Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 74

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Мт  холбогдох хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.М  2017 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны “Ялгуун” нэртэй пабны цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж Делл загварын зөөврийн компьютер, бэлнээр 400.000 төгрөгийг авч нийт 600.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт:  Би өмгөөлөгч авахгүй. Би 2017 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Ялгуун пабны цонхыг хагалж ороод  компьютер, 80000 төгрөгтэй авсан нь үнэн. Тэр компьютерыг би Саппоро дээр танихгүй хүнд 100000 төгрөгөөр зарсан. Шүүхээс надад багахан ял оноож өгнө үү гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Солонго мөрдөн байцаалтад ”2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 21 цагт “Ялгуун” паб байрлаж байгаа 102 дугаар байр бүх нийтээрээ шавьжны хор цацах болоод СӨХ-ийн хүнээр хор цацуулаад 22 цагт хаагаад явсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 16-нд 15 цаг 50 минутад 102 дугаар байрны СӨХ-өөс танай Ялгуун пабны цонхны гадна талын төмөр хаалт эвдрээд цонх нь онгойсон байна гэж хэлэхээр нь очсон чинь Делл маркийн хар өнгийн А-3 нөтбүк компьютер, утасгүй хулгана, мөнгөний гахайн дотор байсан мөнгө байхгүй байсан...”/хх-ийн 9/

Хохирогч Б.Солонго дахин байцаалтаар”...гахайнд 400.000 төгрөг байсан, харин миний зөөврийн компьютер 200000 төгрөг нийлээд 600.000 төгрөгийн хохирол учирсан...гэмт хэрэг үйлдсэн этгээдээс мөнгөө нэхэмжилж авах болно...”  /хх-ийн 47/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Баасандорж мөрдөн байцаалтад:”Би эхнэртэйгээ хамт Ялгуун пабыг ажиллуулдаг. 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр СӨХ-өөс миний утас руу залгаж цонхыг чинь хагалж танай пабад хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэрээ дагуулан сандраад очиж хяналтын камераа шүүж үзсэн. Эхнэр Солонго доторх эд зүйлээ цагдаагийн хүмүүстэй бүртгэж байхад нэг ширхэг нөүтбүүк, гахайтай бэлэн мөнгө алдагдсан байна гэж хэлж байсан. Би тэгээд камер шүүж байхад 03 цаг 53 минутанд гаднах дэлгэц дээр миний бодлоор 30-32 орчим насны эрэгтэй, бөөрөнхий даавуун малгайтай, хар өнгийн савхин бээлийтэй, алаг өнгийн шаргал хамгаалалтын хувцастай хүн харагдсан. Би дүрсийг нь хараад хэн гэдгийг нь огт таниагүй.  Манайх анх нээгдээд өдрийн орлогоноосоо хэдэн төгрөг хийж хуримтлал үүсгэх зорилготой өдөрт орлогоосоо 10000 төгрөг хийгээд байдаг байсан. Манайх үйл ажиллагаа явуулаад 40 гаруй хонож байна. Тэгэхээр гахайн дотор бэлэн 400000 орчим төгрөг байсан”  /хх-ийн 47- 48/ гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Н.М мөрдөн байцаалтад:” 2017 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө ганцаараа 1 цагийн орчим хулгай хийх гээд Баянгол дүүргийн 3-4  хорооллын эцэст байрлах Ялгуун пабын цонхыг хагалж дотор нь ороод хар өнгийн Делл маркийн хар өнгийн нөүтбүүк 1 ширхэг, мөн мөнгөний гахай байхаар нь хагалж дотор байсан бэлэн мөнгө болох 80000 төгрөгийг аваад буцаж орсон цонхоороо гарсан “/хх-ийн 51/ гэсэн мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16/,

Шүүгдэгч Н.Мын хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас /хх-ийн 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-40/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 542 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 58-60/  зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.М 2017 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо,  105 дугаар байранд байрлах Ялгуун пабны цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий Делл загварын зөөврийн компьютер, бэлнээр 400.000 төгрөгийг авч бусдад нийт 600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:   

хохирогч Б.Солонгын “...Делл маркийн хар өнгийн А-3 нөтбүк компьютер, утасгүй хулгана, мөнгөний гахайн дотор байсан мөнгө байхгүй байсан...”/хх-ийн 9/,

гэрч Ч.Баасандоржийн “...СӨХ-өөс миний утас руу залгаж цонхыг чинь хагалж танай пабад хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн... тэгээд камер шүүж байхад 03 цаг 53 минутанд гаднах дэлгэц дээр миний бодлоор 30-32 орчим насны эрэгтэй, бөөрөнхий даавуун малгайтай, хар өнгийн савхин бээлийтэй, алаг өнгийн шаргал хамгаалалтын хувцастай хүн харагдсан...гахайн дотор бэлэн 400000 орчим төгрөг байсан”  /хх-ийн 47- 48/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-9/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

Прокуророос Н.Мт холбогдуулан шалгаж зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Н.Мыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдал буюу урьд нь шүүхээр удаа дараа ял шийтгүүлсэн байгааг  харгалзан үзэв.

Н.Мын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.   

Н.Мт 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 542 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт 3 жилийн хорих ял оногдуулсан байна. 

Тус шүүхэд ирүүлсэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210 дугаартай албан бичгээр 542 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсныг мэдэгдсэн байна.  

Иймд Н.Мт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 542 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан  3 жилийн хорих ял дээр  энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэв.  

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж энэ хэрэгт Н.М цагдан хоригдоогүй боловч дээрх Чингэлтэй дүүргийн шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон нийт 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Маас нийт 600.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Солонгод олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Мыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан 2 /хоёр /  жил хорих ял шийтгэсүгэй.  

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2  мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Н.Мт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 542 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Маас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Солонгод олгосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар Н.Мын цагдан хоригдсон 128 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  2. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Мын цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ