| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/07444/И |
| Дугаар | 197/ШШ2025/00017 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/00017
| 2025 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 197/ШШ2025/00017 | Улаанбаатар хот |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.М-д холбогдох, санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 6,066,241.49 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Н.М нь нэхэмжлэлийн шаардлага 6,066,241.49 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025.01.25-нд 1,000,000 төгрөг, 2025.02.25-д 1,000,000 төгрөг, 2025.03.25-нд 1,000,000 төгрөг, 2025.04.25-нд 1,000,000 төгрөг, 2025.05.25-нд 1,000,000 төгрөг, 2025.06.25-нд үлдэгдэл 1,066,241.49 төгрөгөөр хувааж төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,010 төгрөгийн 50 хувь болох 56,005 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 56,005 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ