Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч М.Мөнхзул,

шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Дт холбогдох эрүүгийн 1705016980035 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Х.Д 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс 2 худалдааны төв дотор Т.Сэргэлэнтэй маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйл байхгүй.  Хохирогч Сэргэлэнд гэмтэл учруулснаа би хүлээн зөвшөөрч байна гэв. 

                        

Хавтаст хэргээс:

Хохирогч Т.Сэргэлэн мөрдөн байцаалтанд: “Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчим Барс 2 худалдааны  төв дотор гурил гоймонгийн тасагт үйлчлүүлээд зогсож байтал ачаатай тэрэг түрсэн 20 орчим насны туранхай залуу миний зүүн хөлний шилбэ рүү мөргөсөн. Тэгэхээр нь би чи яаж байна хүн зогсож байхад хардаггүй юм уу гэсэн. Тэр залуу холдоорой гэж хэлээгүй учраас би анзаараагүй юм. Гэтэл тэр залуу “чи юу гээд байгаа муу төгзөг вэ” гээд куртикнээс татаад хоёулаа гадаа гарч учраа ольё чамайг би дөрвөн хөллүүлж байгаад нугасланаа гээд миний ханцуйнаас татаад байхаар нь би чи юу яриад байна аа гээд гараа татаад автал шууд үгийн зөрөөгүй баруун гараараа миний уруул руу 2 удаа цохиход нь би газарт унасан. Би өндийгөөд босох гэтэл миний зүүн нүдний доод талд баруун хөлөөрөө өшиглөсөн. Миний шүд хөдөлсөн учраас би эмнэлэгт үзүүлэхэд заавал хиймэл шүд хийх шаардлагатай гэсэн. Үүний зардал нь 170.000 төгрөг. Бас би тархины томографийн зураг 120000 төгрөгөөр авахуулсан. Энэний баримт бүх юм нь байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлсэн зардал 8000 төгрөг, дээрээс нь би эмийн сангаас 20000 төгрөгөөр өвчин намдаах эм авч уусан. Ер нь нийтдээ 300000 орчим төгрөг нэхэмжилж байна. Энэ бүгд надаас гарсан зардал. Би их гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна” /хх-ийн 10/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 67 дугаартай” Т.Сэргэлэнгийн биед тархи доргилт, зүүн нүдний дотор булан доод зовхи, хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд шарх, доод баруун 1,2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д  зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Х.Дын ”2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс 2 худалдааны төвийн гурил будааны тасагт тэргэн дээрээ ачаагаа зөөгөөд явж байтал урд талд 2 хүн зогсож байсан. Тэгэхээр нь хойшоо болоорой гэж хэлээд явтал гартаа жижиг эрээн тор барьсан 50 орчим насны эрэгтэй хүний баруун хөлний гуя хэсэгт тэргээрээ мөргөсөн. Гэтэл намайг тэр хүн пизда чинь гэж хэлээд цаашаа харсан. Тэгж хэлэхээр нь миний уур хүрээд хойшоо бол гэж байхад яагаад холдоогүй юм бэ гэхэд чи иймдээ ингэж яваа арчаагүй гэж намайг доромжилсон. Үүнд нь миний дургүй хүрч чи муу ам шигээ байгаарай хоёулаа гарчихъя гараад ир гээд гарах хаалганы зүг явтал миний араас дагаж ирэхгүй байсан. Тэгэхээр нь би буцаж очоод баруун гараараа нүүрэн хэсэгт нь 2 удаа цохиод газарт унасан бөгөөд би цээжинд нь зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөсөн” /хх-ийн 20/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Х.Дын ял шалгах хуудас /хх-ийн 22/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 23-25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 45/ болон

Гэрч М.Бямбасүрэн:..”нөхөр Д нь цочмог ууртай, ажилсаг нямбай, гэр орондоо байхдаа төлөв томоотой даруухан байдаг...” /хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Д 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс 2 худалдааны төв дотор Т.Сэргэлэнтэй маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Сэргэлэнгийн”...тэр залуу чи юу гээд байгаа муу төгзөг вэ гээд ...шууд үгийн зөрөөгүй баруун гараараа миний уруул руу 2 удаа цохиход нь би газарт унасан. Би өндийгөөд босох гэтэл миний зүүн нүдний доод талд баруун хөлөөрөө өшиглөсөн...” /хх-ийн 10/ гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 67 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/,

сэжигтнээр Х.Дын:..”би буцаж очоод баруун гараараа нүүрэн хэсэгт нь 2 удаа цохиод газарт унагаасан бөгөөд цээжинд нь зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...” /хх-ийн 20/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос Х.Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Х.Дыг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан үзлээ.

 

Хохирогч Т.Сэргэлэн мөрдөн байцаалтанд Х.Даас 300000 орчим төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх боловч үүнтэй холбогдох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаархи иргэний нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж

хохирогч Т.Сэргэлэн нь шүүгдэгч Х.Даас эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

 

Хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт үлдээж,  шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурьдаж байна.