Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/713

  2023              7            18                                         2023/ДШМ/713

Э.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оргилболд,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж, ерөнхий шүүгч Б.Дашдондов, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/593 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.О-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ....................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.О нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр .................... дүүргийн ...........дугаар хороо, .............. дугаар гудамжны ......... тоот өөрийн гэртээ төрсөн эцэг Ж.Э-ыг хэрүүл хийлээ гэх шалтгаанаар хэвлий тус газар нь хутгаар 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.О-ыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-т 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Э.О-ын баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 2 /хоёр/ сар 27 /хорин долоо/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ын насанд хүрээгүй охин О.Н, О.Н нарт асран хамгаалагч тогтоох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.О-ын эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Э.О-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгч Э.О нь анх удаа гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн. Гэм буруу дээрээ маргадаггүй. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж хэлсэн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс Э.О-т оногдуулсан 12 жилийн хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Оргилболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн хийгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.О-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.О нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр .................... дүүргийн .......... дугаар хороо, ............. дугаар гудамжны ................ тоот өөрийн гэртээ төрсөн эцэг Ж.Э-ыг хэрүүл хийлээ гэх шалтгаанаар хэвлий тус газар нь хутгаар 1 удаа хутгалж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Э-ийн “...хоорондоо маргалдаж байгаад Э.О баруун талын орон дээр хэвтэж байгаад гал тогооны шүүгээний жижиг шургуулган дотроос бор алаг иштэй хутга аваад “пиздааг хутгалчихъя л даа” гэж хэлээд талийгаачийг зүүн талын орон дээр хэвтэж байхад нь дээрээс нь хутгалчихсан. ...Тэгэхээр нь би шууд талийгаачийн ягаан өнгийн самсунг утсаар 103 түргэн тусламж дуудсан. ...” /1хх 58-59/,

гэрч А.Б-ийн “...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 09 минутад манай шуурхай удирдлагаас .................. дүүрэг ............дугаар хороо ............ тоотод хүн ухаангүй байна...” гэж хэлсэн ба би жолоочийн хамтаар 23 цаг 20 минутад тус хаягаар явж очиход гэрт 3 хүн байсан эхнэр, нөхөр хоёр нь согтуу байх бөгөөд арай настай эрэгтэй хүн нь гэрийн хоймор хэсэгт дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би тухайн ухаангүй байгаа хүн дээр үзлэг хийхэд амьдын шинж илрээгүй ба нас барсан байсан. Үзлэгийн явцад цээжин дээрээ 2 см орчим зүсэгдсэн шархтай, мөн гадуур өмссөн цамц нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсан ба хоёр гарын хуруунууд нь цус болсон байсан. Тэгээд би нас барсныг тодорхойлж, цагдаа дуудсан.  Би үзлэг хийгээд дуусахад цээжин дээр 4, 5 дугаар хавирганы орчим 2 см хэмжээтэй зүсэгдсэн шарх байсан. Тухайн шарх нь иртэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. ...” /1хх 47-48/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ийн “...Ж.Э нь миний төрсөн ах юм. ...амь хохирогч нь нэг гэрт О болон түүний 3 хүүхдийн хамтаар амьдарч байсан. ...би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” /1хх 37/,

яллагдагч Э.О-ын “...Тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ талийгаач аавтай мөнгөнөөс болон мөн хамтран амьдрагч Б.Э-с болж маргаан үүссэн, уурандаа гал тогооны шүүгээнээс хутга барьж сандал дээр сууж байхад талийгаач аав Э-ын цээжний хэсэгт нэг удаа хутгалж дээрх гэмтлийг учруулсан. ...” /1хх 198/ гэх мэдүүлгүүд,

“...Амь хохирогч Ж.Э-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн талд 10, 11 дүгээр хавирганы түвшинд цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлыг гэмтээсэн хутгалагдсан гүн шарх, цээжний хөндий, үнхэлцгийн хөндий дахь цусан хураа, хамарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Амь хохирогч эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй авсан ч эмчлэгдэх, амьд үлдэх боломж муутай. Цээжний зүүн хэсэгт нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас хурцаар цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 584 дугаар цогцост үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх 109-120/,

 “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шар хантаазанд үүссэн 14 мм, саарал цамцанд үүссэн 10 мм, улаан хүрэн цамцанд үүссэн 10 мм, хар футболкод үүссэн 12 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт...байна...” гэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 1197 дугаар амь хохирогчийн өмсөж байсан хувцаст хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх 124-129/,

“...Шинжилгээнд ирүүлсэн О гэсэн хаягтай цуснаас 2.2 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.2 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 961 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 175-177/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 1/, дуудлагын лавлагааны хуудас /1хх 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-12/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13-16/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 17-20/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 21-26/, дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 27-32/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Э.О-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Тодруулбал, амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх, гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг бөгөөд үхлийн шалтгааныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт болон гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол болон энэ үр дагавар нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг шүүх үндэслэлтэй тогтоосон байна.

Шүүх, шүүгдэгч Э.О-ыг өөрийн төрсөн эцэг, хохирогч Ж.Э-тай маргалдаж, улмаар түүний хэвлий тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон буюу хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

шүүгдэгч Э.О “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж хуульчилсан бөгөөд анхан шүүхээс шүүгдэгч Э.О-т тухайн зүйлд заасан хорих ялын хэмжээний дотор 12 жилийн хорих ял оногдуулсныг хүндэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн хүнлэг ёсыг эрхэмлэж, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх бөгөөд иргэн Э.О нь бусадтай хүнлэг ёсоор харьцаж, өөрийн харилцаа хандлагаг цаашид анхаарах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.О нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/593 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ

                                ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ