Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 316/ШШ2025/00121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ****** сум **** баг, ****т оршин суух хаягтай гэх, С******** овогт Б******* О********** /РД: ************/-ын нэхэмжлэлтэй,

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Төгс-Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О*******нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие Б******овогтой О******** нь *** онд **** аймгийн ****** суманд төрсөн. ****** онд найман жилийн сургуулиа төгсөж аав ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн.****** онд Т.Б******  гэр бүл болж өрх тусгаарлан * хүүхэд өсгөн хүмүүжүүлж ****** насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч ****** оноос ****** оны малчнаар ажилласан жил олдохгүй байгаа тул ажилласан жилийг малчнаар тогтоон өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О****** нь улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий ... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

Хүсэлт гаргагч нь Сэлэнгэ аймгийн З****** суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Б.О****** нь ****** аймгийн ****** сумын ****** нэгдэлд ****** оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ****** оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь ****** оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр түүнд бичилт хийсэн бичвэр бүхий тэмдэглэл,****** оны 01 дүгээр сарын 16-ны өдөр түүнд олгосон нэгдлийн гишүүний үнэмлэх, гэрч Т.Н****** , Н.Н****** , нараас хууль сануулж авсан мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Б.О****** ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Са****** овогт Б****** О****** /РД: ****** /-ийг тухайн үеийн нэршлээр нь ****** аймгийн ****** сумын Малчин нэгдэлд ****** оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ****** оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХЗУЛ