгч бууж ирээд намайг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж намайг үзүүлээд буцаж ослын газар очиж замын бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн. Анх машинд мөргүүлсэн газрыг манай найз бид хоёр зааж өгсөн. Тэр өдрийн орой цээж, нуруу орчмоор өвдөөд байхаар нь жолоочийн хамт мөнгөн гүүр эмнэлэгт очиж үзүүлээд томографийн зураг авахуулсан чинь сээрний яс хугарсан байна гэсэн” /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Мөнгөнцэцэг мөрдөн байцаалтанд: “2017 оны 12 дугаар сарын 4-ний өглөө хичээлдээ явах гээд гэрээсээ гараад замаараа Энхбаярын гэрт очоод бид хоёр хамт автобусны буудал орох гээд 7 цаг 40 минутын үед Энхбаяр бид хоёр Энхбаярын зам дагаад замын баруун талаар шороон хэсгээр ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй би Энхбаярын баруун гар талд нь алхаж байтал гэнэт араас нь нэг машин орж ирээд Энхбаярыг мөргөсөн. Энхбаяр машинд мөргүүлээд нэг эргээд газар унасан харин тэр машин Энхбаярыг мөргөчихөөд зогссон. Жолооч нь болох нэг эгч гарч ирээд Энхбаярыг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод Энхбаярын ах нь хүрч ирээд 102 руу дуудлага өгч Энхбаяр бид хоёр жолоочийн хамт ослын газар очиход цагдаа нар ирчихсэн ослын газар үзлэг хийсэн. Гадаа гэгээ орох гэж байсан ба бүрэнхий байсан” /хх-ийн 33/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15053 дугаартай шинжээчийн: “Энхбаярын биед сээрний 1 дүгээр нугалмын урд дээд гадаргуугийн шахагдсан хугарал, баруун гуя, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-ийн 36/ гэсэн дүгнэлт,

 

Автотээврийн үндэсний төв, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн17/63323 дугаартай дүгнэлт: “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчний гудамж өөрийн байранд байрлах Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвд Тоёота Приус маркийн 66-84 УНХ улсын дугаарын автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. Рэгзэн овогтой Лийн эзэмшлийн Тоёота Приус маркийн, сувдан цагаан өнгөтэй Япон улсад үйлдвэрлэсэн 66-84 УНХ улсын дугаартай суудлын автомашиныг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 13:40-14:15 цаг хүртэл MNS4598:2011, автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага стандартыг шалгуур болгон MNS5011:2003  автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлтээр уг тээврийн хэрэгсэл нь стандартын шаардлагуудыг бүрэн хангаж байгаа нь уг зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлөхгүй болно” /хх-ийн 40-42/ гэсэн дүгнэлт,

 

Мөрдөгчийн 04 дугаартай “Тоёота Приус маркийн 66-84 УНХ улсын дугаартай автомашины жолооч Рэгзэн овогтой  Л нь  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: е/тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу  хөвөөгөөр явах, мөн дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай байна. Явган зорчигч Пүрэвсүрэн овогтой Энхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” /хх-ийн 43/ гэсэн магадлагаа,

 

Яллагдагчаар Р.Л мөрдөн байцаалтанд: ”2017 оны 12 дугаар сарын 4-ний өглөө 7 цаг 20 минутын үед би өөрийн эзэмшлийн 66-84 УНХ улсын дугаартай Т.Приус маркын автомашиныг жолоодон хүүхдээ сургуульд  нь хүргэж өгөх санаатай Баянгол дүүргийн 12 дугаар хороо Бичил хорооллын баруун талын Энхбаярын замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй уруудаад явж байгаад замын эргэлттэй хэсгээр зүүн гар тийш эргэхдээ замаас хальж гараад замын хажуугаар алхаж явсан нэг хүүхдийг араас нь мөргөөд зогссон мөргүүлсэн хүүхэд газар унасан. Би машинаас буугаад машинд  мөргүүлсэн хүүхэд болон хамт явж байсан хүүхдийг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Автомашины баруун талын гэрэл орчмоор явган зорчигчийн ар нуруунаас мөргөсөн. Би осол болдог өдөр 240.000 төгрөгөөр мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлж толгой, нурууны томографи зураг авахуулж өгсөн, 163500 төгрөгөөр эм авч өгсөн. Мөн хохирогчийн эмчилгээнд гарсан зардал хохиролд 2.000.000 төгрөг өгч хохиролгүй болгосон” /хх-ийн 55/ гэсэн мэдүүлэг,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/,

Гэрэл зургийн үзүүлэлт, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9-11/,

 

Шүүгдэгч Р.Лийн ял шалгах хуудас /хх-ийн 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 59/, гэрчилгээний хуулбар /хх-ийн 60/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Р.Л 2017 оны 12 дугаар сарын 4-ний өглөө 7 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Бичил хорооллын баруун замд Тоёота Приус маркийн 66-84 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: е/тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу  хөвөөгөөр явах, мөн дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын блон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчснөөс явган зорчигч 16 настай, эмэгтэй П.Энхбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн болох нь:      

насанд хүрээгүй хохирогч П.Энхбаярын“...ар нуруунаас нэг юм мөргөөд би газар унаад уйлсан. Босоод хартал намайг цагаан өнгийн приус 20 маркийн машин мөргөсөн байсан...” /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Э.Мөнгөнцэцэгийн”...Энхбаяр бид хоёр Энхбаярын зам дагаад замын баруун талаар шороон хэсгээр ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй би Энхбаярын баруун гар талд нь алхаж байтал гэнэт араас нь нэг машин орж ирээд Энхбаярыг мөргөсөн...” /хх-ийн 33/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг болон

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15053 дугаартай дүгнэлт /хх-ийн 36/, Автотээврийн үндэсний төв, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн17/63323 дугаартай дүгнэлт /хх-ийн 41/,  зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/, тээврийн хэрэгслийн техникийн гадаад байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 10/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11/, мөрдөгчийн 04 дугаартай магадлагаа /хх-ийн 43/, хохиролын баримтууд /хх-ийн 30-32/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Түүнчлэн яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч мөрдөн байцаалтанд яллагдагчаар Р.Лийн”...Энхбаярын замаар ертөнцийн  зүгээр хойноос урагшаа чиглэлтэй уруудаад явж байгаад замын эргэлттэй хэсгээр зүүн гар тийш эргэхдээ замаас хальж гараад замын хажуугаар алхаж явсан нэг хүүхдийг араас нь мөргөөд зогссон мөргүүлсэн хүүхэд газар унасан...” /хх-ийн 55/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан дээрхи бичгийн бусад баримтуудаар давхар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Р.Лийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.    

 

Шүүгдэгч Р.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Р.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “шүүгдэгчийн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой эвлэрсэн  тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээнд бэлэн 2 сая төгрөг авсан одоо гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох саналыг Р.Лт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.