Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2024/0887

 

           

 

 

 

 

 

 

              2024          11           11                                     128/ШШ2024/0887

 

 

   

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ч******* *******” ХХК /РД:6*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Н.Б*******

Хариуцагч: Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э*******

нарын хооронд үүссэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч “Ч******* *******” ХХК нь тус шүүхэд хандаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох” тухай А******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн зүйлгүй болно.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/449 дугаар тушаалаар Х******* дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Б амны хязгаарлалтын бүсэд 0,962 га хэмжээтэй газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгожээ.

2.2.Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан маргаан бүхий захиргааны актыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/155 дугаартай албан бичгээр хүлээн авсан байна.

2.3.Ингээд нэхэмжлэгч компани нь шүүхэд 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Ч******* *******" ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Х******* дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Б******* амын хязгаарлалтын бүсэд 0,962 га газар ашиглах эрхтэй болсон. Газар ашиглах гэрчилгээ 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 5 жилийн хугацаатайгаар олгосон. Бид гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө буюу Ч******* ******* ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 6/18 дугаартай албан бичгээр сунгуулах хүсэлтийг гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байдаг. Түүнчлэн манай компанийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5/10 дугаартай албан бичгээр "газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт", 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 9/5 дугаартай албан бичгээр "гэрээ дүгнэсэн акт гаргуулах хүсэлт", 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4/21 дугаартай албан бичгээр "газар ашиглах эрхийг хуульд заасан хугацаагаар сунгаж өгөх хүсэлт"-ийг тус тус гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Бид бүхэн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах эрхийнхээ хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаж ажилласан бөгөөд манай компанийн гаргасан хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны ажилтан бичиг баримтын бүрдүүлбэрийг шалган хүлээн авсан ба хүсэлт болон хавсаргасан баримт бичгүүд эх хувиараа тухайн байгууллагад хадгалагддаг.

Гэвч тодорхой бус шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах тухай дээрх хүсэлтүүдийг шийдвэрлээгүй бөгөөд бид газар ашиглах эрх сунгуулах тухай хүсэлтийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлтийг удаа дараа бичгээр гаргасан болно. Тус хамгаалалтын захиргааны байр өнгөрөгч хугацаанд 3 удаа нүүж, удирдлага, албан хаагчид олон удаа өөрчлөгдөж байсны улмаас бидний хүсэлтүүдийг шийдвэрлэдэггүй байсан. Тодруулбал, Бүрэн тохижоогүй, архивын баримтуудыг хүлээлцэж дуусаагүй, өмнөх ажилтан, албан хаагчаас тухайн баримт материалууд бүрэн ирээгүй, хүлээн авч дуусаагүй зэрэг үндэслэлээр бидний хүсэлтийг шийдвэрлэхийг хойшлуулсаар ирсэн. Бид бүхэн газар ашиглах эрхийг сунгах талаар дэмжих бичиг олгоно хэмээн найдаж, ашиглаж буй газрынхаа ойр орчмын хог хаягдлыг өнөөдрийг хүртэл цэвэрлэж, аж ахуйн нэгж байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэг байсан. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 01/155 дугаартай албан бичгийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гардан авч танилцахад, бидний газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А******* дугаартай тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэр гаргасан байх тул газар ашиглагч нь мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд ханддаг. Бид бүхэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тухай дээрх албан бичгээр мэдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байсан. Манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А******* дугаартай тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. НЭГ. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтын хүрээнд: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтаар "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол" газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Манай компани нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газрын төлбөрийг хугацаанд төлсөөр ирсэн. Энэ талаар 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 8 дугаартай "Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт"-аар газрын төлбөрийг үлдэгдэлгүй талаар тооцоо нийлсэн байдаг. "Ч******* *******" ХХК ашиглаж буй газрынхаа төлбөрт тогтоосон хэмжээгээр тухай бүр нь төлж ирсэн. Х******* дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар манай компанийн газрын төлбөр төлөлтийн байдалд хяналт шалгалтыг 2019 оны 12 дугаар сард хийж, зөрчил илрээгүй тул 2019 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 2 дугаартай илтгэх хуудас бичсэн байдаг. Мөн Х******* дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдөр 8 дугаартай газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Манай компани газар ашиглалтын төлбөрийн үлдэгдэлгүй болно. Баримтыг хавсаргав. Түүнчлэн газрын төлбөрийн асуудлаар захиргааны байгууллагаас төлбөрийн даалгавар үүсгэж, нэхэмжлэх гаргасны үндсэн дээр газар ашиглагч газрын төлбөрөө төлөх боломж бүрддэг. Гэвч тооцоо нийлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа газрын төлбөр төлөх нэхэмжлэх бидэнд ирж байгаагүй билээ. Иймд манай компанийн газар ашиглалттай холбогдуулан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна.

Хоёр.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын хүрээнд: Улсын Дээд Шүүхийн 2008 оны "Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт зааснаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг дараах байдлаар ойлгохоор албан ёсоор тайлбарлан тодорхойлсон байна. "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно" гэж тайлбарласан байдаг. "...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тодорхойлсон байдаг. гол Улсын Засгийн газрын 2020 оны 62, 104, 178, 181, 2021 оны 104 дүгээр тогтоолуудаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тодорхой үе шаттайгаар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл шилжүүлж байсан бөгөөд удаа хөл хориог хэсэгчилсэн байдлаар сунгаж байсан. Түүнчлэн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчилж байсан "Коронавируст халдвар /Ковид- 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн 12, 13 дугаар зүйлүүдээр иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон. Дээрх хатуу хорио цээрийн дэглэмийн улмаас аж ахуйн нэгж, байгууллагууд хэвийн журмаар ажиллах боломжгүй болж байсан. Энэ нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад хамаарах нөхцөл байдал болдог. Хорио цээрийн дэглэм, хязгаарлалт тогтоож байсан нь газар ашиглагч манай байгууллагаас хамаарах шалтгаан биш тул гэрээнд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна гэж үзэж байна. Мөн коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас үргэлжилсэн хорио цээрийн дэглэм тогтоогдож байсан нь гэнэтийн  болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үзүүлсэн нь нийтэд илэрхий үйл баримт билээ.

Бид бүхэн цар тахлын улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүй ч боломжит бүхий арга замаар тасралтгүй арга хэмжээ авч ажиллаж байсан. Энэ тухай тус захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2/23, 2/23-1 дугаартай албан бичгүүдээр тайлангаа хүргүүлж байсан. Түүнчлэн " газар э" ХХК-иар 2019 онд "Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол ажлын тайлан /"Ч******* *******" ХХК-ийн Шилтгээн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл/"-г, 2021 онд "Ч******* *******" ХХК-ийн "Газар ашиглах эрхийн 2 дугаар бүхий гэрчилгээтэй газар"-ын газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын тайланг тус тус гаргуулан баталгаажуулж, хүргүүлж байсан. Талуудын хооронд байгуулсан "Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ"-г Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталгаажуулаагүй улмаас бид бүхэн эскиз зургаа Хот байгуулалт, хөгжлийн газраар баталгаажуулж чадаагүй. Энэ талаар дээр дурдсан тайлан, хүсэлтүүдээр дамжуулан удаа дараа бичгээр мэдэгдэж байсан.

"Ч******* *******" ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд төслийн ерөнхий төлөвлөгөөг баталж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэж өгөөгүй тул 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 10/30 дугаартай албан бичгээр, 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 12/18 дугаартай албан бичгээр ерөнхий төлөвлөгөөг баталж өгөхийг хүссэн хүсэлтээ дахин гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 10/8127 дугаартай албан бичгээр ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн архитектор, хот төлөвлөлтийн хэлтсийн дарга нараар баталгаажуулсны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүсэлтээ ирүүлэхийг мэдэгдсэн. "Ч******* *******" ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А-220 дугаар тушаалаар газар ашиглах эрхтэй болсон боловч "Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ"-г Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталгаажуулаагүй. Манай компани ерөнхий төлөвлөгөөгөө батлуулахаар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хандсан боловч "Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ" батлагдаагүй гэдэг үндэслэлээр бидний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Газрын төлбөрийн хувь хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2019 онд "Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ"-г шинэчилж гэрээний төслийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас баталгаажуулан манай компанид өгсөн.

Манай компанийн уг гэрээний төслийг Х******* дүүргийн Засаг даргад хүргэж өгсөн. Х******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас "Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ"-нд заасан ашиглах газрын захын цэгүүдийн солбицлыг дахин шалгах, мөн сайдын тушаалын огноог буруу бичсэн алдааг засуулахыг мэдэгдсэн. Бид Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж гэрээний төсөлд холбогдох засваруудыг оруулж Х******* дүүргийн Засаг даргад хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл гэрээг баталгаажуулж өгөөгүй байна. Гэрээг баталгаажуулаагүй байгаа тул уг гэрээ хүчин төгөлдөр болоогүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас гол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно" гэж заасан байдаг. Гэтэл манай компанийн "Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ"-г төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас тодорхойгүй шалтгаанаар батлахаас татгалзаж байсан. Гэрээг баталгаажуулснаар газар ашиглах бүрэн эрхтэй болно. Бид гэрээг баталгаажуулна гэсэн итгэл найдвараар газрын төлбөрийг тогтоосон хэмжээгээр төлж ирсэн. Анх тус газрыг манай компани ашигласнаас хойш голчуудын зан заншил, эртнээс эдүгээ хүртэл Богдхан уулыг дархан цаазат газар болгосныг хадгалж, өөрсдийн зардлаар гурван овоо босгож, тахин шүтсээр ирсэн. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглаагүй гэж үзэхдээ харгалзан үзээгүй, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Гурав.Мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдээгүй тухайд: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий л нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасныг зөрчсөн. Тодруулбал, манай компанид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад хамаарах нөхцөл байдал үүсээгүй байсан. Компанийн зүгээс газрын төлбөрөө зохих журмын төлсөөр ирсэн. Түүнчлэн маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутаг учраас улирлын чанартай гэр, сууц барьж үйл ажиллагаагаа явуулж, гэрээнд заасан зориулалтаар өнөөдрийг хүртэл ашигласан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, хууль бус шийдвэр гаргахдаа өнөөдрийг хүртэл бидэнд Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй тул шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны А******* дугаартай тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдийг зөрчиж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад заасан "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах" захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлалгүй шийдвэр гаргасан байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" А******* дугаартай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих хамгийн чухал асуудал нь захиргааны байгууллагын сонсох ажиллагаа байгаа. Газрын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 гэх үндэслэлээр буюу гэрээнд заасны дагуу газрыг ашиглаагүй байна гэж тайлбарладаг. Үүнтэй холбоотойгоор шашны аялал жуулчлалыг голд хөгжүүлэх чиглэлээр 3 овоо босгосон гэж тайлбарласан байдаг. Улааны, шарын, буддын гэсэн 3 чиглэлээр овоог босгоод тахин шүтэж байгаа. Гэтэл сонсох ажиллагаанд дурдагдаагүй 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг буюу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөөгүйтэй холбоотой гэж үзээд байгаа захиргааны хууль бус ажиллагаанд тайлбар гаргах боломж олгоогүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актаар л олж мэдэж байгаа гэсэн үг. Мөн сайдын А/665 тоот тушаалыг хуульд заасан ном журмын дагуу мэдэгдээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 28 дугаар зүйлд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг хангалттай хийгээгүй гэж үзэж байна.

Богдын захиргаа өөрсдөө 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй гэж үзээд 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгтэй холбоотой тайлбар ирүүлсэн байдаг. 3 овоо босгосон асуудлыг захиргаа яагаад газар ашиглаагүй гэж үзээд байгаа вэ гэдэг нь ойлгомжгүй. Тэр овоо дээр ойр хавийн хүмүүс гарч сүү цагаан идээ өргөдөг, манай компанийн ажилчид тухай бүрд нь арчиж цэвэрлэдэг үйл баримтууд газар ашиглаагүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл гол Улсын Үндсэн хуульд төр нь шашнаа хүндэтгэж шашин төрөө дээдэлнэ гээд заачихсан. Тэгэхээр энэ асуудлын хүрээнд захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байна.

Газар эзэмших эрх 2021 онд дуусгавар болсон бөгөөд уг эрхийг сунгаагүй. Энэ талаар дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй гэж тайлбарлаж байна. Энэ тайлбар нь үндэслэлгүй юм. Яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа вэ гэхээр маргаан бүхий захиргааны акт нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай буюу Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 зааснаар хугацаа дуусчихсан байна гэж гараагүй. Харин эсрэгээрээ ашиглах эрхтэй газрыг нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 40.1.5 болон 40.1.6 дахь хэсэгт  зааснаар цуцалсан. Энэ байдал дээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал, эс үйлдэхүй татгалзалтай холбоотой асуудал энэ маргааны хувьд яригдах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл бид нар зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 40.1.6 дахь хэсгээр хянаж байгаа учраас. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн нэг болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт газар ашиглах хэвээр учраас төлбөр төлөх ёстой гээд төлбөр төлөхтэй холбоотой харилцаанд зайлшгүй хүчин төгөлдөр гэрээний шаардлага тавигдчихаад байгаа. Бид яг хэдэн төгрөг төлөх ёстойгоо мэдэж байж төлөх ёстой. Тэгж байж үндэслэл бүхий болно. Тийм учраас гэрээг сунгуулъя гэх хүсэлтийг удаа дараа гаргасан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн хувьд гурван шашны овоо босгосныг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзнэ гэж тайлбарлах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, шашны овоо гэхээсээ илүүтэйгээр нийтээр хүлээн зөвшөөрсөн зар суртахууны хэм хэмжээ гэж ойлгож байгаа.

Газрын тухай хуулийн 2008 оны тайлбарын 1.10-ын хоёр дахь өгүүлбэр дээр газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн хоёр жилийн дотор гэж байгаа. Тэгэхээр газар ашиглах гэрээ хийснээс хойш хуанлийн бүтэн хоёр жил гэдэг энэ урьдчилсан нөхцөлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх боломжгүй болчхоод байгаа юм. Стандартын дагуу барилга байгууламж, нойлын асуудлыг шийдээгүйн улмаас эйн тэнцвэрт байдал алдагдана гэж хариуцагч тайлбарласан ч үүнийг дэмжсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа учраас уг агуулга нотлогдохгүй гэж үзэж байна” гэв.

3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... Бас та нар хүсэлт гаргасан байна, хүсэлт чинь авагдсан гэхдээ бүрдүүлбэр хангагдаагүй учир татгалзаад байсан гэх тайлбарыг өглөө. Гэвч хавтаст хэрэгт тэр талаар нотлох баримт авагдаагүй, мөн бидний хүсэлтийг авчихаад хуульд заасан 30 хоногийн дотор шийдвэрлээгүй. Өнөөдөр шүүх дээр ирээд захиргааны байгууллага шийдвэрлээгүй байхад дээд шатны байгууллагаар шийдүүлэхгүй яасан юм бэ гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Учир нь шийдэж өгөх үүрэг нь тухайн захиргааны байгууллагад байдаг.

Мөн та нар бол ашиглаагүй байна, стандартын барилга байгууламжийг бариагүй болохоор ашиглаагүй гэж үзнэ гэснээ та нар ашиглачихсан байна, тийм болохоор төлбөрөө төлөх ёстой байсан. Төлбөр чинь хуульд заасны дагуу төлөгдөөгүй байна гэдэг ойлгомжгүй зүйл яриад байна гэж үзэж байна” гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/530 дугаар тушаал нь гол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.41 дэх заалтуудыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/220 дугаар тушаалаар "Ч******* *******" ХХК-д олгогдсон 0.92 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 2. "Хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх" гэж заасан Үүний дагуу хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн албан ёсны цахим хуудаст сонсох ажиллагааны мэдэгдлийн байршуулсан ба нэхэмжлэгчээс талаас сонсох ажиллагааны хариу тайлбарыг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн байдаг. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3. "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх" гэж заасан.

Мөн нэхэмжлэгч гуравласан гэрээнд заасан хугацаа буюу улирал бүрийн эхний сарын 25-ны өдөр төлөх үүргээ хэрэгжүүлдэггүй байсан. гол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1.10." Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..."гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч талаас хүндэтгэн үзэх шалтгаанаа ковидтой холбон тайлбарладаг боловч тус хугацаанаас хойш болон бусад хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А******* дүгээр тушаал "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул "Ч******* *******" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Ч******* *******” ХХК нь хоёр 2014 оноос 0,92 га газрыг 5 жилийн хугацаатай авч эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд газрын хугацаа 2021 онд дуусгавар болдог. Нэхэмжлэгчийн хэлсэн үндэслэлүүд дээр 3 зүйлээр тайлбар хэлж тодруулъя.

Газар сунгах хүсэлтүүдийг хэргийн материалыг үзэхэд хэд хэдэн удаа гаргаж байсан нь харагддаг. Гаргасан хүсэлтийг бүрдүүлбэр хангаагүй байна гэх үндэслэлээр хэд хэдэн удаа буцааж байсан. Гэхдээ нэхэмжлэгч байгууллага тухайн хариуг хүлээн авсны дараа дараагийн шатны байгууллагад ханддаггүй. Газраа авъя гэх хүсэлтийг гаргадаг хэдий ч хүсэлт нь Газрыг тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрт хангахгүй шалтгаанаар буцдаг. Ямар ч хариу өгөөгүй буюу эс үйлдэхүй эсхүл бусад байдлаар дээд шатны байгууллагад хандахгүй байсаар 2021 оноос хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн. Газар сунгахгүй байх хууль зүйн үндэслэл бүрдэж байгаа гэсэн үг.

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А******* тоот захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 гэх 2 гол нөхцөл байгаа.

Тухайн байгууллагын газар эзэмших хугацаа дууссан боловч газар ашигласан хэвээр байдаг. Газрыг ашиглаж байгаа тохиолдолд тухайн газрыг ашигласны төлбөр төлөх үүрэг үүсдэг. Нэхэмжлэгч талаас 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлснээр ямар ч өр төлбөргүй гарсан гэж тайлбарлаад байдаг. Үүнээс хойш 2023 онд захирамж гарах хүртэл газрын төлбөрийг төлөөгүй. Төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч төлсөн гэх баримт байхгүй. 2 дугаар хавтаст хэрэгт 2021-ээс 2023 оны хооронд газрын нэхэмжлэл үүссэн байна. Үүссэний дагуу Татварын албаар дамжуулан холбогдох байгууллагад хүргүүллээ гэсэн албан тоот байгаа юм. Тэгэхээр уг нэхэмжлэл Х******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны хэргийн шүүхэд хандаж явуулсан 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн албан бичиг дээр нэхэмжлэх үүсээд нэхэмжлэхийг Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох хуулийн этгээдэд хүргүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл газар төлбөр үүсчихсэн байсан гэсэн үг. Энэ төлбөрийг ямар нэгэн байдлаар төлөх үүргээ биелүүлээгүй.

 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь шүүхээс хийсэн газрын үзлэгээс харагддаг.  Тухайн газар дээр шашны төрлийн 3 овоо босгосон байдаг. Өөрөөр ямар нэгэн бүтээн байгуулалт байхгүй. Хэрвээ аялал жуулчлалын чиглэлээр овоог босгосон бол тухайн овоо руу гарах зам харгуй байдаггүй. Мөн Газрын тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүх дээр 2008 оны тогтоолыг нэхэмжлэгч тал яриад байна. 2008 оны тогтоол дээр барилга байгууламж барих гэж байгаа. Магадгүй байгууламж гэдэгт овоог оруулан гэж тооцож байх шиг байна. Гэтэл тухайн Дээд шүүхийн тайлбарт байгууламж гэдэг нь өөрөөр тайлбарлаж байгаа. Ингээд овоог босгосноор газрыг зориулалтын дагуу ашигласан гэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч хэлж байгаагаар овоо нь эргэн тойрны хүмүүсийн шүтээн болсон гэж тайлбарлаад байна. Тэгвэл тухайн шүтээн болсон овооны эргэн тойронд байгаль орчинд хор нөлөөгүй байдлаар стандартын дагуу нойлын асуудлыг шийдээгүй байсан.

Газар ажиллах шийдвэр гарснаас хойш газрын төлбөр төлөх үүрэгтэй байдаг. Газар ашиглах эрх нээгдсэн л бол ашигласан ашиглаагүй төлбөр төлөх үүрэг хүлээнэ. 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэдэгт Улсын Дээд шүүхийн тогтоолд тайлбарласан хэм хэмжээгээр ямар байгууламж барьсан бэ гэдэг нь тодорхой бус. Гэтэл нэхэмжлэгч компанийн зүгээс барилга байгууламж бариагүй учраас ашиглаагүй гэж тайлбарлаж байгаа. Тухайн байгууламжид 3 ширхэг овоо орохгүй. Би хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тайлбарласан. Газар ашиглах шийдвэр гарснаас хойш газрыг төлөх үүрэгтэй байдаг. 2 жил ашиглаагүй гэдэг нь Улсын Дээд шүүхийн тогтоолд тайлбарласан хэм хэмжээгээр ямар байгууламж барьсан бэ гэдэг нь тодорхой бус. Тухайн байгууламжид 3 ширхэг овоо орохгүй” гэв.

                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болгосон” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч “Ч******* *******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Х******* дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын Б ам нэртэй газарт 0,92 га талбайд аялал, жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаагаар газар ашиглуулахаар шийдвэрлэжээ. /ХХ-1-ийн 222-223 дахь тал/

            2.2.Уг шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “Ч******* *******” ХХК-д Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2 дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгож, улмаар Х******* дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь нэхэмжлэгч “Ч******* *******” ХХК-тай газар ашиглах гэрээг мөн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан байна. /ХХ-1-ийн 14-19 дэх тал/

            2.3. “Ч******* *******” ХХК 2021 оны 2 дугаар улирлыг дуустал газрын төлбөрөө бүрэн төлж ирсэн болох нь Хан-уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ч******* *******” ХХК-тай хийсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. /ХХ-1-ийн  20 дахь тал/

            2.4. “Ч******* *******” ХХК нь 2018 онд Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг “ газар э” ХХК-иар үйлдүүлсэн. /ХХ-1-ийн 73 дахь хуудаснаас эхэлнэ/

2.5.2021 онд Газрын төлөв байдлын хянан баталгааны дүгнэлт, тайланг гаргуулжээ. /ХХ-1-ийн 24, 111 дэх тал/

2.7.Тус компанийн ашиглаж буй гэх газар дээр барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ байхгүй гэдэг нь шүүхийн үзлэгээр тогтоогдлоо.

2.8.Шүүхийн үзлэгээр тус газарт байгалийн чулуугаар үүсгэсэн 3 хэсэг овоо байгаа бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн төлөөлөгч “шашны зан үйл явуулдаг, тахидаг овоо бөгөөд өөрийн хөрөнгөөр уг овоог босгосон” гэж үзлэгээр баримтжуулсан бөгөөд уг ажиллагаагаа газрыг зориулалтын дагуу ашигласан гэх үндэслэлээ болгож байна.

2.9 “Ч******* *******” ХХК дараахь байдлаар газар ашиглах эрхийг гэрчилгээ сунгуулах, гэрээг байгуулах хүсэлтийг гаргасан, хариуцагч болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь уг хүсэлтийн хариуг өгсөн, шийдвэрлээгүй орхисон байна.

2.10.Үүнд:

Эдгээр баримтыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн тул тус байгууллагууд “Ч******* *******” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хүлээж авсан гэж үзсэн.

Аль байгууллагад хандсан

Огноо

Хүсэлтийн агуулга

1

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад

 

 

2016.07.25

 

          Манай компанид Богдхан уулын дархан цаазат газрын Б ам нэртэй газарт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016.07.07-ны өдрийн A/220 тоот тушаалаар газар ашиглах гэрчилгээ олгогдсон тул Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг баталгаажуулахаар хандсан байна.

2

Х******* дүүргийн засаг даргад

 

2016.09.28

 

Газар ашиглах гэрчилгээ олгогдсон тул Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг баталгаажуулахаар хандсан байна.

3

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд

 

2016. 10.06

2016/136 дугаартай улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг баталгаажуулахаар хандсан байна.

4

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд

 

2017.09.05

 

улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг баталгаажуулахаар хандсан байна.

5

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд

 

 

2017.12.18

Ерөнхий төлөвлөгөөнүүдийг баталгаажуулах

6

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2017.12.28 -ны албан бичгээр:

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн архитектор, хот төлөвлөлтийн хэлтсийн дарга нараар тус бүрийн ерөнхий төлөвлөгөөг гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүсэлт ирүүл гэж шийдвэрлэсэн.

7

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд

 

2018.09.07

 Газар ашиглах тухай гэрээг шинэчилж гаргуулах

 

8

    

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018.09.26-ны өдрийн албан бичгээр:

Б амны хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж буй танай ашиглалтын талбайгаас авто зогсоолын цогцолборын зориулалтаар А талбай 7245 мкв, Б талбай 2100 мкв газрыг цуцлах санал боловсруулагдаад байгааг мэдэгдье.

 

9

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд

 

2018.09.07

 Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг баталгаажуулах

10

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018.10.11-ний өдрийн албан бичгээр:

Гуравласан гэрээг баталгаажуулах боломжгүй байна.

11

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад:

 

 

2018.10.16

Компанийн улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг баталгаажуулах

 

12

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018.12.12-ны өдрийн албан бичгээр:

Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлсэн.

 

 

13

 

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд

 

     

2019.07.08

2019 онд газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн байх тул “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ”-г шинэчлэн байгуулах

14

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд

 

 

 

2019.11.11

Компанид газар ашиглах эрхийн гэрчилгээг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр олгосон болохыг, мөн газар ашиглах гэрээг төрийн захиргааны төв байгууллагаас баталж өгөөгүй болохыг тус тус тодорхойлуулахаар

15

Х******* дүүргийн засаг даргад

     

 

2019.12.10

Газар ашиглах төлбөр өөрчлөгдсөн тул “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г баталгаажуулах

 

16

Х******* дүүргийн Засаг дарга 2019.12.26-ны өдрийн албан бичгээр:

Гэрээний төслийн 1.9а-д дурдагдсан цэгүүдийн солбицол нь 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 797 дугаар гэрчилгээгээр “Уорлд трэвел” ХХК-д олгогдсон газартай давхардаж байна.

Газар ашиглах гэрээ, гэрчилгээний хуулбарыг үнэн зөв болгон газрын төлбөрийн асуудлаар шүүхээр хянагдаж дууссаны дараа материалаа дахин ирүүлэх  

 

17

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд

 

 

2020.01.21

“Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-ний төслийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн A/220 дугаар тушаал” гэсний 2017 оныг андууран 2021 он гэж бичсэн байгааг засч өгөх

18

Х******* дүүргийн газар зохион байгуулалтын албанд

 

  

2020.02.19

Компанийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 2019/350 дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-ний төслийг баталгаажуулах

19

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд

2020.02.20

Тайлан хүргүүлэх

 

20

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт

 

2020.12.10

 

Тайлбар хүргүүлэх нь

 

21

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд

 

2021.02.23

 

Тайлан хүргүүлэх нь

 

 

22

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд

 

.

 

2021.03.31

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрээг шинэчилж өгөхийг хүссэн байна

23

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

 

 

2021.04.02

 

Ашиглаж буй газрын кадастрын зургийг газрын мэдээллийн санд оруулж өгөх

24

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд

 

 

2021. 06.03

“Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ”-г шинэчлэн байгуулж өгөхийг хүссэн байна.

25

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд

 

 

2021.06.18

Компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болж байх тул газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах

26

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд

 

2021.07.28

Тайланг хүргүүлсэн

27

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд

 

2022.05.10

Газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтээ 2021.06.30-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй.  Газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэж өгөх

28

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд

 

 

2022.09.05

Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахтай холбогдуулан манай компанитай байгуулсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ”-г дүгнэсэн акт гарган өгөх

29

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд

 

 

2023.04.21

Манай компанийн тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг дүгнэсэн акт үйлдэж, газар ашиглах эрхийг хуульд заасан хугацаагаар сунгаж өгөх

30

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад

 

2023.09.12

 Тайлбар хүргүүлэх нь:

 

32

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2019.10.07-ны өдөр “Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар”-т хандан газар ашиглах эрхийн гэрчилгээний зөрүүг хасуулахыг мэдэгдсэн байна.

 

33

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023.09.04-ны өдөр Cонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байна.

 

34

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023.09.28-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт  хандан Иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг уламжилсан.

 

35

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023.11.17-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хандан “газар ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг хүргүүлсэн

 

2.11.Ингээд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон  Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тус компанийн  газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байсаар, Х******* дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын Б ам нэртэй газарт 0,92 га талбайд аялал, жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх нь дээрх гэрээ, гэрчилгээнд зааснаар дуусгавар болжээ.

2.12.“Ч******* *******” ХХК-ийн уг газрыг ашиглах эрх 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болчихсон байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тус компанийг газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй гэх, газрыг зориулалтаар нь 2016 оноос хойш ашиглаагүй гэх үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А******* дүгээр тушаалаар цуцалж шийдвэрлэсэн /ХХ-1-ийн 218 дахь тал/ зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж, мөн зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан байна.

3.2.Хуулийн дээр заалтуудын дагуу иргэн, хуулийн этгээд нь хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээний үндсэн газар газрыг эзэмшиж ашиглах бөгөөд гэрчилгээ, гэрээ нь хүчин төгөлдөр бус бол ийнхүү газар эзэмших ашиглахыг хориглосон байгаа тул гэрээ, гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус этгээдийг газар ашиглагч гэж үзэхгүй болох  хууль зүйн үр дагавартай байна.

3.3.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа таван жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгах хугацаа нь таван жилээс доошгүй байна. Газар ашиглах зөвшөөрөл, гэрээний хугацааг тогтоохдоо тухайн газар дээр хэрэгжих төслийн хугацааг харгалзан үзэж болно” гэж заасан учраас “Ч******* *******” ХХК-ийн газар ашиглах хугацаа болон гэрээний хугацаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/220 дугаар тушаал болон гэрээнд зааснаар үүсч, дуусгавар болох ёстой.

3.4.Дээрхээс гадна Газрын тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1-т “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд мөн хэсгийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд мөн хэсгийн 1-т “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж заажээ.

3.5. “Ч******* *******” ХХК газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргасан болох нь уг бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байгаа учраас түүнийг газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1-д зааснаар дуусгавар болчихсон гэж дүгнэх үндэслэл байхгүй байна.

3.6.Гэвч “Ч******* *******” ХХК-ийн уг газрыг ашиглах эрхийн гэрээ гэрчилгээний хугацаа нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болчихсон, хүсэлтээ хуульд зааснаар гаргасан байхад шийдвэрлээгүй байгаагийн улмаас түүнийг хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээтэй гэж үзэхгүй учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардах эрх одоогоор байхгүй байна.

3.7.Нөгөө талаас “Ч******* *******” ХХК-ийн газар ашиглах эрх 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болчихсон байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А******* дүгээр тушаалаараа тус газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй, зорилгодоо нийцээгүй захиргааны акт гэж үзнэ.

3.8.“Ч******* *******” ХХК нь маргаан бүхий газрыг ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргасан байхад, уг хүсэлтийг шийдвэрлээгүй захиргааны байгууллагын эс үйлдэхүй, эсхүл татгалзалтай маргаж байгаагүй, шүүхэд энэ талаар маргах шаардлага үүсээгүй гэж тайлбарлаж байгаа тул уг хүсэлтийг шийдвэрлэх эсэх талаар энэ хэрэгт хууль зүйн дүгнэлт өгөхгүй бөгөөд энэ нь уг асуудлаараа захиргааны байгууллага болон шүүхэд хандаж маргах эрхийг хязгаарлахгүйн үүднээс ийм дүгнэлт өгөөгүй болно.

3.9.Түүнчлэн “Ч******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа дуусгавар болсноор тус компанид газар ашиглахтай холбоотой үүрэг үүсэхгүй байх эрх зүйн зарчимтай юм.

3.10.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл,  “Ч******* *******” ХХК-ийн газар ашиглах эрх нь  дуусгавар болсон, хүчин төгөлдөр гэрээ гэрчилгээгүй этгээд болох нь нотлогдож,  маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар шаардах эрх нь хамт дуусгавар болсон байгаа бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болчихсон байхад уг эрхийг хүчингүй болгосон шийдвэр нь “газар ашиглах эрхийг хүчингүй болгох” хууль зүйн үр дагавар үүсээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

3.10.Шүүхийн энэ шийдвэр нь нэхэмжлэгч “Ч******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүйтэй холбоотой захиргааны үйл ажиллагаатай нь маргах эрхийг хязгаарлахгүй гэдгийг тэмдэглэж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч******* *******” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,  51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч “Ч******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭЧИМЭГ