| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00043/И |
| Дугаар | 103/ШШ2025/00037 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2025/00037
*******0*******5 01 08 103/ШШ*******0*******5/00037
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* ******* *******лах, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* , , холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.**************9.7**************,4******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******5 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ..... нэхэмжлэлтэй .... холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.**************9.7**************,4******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
....... нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ....нь манай .....тай *******0*******1 оны 10 ******* сарын *******0-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зурагт худалдан авахтай холбогдуулан 1,499,900 төгрөгийг сарын *******,9 хувийн хүүтэй, *******4 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч .. нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч ....зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.*******, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч .... *******.**************9.7**************,4******* төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Алтанцэцэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .... миний бие нь ... ... зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа *******.**************9.7**************,4******* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Д.Алтанцэцэг нь *******.**************9.7**************,4******* төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******3 ******* зүйлийн 1*******3.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1....... нэхэмжлэлтэй, хариуцагч ... холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.**************9.7**************,4******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ..... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.6*******6 төгрөгөөс *******5.3******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх *******5.3******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.Алтанцэцэгээс *******5.3******* төгрөгийг тус тус гаргуулж,..... олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО