| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2002 00095 0105 |
| Дугаар | 2023/ДШМ/743 |
| Огноо | 2023-07-20 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2023/ДШМ/743
2023 7 20 2023/ДШМ/743
Э.Б, Ж.Т, Ж.П,
П.Э, С.Б, Б.Ж,
Т.Д, Э.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энх-Эрдэнэ,
яллагдагч Ж.Т, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн,
яллагдагч Ж.П-ын өмгөөлөгч Ю.Батболд,
яллагдагч Б.Ж, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1574 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энх-Эрдэнийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 41 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж, Т.Д, Э.М нарт холбогдох 2002 00095 0105 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ....... овгийн ...-ын Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ...... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, мэргэжил.., “.......” ХХК-ийн ... ажилтай, ам бүл .., ..-ийн хамт .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........../;
2. .. овгийн ..-ийн Т, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл .., ...-ийн хамт ..тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....../;
3. .. овгийн ..-ийн П, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. төрсөн, .. настай, эрэгтэй, .. боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжил.., ам бүл .., ..-ийн хамт .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:../;
4. .. овгийн ..-ын Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .. төрсөн, .. настай э.эгтэй, .. боловсролтой, ........ мэргэжилтэй, “..” ХХК-д .. ажилтай, ам бүл .., ..-ын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....;
5. ..овгийн ...-ын Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...-ийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../;
6. .. овгийн .. Ж, 19.. оны .. дугаар сарын .. ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, .......... мэргэжилтэй, ам бүл .., ..-ийн хамт ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............../;
7. ... овгийн ...-ын Д, 1980 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ..-ийн хамт ... тоотод оршин суух, /РД:.../,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн;
8. ... овгийн ...-ийн М, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ......... ажиллаж байсан, ам бүл .., ...-ийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................/;
Яллагдагч Ж.Т нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Э.Б, Ж.П, П.Э, Б.Ж, С.Б нартай “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” гэх нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод байрлах байранд www.Mholdem.net гэх нэртэй домэйн хаягийг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэгт хамтран үйлдэгчдийг үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон,
яллагдагч Э.Б нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Ж.Т, Э.Б, Ж.П, П.Э, Б.Ж, С.Б нартай “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” гэх нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 02 дугаар сарын 24- ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод байрлах байранд www.Mholdem.net гэх нэртэй домэйн хаягийг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэгт хамтран үйлдэгчдийг үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон,
яллагдагч Б.Ж нь амар хялбар аргаар ашиг олон зорилгоор Ж.Т, Э.Б, Ж.П, П.Э, С.Б нартай “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” гэх нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод байрлах байранд www.Mholdem.net гэх нэртэй домэйн хаягийг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
яллагдагч П.Э нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Ж.Т, Э.Б, Ж.П, П.Э, С.Б нартай “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” гэх нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод байрлах байранд www.Mholdem.net гэх нэртэй домэйн хаягийг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
яллагдагч С.Б нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Ж.Т, Э.Б, Ж.П, Б.Ж, П.Э нартай “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” гэх нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод байрлах байранд www.Mholdem.net гэх нэртэй домэйн хаягийг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
яллагдагч Ж.П нь амар хялбар араар ашиг олох зорилгоор Ж.Т, Э.Б, П.Э, Б.Ж, С.Б нартай “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” гэх нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод байрлах байранд www.Mholdem.net гэх нэртэй домэйн хаягийг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон,
яллагдагч Э.М нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Т.Дтой “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” гэх нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицер Таун 19 дүгээр байрны 303 тоотод www.mongolpoker.mn гэх нэртэй домэйн хаягийг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон,
яллагдагч Т.Д нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Э.Мтай “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” гэх нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицер Таун 19 дүгээр байрны 303 тоотод www.mongolpoker.mn гэх нэртэй домэйн хаягийг ашиглан зохион байгуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Б, Ж.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Ж, П.Э, С.Б, Т.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Ж.П, Э.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Ж.Т, Э.Б, Ж.П, Б.Ж, П.Э, С.Б, Э.М, Т.Д нарт холбогдох эрүүгийн 2002000950105 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1299 дугаартай захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай эсэргүүцлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх яллагдагч Э.Б нарт холбогдох хэргийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1299 дугаартай захирамжаар яллагдагч Ж.Т, Э.Б, Ж.П, Б.Ж, П.Э, С.Б, Э.М, Т.Д нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тодорхой ажиллагаануудыг дурдаж өгсөн.
Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж болоод давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан гол үндэслэл нь нэр бүхий яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг яллагдагч нэг бүрээр нарийвчлан тогтоох гэсэн агуулга байсан.
Өөрөөр хэлбэл, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Мөрийтэй тоглоом зохион байгуулах...” гэмт хэргийн сэдэлт, зорилго нь ашиг олох зорилготой гэм буруугийн санаатай хэлбэртэй байхын зэрэгцээ тухайн гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй боловч ашиг олох зорилгоор үйлдсэн гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэж хөрөнгө, орлого олсон эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай талаар дурдсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болоод Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал биелэгдээгүй бөгөөд Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй гэж тэмдэглэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг яллагдагч тус бүрээр гарган тооцож ирүүлээгүй нь учир дутагдалтай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийг этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино...” гэж заасан.
Хуулийн дээрх заалтаас харвал мөрдөгч болон прокурорын зүгээс хэргийг шуурхай бүрэн илрүүлэх зорилгоор хуульд заасан бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг нь сэргээх учиртай.
Шүүхээс хэрэг прокурорт буцсанаас хойш мөрдөгч яллагдагч нарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл авагдсан байна. /38 хх 145-175/,
Үзлэгийг тухайн яллагдагчийн хувьд харилцах банкных нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хоорондох дансанд орсон орлого, зарлагаар нь ялгаж тэмдэглэлд тусгасан зэргээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна.
Өөрөөр хэлбэл, тухайн яллагдагчийн хувийн дансанд орсон нийт орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх боломжтой эсэх, хэрэв боломжтой бол энэ нь ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг бүрчлэн нарийвчлан тогтоосны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хооронд яллагдагч нарын дансаар орсон орлого болгоныг ямар нэгэн нотлох баримтгүйгээр гэмт хэрэг үйлдэж олсон ашиг, орлого гэж үзэхэд хууль зүйн хувьд хэр үндэслэлтэй вэ гэдэгт Шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийвэл зохино.
Түүнчлэн эрүүгийн 2206000950105 дугаартай хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэн прокурорт буцааснаас хойш мөрдөн шалгах ажиллагаагаар “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах...”, “...Хэргийг хянах хугацааг сунгах...”, гомдол шийдвэрлэх...”, нэр бүхий яллагдагч нарын өмчлөлийг тогтоох...”, “...нэр бүхий яллагдагч нараас дахин тайлбар, мэдүүлэг авах...” зэрэг тодорхой ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд харин яллагдагч нар нь мөрийтэй тоглоом тоглуулах гэмт хэргийг үйлдэж хэн, хэн нь хэчнээн төгрөгийн орлого олсон бэ гэдгийг нарийвчлан тогтоож чадаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон орлого...” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно...” гэж,
мөн зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...” гэж тус тус зааснаар Нийслэлийн Прокурорын газраас нэр бүхий яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мэдээллийн технологи ашиглаж, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом /Покер/ зохион байгуулахад зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн.
Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тохиолдолд нэр бүхий яллагдагч нарт тохирох эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангах үүднээс хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх учиртай.
Гэтэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад, яллагдагч нар нь мэдээллийн технологи ашиглаж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж хэн, хэчнээн төгрөгийн орлого олсон, энэ нь ямар нотлох баримтаар тогтоогдсон бэ гэдэг нь ойлгомжгүй хэвээр байна.
Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тогтоолгүйгээр гэмт хэргийн улмаас олсон ашиг, орлогыг шүүх өөрийн таамгаар тооцоолж, яллагдагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах боломжгүй талаар дурдсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал биелэгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна.
Эдгээр нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсны үндсэн дээр шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн зорилго болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт биелэгдэх үндэслэл болно.
Иймд яллагдагч Ж.Т, Э.Б, Ж.П, Б.Ж, П.Э, С.Б, Э.М, Т.Д нарт холбогдох эрүүгийн 2206000950105 дугаартай 39 хавтас хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж, яллагдагч П.Э, С.Б, Т.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Э.Б, Э.М, Ж.П, Б.Ж, Ж.Т нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТЗУ газар эрүүлжүүлэх байрны бичлэг гэсэн бичвэртэй сиди 1 ширхэг, ЭЦА жижүүр гэсэн бичигтэй сиди 1 ширхэг, Хас банк-2 гэсэн бичигтэй Сиди 1 ширхэг, ШШҮХ 2004 дүгнэлт гэсэн бичигтэй сиди 1 ширхэг, 3079 хуулга гэсэн бичигтэй сиди 1 ширхэг, 5944, 200200229 гэсэн бичигтэй сиди 1 ширхэг, 5945 200200229 гэсэн бичигтэй сиди 1 ширхэг, бичлэг гэсэн бичигтэй сиди 1 ширхэг, покер магадалгаа гэсэн бичигтэй сиди 3 ширхэг, ягаан өнгийн зөөврийн компьютер 2 ширхэг, 4 ширхэг дэлгэц, Рак сервер, Dell poweredge 2850, Рак сервер, HP Proliant DL360, G7, саарал өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, хар өнгийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэсэн дугаартай процессорууд, шинжээчийн 2531 дугаарын дүгнэлтэд тусгагдсан шинжилгээ хийгдсэн флаш диск 1 ширхэг зэргийг хэргийн хамт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Энх-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарыг 24-ний өдрийн 2023/ШЗ/1574 дүгээр шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1299 дугаартай захирамжаар яллагдагч Ж.Т, Э.Б, Ж.П, Б.Ж, П.Э, С.Б, Э.М, Т.Д нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тодорхой ажиллагаануудыг дурдаж өгсөн.
1. Хэрэгт яллагдагч нарын үйлдлийг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төгссөн гэж гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоосон болно.
Энэ хугацаанд нэр бүхий яллагдагч нарын цахим хэрэгсэл ашиглан мөрийтэй тоглоом тоглуулж олсон буюу гэмт хэрэг үйлдэж олсон ашиг, орлогын хэмжээг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн В21-07 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ж.Т-ын эзэмшлийн Хаан банкны дансанд 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хооронд орлого, зарлагын үзүүлэлт... АТМ бэлнээр ... 36.655.000... Ж.П-ын Хаан банкны харилцах дансны нийт орлого, зардлын гүйлгээний задаргааг хэргийн хугацааны туршид ... 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд харахад... орлого ... тоглогч 483.165.698... зарлагын дүн... АТМ бэлнээр 104.404.000... бэлнээр... 23.400.000... Ч.Баасанцэрэн... 352.525.000...” гэж мөн “...Т.Дийн Хаан банкны харилцах дансны нийт орлого, зардлын гүйлгээний задаргааг хэргийн хугацааны туршид... 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд харахад ... орлогын дүн... тоглогч ... 27.411.591 ... зарлагын дүн... 25.385.025...” гэж /22 хх 221-249/ тус тус нарийвчлан тогтоосон болно.
Мөн нэр бүхий яллагдагч нарын харилцах банкны дансанд үзлэг хийж, үзлэг хийсэн тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байна. /38 хх 145-175/,
Дээрх нотлох баримтуудад үндэслэн яллагдагч нарын олсон орлогын хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдааны явцад шинжлэн судалж тогтоох боломжтой атал шүүхээс боломжгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй болно.
Жишээ нь: Хэрэг болсон гэх цаг хугацаанд яллагдагч Ж.Т, Э.Б, Ж.П, Б.Ж, П.Э, С.Б нар нь яллагдагч Ж.П-ын эзэмшлийн Хаан банкны 5163342421 тоот дансаар мөрийтэй тоглоом тоглогчдын мөнгийг авч байсан нь тогтоогддог бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн В21-07 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ж.П-ын Хаан банкны харилцах дансны нийт орлого, зардлын гүйлгээний задаргааг хэргийн хугацааны туршид... 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд харахад... орлого...тоглогч 483.165.698... зарлагын дүн... АТМ бэлнээр 104.404.000... бэлнээр... 23.400.000... Баасанцэрэн... 352.525.000...” тусгасан бөгөөд үүнээс дүгнэхэд яллагдагч Ж.П-ын дансанд орсон 483.165.698 төгрөг нь тоглогч нараас шилжүүлсэн мөнгө бөгөөд үүнээс Ч.Баасансүрэнгийн дансанд шилжүүлсэн 352.525.000 төгрөг нь тоглогч нарт буцаан олгосон хожлын мөнгө, харин АТМ-с бэлнээр авч байгаа мөнгө нь гэмт хэргийг удирдсан зохион байгуулсан яллагдагч Ж.Т, Э.Б нарт өгсөн ашиг гэж үзэх боломжтой бөгөөд яллагдагч, гэрч нар нь мөрийтэй тоглоомоос олсон орлогыг АТМ-с бэлнээр авч яллагдагч Ж.Т, Э.Б нарт өгч байсан гэж мэдүүлсээр байтал дансанд үзлэг хийж тогтоолгох гэдэг нь үндэслэлгүй юм.
Мөн яллагдагч Т.Д, Э.М нар нь яллагдагч Т.Д-ийн харилцах банкны тоот дансаар мөрийтэй тоглогчдын мөнгийг авч байсан нь тогтоогддог бөгөөд “...Т.Дийн Хаан банкны харилцах дансны нийт орлого, зардлын гүйлгээний задаргааг хэргийн хугацааны туршид... 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд харахад ... орлогын дүн... тоглогч ... 27.411.591 ... зарлагын дүн ...25.385.025...” гэж тодорхой заасан үүнээс дүгнэхэд яллагдагч Т.Дийн дансанд тоглогч нараас 27.411.591 төгрөгийг шилжүүлж, үүнээс 25.385.025 төгрөгийг тоглогч нарт буцаан хожил хэлбэрээр олгосон байх бөгөөд Т.Д, Э.М нарын олсон орлого нь 2.026.566 төгрөг гэдгийг нотлох баримт шинжлэн судлах замаар тооцоолох боломжтой атал нэмж, хасах үйлдэлд зайлшгүй шинжээчийн тусгай мэдлэг шаардлагатай гэж дүгнэлт гаргуулах гэсэн ойлгомжгүй байна.
2. Шүүхээс “...прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй гэж тэмдэглэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг яллагдагч тус бүрээр гарган тооцож ирүүлээгүй нь учир дутагдалтай байна...” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус хуульчилсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “...мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...”-аар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт хохирол шаардахгүй бөгөөд хохирол учраагүй тохиолдол хор уршгийн асуудал яригдахгүй юм.
Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирол, хор уршгийг мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-той хольж, яллах дүгнэлтэд хохирол, хор уршгийг дурдаагүй гэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт яллах дүгнэлтийн хавсралтад “шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримтын жагсаалт, мэдүүлэг авахаар дуудах бусад оролцогчийн нэр, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, түүний хугацаа, хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл, эд мөрийн баримт, хураасан, битүүмжилсэн эд хөрөнгө” зэргийг тусгах талаар заасан бөгөөд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-ыг тусгах талаар зохицуулаагүй болно.
3. Шүүгчийн захирамжийн тэмдэглэх хэсэгт “...Ж.П, Э.М нарт холбогдох эрүүгийн 2206000950105 дугаартай 39 хавтаст хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүхийн санаачилгаар болон яллагдагч Э.Мы өмгөөлөгч Б.Гэрэл-Очироос гаргасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийн дагуу хянан хэлэлцэв...” гэж, мөн ЗАХИРАМЖЛАХ хэсэгт “1. Яллагдагч Ж.Т, Э.Б, Ж.П, Б.Ж, П.Э, С.Б, Э.М, Т.Д нарт холбогдох эрүүгийн 2206000950105 дугаартай 39 хавтас хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцаасугай...” гэж эрүүгийн 2002000950105 дугаартай хэргийн дугаарыг 2206000950105 гэж буруу бичсэн байна.
4. 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг яллагдагч Э.М-ы өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын хүсэлтээр хийсэн бөгөөд хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг мөн бусад нэр бүхий 7 яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас бүгд хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан атал шүүгч нь шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарласан гэж хуралдааны явцад оролцогчид танилцуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж заасан атал шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж байгаа талаар хуралдааны явцад амаар танилцуулсан, мөн шүүгчийн захирамж гарсан эсэх нь тодорхойгүй, оролцогч нарт захирамж танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхээр байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1574 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Ж.Т-ын өмгөөлөгч М.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, шүүгч дангаараа урьдчилсан хэлэлцүүлгийн саналыг гаргаж шийдсэн атлаа яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан мэтээр шүүгчийн захирамжид дурдсан нь учир дутагдалтай байна. Урьд нь гарсан шүүгчийн захирамжаар хэрэг хэзээ гарсан, хэргийн оролцогч нар ямар оролцоотой байсан эсэх, хууль бус орлогын хэмжээ хэрхэн яаж хуваарилагдсан эсэх, хохирогч байгаа бол хохирогчид хэр хэмжээний хохирол учирсан болохыг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж байсан. Уг хугацаанаас хойш мөрдөн шалгах ажиллагаа хийж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд яллагдагч нарын өмгөөлөгч нараас санал нэгтэйгээр хэрэгт авагдсан баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж санал гаргасан. Тухайн үед өмгөөлөгч өөрийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлтээс татгалзсаныг шүүгч хүлээн авч шийдсэн мэтээр захирамжид дурдсан нь үндэслэлгүй байна. Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Ж.П-ын өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй гарсан. Учир нь, уг хэргийн нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Шүүгч өөрийн саналаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан зарлаж болно. Энэ тохиолдолд захирамж гарах ёстой. Гэтэл яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд үндэслэн захирамж гаргасан. Шүүх давхар санаачилсан гэж огт тайлбарлаагүй атлаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн санаачилгаар болсон мэтээр захирамж гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын агуулга хангагдаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нар санал нэгтэйгээр “нотолбол зохих байдал нотлогдсон байх тул хохирлын асуудлыг шүүх хуралдааны мэтгэлцээний үндсэн дээр тодруулах боломжтой” гэж санал гаргасан. Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Б.Жаргалсайханы өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэгт өмгөөлөгч миний бие давж заалдах шатны шүүхийн шатнаас оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтууд биелэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, уг хэргийн нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдоогүй байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Ж.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. Өмгөөлөгчийнхөө гаргасан тайлбартай санал нэг байна. ...” гэв.
Яллагдагч Б.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан тайлбартай санал нэг байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Э.Б, Ж.Т, Ж.П, П.Э, С.Б, Б.Ж, Т.Д, Э.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Нийслэлийн прокурорын газраас Ж.Т, Э.Б нар нь Ж.П, П.Э, Б.Ж, С.Б нартай амар хялбар аргаар ашиг олох зорилгоор “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод байрлах байранд www.Mholdem.net гэх нэртэй домэйн хаягийг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэгт хамтран үйлдэгчдийг үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон,
Б.Ж, П.Э, С.Б нар нь Ж.Т, Э.Б, Ж.П нартай нартай амар хялбар аргаар ашиг олох зорилгоор “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод байрлах байранд www.Mholdem.net гэх нэртэй домэйн хаягийг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Ж.П нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Ж.Т, Э.Б, П.Э, Б.Ж, С.Б нартай “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 201 дүгээр байрны 208 тоотод байрлах байранд www.Mholdem.net гэх нэртэй домэйн хаягийг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон,
Т.Д, Э.М нарыг амар хялбар аргаар ашиг олох зорилгоор “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицер таун 19 дүгээр байрны 303 тоотод байрлах байранд www.mongolpoker.mn гэх нэртэй домэйн хаягийг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус буруутгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно” гэж, мөн хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” гэж, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэж, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж тус тус заажээ.
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлэг, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Уг хэргийг урьд прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүх хэлэлцэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/1299 дүгээр шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ДШМ/721 дүгээр магадлалын заалт биелэгдээгүй байхад хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн нь үндэслэлгүй болсон байна.
Тус магадлалд хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн шалгаж тогтоогоогүй тухай зааж, зарим шаардлагатай ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэжээ.
Тодруулбал, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа нэг бүрчлэн тодорхой зааж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн шүүгчийн захирамж, магадлалд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хохирогч болон яллагдагч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1574 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1574 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Энх-Эрдэнийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 41 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол яллагдагч П.Э, С.Б, Т.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Э.Б, Э.М, Ж.П, Б.Ж, Ж.Т нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР