Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 316/ШШ2025/00077

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 316/ШШ2025/00077

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ** дугаар хороо, Г******* ХХК-ийн байранд байрлах В******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Ц******* сум, * дугаар баг, Т******* * дүгээр хэсэг, ц******* *-р гудамж, ** тоотод оршин суух хаягтай Б******* овогт У******* Б******* /РД: **********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол 34,274,447 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...

..."В*******" ХХК-д техникчийн албан тушаалд ажилладаг У.Б******* нь Сэлэнгэ аймгийн С суманд байрлах №******* талбайд, №5********** талбайд хөрс боловсруулалт- хавалт хийхдээ, №********* талбайд, №******** талбайд, №********** талбайд үрлэгээ хийх ажил үүргийг гүйцэтгэхдээ технологийн горим зөрчиж их хэмжээний хохирол учруулсан.

Тодруулбал, 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдөр №******** дугаартай 277 га талбайд хөрс боловсруулалт-хавалт хийхдээ технологийн горим зөрчиж 256,200 төгрөгийн хохирол, мөн 2024 оны 05-р сарын 16-ны өдөр №********** дугаартай 265 га талбайд хөрс боловсруулалт хавалт хийхдээ технологийн горим зөрчиж 1,178,520 төгрөгийн хохирол, 2024 оны 05-р сарын 20-ны өдөр №********** дугаартай 141 га талбайд үрлэгээ хийхдээ технологийн горим зөрчиж 19,584,506.07 төгрөгийн хохирол, 2024 оны 05-р сарын 21-ний өдөр №******* дугаартай 180 га талбайд үрлэгээ хийхдээ технологийн горим зөрчиж 3,959,460.80 төгрөгийн хохирол, 2024 оны 05-р сарын 24-ний өдөр №********** дугаартай 200 га талбайд үрлэгээ хийхдээ технологийн горим зөрчиж 9,295,760 төгрөгийн хохирол, нийт 34,274,447 /гучин дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун зөчин долоо/ төгрөгийн хохирлыг учруулсан.

Ажилтан У.Б******* нь ажлаа орхиж явсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3-т зааснаар шүүхэд хандан түүний учруулсан хохирлыг шүүхэд хандан нэхэмжлэхээс өөр аргагүй боллоо.

Иймд хариуцагч У.Б*******ын "В*******" ХХК-д учруулсан хохирол 34,274,447 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Тус шүүхэд В******* ХХК-аас У.Б******* надад холбогдуулан гаргасан 34,274,447 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Уг 34,274,447 төгрөгийг сар бүр 500,000 төгрөг төлөх байдлаар төлж барагдуулах болно.

Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг төлөх болохыг ойлгож хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа.

...Тус шүүхэд хянагдаж буй В******* ХХК-ийн нэхэмжлэлтэй У.Б*******ад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч У.Б*******ын шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцан энэхүү хүсэлтийг гаргаж байна.

Хариуцагч У.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,274,447 төгрөг сар бүр 500,000 төгрөг төлөх байдлаар төлж барагдуулах саналыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

В******* ХХК нь У.Б*******ад холбогдуулан гэм хорын хохирол 34,274,447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,274,447 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар В******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, У.Б*******ад холбогдуулан гэм хорын хохирол 34,274,447 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 329,400 төгрөгийн тал хувь болох 164,700 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 164,700 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ