| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 153/2024/00709/И |
| Дугаар | 319/ШШ2025/00033 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 319/ШШ2025/00033
| 2025 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 319/ШШ2025/00033 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,
Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* ******* ******* ******* ******* оршин суух Галуут овогт Ганболдын Ариун-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* ******* ******* ******* ******* оршин суух Зуутраг овогт ******* холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асаргаанд авах, дундын өмчлөлийн эд хөрөнгийг хүүхдүүдэд гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг хүүхдэд болон өөртөө хувь гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 25-нд гаргасан. Нөхөр П.ай харилцан ярилцаж хамт амьдрахаар болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь П. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг хүүхдүүдэд гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч П.ай цаашид хамт амьдрахаар болсон гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Төрийн сангийн 1001*******0000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ий нэхэмжлэлтэй, П. холбогдох гэрлэлт цуцлуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг хүүхдүүдэд гаргуулах, хүүхдийн асрамж тогтоож тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Төрийн сангийн 1001*******0000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС