| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/00068/И |
| Дугаар | 197/ШШ2025/00152 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/00152
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ********-ийн нэхэмжлэлтэй ********д холбогдох 2,666,622 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,666,622 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 535.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 535.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 535.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 535.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 526.622 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,616 төгрөгийг улсын орлогод үлдээж, 28,808 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ****************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ