| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2022/00485/И |
| Дугаар | 313/ШШ2025/00064 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 313/ШШ2025/00064
| 2025 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 313/ШШ2025/00064 | Д******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Х******* овогт Т*******ын Б*******, З******* овогт Б*******ийн Т******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар -ны өдөр төрсөн хүү Б.Б*******ийг 18 насанд хүртэл эх Б.Т*******гийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х******* овогт Т*******ын Б******* /РД: *******/-ээс -ны өдөр төрсөн хүү Б.Б*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Т.Б*******д холбогдох 2021 оны 05 сарын 13-ны өдрөөс хүүхдийн тэтгэлгийг гаргуулах тухай Б.Т*******гийн нэхэмжлэлийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Д******* сумын баг, гудамж, хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 750 м.кв талбайтай газрыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож, тус газрын ногдох хувь 13 350 000 төгрөгийг хариуцагч Т.Б*******гээс гаргуулж нэхэмжлэгч Б.Т*******д олгосугай.
8. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Т.Б*******д холбогдох Нийслэлийн Б дүүргийн хороо, хороолол /13372/, Н гудамж, , хаягт байршилтай, 54.58 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, Т.Б*******гийн “Хаан банк” ХК-ийн харилцах дансны 3 040 288 төгрөгөөс ногдох хувийг гаргуулах тухай Б.Т*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
9. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т зааснаар Нийслэлийн Б дүүргийн хороо, хороолол /13372/, Н гудамж, , хаягт байршилтай, 54.58 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Т.Б*******гийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоож, Б.Т*******гээс автомашинаас ногдох хэсэг 12 660 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Т.Б*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Т*******гийн төлсөн 210 600 төгрөг, хариуцагч Т.Б*******гийн төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос илүү төлсөн 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т*******д олгосугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг мэдэгдсүгэй.
12. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.
13. Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
14. Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохигчид гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдсугай.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН