Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2025/00075

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 16

197/ШШ2025/00075

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 3,792,184 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 3,792,184 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 292,184 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 700,000 төгрөгөөр хувааж төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,625 төгрөгийн 50 хувь болох 37,812.50 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 37,812.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ