| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00026/И |
| Дугаар | 319/ШШ2025/00053 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 319/ШШ2025/00053
| 2025 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 319/ШШ2025/00053 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,
Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******, ******* ******* *******, ******* ,
Маргад төв, 402 тоот, “” барьцаалан зээлдүүлэх газар /РД:6792*******12/-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймаг, Жаргалант сум, 9-р баг, Рашаант, , 2******* тоотод оршин суух, холбогдох 1,229,615.6******* (нэг сая хоёр зуун хорин ес зургаан зуун арван таван төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны 319/2025/00026и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ барьцаалан зээлдүүлэх газар” -ийн гүйцэтгэх захирал Э.Мөнхбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “ ” нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд бөгөөд манай компаниас иргэн нар нь 2022 оны 10 сарын 30-ны өдөр одор 4,750,000.00 тогрогийн зээл авах хүсэлтээ бичгээр гаргасны дагуу τοоτ “Зээлийн болон барьцааны гэрээ”-нүүдийг байгуулсан сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан 1 ширхэг SAMSUNG S22” гар утсыг, гэр ахуйн бараа, эд хогшил-ыг тус тус барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулах “барьцааны гэрээ”-г хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэн “ ” -аас авсан байдаг ба өнөөдрийг хүртэл /2024.12.14-ны байдлаар/ нийт 140 хоног зээл төлөлтийн хоцролттой болсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлийн төлбөрийн үлдэгдэлийг “Зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарь”-ийн дагуу яаралтай төлөхийг шаардсан хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл нь зээлийн гэрээний 3.22 “зээл, зээлийн хүү толох хуваарын дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлнө” Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 ******* зүйлийн 26. 1-д “Зээлийн гэрээнд заасан нохцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ” тус тус заасныг ноцтой зорчиж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 ******* зүйлийн 452 1, 453 ******* зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч нь дээрх төлбөрийн үлдэгдлийг, мөн зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохирлыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал /******* *******оос бусад аймаг сумдад товлогдсон шүүх хуралд оролцох үеийн ажилчдын томилолтын зардал/-ыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд зээлдэгчээс зээлийн үлдэгдэл нийт 1,229,615.6******* /нэг сая хоёр зуун хорин есон мянга зургаан зуун арван таван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Б. холбогдох 1,229,615.6******* төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,229,615.6******* төгрөгийг нэхэмжлэгч -д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 01 дүгээх сарын 31-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч -ийн 2024 оны 12 ******* сарын 13-ны өдөр Төрийн сангийн тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,060 төгрөгийн тал хувь болох ,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох ,030 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох ,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгохоор тогтов.
Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйл, 123 ******* зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлтэй, Б. холбогдох зээлийн үлдэгдэл 1,229,615.6******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 1,229,615.6******* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч -ийн 2024 оны 12 ******* сарын 13-ны өдөр Төрийн сангийн тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,060 төгрөгийн тал хувь болох ,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох ,030 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох ,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС