Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/00166

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 20

197/ШШ2025/00166

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. С.Э-ийн нэхэмжлэлтэй, Т.Т-т холбогдох, гэм хорын хохиролд 7,921,920 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээ 1,167,000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,754,920 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1,125,820 төгрөгөөр хувааж төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,701 төгрөгийн 50 хувь болох 70,850.50 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 70,850.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ