| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2025/00015/И |
| Дугаар | 316/ШШ2025/00066 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 316/ШШ2025/00066
| 2025 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 316/ШШ2025/00066 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: О******* аймаг, Б******* Ө******* сум, Д******* баг, З******* 2, 1 тоотод байрлах А******* с******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Х******* сум, б******* * дугаар баг, *-* тоотод байрлах, Х******* б ХХК /РД: *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...
... Хариуцагч Х******* Б ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр нь манай копаниас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нийт 1591,600 төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлсэн. Үүнээс 1,119,600 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 450,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч И.Ц нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... И.Ц миний бие А******* с******* ХХК-ийн Х******* б ХХК-д холбогдуулан гаргасан 450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие Х******* бийг төлөөлөх эрхтэй захирлын хувьд нэхэмжлэлийн шаардлага болох 450,000 төгрөгийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Төлөхөд татгалзах зүйлгүй. Би 2025 оны 02 дугаар сарын 10-ны дотор хуваан төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би улсын тэмдэгтийн х*******мж болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх болохыг тайлбарлаж өгснийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
А******* с******* ХХК нь Х******* б ХХК-нд холбогдуулан 450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 450,000 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар А******* с******* ХХК нь Х******* б ХХК-нд холбогдуулан 450,000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн х*******мжид урьдчилан төлсөн 14,150 төгрөгийн тал хувь болох 7,075 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 7,075 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ