Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/00823

 

 

 

 

2025 02 07 197/ШШ2025/0082

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******-2, Архивчдын гудамж, ******* дүгээр байр, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, ******* дүгээр хороо, , -р гудамж, тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох,

 

,,8******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч Ч.*******, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2.   Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Ч.т зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл болох ,,8******* төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь хуульд заасан хугацаанд зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

.   Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Ц.ийн тэтгэвэрийн зээлээ төлж, дахин зээл авахад нь зориулж ,,8*******.54 төгрөгийг түүний Хаан банк дахь 5175*******85 тоот дансруу 1 хоногийн хугацаатай шилжүүлж, хариуцагч нь тэтгэврийн зээлээ төлж, дахин зээл авмагцаа 150,000 төгрөгийн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

4.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

Тайлбарлавал, Иргэний хуулийн 19 дугаар зүйлийн 19.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан байх бөгөөд тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх шаардлагатай.

 

5.   Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ч.******* нь хаан банк дахь өөрийн эзэмшлийн 500480 тоот данснаас хариуцагч Ц.ийн хаан банк дахь 5175*******85 тоот дансруу ,,8*******.54 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх 4-5/

5.1.  Хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тухайн мөнгө шилжүүлсэн гэх баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө................. гэж заасан шаардлагыг хангаагүй боловч хариуцагч нь энэ талаар маргаагүй бөгөөд шүүх уг хуулийн мөн зүйлийн 44 дүгээр зүйлийн 44.5-т заасныг баримтлан үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 755 дугаар зүйлийн 755.4-т Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй., 72.-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

.1.  Гэтэл хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

.2.  Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг ,,8*******.54 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх учир талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж үзнэ.

 

7.   Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, түүнчлэн 282.-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.

7.1.  Зохигчид зээлийг хүүтэй, хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд зээлийн хүүгийн талаар бичгээр тохиролцох учиртай. Гэвч нэхэмжлэгч 1 хоногийн 150,000 төгрөгийн хүүтэй зээлдүүлсэн гэх боловч зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүйгээс гадна нэхэмжлэгч хүүгийн төлбөр шаардаагүй болно.

 

8.   Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

8.1.  Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Ч.*******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Ц. нь ,,8*******.54 төгрөгөөс ,000,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл ,,8******* төгрөгийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас ,,8******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

9.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай тул хариуцагчаас 70,742 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн хариуцагч Ц.аас ,,8******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 0 дугаар зүйлийн 0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,742 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,742 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.7-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР