| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0664/З |
| Дугаар | 128/ШШ2024/0892 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2024/0892
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, Ч.С*******, Б.Т******* нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.С*******, Б.Т******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******* 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Ч.С*******, Б.Т******* нар дээр нэхэмжилсэн, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож татгалзах хүсэлтэй байна. Гарах үр дагаварыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.С*******, Б.Т******* нараас тус шүүхэд “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны Ч.С*******, Б.Т******* нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны 15/1521 шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, Ч.С*******, Б.Т******* нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгаж, газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан.
Шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******* нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байна.
Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т: “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасан хуулийн заалтад нийцэж байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгч Ч.С*******, Б.Т******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Мөн нэхэмжлэгч Ч.С*******, Б.Т******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******* нь нэхэмжлэгчийг итгэмжлэлээр төлөөлөх этгээд мөн бөгөөд итгэмжлэлээр түүнд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхийг олгосон болох нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03******* болон 03******* бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдсон, түүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тус тус тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.С*******, Б.Т******* нараас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны Ч.С*******, Б.Т******* нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны 15/1521 шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, Ч.С*******, Б.Т******* нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгаж, газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 128/2024/0664/З индекстэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.С*******, Б.Т******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН