Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/07

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай

Шүүгдэгч Ц.Б, Д.С нарын өмгөөлөгч: Ч.Алдар

Шүүгдэгч М.Г, Р.Б, Д.Ш, Г.Т, Ц.О, З.Н нарын өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүгдэгч Б.М,Т.Б, Г.Х нарын өмгөөлөгч: Т.Оюунчимэг

Хохирогч: Г.Ц,

Хохирогч: Л.Т

Шүүгдэгч: Ц.Б,

Шүүгдэгч: Д.С,

Шүүгдэгч: Б.М,

 Шүүгдэгч: М.Г,

Шүүгдэгч  Р.Б,

Шүүгдэгч: Д.Ш,

Шүүгдэгч: Г.Т,

Шүүгдэгч: Ц.О,

Шүүгдэгч: З.Н

Шүүгдэгч: Т.Б,

Шүүгдэгч: Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогтой Ц.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой М.Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогтой З.Н, Б овогтой Г.Т, Д овогтой Т.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогтой Р.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Д.Ш, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогтой Г. Х, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Д.С, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогтой Б.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогтой Ц.О нарт холбогдох эрүүгийн 201515000278 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймагт .... оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/95 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогтой Ц. Б,

2. Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 2 хүүхэд, хадам аав, ээж нарын хамт Өвөрхангай аймагт ... оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,  Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой М.Г,   

3. Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хойд эцгийн хамт Өвөрхангай аймагт .... оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 03 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Д.С ,

4. Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймагт .....оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 106 000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Г.Т,

5. Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Өвөрхангай аймгийн .... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогтой З.Н,

6. Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр,  3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн  тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 203 дугаар зүйлийн 203.1-т зааснаар 6 сарын баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/113  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005  оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006  оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/80  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил, 7 сарын хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогтой Т.Б ,

7. Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн тактикийн офецир мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн ..... тоотод оршин суух, гавъяа шагнал 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энхийн төлөө медалиар, ял шийтгэл Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Д.Ш,

8. Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 04 сарын хорих ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005  оны 04 дүгээр  сарын 18-ны өдрийн 1/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,  Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/35 дугаартай шмийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/19 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил, 01 сарын хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М овогтой Р.Б  ,

9. Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн....... гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ч овогтой Г. Х,

10. Монгол улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай  аймгийн Арвайхээр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн тоотод оршин суух, гавъяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сарын баривчлах ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ял, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлсэн,бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овогтой Ц.О,

11. Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай  аймгийн Уянга суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  эх, ахын хамт Өвөрхангай аймгийн тоотод  оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, З овогтой Б.М,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ц.Б нь удаа дараагийн давтан үйлдлээр

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хужирт сумын 4 дүгээр  багийн иргэн Д.Б-гийн DAYUN маркийн мотоциклийг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим Арвайхээр
сумын 9 дүгээр баг, 17-05 тоот хашааны гаднаас иргэн Г.Б-ийн эзэмшлийн 47-14 ӨВЗ улсын дугаартай цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 950 000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчим Арвайхээр сумын 6 дугаар  баг, 23 дугаар гудамжнаас иргэн Т.Д-ын эзэмшлийн “Даюун” маркийн мотоцикль хулгайлж 700 000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг "Адаг бүрд" гэх газар оршин суух хаягтай Ц.Г-ын гэрийн гаднаас “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж 750 000 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Арвайхээр сумын 7 дугаар баг, 36-11 тоот хашааны үүднээс иргэн Загарзүсэмийн 49-58 ӨВЗ улсын дугаартай мотоцикль хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 12 дугаар сарын 08-наас 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Арвайхээр сумын ... тоотод оршин суух хаягтай иргэн П.Ц-ын гэрийн цоожийг эвдэн 1 ширхэг цулгуй мөнгөн аяга, 1 ширхэг эрэгтэй хүнийхургандээлзэрэг эд зүйл хулгайлж 770 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... тоотод оршин суух иргэн Д.М-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн гинж кулон, эрэгтэй хүний мөнгөн гинж, эмэгтэй хүний мөнгөн бөгж 4 ширхэг, мөнгөн кулон 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 1 121 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах цагаан хаалганы хажуу талын гэрэлтүүлгийн гэрлийн нарны толь, аккумлятор зэрэг эд зүйлийг хулгайлан 480 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ..тоотод оршин суух хаягтай Д.О-ийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 3 ширхэг хөөрөг, 1 ширхэг мөнгөн бүс зэрэг эд зүйл хулгайлж 510 000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .... тоотод оршин суух иргэн Ц.Б-ы байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн бүс 650 000, мөнгөн хазаар 350 000 зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Арвайхээр сумын .... тоотод оршин суух хаягтай Г.Л-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гэрийн хаалганы цоожийг эвдэлж 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бөгж, бугуйвч, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйл хулгайлж 375 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 27-ноос 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Арвайхээр сумын ... тоотод оршин суух хаягтай иргэн Д.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч байшингийн цонхыг нь хагалан 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс хулгайлж 558 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Арвайхээр сумын.... тоотод оршин суух хаягтай иргэн Ж.О-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гаанс, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж 450 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Арвайхээр сумын .....тоотод оршин суух хаягтай Т.Х-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн Dell маркийн Notebook, мөнгөн аяга 2 ширхэг, хурган дотортой дээл, мөнгөн бүс зэрэг эд зүйл хулгайлж 2 490 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн орчим Арвайхээр сумын ... тоотод оршин cууx хаягтай иргэн Ц.М-ын гэрийн хаалганы цоожийг эвдэлж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг эмэгтэй хүний мөнгөн бүс хулгайлж 830 000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Өвөрхангай аймгийн ..... оршин суух хаягтай Ж.Б-ийн хашаанаас Ц.С-ын эзэмшлийн “Даюун” маркийн мотоцикль хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Арвайхээр сумын ....байрлах иргэн Г.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2 хос монетан ээмэг, 2 ширхэг монетан бөгж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 100 граммын багтаамжтай мөнгөн аяга 1 ширхэг, 1 хос сувдан шигтгээтэй алтан ээмэг зэрэг эд зүйл хулгайлж 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан

2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Арвайхээр сумын .... тоотод оршин суух хаягтай иргэн Ц.Д-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч монетан ээмэг, бөгж гинж зэрэг эд зүйл хулгайлж 2 108 000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.С-тай бүлэглэн удаа дараагийн үйлдлээр 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ..... гэх газар оршин суух П.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, хурган дотортой дээл, булган малгай зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 950 000 төгрөгийн хохирол учруулсан

2013 оны 11 сард Өвөрхангай аймгийн ..... гэх газар оршин суух Р.Г-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эрэгтэй хар өнгийн дотортой дээл, эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн аяга 2 ширхэг зэргийг хулгайлж 1 180 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Арвайхээр сумын ...тоотод оршин суух хаягтай Н.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч савхин куртик /1 500 000/, 40 инчийн LCD зурагт /800 000 төгрөг/ цонхны шил хагалж 21 000 төгрөг нийт 971 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ......тоотод оршин суух хаягтай Л.А-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч дээл 2 ширхэг, /1 000 000/ эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг /200 000/, шинэ үеийн мөнгөн аяга /150 000/, хуучны мөнгөн аяга /500 000/ тус тус хулгайлж нийт 1 870 000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн ...иргэн Т.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмэгтэй хүний ногоон торгон хурган дотортой дээл, эмэгтэй хүний мөнгөн тоноглолтой суран бүс, сарлагийн ширээр элдэж хийсэн сур 3 боодол, толгой монгол архи 7 литр, ДДИШ ТВ-н антены удирдлага, хүүхдийн углааш, бага гарын бор өнгийн улаан хүрэн толгойтой гуулин нуухтай хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 1 950 000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 04 дүгээр сарын 11-нээс 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн.... тоотод оршин суух хаягтай иргэн Ц.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хромон гутал 3 хос, цахилгаан хадуур зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 550 000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.О, М.Г, Т.Б нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ...тоотод оршин суух А.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 2 490 000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Б-тай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Арвайхээр сумын ....тоотод оршин суух хаягтай Ц.О-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн эмээл, ташуур, архи зэрэг эд зүйл хулгайлж 3.946.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.Г-той бүлэглэн удаа дараагийн үйлдлээр Архангай аймгийн ... тоотод оршин суух иргэн Т.Б-ийд 2016 оны 08 дугаар сарын 04-ны шөнө хууль бусаар нэвтрэн орж Леново маркын Notebook 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс-1, мөнгөн аяга 3, мөнгөн ээмэг, мөнгөн гинж, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, үнэртэй ус зэрэг эд зүйл хулгайлж 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн ...... оршин суух хаягтай М.Б-ийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж мөнгөн бугуйвч, монетан ээмэг, дээлийн мөнгөн товч 24 ширхэг, мөнгөн бөгжний хэлтэрхий, мөнгөн ээмэг болон гинжний хэлтэрхий зэрэг эд зүйл хулгайлж 610 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн ...... тоотод оршин суух хаягтай Т.З-ын гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн монел зурагт, 0.75 литрийн болор архи зэрэг эд зүйл хулгайлж 369.000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн ...... оршин суух хаягтай Д-гийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө эрэгтэй хүний мөнгөн бүс, хурган дотортой дээл зэрэг эд зүйл хулгайлж 1 128 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн .... тоотод оршин суух хаягтай М.Н-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө мөнгөн тоногтой битүү хазаар 1, завхай эмээлийн мөнгөн хэрэглэл 6, монгол гутал 1 хос зэргийг хулгайлж 2 550 000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц-ын гэрээс Эмэгтэй хүний мөнгөн бүс, 12 алд сур, 32 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хулгайлан 380 000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай .... тоот хашааны гадаа байсан иргэн П.Г-тын эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1 250 000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн ...” гэх газарт оршин суух иргэн Б.Э-ын хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 11 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн ... тоот оршин суух хаягтай М.Н-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хурган дотортой эрэгтэй эмэгтэй 2 ширхэг дээл, монетан бөгж 3 ширхэг, монетан ээмэг 4 хос, хөөрөг 1 ширхэг 50 000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 4 084 500 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн .... тоотод оршин суух хаягтай Ж.Н-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний хурган дотортой дээл, ногоон өнгийн гадартай хурган дотортой дээл, Хайер брэндийн 42 инчийн зурагт, эмэгтэй хүний мөнгөн бүс, турк дунд гарын аяга, тагш, мөнгөн халбага, мөнгөн бариултай хутга зэрэг эд зүйлс хулгайлж 3 212 500 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн ....тоот хашааны гаднаас иргэн Н.Б-ын “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1 650 000 төгрөгийн хохирол учруулсан,


Ц.С, Г.Т нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тарагт сумын "Хадат ус" гэх газраас О.С-ийн 1 тооны үхрийг хулгайлж 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Гучин-Ус сумын 3 дугаар баг, "Цагаан толгой" гэх газраас иргэн Р.С-гийн 2 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэн нийт 63 133 000 төгрөгийн хохирол бусдад учруулж /их хэмжээний эд хөрөнгийг/ хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн.

Яллагдагч М.Г нь удаа дараагийн давтан үйлдлээр

2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэн Л.С-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнс бараан зах”-ын баруун талд байх автобусны зогсоолоос иргэн Т.М-ийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 920 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 08 дугаар сарын 16-ны шөнө Өвөрхангай аймгийн ......тоот хашаан дотор байсан иргэн Д.Э-ы эзэмшлийн 43-16 ӨВЗ улсын дугаартай “ЛТМ” маркийн мотоциклийг хулгайлж 780 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө Арвайхээр сумын ......” нэртэй хүнсний дэлгүүрийн хашаан дотор байсан иргэн Н.Ч-ын “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Ш-тай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн ..... тоотод оршин суух хаягтай иргэн П.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч цонхыг хагалан орж эд зүйл хулгайлан 945.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн уг тоотод оршин суух Д-гийн хүн байнга амьдрах
зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 630 800 төгрөгийн хохирол
учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Архангай аймгийн .....тоотод оршин суух иргэн З-ын гэрээс эмэгтэй хүний пойлоосон бүс 1 ширхэг, жимобайлын гар утас 1 ширхэг, самсунг маркийн зургийн аппарат 1ш, эрэгтэй хүний нохой гутал хуучин 1 хос, бэлэн 49 000 төгрөг зэргийг хулгайлж нийт 314 000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Б-тай бүлэглэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Уран хорооллын 1а-01 тоотод оршин суух хаягтай иргэн Т.Б-ийд 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж Леново маркын Notebook 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс-1, мөнгөн аяга 3, мөнгөн ээмэг, мөнгөн гинж, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, үнэртэй ус зэрэг эд зүйл хулгайлж 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн ..... оршин суух хаягтай М.Б-н гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж мөнгөн бугуйвч, монетан ээмэг, дээлийн мөнгөн товч 24 ширхэг, мөнгөн бөгжний хэлтэрхий, мөнгөн ээмэг болон гинжний хэлтэрхий зэрэг эд зүйл хулгайлж 610 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн ..... тоотод оршин суух хаягтай Т.З-ын гэрт 2016 оны 08
дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн монел зурагт, 0.75
литрийн болор архи зэрэг эд зүйл хулгайлж 369 000 төгрөгний хохирол учруулсан,

Архангай аймгийн ..... оршин суух хаягтай Д-гийн гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж эрэгтэй хүний мөнгөн бүс, хурган дотортой дээл зэрэг эд зүйл хулгайлж 1 128 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн ...... тоотод оршин суух хаягтай М.Н-ын гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж мөнгөн тоногтой битүү хазаар 1, завхай эмээлийн мөнгөн хэрэглэл 6, монгол гутал 1 хосыг тус хулгайлж 2 550 000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн ....тоот хашааны гадаа байсан иргэн П.Г-ын эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоциклийг хулгайлж 1 250 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн....... гэх газар оршин суух иргэн Б.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж 11 500 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

2016 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Ц-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн бүс 1ш /80000/, сур 12 алд /100000/, 32 инчийн зурагт 1ш /200000/ алдагдаж нийт 380 000 төгрөгийн хохирол учирсан,

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн .......тоот оршин суух хаягтай М.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хууль бусар нэвтрэн орж хурган дотортой эрэгтэй эмэгтэй 2 ширхэг дээл, монетан бөгж 3 ширхэг, монетан ээмэг 4 хос, хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 4 084 500 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Архангай аймгийн ...тоотод оршин суух хаягтай Ж.Н-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгай орж эмэгтэй хүний хурган дотортой дээл, ногоон өнгийн гадартай хурган дотортой дээл, Хайер брэндийн 42 инчийн зурагт, эмэгтэй хүний мөнгөн бүс, турк дунд гарын аяга, тагш, мөнгөн халбага, мөнгөн бариултай хутга зэрэг эд зүйлсийг хулгайлж 3 212 500 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн .......тоот хашааны гаднаас иргэн Н.Б-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.О, Т.Б, Ц.Б нартай бүлэглэн Арвайхээр сумын ...тоотод оршин суух иргэн А.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 2 490 000 төгрөгийн хохирол учруулсан,

З.Н-тэй бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Хүнс бараан зах”-ын зүүн талын хаалганы хажуугийн автомашины зогсоол дээрээс иргэн С.Б-ийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

З.Н-тэй бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын нутаг Жинст багийн төвд Ардчилсан намын байрны гаднаас иргэн Н.Б-гийн эзэмшлийн улаан саарал өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Ш-тай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн халуун ус гэх газраас Т.С-ын эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоциклийг олж завшин 800 000 төгрөгийн хохирол учруулсан

Г.Х, З.Н нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Өвөрхангай аймгийн ... багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Т-ын 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэн нийт 42 813 800 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн.

Яллагдагч нь З.Н нь удаа дараагийн үйлдлээр

Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутгаас 2013 оны 08 дугаар сарын 20-ны үеэр “Мустанг-5” маркийн мотоцикль, 2013 оны 10 дугаар сарын 10-ны үеэр 9 дүгээр  багийн нутгаас “Хенсим” маркын мотоцикль зэрэг эд зүйлс хулгайлсан,

2017 оны 06 дугаар сарын 02-ны шөнө Өвөрхангай аймаг Арвайхээр сумын .... тоот хашаанаас иргэн Д.Б-ийн  эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж 1 650 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Арвайхээр сумын ....... тоот хашааны гадаа байсан иргэн Ц.М-ын 400 000 төгрөгийн үнэлгээтэй “Хенсим” маркийн мотоцикль хулгайлсан,

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ...... багийн нутаг дэвсгэрээс иргэн Н.Ө--ын эзэмшлийн улаан өнгийн 42-35 ӨВР улсын дугаартай мотоциклийг хулгайлж 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 90 дүгээр гудамжны 1 тоот хашааны гадна тавьсан Г-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн 1 000 000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хулгайлсан,

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ......тоот хашааны гадаа байсан иргэн Ц.Ц-гийн эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоциклийг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Арвайхээр сумын ......тоотод оршин суух П.П, С.С нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч З20 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ......тоотод иргэн С.Н-ийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч зурагт 1 ширхэг, мөнгө аяга 2 ширхэг, 1 хос гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн орчим Арвайхээр сумын ......тоотод оршин суух хаягтай иргэн Ц.Н-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 15.6 инчин зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, хүрэн өнгийн урт түрүүтэй гутал зэрэг эд зүйл хулгайлж 2 190 500 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Х-тэй бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Арвайхээр сумын .... тоотод оршин суух хаягтай иргэн Ж.Д-ын хашаан дотор байсан 37-57 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Б Д.Ш нартай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 26-ны шөнө Арвайхээр сумын .... тоот хашаанаас 37-76 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

М.Г-той бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Хүнс бараан зах”-ын зүүн талын хаалганы хажуугийн автомашины зогсоол дээрээс иргэн С.Б-ийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Б, Д.Ш нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим Арвайхээр сумын ..... тоот хашааны гаднаас иргэн Т-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн 800 000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль хулгайлсан,

М.Г-той бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын нутаг Жинст багийн төвд Ардчилсан намын байрны гаднаас иргэн Н.Б-гийн эзэмшлийн улаан саарал өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан,

М.Г, Г.Х, талийгаач Т.Э нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Өвөрхангай аймгийн .... багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Т-ын 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн.

Яллагдагч Д.С нь удаа дараагийн давтан үйлдлээр

2015 оны 02 дугаар сарын 16-ны шөнө Арвайхээр сумын 5-р багийн нутагт байрлах “Онги баар”-нд хууль бусаар нэвтрэн орж 14 шил архи, шоколад, набор, бохь зэрэг эд зүйлс хулгайлж 1 025 800 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Арвайхээр сумын ..... тоотод оршин суух хаягтай иргэн Ц.М-ийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг мөнгөн аяга, БНХАУ-д үйлдвэрлэсэн хөөрөг, 8 кг борц, 10 кг мах зэрэг эд зүйл хулгайлж 558 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Арвайхээр сумын ..... тоотод оршин суух хаягтай Н.Г-ын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2 нүдний дуран, 12 кг борц зэрэг эд зүйл хулгайлж 516 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 05 дугаар сарын 10-наас 05 Д сарын 24-ний өдрийн хооронд Арвайхээр сумын ...... хашаанаас Л.О-ын зуурмагны машины 2 ширхэг мотор хулгайлж 850 000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн орчим Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутагт байх "Бадар Хундага" нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа тавьсан байсан иргэн Б.Т-ы эзэмшлийн 42-39 ӨВЗ улсын дугаартай, улбар шар өнгийн "Мустанг-5" маркийн мотоцикль хулгайлж 600 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .....тоотод оршин суух хаягтай иргэн Г.Ц-ын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, булган малгай, хурган дотортой дээл, эмээлийн мөнгөн хяр зэрэг эд зүйл хулгайлж нийт 2 810 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 11-нээс 13-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .... тоотод байх иргэн Ц.Ц-ын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч шармал “Очирваань” бурхан хулгайлж 4 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Арвайхээр сумын .... тоотод оршин суух хаягтай иргэн М.М-ын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч булган малгай, хар манан хөөрөг, монетан гинж, сеп зэрэг эд зүйл хулгайлж 910 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ..... тоотод оршин суух хаягтай иргэн Ч-гийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, мөнгөн аяга, тархи манан хөөрөг, мөнгөн товч зэрэг эд зүйл хулгайлж 1 585 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 02-ны шөнө Өвөрхангай аймгийн ...... гэх газарт байрлах иргэн Э.С-ын хүн байнга амьдрах,үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 3 ширхэг хурган дээл, цүнх, 15 кг ааруул, гуулин тоногтой хутга, мөнгөн хазаарын толгой, 13 кг гүзээтэй өрөм зэрэг эд зүйл хулгайлж 3 000 500 төгрөгийн хохирол учруулсан,  

Ц.Б-тай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Арвайхээр сумын ..... тоотод оршин суух хаягтай Н.Б-ын байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж савхин күртэг, 42 инчийн LCD зурагт зэрэг эд зүйл хулгайлж нийт 971 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ..... тоотод оршин суух хаягтай Л.А-ын гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж хурган дотортой дээл 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 870 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ..... 5 тоотод оршин суух иргэн Ц.Б-ы байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн бүс, мөнгөн хазаар зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн .....  гэх газар оршин суух Р.Г-ын гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч эрэгтэй хар өнгийн дотортой дээл, эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн аяга 2 ширхэг зэргийг хулгайлж 1 180 000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Гучин-Ус сумын ..." гэх газар оршин суух П.Г-ийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, хурган дотортой дээл 2 ширхэг, булган малгай зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 950 000 төгрөгийн хохирол учруулан, бусдад нийт 23 626 300 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Т, Ц.Б нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тарагт сумын .... гэх газраас О.С-гийн 1 тооны үхэрийг хулгайлж 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Х-тэй бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Тарагт сумын .......  гэх газар хонь хариулж явсан 15 настай Б.Ц-ийг айлган сүрдүүлж 1 тооны эр ямаа дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн.

Яллагдагч Т.Б нь удаа дараагийн давтан үйлдлээр

2015 оны 08 дугаар сарын 01-ний шөнө Арвайхээр сумын тоотод байрлах Ж.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, алт зэрэг эд зүйл хулгайлж 4 793 000 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .... тоотод оршин суух С. А-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 720 000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Арвайхээр сумын .... тоотод байрлах Т.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 947 500 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 08 дугаар сарын 02-ний өдөр Арвайхээр сумын .... тоотод оршин суух хаягтай Л.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, алт зэрэг эд зүйл хулгайлж 2 341 315 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Арвайхээр сумын .... тоотод оршин суух иргэн Л.Т-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 203 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

            2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ..... тоотод иргэн Д.Э-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч нүдтэй хүрэн гартааман хөөрөг, монетон гинж, өрөөсөн алтан ээмэг, цэнхэр шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж хосоороо, түрк мөнгөн ээмэг бөгж хосоороо, ээмэг кулон, эрэгтэй шаргал өнгийн цаг зэрэг эд зүйл алдагдаж 1 720 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Г.Х, талийгаач Т.Э нартай бүлэглэн Арвайхээр сумын ..... тоотод оршин суух хаягтай Д.Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2014 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 2 ширхэг бурхан хулгайлж 6 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Д.Ш, З.Н, нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим Арвайхээр сумын .... тоот хашааны гаднаас иргэн Т-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоцикль хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Ц.Б-тай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Арвайхээр сумын ...... тоотод оршин суух хаягтай Ц.О-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн эмээл, ташуур, архи зэрэг эд зүйл хулгайлж 3 946 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Ц.О, М.Г, Ц.Б нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Арвайхээр сумын ..... тоотод оршин суух А.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 2 490 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Т.Б нь Арвайхээр сумын 9-р багийн нутаг Баруун гуанзны ард талаас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн М.Б-ын эзэмшлийн хээр даагыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 26 560 815 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн.

            Яллагдагч Р.Б нь удаа дараагийн давтан үйлдлээр

            2016 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн төлөө төвийн байранд байдаг Ахмадын хорооны өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж Notebook хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Бөмбөлөг” нэртэй хүнсний дэлгүүрт 2016 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө хууль бусаар нэвтрэн орж бэлэн 499 000 төгрөг, бэлэн мөнгө хадгалдаг сав, нокиа маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж нийт 609 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Г.Т, Б.М нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Төгрөг сумын иргэн Н.Б-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 600 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

            2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Төгрөг сумын иргэн Ө.Б-гийн гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, “Баян Намсрай” бурхан зэрэг эд зүйл хулгайлж 5 530 000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Төгрөг сумын иргэн Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмээлийн мөнгөн баавар нэг ширхэг, ногоон дарь эхийн дүрсэлсэн 10 см өндөртэй хүрэн модон агуйтай хуүчны бүрхан зэрэг 880 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлан бусдад нийт 9 106 000 төгрөгийн хохирол учруулан хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн.

            Яллагдагч Д.Ш нь удаа дараагийн давтан үйлдлээр

            М.Г-той бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн ..... тоотод оршин суух хаягтай иргэн П.А-ийн байшингийн цонхыг хагалан орж П.А-ийн гэрээс монгол гутал 1ш, булган малгай 1ш, сур 10 алд, дунд гарын бор чулуун хөөрөг 1ш, шинэ цагийн дунд гарын чулуун хөөрөг 1ш, даалин 2ш, виски 1ш, төмөр ээмэг `2ш, мөнгөн бөгж 1ш, мөнгөн кулон өлзий хээтэй 1ш, нокиа-ЭЗ маркийн гар утас зэргийг хулгайлж 945 000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 12 дугаар сарын 06-ны шөнө иргэн Д-гийн гэрээс эмэгтэй хүний хурган дотортой мөнгөн товчтой хуучин дээл 1ш, мөнгөн ээмэг 1 ш, мөнгөн бөгж 1ш, эмэгтэй хүний пойлоосон бүс 1 ш, даалуу хуучин 1 ком, даавуун цүнх 1 ширхэг, цайны шаазан аяга 12 ширхэг, таваг 7 ширхэг, гүц хуучин 2 ширхэг зэргийг хулгайлж нийт 630 800 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Архангай аймгийн ..... тоотод оршин суух иргэн З-ын гэрээс эмэгтэй хүний пойлоосон бүс 1 ширхэг, жи мобайлын гар утас 1 ширхэг, Самсунг маркийн зургийн аппарат 1ш, эрэгтэй хүний нохой гутал хуучин 1 хос, бэлэн 49.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 314 000 төгрөгийн хохирол урчуулсан,

            2015 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчимд Арвайхээр сумын ..... тоот хашааны гаднаас иргэн Т-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг З.Н, Т.Б нарын хамт хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.Г-той бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн .... гэх газраас Т.С-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг олж завшин 800.000 төгрөгийн хохирол учруулан бусдад 3 489 800 төгрөгийн хохирол учруулсан.

            Яллагдагч Б.М нь удаа дараагийн давтан үйлдлээр

            Г.Т, Р.Б нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Төгрөг сумын иргэн Н.Б-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 600 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан,

            2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Төгрөг сумын иргэн Ө.Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, Баян Намсрай бурхан зэрэг эд зүйл хулгайлж 5 530 000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Төгрөг сумын иргэн Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмээлийн мөнгөн баавар нэг ширхэг, Ногоон дарь эхийн дүрсэлсэн 10 см өндөртэй хүрэн модон агуйтай хуучны бурхан зэрэг эд зүйлсийг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулан нийт бусдад 7 030 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн.

            Яллагдагч Г.Т нь удаа дараагийн давтан үйлдлээр

            2016 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр багийн нутагт байрлах С.Б-ийн хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч 3.000.000 төгрөгийн үнэлгээтэй мөнгөн тоноглолтой эмээл хулгайлсан,

            Р.Б, Б.М нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Төгрөг сумын иргэн Н.Б-ы хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч 600 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан,

            2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний
өдрийн хооронд Төгрөг сумын иргэн Ө.Б-гийн хүн байнга амьдрах,
зориулалттай орон байранд нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн
бүс, булган малгай, Баян Намсрай бурхан зэрэг эд зүйл хулгайлж 5 530 000
төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Төгрөг сумын 1 дүгээр багийн иргэн Б-гийн хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч эмээлийн мөнгөн баавар нэг ширхэг, ногоон дарь эхийн дүрсэлсэн 10 см өндөртэй хүрэн модон агуйтай хуучны бурхан зэргийг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Д.С, Ц.Б нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тарагт сумын "Хадат ус" гэх газраас Х.С-гийн 1 тооны үхэр хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан.

            Яллагдагч Г.Х нь удаа дараагийн давтан үйлдлээр

            2013 оны 01 дүгээр сарын 05-наас 19-ний өдрийн хооронд Арвайхээр сумын ... тоотод оршин суух Ч.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 1 541 200 төгрөгийн хохирол учруулсан,

            Арвайхээр сумын 9 дүгээр баг 41-512 тоотод оршин суух Д.Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2014 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 2 ширхэг бурхан, эд зүйл хулгайлан 6 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

            2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Арвайхээр сумын ...... тоотод оршин суух иргэн С.Ш-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг мөнгөн аяга хулгайлж 740 000 төгрөгийн хохирол учруулсан,

            З.Н-тэй бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 18-ны шөнө
Арвайхээр сумын ..... тоотод оршин суух иргэн Ж.Д-ын хашаан дотор байсан 37-57 ӨВЗ улсын дугаартай, “Мустанг-5” маркийн 800 000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хулгайлсан,

            М.Г, З.Н, талийгаач Т.Э нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Т-ын 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 12 181 200 төгрөгийн хохирол учруулсан,

            Д.С-тай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Тарагт сумын ..... гэх газар хонь хариулж явсан 15 настай Б.Ц-ийг айлган сүрдүүлж 1 тооны эр ямааг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн,

            2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн .... иргэн Ч.З-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн.

            Яллагдагч Ц.О нь

            Т.Б, М.Г, Ц.Б нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн .... тоотод оршин суух хаягтай иргэн А.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ:

           Би хийгээгүй хэргийнхээ талаар ярина. Би Архангай аймагт 3 хулгайн үйлдэлтэй. 2 мотоциклийн хэрэг, нэг айлд орсон хэрэг байгаа. Г-оор аяга заруулсан нь үнэн. Зурагтыг нь зараагүй байсан. Архангай аймгаас авсан мотоциклио Г-оор заруулсан. Архангай аймгийн Өлзийт сумаас нэг мотоцикль авсан. Тэгээд Г-оор заруулсан гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.С мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээж, гэм буруугүй хэргээ хэлнэ. Би Гучин-Ус сумаас 2 айлын эд зүйл хулгайлсан нь үнэн. Хэрэг гарсан цаг хугацаагаа сайн санахгүй байна.  Б нартай Тарагт сумын “Туяа” гэх газраас 1 тооны үхэр авсан нь үнэн. Миний ганцаараа үйлдсэн хэрэг бол Өвөрхангай аймгийн баарнаас эд зүйл авсан хэрэг байгаа.  Мөн А гэх айлаас эд зүйл авсан. Б-тай үйлдэл дараалан айлын цонх хагалан телевизор, савхин куртик авсан. Өвөрхангай аймгийн гал командын баруун талд байрлах барилгын ажил явагдаж байсан газраас хоёр мотоцикль ганцааараа авсан. Бусад гэмт хэргийг үйлдээгүй. Миний үйлдсэн хэрэг эдгээрээс өөр байхгүй. Бусад нь надад дохсон хэрэг. Ямаа авсан үйлдэл бол Х-тэй хамааралгүй. 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би цагдаа дээр бүртгүүлээд байж байтал цагдаа нь намайг айлын хашаа янзлаад ир гээд явуулсан. Тэгээд намайг цайндаа явчихаад ир гэхээр нь би Хг дөхүүлж өгсөн. Тэгээд би ямаанд явсан. Би Х-гийн эгчийнх нь гэрийн ард байдаг айлыг таньдаг. Хгийн эгчийнх нь урагшаа харсан хаалгатай. Хойд талынх нь айл арагшаа харсан хаалгатай. Би ундны цаг болчихоор нь Хг ямаа хараад байж бай гээд махны ченж дуудаад ирье гээд явах гэтэл цагдаа нар ирсэн. Цагдаа нар бид хоёрыг хамт байхыг харчихаад хамт явсан гээд байгаа. Над дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Би тухайн үед байцаагчид хэлж байсан. Би өмгөөлөгчтэй тайлбар өгнө гэсэн чинь өмгөөлөгчгүй зүгээр тайлбар өг гэсэн. Би Х-г мөрдөн байцаалтын шатанд таньдаг болсон. Гэмт хэрэг дахиж хийсэндээ гэмшиж байна. Бусад хэргийг эрүүгийнхэн чи бага идсэн ч өмх  их идсэн ч өмх үү гээд надад үүрүүлсэн. Намайг байшингаа хэдэн төгрөгөөр барьсан. Шалгуулна гээд байсан. Манай ар гэрийнхэн намайг хулгай хийдгийг мэддэггүй. Би өөрийнхөө хийсэн хэргийг хүлээж байгаа. Гэрэл зургийг нь хэрэгт хавсаргасан байгаа. Хийгээгүй хэргийг заагаад өгчих гээд байхад яаж заах юм гэсэн чинь машинд суулгаад заагаад өгчих гэсэн. Би ар гэрээр чинь оролдоно гэж надад хэлсэн. Байшингаа чи хулгайлсан юмаараа барьсан биздээ гэж хэлсэн. Тэр байшинг ээж маань барьсан. Би тэр байшинд нэг ширхэг ч тоосго авч тавиагүй.  Цагдаа намайг цахилгаан бороохоотой цохьсон. Би тэр хэрэг дээр байцаалт өгөөгүй. Би тухайн үед Н  бид хоёрыг хөзөр тоглооод 21 татаад хожигдсон нь энэ хэргийг авна шүү гэсэн. Би хийсэн хэргээ үнэн зөвөөр шүүлгэмээр байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:

Би Өвөрхангай аймгийн Төгрөг суманд айлын мал хариулахаар очсон байсан. Т-ийг би танихгүй. Би хэрэгт гүтгүүлсэн. Т- намайг хамт явсан гэж байгаа нь худлаа мэдүүлэг. Би Төгрөг суманд байхдаа Г- гэж хүүхэнтэй сумын төв орсон. Төгрөг сумын төвд 07 дугаар сарын хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Сумын төв ороход тоггүй болсон байсан. Би бензин байхгүй гэсэн чинь Г- хүнээс бензин авъя гээд Т- гэдэг залуугаас 1 литр бензин авсан. Бид хоёр сумын төвөөс гараад Г-ийн гэрлүү явах гэж байтал араас Т- ирсэн. Маргааш өглөө нь Өвөрхангай аймаг явсан. Би хэрэг хийгээгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ:

           Би 2013 оны 12 дугаар сарын эхээр адууны мах оруулж ирж заруулсан. 2014 оны 01 дүгээр сард мотоциклийн хулгай хийсэн. Дэлгүүрийн гаднаас авсан мотоциклийн хохирлоо төлсөн. Энэ үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа. 2014 онд наадмаас өмнө Өвөрхангай аймгийн захын баруун талаас улаан өнгийн мотоцикль хулгайлсан. Тэр доор нь буцаагаад мотоциклио өгсөн. 2014 оны 08 дугаар сард Өвөрхангай аймгийн 4 дүгээр хороонд орой явж байтал айлын гадаа мотоцикльд түлхүүрийг нь зоогоод орхисон байхаар нь унаад Архангай аймаг руу явсан. Энхчулууны мотоцикль байсан. Би  2015 онд захын зүүн талаас хулгай хийгээгүй. 2016 онд захын зүүн талаас шар өнгийн мустанг 5 маркийн мотоцикь аваад Н тэй  таараад Архангай аймаг явсан. Архангай аймагт очоод би айлын мал харж байсан болохоор айлын гадаа тэр мотоциклийг үлдээсэн. Мотоциклийг замын хажууд айлын өвөлжөөнд оруулж тавьчихаад замын унаанд суугаад явсан. Н  бид хоёр явж байгаад цагдаад баригдсан. Намайг Ш-тай хамт явсан гээд байгаа. Ш-тай хулгай хийсэн гээд байгаа үйлдэлд би холбоогүй. Ш- өөрөө Булган уул гарчихаад ирнэ гээд гараад явсан. Ш- манай эгчийнд мотоцикльтой, цүнхтэй юмтай ирсэн. Тэгээд намайг Өвөрхангай аймаг явъя гэсэн. Би тэр үед байцаагчаас чөлөө авсан байсан. Ш- бид хоёр хамт явсан. Тэр мотоцикль нь бензин байхгүй байсан. Архангай аймгийн Шунхлай бензин колонкоос бензин авах гэтэл хар машин тэнд зогсож байсан. Эргүүлийн цагдаа нар байсан. Юу байна. Хайчих гэж байна гэж надаас асуусан. Би цагдаагаас зугтаагаад мотоциклио журмын хашаанд хийлгээд маргааш өглөө нь шалгаж байхдаа Ш-ыг авч яваад зодсон байсан. Цагдаа нар Ш-ыг зодоод мөрдөн рүү аваад явсан. Сүүлд нь би Ш-ын араас мөрдөнд орсон. Би сүүлд нь батлан даалтанд гарсан. Б-тай хамт олон хулгайн үйлдэл хийсэн гэсэн байгаа. Би 2016 оны 08 сард Золзаяа байцаагчаас чөлөө аваад Архангай аймгаас гарсан. 2016 оны 08 дугаар сарын 10,15,16-ны өдрүүдэд би ууланд байж байгаад бууж ирсэн. 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байцаагч дээр ирсэн. Эхнэр хүүхэдтэйгээ Өвөрхангай аймаг орсон. Тэр үед Б- цагдаа дээр байсан. Б- над дээр ирээд хоёулаа Архангай аймаг явах уу гээд мотоцикльтой ирсэн. Цэнхэр өнгийн мустанг маркийн мотоцикл байсан. Бид хоёр Архангай аймаг руу 7 хоног самранд яваад Өвөрхангай аймагт ирсэн. 11 сар гарсан намайг гэртээ байхад Б- цагдаад баригдсан байсан. Зам шалгалтаар явсан гэсэн. Намайг сүүлд нь дуудаад Б-ыг танихуу гэхээр нь танина гэсэн. Сүүлд нь надад баахан хэрэг дохсон байсан. 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би Өвөрхангай аймагт байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ:

           Би 2013 онд шоронгоос гарсан. Өвөрхангай аймагт байхад 2 цагдаа ирээд намайг аваад явсан. 2, 3 хэрэг гарсан. Чи айл ухсан байна гэсэн. Би тухайн үед мэдээгүй байсан. Би хэрэг хийгээгүй. Төгрөг суманд Т-тэй нийлж хэрэг хийгээгүй. Намайг улаан цайм гүтгэсэн. Би тэр үед шоронгоос гараад удаагүй байсан. Би тэр үед хулгайн хэргээр Өвөрхангай аймгийн төв дээр ирсэн байсан. Би шоронгоос гарч ирээд байж байна гэж хэлсэн. Энэ хэрэгт холбогдоод 2 жил болж байна. Надаас анх байцаалт аваагүй. Би Г-ид байцаалт өгөхдөө үнэнээ хэлсэн. Дундговь аймагт хулгай хийсэн нь үнэн. Хүүхдийн төлөө төвөөс авсан гутлын мөрний хэв, гарын хээ минийхтэй таараагүй гэсэн. Намайг гутлын мөрний хэв, гарын хээ авахдаа дагуулж явсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ш мэдүүлэхдээ:

2015 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө би Архангай аймагт 2 үйлдэл дээрээ баригдсан. Тэр үед Архангай аймгийн эрүүгийн төлөөлөгч Амарболд, мөрдөн байцаагч Дагийрэнзэн хоёр шөнө 12 цаг болж байхад намайг гавлаад байцаалт авсан. Би өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэж хэлсэн. Хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. Би ганцаараа явж хулгай хийсэн гэдгээ хэлсэн. Шөнө 12 цаг болж байхад намайг гавлаж хүчээр байцаалт авна гэсэн. Би өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэсэн чинь өмгөөлөгч ирэхгүй гээд эрүү шүүлт тулгаж байцаалт авсан. Намайг шөнө эрүү шүүлт тулгаж Гтой хамт хэрэг хийсэн болгож байцаалт авсан. Би тухайн үед Архангай аймгийн хяналтын прокурорт Архангай аймгийн цагдаагийн хэлтсийн камерийг шүүж үзээч. Тэнд намайг зодсон нь тодорхой байгаа гэж хүсэлт бичсэн байгаа. Тэр хүсэлтийн хариу тодорхой ирээгүй.  2015 онд энэ хэргийг шийдүүлэх боломжтой байсан. Тэгээд Ганболтой хамт хулгай хийсэн гээд хэргээ шийдүүлээгүй явж байгаа. Дагийрэнжил байцаагчид би их гомдолтой байгаа. Шалгуулах хүсэлттэй байна. Би мөрдөн байцаагчид өмгөөлөгч авъя гэж хэлэхэд чамд өмгөөлөгч байхгүй. Гарын үсгээ зур гэж хэлсэн. Би байцаалтаа уншиж байгаад гарын үсэг зурна гэхэд чи уншаад байх шаардлага байхгүй гэсэн. Чамайг хорих тогтоол чинь энэ. Мөрдөн хорих гэж байгаа гээд зодож байгаад гарын үсэг зуруулсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би цагдан хоригдсон. 2 жил 3 сарын хорих ялтай. Надад хийсэн хэрэг байхгүй. Ямар учиртай хоригдож байгаагаа мэдэхгүй байна.  Намайг малын бойн дээр байхад цагдаа нар ирээд аваад явсан. Би энд ирээд сар гаран боллоо. Ямар учиртай юм тэрийг асуумаар байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ:

Би 2015 онд Б, С нартай үхэр хулгайлсан нь үнэн. Б-тай хамт хулгай хийгээгүй. Бусад нь надад хамаагүй. Мэдэхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Н мэдүүлэхдээ:

Би Х-тэй “Цохиот” гэх газраас адуу хулгайлсан. Хүрэн зүсмийн адуу байсан. Т гэж хүний адууг хулгайлсан. Өвөрхангай аймгийн 9 дүгээр хорооноос мотоцикль авсан. Ягаан толгойноос мотоцикль, 8 дугаар хорооноос мотоцикль, 9-р хорооноос айлд орж мөнгөн аяга авсан. 2017 оны 06 дугаар сард надад Амартүвшин дэслэгч мотоциклийн хэрэг тохсон. Ягаан толгойноос айлын хашаанаас мотоцикл авсан хэргүүдээ хэрэгсэхгүй болчихно гээд мотоциклийн хэрэг хүлээлгэж байцаалт авсан. Би өмгөөлөгчтэйгөө уулзана гэсэн чинь өмгөөлөгч чинь байхгүй байгаа гээд намайг өрөөндөө авч хонооод байцаалт өгсөн. Би гарын үсэг зурсан. Хэрэгсэхгүй болно. Санаа зоволтгүй гэсэн. Бусад хэргийг зөвшөөрөхгүй гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ:

Бурханы хэрэг надад хамаагүй. Байцаагч нь намайг чи хийгээгүй юм байна гэж хэлсэн. Тэрнээс хойш би нэг аваарын хэрэг хийсэн. 2 хүүхэд мөргөсөн. Дараа нь нэг эмээл хулгай хийсэн. Эмээл хулгай хийхдээ ганцаараа явсан. Эмээлийг эзэнд нь буцаагаад өгсөн. Дараа нь нэг даага хулгайлсан. Дааганы хэрэгт байцаагдахдаа машинаа хураалгасан. Эрүүгийн мөрдөгч дааганы хэрэг дээр намайг шалгасан. Би дааганы хэргийг хүлээсэн. Байцаагч нь намайг 100 000 төгрөг олоод өгчих гэсэн. Тэгээд намайг хоншойортой юм шиг загнаад хэдэн хэрэг байгаа авчих гэсэн.  Байцаагч өөрөө тэр хэргээ бичээд надад өгсөн. Би 50 000 төгрөг тушаачихаад хүрээд ирсэн. Тэгсэн чинь гарын үсгээ зур гэсэн. Би очиж машинаа авсан. Машинаа үнэмлэхгүй гээд хураалгасан. Тэр хэргүүдийг дуугүй аваад яв чамд асуудал байхгүй гэсэн. Би тэрнээс өмнө айл ухсан байсан. Байцаагч намайг чиний гарын хээ байгаа юм чинь чи миний хэлсэн хэдэн хэргийг л аваад яв гэсэн. Надад эмээл, 1 айл ухсан, даага, аваарын хэрэг байгаа. Бусад хэргийг нь цагдаа бичиж өгсөн. Би дараа нь өмгөөлөгчөөс асуусан гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ:

           Би 2013 оны 12 дугаар сард нэг адуу Н тэй хамт хулгайлсан. Б-тай хулгай хийгээгүй. 2014 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн 1 хорооны айлд ганцаараа орж мөнгөн эдлэл авсан. 2014 оны 05 дугаар сарын 14 дүгээр өдөр дахиж нэг айлд орж мөнгөн аяга авсан.  2015 оны 08 дугаар сард намайг эгчийнхээ гэрт байхад С гэрийн ард ирсэн байсан. С нэг ямаа барьсан зогсож байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Би С-тай хамт яваагүй. С-г хулгай хийснийг мэдээгүй. Н тэй мотоцикль авсан нь үнэн. 2017 оны 05 дугаар сард Баянтээгийн уурхай гэх газарт зодоон хийсэн. Гэхдээ хүний толгойруу санаатай цохиогүй. Нэг шил архи байхаар нь орны араар шидэх гэтэл тэр хүн оногдсон. Тэр үйлдэлээ хүлээж байна гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ц мэдүүлэхдээ:

Манайх 2016 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө гэрээ ухуулсан. 4 дээл, 2 мөнгөн бүс, сур, буудаг малгай, мөнгөн эмээлийн хяр модноос нь салгаад аваад явсан байсан. 2017 оны 11 дүгээр сарын үед байх эрүүгийн төлөөлөгч Отгонжаргал намайг өрөөндөө дуудаж алдсан зүйлийг олсон гээд улаан цамцтай шүүгдэгчийн зургийг үзүүлээд энэ хүн авсан байна гэсэн. Энэ хүний ярьж байгаагаар Аззаяа гэж байцаагч хэрэг дохсон гээд байна. Эрүүгийн төлөөлөгч хэргийг мөрдөн байцаагчид шилжүүлнэ. Танай гэрийг энэ хүн ухсан байна гэж хэлсэн. Отгонжаргал байцаагч хэргийг Өвөрхангай аймгийн эрүүгийн ахлах төлөөлөгч мөрдөн байцаагчид өгөхөөсөө өмнө олсон байсан гэсэн. Аззаяа гэж мөрдөн байцаагч энэ хүнд хэрэг дохсон гэж ярьж байна. Хэн нь худлаа яриад байгааг мэдэхгүй байна. Эд зүйлийн үнэлгээний асуудал дээр надад мөнгө тушаасан асуудал байхгүй. Тухайн үеийн байдлаасаа шалтгаалаад мөнгө төгрөг тушааж чадаагүй. Энэ үнэлгээгээр нь хохирол гаргуулахад татгалзах зүйл байхгүй. Надад алдсан эд зүйлээсээ авсан юм байхгүй. Нэмж бензин маслийн мөнгө гарсан. Баримт нь гадаа машинд байгаа. Ирэх замдаа бензин хийгээд ирсэн. Ирэхдээ 70 000 төгрөгт бензин хийсэн. Буцахдаа тэр хавьцаа бензин хийх байх. Тушаасан мөнгөний баримт одоо байхгүй гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Т мэдүүлэхдээ:

Би 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянтээгийн уурхайд шагайн харваан тэмцээнд орсон. 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ирэхэд манайд хулгай орсон байсан. Мөнгөн хазаар, мөнгөн бүс, тагштай дунд гарын мөнгөн аяга, дээлийн мөнгөн товчнууд, дундаа нүхтэй алт зэрэг эд зүйлс алдсан. Хазаарын товруу нь манай буураа ааваас өвлөгдөн ирсэн. Би тухайн үед цагдаад мэдэгдээд үнэлгээ гаргуулах газарт хандаж үнэлүүлсэн. Үнэлгээ гаргуулахад төлбөр өгдөг юм билээ. Миний эд зүйлсийг үнэлээд 7-8 сая төгрөгболж байна гэсэн. Үнэлгээний зардал нь 700 000-800 000 төгрөг болж байсан. Би мөнгө байхгүй гээд хамгийн доод үнээр нь үнэлүүлээд 200 000 төгрөг тушаасан гэв.

Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлэг “...Би 2016 оны 04 дүгээр сарын 20-д нилээд гарсан байсан өдрийг нь сайн санахгүй байна. Сумын төвд ирж сумын төвөөр явж байгаад хойд хороолол орж жалганы хойно байдаг нүүрний гудамжны тасархай дундуур гараад харалдаа байх хашаанаас ногоон өнгийн даюун маркийн мотоциклийг хашаанаас нь түрж гаргаад асааж унаад Бат-Өлзий сумын зүг явсан. Тэр миний хулгайлдаг ногоон мотоциклийн  түлхүүр нь зоолттой байсан. Тэр хашаа руу ороход хашааны зүүн урд буланд нохой уяатай хуцаад байсан. Бат-Өлзий суманд шөнийн 04 цагийн орчимд очиж ойролцоо байдаг 2 колонкийн зүүн талын колонкоос 10 000 төгрөгт бензин хийгээд Архангай аймаг явсан. Архангай аймагт очоод маргааш нь Архангай аймгийн төвөөр явж байгаад замын цагдаад баригдаж мотоциклио хураалгасан. Одоо тэр мотоцикль Архангай аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байгаа...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 169-171 дүгээр хуудас/

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлэг “...Би 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн төвөөс М.Г-той хамт улаан өнгийн мустанг-5 маркийн Гын мотоцилиор Архангай аймгийн Их тамир сумын нутаг руу явж хулгай хийе гэж хэлээд дагуулж явсан бөгөөд харанхуй болчихсон байхад эзэнгүй нэг айл тааралдсан. Би Өвөрхангай аймагт төрж өссөн хүн болохоор Архангай аймгийн газар нутгийг мэдэхгүй Харин Г намайг дагуулж өөрөө газар нутгаа мэдэж яваад байсан. Тэгээд эзэнгүй айлтай тааралдаад монгол гэрийн үүдний цоожийг төмрөөр хөшиж татаж онгоолгоод гэрийн хойморт байсан. Монгол авдарыг онгоолгож эрэгтэй хүний 1 ширхэг хурган дотортой дээл, эмэгтэй хүний 1 ширхэг хурган дотортой дээл, эмэгтэй мөнгөн бүс, зэрэг зүйлийг би авсан. Харин Г 1 ширхэг гаанс авчихсан байсан. Би тэр гаансыг хаанаас авсныг нь хараагүй. Тэгээд Г мотоциклио унаад би ард талд нь суугаад Архангай аймгийн төвөөр дайраад Өвөрхангай аймгийн Хужирт суманд очиж Нямбуу гэдэг хүнд 2 ширхэг хурган дотортой дээл, эмэгтэй мөнгөн бүс гаанс зэрэг зүйлийг бүгдийн өгөөд 400 000 төгрөг авсан. Нямбууд хулгайлсан эд зүйлсээ зарахдаа хулгайн юм шүү гэж хэлж өгсөн бөгөөд Нямбуу хулгайн эд зүйлс болохоор нь хямдхан худалдаж авсан байх. Тэгээд Г бид 2 хийж олсон мөнгөөрөө архи ууж хоол идээд үрээд дуусгачихсан...” гэх мэдүүлэг /24 дүгээр хх-ийн 104-150 дугаар хуудас/

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлэг “...Би 2016 оны 08 дугаар сарын 10-ны орой Өвөрхангай аймгаас сумын унаа болох цагаан өнгийн микро автобусаар зардлаа өгөн сууж ирсэн. Хужирт суманд орой 20 цагийн орчимд ирээд шөнө болохыг хүлээн гудамжинд зогсож байгаад шөнө болохоор нь шөнийн 02 цагийн орчимд Хужирт сумын захиргааны урд байх хорооллоос нэг хашаандаа нэг зуны байшинтай хашаа руу хаалгыг нь онгойлгож орон байшингийн үүдэнд тавьсан байсан мотоциклийг хулгайлан авч унаад Өвөрхангай аймаг руу явсан. Өвөрхангай аймгийн төвд очоод хулгайлсан мотоциклио задлаад зарчихсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 249-250 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлэг “...Би эхэндээ үхэр хулгай хийнэ гэж бодоогүй. Гэтэл С, Б- нар цуг үхэр хулгайлъя гээд байсан. Б-, С нар үхрийг гаргаж янзалж байгаад мах болгоод махаар нь зарна гэж ярьж байсан. Би тэгээд хаана зарах гэж байгаа юм бэ гэж асуухад тэр 2 намайг байж бай дуугүй бай гээд байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 03-04 дүгээр хуудас/

2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлэг “...2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байсан юм. Би Төгрөг суманд гэртээ байж байгаад шөнийн 00 цаг өнгөрөөгөөд Б-ийн гэр лү явсан. Б-ийн гэр нь Төгрөг сумын төвд Хаан банкны хйод талд байдаг юм. Би гэрээсээ гарахдаа Б-ийн эмээлийг авахаар гэрээсээ ганцаараа гарсан. Байшингийн гадаа очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд би цонхоор ороод эмээлийг нь авсан юм. Өөр эд зүйл аваагүй. Эмээлээ аваад сумын төвөөс хойд зүг рүү алхсан. Жаахан алхаж байгаад эмээлээ тэндээ үлдээгээд гэртээ харьсан. Гэртээ хариад гэрийнхээ гадаа байсан мотоциклийг унаад явахдаа гэрийн гадаа байсан гадасыг аваад явсан. Тэгээд эмээл тавьсан газраа очсон. Тэгээд эмээлээ аваад хойшоо яваад гадсаараа газар ухаад эмээлээ тэндээ нуусан...” гэх мэдүүлэг /09 дүгээр хх-ийн 40 дүгээр хуудас/

2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлэг “...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн байцаалтандаа болсон асуудлыг талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа...” гэх мэдүүлэг /27 дугаар хх-ийн 21-23 дугаар хуудас/

2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мэдүүлэг “...Би 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн орой бүрэнхий болчихсон байсан. Р.Б нь ногооны тайлбай дээр бүрэнхий харанхуй болох гэж байхад хүрч ирээд за намайг сум хүргээд өг гэсэн. Тэгээд би Б-ыг сундлаад Төгрөг сумын төв рүү явж байтал Б намайг зогсчих хоёулаа тамхилъя гэхээр нь би зогсоод бид 2 тамхи татаж байтал Р.Б эзэнгүй айл ухая гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэсэг зуур байснаа тэгье гэж хэлсэн. Тэгээд бид 2 сумын төв орох гэж байтал сумын төвийн цагаан хаалганы тэнд М сум ороод буцаж явсан. Тэгээд Б- намайг зогсчих гэхээр нь зогссон. М бид 2 дээр ирээд мэнд мэндчихээд Р.Б тэр 2 уулзаад бие биенийхээ чихэнд нь юм шивнэж ярьж хэлээд ер нь их дотно байсан. Тэгээд М, Б бид хоёртой хамт явахаар болсон. Тэгээд бид 3 эзэнгүй айлуудаар орж эхэлцгээсэн. Хамгийн эхэлж сумын төвийн хойд хороололд байдаг банкинд ажилладаг Б- гэх айлд орсон. Намайг хүн харж бай гэж хэлээд Б- гэрийн цоожийг эвдлээд хаалгаар нь М-ыг дагуулж орсон. Тус айлд ороод 6 ширхэг мөнгөн аяга 1 мөнгөн бүс аваад ирсэн. Дараа нь тэднийхээс гараад сумын ЗДТГ-н жолооч хийдэг Н- гэх айлынд орсон. Б- гэрийн цоожийг эвдлээд хаалгаар нь М-ыг дагуулж орсон. Би гэрийн үүдэнд хүн харж байсан. Тэр гэрээс юу авсныг би мэдэхгүй. Ямар ч байсан өвөртөө юм хийсэн байсан. Тэгээд Н-гийн хойд талын гудамжинд нэг танихгүй айлд орсон. Тэр айлаас авсан зүйлээ надаа үзүүлээгүй. Тэгээд Б нь нөгөө гудамжаар явж байгаад бас нэг айлд М-ын хамт орсон. Надад тэр айлаас авсан эд зүйлээ үзүүлээгүй. Би бас хүн харж байсан. Бас Б-/ ганган Заяа/ гэдэг айлд орсон. Би тэр айлын эзнийг бол танина. Тэр айлд М-, Б- ороод гарч ирэхдээ шармал өнгийн бурхан авчихлаа гээд тамхи асаагуурын гэрэл тусгаад надад үзүүлсэн. Тэднийхээс гараад Чимэг гэх айлд орсон. Энэ Чимэг гэх хүн нь надтай ойрын төрөл болохоор би Р.Б-д эднийхээр орж яахын бэ гэж хэлсэн. Тэгтэл Б, М 2 нь Ч ахынд орчихоод гараад ирсэн. Гарч ирэхдээ эднийхээс юм аваагүй гэж надад хэлсэн. Дараа нь Оюунбаатар гэх айлд очсон. Тэр айлаас мөнгөн бүс аваад гараад ирсэн...” гэх мэдүүлэг /12 дугаар хх-ийн 193-194 дүгээр хуудас/

2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлэг “...Би эхэндээ үхэр хулгай хийнэ гэж бодоогүй. Гэтэл С, Б нар цуг үхэр хулгайлъя гээд байсан. Б, С нар үхрийг гаргаж янзалж байгаад мах болгоод махаар нь зарна гэж ярьж байсан. Би тэгээд хаана зарах гэж байгаа юм бэ гэж асуухад тэр 2 намайг байж бай дуугүй бай гээд байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 03-04 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.С-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мэдүүлэг “...Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг гэдгийг нь мэдэж байна. Хаяг нь хаана байдаг гэдгийг мэдэхгүй байна. Тухайн газар шөнө 00 цаг өнгөрч байхад явж байгаад байшинтай айл эзэнгүй байхыг нь олж хараад хаалгыг нь эвдлэн дотогшоо орсон юм. Тухайн айлд ороод цоожгүй цүүгээр цүүлсэн байсан авдарыг онгойлгож эрэгтэй, эмэгтэй хүний мөнгөн бүс, эмэгтэй хүний хурган дотортой дээл хар өнгийн эрэгтэй хүний булган малгай зэрэг эд зүйл хулгайлж авсан. Тухайн өдрийн маргааш нь Улаанбаатар хот руу явж 100-н айлд очиж гадуур зогсдог ченжид бүгдийг нь 300 000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 21-22 дугаар хуудас/

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлэг “...2015 оны 12 сард гэж санаж байна. Шөнө 00 цаг өнгөрч байхад Арвайхээр сумын 8 дугаар багт айлд очих гээд явж байсан чинь эзэнгүй айл байхаар нь тухайн айлаас юм хулгайлъя гэж бодоод үүдэнд нь очсон. Тэр айлын хаалга нь орос цоожоор цоожилсон байхаар нь цоожийг эвдэлж дотогшоо орсон. Ингээд хойд талд нь байх авдарыг онгойлгоод үзсэн чинь авдар дотор нь алтаар бүрчихсэн юм шиг цутгамал бурхан байхаар нь аваад гарсан юм. Тэгээд маргааш өглөө нь Улаанбаатар хот руу явж Улаанбаатар хотод Барс захын тэнд бариад зогсож байсан чинь нэг хүн ирээд авъя гэж хэлэхээр нь 130 000 төгрөгөөр зарчихсан. Би ганцаараа явсан...” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 148-149 дүгээр хуудас/

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлэг “...Одоо он сарыг нь мартчихсан байна. Би ганцаараа явж байгаад 23 цаг өнгөрч байхад цоожтой байсан байшингийн үүдний цонхыг нь эвдлэн дотогшоо орж хойд талын өрөөнд байсан жижиг бор хүрэн өнгийн сейфийг өргөж гараад өөрийнхөө унаж явсан мотоцикль дээр хүлж аваад өндөрлөг гэх газрын цаад жалганд аваачиж сейфийг эвдсэн. Сейфийг онгойлгоход дотор нь булган малгай, монетан гинж, хөөрөг зэрэг эд зүйл байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг нь санахгүй байна. Тэр хулгайлсан эд зүйлээ Улаанбаатар хот руу авч яваад Нарантуул зах дээр ченж хийдэг танихгүй эрэгтэй хүнд 100 000 гаран төгрөгөөр зарчихсан юм. Мөн байшинтай айл руу орж хулгай хийсэн айлын хажууд байх монгол гэрт байшинд орж гарч ирээд үргэлжлүүлээд орсон. Байшинд орсоны дараа шууд тэр айл руу орсон. Тэр айлаас мөнгөн эдлэл, хөөрөг зэрэг эд зүйл хулгайлсан юм. Тэдгээр эд зүйлийг мөн байшинтай айлаас авсан эд зүйлийн хамтаар Улаанбаатар хотод очиж зарсан юм....” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 243-244 дүгээр хуудас/

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлэг “...2015 оны 02 сарын эхээр Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт ан хийхээр өөрийнхөө мотоцикльтой ганцаараа явсан юм. Ингээд хөдөө хээр явж байхад нэг айл тааралдахаар нь яваад очсон чинь хүн байхгүй цоожтой байсан. Намайг тухайн үед очиход үдээс хойш 17 цаг өнгөрч байсан. Би тэгээд тэр айлын хаалгыг эвдэлж дотогшоо орж баруун талын орон дээр байсан 2 ширхэг үстэй дээл үүдний тавиурын доод талд уутан дотор байсан ааруул, тавиур дээр байсан гүзээтэй тос зэргийг авч гараад мотоцикль дээрээ тохоод аймгийн төвд орж ирсэн. Аймгийн төв рүү явж бай замдаа 2 үстэй дээлийг нь үзсэн чинь нэг тос болчихсон, нөгөөх нь хормой дээрээ хөндлөн урагдчихсан байсан болохоор хөдөө хээр жалга руу хаячихсан юм. Харин өрөм ааруул зэргийг аймгийн төвд авч ирж гэртээ идэж уугаад дуусгачихсан юм. Т-ийн мотоцикльтой явж байсан юм. Т-ийн мотоциклийг битүүмжилчихсэн байгаа. Би тэр битүүмжилсэн мотоцикльтой нь явж байсан юм....” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 106-107 дугаар  хуудас/

Шүүгдэгч Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлэг “...2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өглөө 09 цагт цагдаа дээр ирээд 15 цагт цагдаагаас гараад гэртээ харьсан. Тэгээд гэрээсээ гаралгүй байж байгаад гэртээ хоносон. 08 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гараагүй би гэртээ тог янзалсан. 08 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн орчим цагдаа ирээд байж байгаад 13 цагийн орчим цагдаагаас гараад зах руу айраг авч уухаар явсан. Цагдаагаас гараад талбай дээгүүр алхаад Талстын хажуугаар доош өгсөөд явж байхад 52 дугаар байрны зүүн урд талд байрлах интернет кафены үүдний наана нь бор өнгийн түрүүвч байхаар нь очиж аваад онгойлгосон. Түрүүвчийг онгойлгож үзэхэд цаасанд  боосон монетан бөгж жоохон алт байхаар нь аваад түрүүвчийг интернет кафены гадна шидсэн. Тэгээд Түшиг худалдааны төв ороод олсон жоохон алтаа 20 орчим насны эмэгтэй хүнд өгөөд 32 000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /15 дугаар хх-ийн 08-09 дүгээр хуудас/

2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн мэдүүлэг “...2016 оны 03 дугаар сарын сүүлээр байх шөнийн 04 цагийн орчимд гэрээсээ гараад эрчимийн баруун талаар явж байгаад ертөнцийн зүгээр баруун тийш харсан ногоо билүү, цэнхэр өнгийн хаалгатай хаашаандаа улаан тоосгон байшин байхаар нь хашааг нь давж ороод байшингийн зүүн талд байх Вакум цонхыг түлхэж ороод том өрөөнөөс нь хар өнгийн ЛСД зурагт, DDISH хүлээн авагч, улаан өнгийн ээмэг бөгжний савыг ээмэг бөгжтэй нь хамт хөнжил авч гарсан. Маргааш нь захаар хүнд зарах гэж явж байгаад саарал дээлтэй сахалтай 50 орчим настай ахыг зурагт авах уу гэхэд үзье гэхээр нь гэр лүүгээ дагуулж яваад урд хашаандаа нуусан зурагтаа 70 000 төгрөгөөр хүлээн авагчийн хамтаар зарсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 73 дугаар хуудас/

Хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө гэрээсээ гараад хартал манай хашаанд байсан. Миний эзэмшлийн ногоон өнгийн “Даюун” маркийн мотоцикль хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Би мотоциклио 900 000 төгрөгөөр үнэлнэ. Би гомдолтой хохиролыг минь барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 155 дугаар хуудас/

Хохирогч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Зүүнбаян-Улаан сумаас өөрийн эзэмшлийн 47-14 ӨВЗ улсын дугаартай цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклио хашааны гадаа ертөнцийн зүгээр баруун зүгт харуулж тавчихаад гэртээ ороод цай ууж, толгойтой үсээ угаачихаад гар утсаа оролдож суусан чинь буурай аав Болоож гэрээсээ гарсанаа мотоцикль чинь байхгүй байна гэсэн. Тэгээд би гарч харчихаад цагдаагийн байгууллагад хандсан. Би мотоциклийн үнэлгээтэй санал нийлж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 226-227 дугаар хуудас

Хохирогч Т.Д-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай хадам аав ээж болох Эрдэнээ, Сэвжээ нар Зүүнбаян-Улаан сумаас цагаан сарын бэлтгэлээ хийх гэж ирсэн. Тэгээд хадам ээж аав зах дээр юм цуглуулж байгаад 19 цагийн орчимд О-д байна гэхээр нь бид хоёр 20 цагийн орчим О-гийн гэрт ирсэн. Уг айлд би өөрийн эзэмшлийн улсын дугаартай улаан өнгөтэй Даюун маркийн мотоцикльтойгоо очсон. О-гийнд очиход хашааны хаалга нь онгорхой байхаар нь би мотоциклио оруулж тавиад гэрт нь орсон ба гэрт ээж С, О 2 жоохон хүүхэд байсан. О- эгч бидэнд бууз жигнэж өгсөн юм. Тэгээд би хоол унд идчихээд 20 цаг 30 минутын орчимд гэрээс гартал миний мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гомдолтой байна. Би 700 000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 57 дугаар хуудас/

Хохирогч Ц.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би 13 цагийн орчим эхнэртэйгээ хамт Туяа бригад руу явсан. Тэнд манай адуу байдаг юм. Адуугаа харах гэж явсан. Манай гэрт 16 настай хүүхэд хонио хараад үлдсэн. Орой 16 цаг өнгөрч байхад манай хүүхэд гэрийн гадаа байсан мотоцикль хүн унаад явчихлаа гэсэн. Тэгээд эхнэр бид 2 гэртээ ирээд цагдаа руу утсаар ярьсан. Мотоциклио нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /4 дүгээр  хх-ийн 134 дүгээр хуудас

Хохирогч С.Загарзүсэмийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад Арвайхээр сумын 7 дугаар багийн 36-11 тоотод байх ах З-ын ээжийн хамт ирээд хашааных нь гадаа мотоциклио үлдээчихээд гэрт ороод 10-аад минут болсоны дараа З-ын охин Ариунжаргал гаднаас орж ирэхдээ таны мотоцикль чинь хаана байгаа юм. Гэхээр нь үүдэнд байгаа ш дээ гээд гараад хартал мотоцикль байхгүй байсан. Ариунжаргал хэлэхдээ 3-уул сундалсан хүн миний хажуугаар зөрөөд өнгөрсөн гэж байсан. Сүүлд 11 дүгээр сарын 02-нд О гэх хүн миний мотоциклийг үл таних 2 хүнээс худалдаж авсан гэж хэлсэн би мотоциклио тэр хүний ажлын үүдэнд байхад нь таньсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Хохирогч П.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийн хүү болох М-гийн хамт Улаанбаатар хот явсан. М- 2014 оны 12 дугаар сарын 22-ний өдөр Улаанбаатар хотоос гэртээ ирсэн. Би 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатараас гэртээ ирсэн. 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим авдранд байсан хурган дээлээ үзэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь баруун талын авдранд байсан мөнгөн аягаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Гомдолтой байна. Хулгайд алдсан эд зүйлээ буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 240-241 дүгээр хуудас/

Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Нөхөр бид хоёр 2015 оны 09 дүгээр сарын эхээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум руу мал маллахаар яваад 09 дүгээр сарын 18-ны өдөр би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-1-3 тоотод байх гэртээ ирсэн. Би гэртээ нэг хоноод л буцсан. Тэр үед намайг гэртээ ирэхэд гэрийн эд зүйлс хэвийн бүрэн бүтэн байсан. 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед манай хадам аав Д утсаар яриад танай гэрт хулгай орчихсон байна. Цагдаад мэдэгдээд цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байна гэж хэлсэн. Тэгээд би 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагийн орчимд гэртээ ирээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзтэл манай гэрээс 2 мөнгөн гинж, цагаан шүрэн хөөрөг, 4 мөнгөн бөгж, 2 ширхэг мөнгөн кулон зэрэг эд зүйл алдагдсан байсан. Гомдолтой байна. Алагдсан зүйлээ авмаар байна...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 107 дугаар хуудас/

Хохирогч Д.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай сумын иргэн Мятавдорж гуайн үр хүүхдүүдээс сумын 90 жилийн ойд зориулж хүндэтгэлийн цагаан хаалганы хажууд гэрэлтүүлэг бүхий дурсгалын хүндэт самбарыг хийж байрлуулан тохижуулан тайлбай засаж тэдгээрийн 2 талд нь нарны толиор цэнэглэдэг хуурай акумулятортой 2 ширхэг гэрлийг суулгаж өгсөн юм. Тэгтэл 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд энэхүү гэрлийн нарны толь болон акумулятортой нь хулгайд алдагдсан. Гомдолтой. Алагдсан эд зүйлээ гэм буруутай этгээдээс нэхэмжилж авна...” гэх мэдүүлэг /3 дугаар  хх-ийн 54 дүгээр хуудас/

Хохирогч Д.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Гучин-Ус суманд байх хөдөө гэр лүүгээ явсан. Би хөдөө явахдаа найз Отгонхорлоод гэрээ захиж үлдээсэн. 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Гучин-Ус сумын хэсгийн төлөөлөгч Занабазар над руу яриад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ ирээд эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд авдранд байсан 3 ширхэг хөөрөг, 1 ширхэг эрэгтэй мөнгөн бүс байхгүй байсан. Мөн гэрийн гадна цоож, 2 авдарны 2 ширхэг цоож нийт 3 ширхэг цоожийг эвдэлсэн байсан. Гомдолтой. Хохиролыг минь барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 153 дугаар хуудас/

Хохирогч Ч.Ө-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай эхнэр 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Арвайхээр сум ирэхэд гэрт хулгай орсноо мэдсэн. Манай гэрээс эрэгтэй хүний хуучны мөнгөн бүс хүчтэнтэй, урьд толь нь Хангарьд шувуутай, хүрэн ширтэй байсан. Шинэ цагийн эрэгтэй хүний мөнгөн бүс, Хуучин цагийн мөнгөн хазаар алдсан...” гэх мэдүүлэг /3 дугаар  хх-ийн 14 дүгээр хуудас/

Хохирогч Г.Л-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Нөхөр бид 2 хөдөө байдаг мал дээрээ очих гээд Богд сум руу 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр явсан юм. Тэгээд 03 дугаар сарын 15-ны өдөр манай хадам ээж болох Нямсүрэн танай гэрт хулгай орчихжээ. Цагдаа нар ирчихсэн байна гэсэн. Би маргааш нь хөдөөнөөс гэртээ ирэхэд гэрийн цоож эвдэрсэн гэр онгичоод хаячихсан байсан. Гэр доторх эд зүйлээ бүртгэж үзэхэд 4 ширхэг мөнгөн аяга, нэг мөнгөн бууйвч, мөнгөн ээмэг, гинж, хос мөнгөн бөгж зэрэг эд зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 114-115 дугаар хуудас/

Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би эхнэр 2 хүүхэдтэйгээ Улаанбаатар хотоос битүүний урьд өдөр ирээд сар шинэлээд шинийн 4-ний өдөр Улаанбаатар хот руу эхнэр 2 хүүхдээ хүргэж өгөөд 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос аймагт 18 цаг өнгөрч байхад гэртээ иртэл хашааны жижиг хаалга онгорхой байсан. Хашаан дотор машинаа оруулаад байшингаа тойроод үзтэл манай гал тогооны өрөөний вакум цонхны порчик онгорхой байхаар нь гэрийнхээ үүдэнд очтол гэрийн цоож бүтэн байсан. Би гэртээ ороод эд зүйлээ үзэхэд том өрөөний ханын тавиур дээр байсан. Бага гарын мөнгөн аяга, бэлэн 500 төгрөг, Соёрхол нэртэй 0.75 литрийн архины тал хуучны дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 138-140 дүгээр хуудас/

Хохирогч Ж.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2015 оны 03 дугаар сарын 15-ны үдээс хойш 17 цагийн үед манай бэр Сувд-Эрдэнэ танайд хулгай орчихсон байна гэхээр нь эхнэр бид 2 хөдөөнөөс гараад маргааш нь гэртээ ирэхэд бэр хүүхэн гэр цэвэрлэчихсэн байсан. Тэгээд алдагдсан зүйл юу байна гээд үзсэн чинь мөнгөн аяга 1 ширхэг, хаш толгойтой гаанс 1 ширхэг алга болсон байсан. Эд зүйлийн үнэлгээг зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /3 дугаар  хх-ийн 228 дугаар хуудас/

Хохирогч Т.Хишигтийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай байшингийн зүүн талын цонх буюу гал тогооны өрөөний цонхийг хагалж ороод том өрөөнд байсан авдран дотроос миний өөрийн хар өнгийн том дугуй хээтэй, шүрэн товчтой хурган дээл, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс, Dell маркийн хар өнгөтэй нөүтбүүк хулгайд алдагдсан байсан. Би гомдолтой байна. Миний эд хөрөнгийг хулгайлсан этгээдүүдийг олж хохиролоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр  хх-ийн 162-163 дугаар хуудас/

Хохирогч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2015 оны 02 дугаар сарын 13-ны 13 цагт эхнэр Б-ийн хамт багийн хуралд суух гээд Хөгжимт драмын театр дээр ирсэн. Намайг ороод удаагүй байхад Амгаа гэх залуу утсаар залгаад ажил дээр хүрээд ир юм хийлгье гэж хэлсэн. Би ХДТеатраас гараад Арвайхээр сумын 7 хороонд байх гагнуур хийдэг ажил дээрээ ирээд Амгаагийн машинд нь ойр зуурын гагнуур хийж өгсөн. 16 цагийн орчим эхнэр Б-цэцэг над руу залгаад гэрт хулгай орсон байна гэсэн. Манайх дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэгийг алдсан. Эд зүйлээ нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /4 дүгээр  хх-ийн 207 дугаар хуудас/

Хохирогч Ц.С-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2016 оны 08 дугаар сарын 10-ны орой амралтан дээр очиж бүжиг болж байхаар нь харж байж байгаад шөнө 01 цагийн үед цэнхэр хочтой Б-гийнд ирж унтаад өглөө босоод хартал Б-гийн хашааных нь урд байсан. Миний “Даюун” маркийн улбар шар өнгийн мотоцикль хулгайд алдагдсан байсан. Тэгээд гадуур явж хайгаад ололгүй цагдаагийн байгууллагад хандсан. Би гомдолтой байна. Би мотоциклио аваад удаагүй байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 231-232 дугаар хуудас/

Хохирогч Г.Н-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай ах Чулуунбаатар над руу утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би 2015 оны 04 дүгээр сарын 09-ны орчим гэртээ ирээд гэртээ байсан эд зүйлээ бүртгэж үзэхэд 2 хос монетон ээмэг, 1 хос алтан ээмэг, 2 ширхэг монетон бөгж, 1 ширхэг жижиг мөнгөн аяга 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бугуйвч алдагдсан байсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 156 дугаар хуудас/

Хохирогч А.Бибишийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би хүргэн Т-ын гэрт 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн үнэт эдлэл болох хос монетон ээмэг 2 ширхэг, монетан бөгж 2 ширхэг, алт монет хосолсон бөгж 2 ширхэг, эмэгтэй хүний монетан өргөн гинж 1 ширхэг, сувдан даруулга 2 ширхэг, эмэгтэй хүний дунд мөнгөн гинж 1 ширхэг, хос мөнгөн ээмэг 1 ширхэг зэргийг хадгалуулсан байсан. Гэтэл тэдгээр эд зүйлийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хулгайд алдсан. Талаар дүү Д-гээс мэдсэн юм...” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 63 дугаар хуудас/

Хохирогч П.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн гэр болох Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр баг “Савын хар” гэх газар байрлах өвөлжиндөө байх гэртээ очиход гэр гаднаасаа зүгээр байсан. Гэрт ороход баганы далбаа бага зэрэг хугарчихсан байсан. Тэгээд би арьсан дээлээ авах санаатай авдараа онгойлгох гэтэл авдарны таг өөдөөс унасан. Тухайн үед би гайхаад хартал авдарны цүү мултараад уначихсан. Би эд зүйлээ шалгахад хурган дотортой эрэгтэй, эмэгтэй дээл, булган малгай, мөнгөн бүс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 96-102 дугаар хуудас/

Хохирогч Р.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манайх 2013 оны 11 дүгээр сарын 15-ны үед том гэрээ өвөлжөөн дээрээ барьчихаад илүү гэрээ аваад отроор явсан юм. Тэгээд 2014 оны 01 дүгээр сарын 20-нд гэртээ ирээд эд зүйлээ үзтэл авдранд байсан. Миний хар торгон хурган дээл, эхнэрийн мөнгөн бүс, дундын мөнгөн аяга бас жижиг мөнгө аяга алга болсон байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр  хх-ийн 114-118 дугаар хуудас/

Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нөхөр бид 2 Улаанбаатар хотод очоод байж байтал манай баруун талын айлын Ичинхорлоо танай байшингийн цонхыг хагалаад хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 1 дүгээр сарын 11-ний өдөр ирсэн чинь 40 инчийн ЛСД самсунг маркийн телевизор, бурхан дээр байсан 7 000 төгрөг, унтлагын өрөөнд байсан шкафнаас эмэгтэй хүний богино хар өнгийн савхин куртик зэрэг алдсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр  хх-ийн 105-107 дугаар хуудас/

Хохирогч Л.А-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн ах болох Ариунбилэгийнд очиж 9 дүгээр хороонд 2 хоноод 01 сарын 07-ны өдөр гэртээ ирээд хувцасаа сольчихоод буцаад Тарагт суманд аав ээжийндээ очиж 2 хоночихоод 01 сарын 09-нд өглөөний 08-09 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирчихээд малгайгаа авах гэд авдараа онгойлготол авдар дотор байсан эд зүйл алдагдсан байсан. Шууд цагдаа дуудсан. Цагдаа ирсэний дараа эд зүйлээ шалгахад хуучны дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний 2 хурган дээл, эмэгтэй хүний мөнгөн бүс, эмэгтэй хүний мөнгөн гинж, эмэгтэй, эрэгтэй хос мөнгөн бөгж алдагдсан байсан. Гомдолтой байна....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 110 дугаар хуудас/

Хохирогч Ц.У-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвд байх гэрээсээ эмэгтэй хүний ногоон торгон хурган дотортой дээл, эмэгтэй хүний мөнгөн тоноглолтой суран бүс, сарлагийн ширээр элдэж хийсэн сур 3 боодол, толгой монгол архи 7 литр, ДДИШ ТВ-н антены удирдлага, хүүхдийн углааш, бага гарын бор өнгийн улаан хүрэн толгойтой гуулин нуухтай хөөрөг зэрэг эд зүйл хулгайд алдсан. Гомдолтой. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна ....” гэх мэдүүлэг /5 дугаар  хх-ийн 102-105 дугаар хуудас/

Хохирогч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би эхнэр Чингэрэлийн хамт өглөө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт байрлах Шар булагийн 9-264 тоотод байх гэртээ байшингаа онгойлгоод ортол манай дээвэр дээрээс дотогш нурсан байдалтай байсан ба цаашаа том өрөө болон жижиг өрөө лүүгээ ороход өрөөн доторх эд зүйл замбараагүй болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа нарыг явсны дараа эд зүйлээ бүртгэхэд 38, 40, 41 размерийн 3 ширхэг хромон гутал, цахилгаан хадуур алга байсан. Би гомдолтой байна. Алдсан эд зүйлээ олж авмаар байна....” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 143-144 дүгээр хуудас/

Хохирогч А.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө манай Арвайхээр сумын 8-р баг, 15-01 тоотод байрлах гэрт хулгай орсон байсан. Учир нь би эхнэр хүүхдүүдийн хамт Арвайхээр сумын 5 дугаар багт байранд амьдардаг. Арвайхээр сумын 8 дугаар багт байрлах манай гэрт хүн амьдардаггүй. Гэхдээ гэрээ 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд эргэсэн. Тэгэхэд манай гэрт хулгай ороогүй байсан юм. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн орчимд гэртээ ирэхэд байшингийн том өрөөний цонх нь онгорхой хулгай орсон байсан юм. Тэгээд л цагдаад мэдэгдсэн юм.  Алдсан эд зүйлээ олж авмаар байна....” гэх мэдүүлэг /15 дугаар хх-ийн 200 дугаар хуудас/

Хохирогч Д.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай нэг гэр Арвайхээр сумын 7 дугаар багийн 11-09 тоотод байдаг, нөгөө гэр Зүүнбаян-Улаан суманд хөдөө байдаг юм. Тэгээд манай нөхөр хөдөө мал дээрээ байдаг. Харин би хүүхдүүдтэйгээ төвийн гэртээ байдаг юм. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нөхөртэйгөө нэг хүүхдээ аваад хөдөө гэр лүүгээ очиж идэш хийгээд гэртээ ирэхэд мөнгөн эмээл, ташуур, 2 алга болсон байсан. Тэгээд цагдаа дуудсан....” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 188  дугаар хуудас/

Хохирогч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө намайг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянголын багийн “Шаварт булаг” гэх газар байх үед манай гэрт хулгай орсон байсан. Би 2016 оны 08 дугаар сарын 05-ны өглөөний 10 цагт гэртээ ирэхэд манай хашаан дотор байх монгол гэрийн үүдний цоожийг доош хөшиж онгойлгосон байдалтай байсан. Тэгээд би гэрийнхээ хаалгыг нээн дотогш ортол гэрийг маань эмх замбараагүй байдалтай болгосон байсан. Гэрээс Леново маркийн Notebook 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс-1, мөнгөн аяга 3, мөнгөн ээмэг, мөнгөн гинж, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, үнэртэй ус зэрэг эд зүйл алга байсан. Тэгээд цагдаа дуудсан....” гэх мэдүүлэг /23 дугаар  хх-ийн 71-75  дугаар хуудас/

Хохирогч М.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 08 дугаар сарын 04-ны орой 16 цагийн үед эхнэртэйгээ хамт найранд явсан. 2016 оны 08 дугаар сарын 05-нд Өндөр-Улаан сумын Баянгол багт байх гэртээ ирэхэд цоожны даруулга нугалаад хулгай орчихсон байсан. Тэгээд гэрт ороход гэрт байсан авдар сав бүхий л зүйлийг онгойлгоод эмх замбараагүй байдалтай байсан. Тэгээд цагдаа дуудсан. Эд зүйлээ бүртгэхэд эхнэрийн шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч, монетон ээмэг, мөнгөн гинж, гурван ширхэг дээлэнд хийх гэж авсан байсан мөнгөн товч 21 ширхэг, ууттай мөнгөний цуглуулга гэх эд зүйлс алга байсан. Гомдолтой байна. Би алдсан зүйлсээ эргэж олж авмаар байна....” гэх мэдүүлэг /23 дугаар  хх-ийн 85-86 дугаар хуудас/

Хохирогч Т.З-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 08 дугаар сарын 05-ны өглөө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвд Дэлгэр Өндөр хорооллын 06-05 тоот хашаанд байх өөрийн гэрт хулгай орсон байна гэж манай ах УуГ- надад утсаар мэдэгдсэн. Би тухайн үед Улаанбаатар хотод багш нарын семинартай байсан. Тэгээд манай гэрээс 40 инчийн монел брендийн лед телевизор алдагдсан....” гэх мэдүүлэг /23 дугаар хх-ийн 89-90 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 08 дугаар сарын 05-ны өглөө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвд Баянбулаг хорооллын 2-110 тоот хашаанд байх өөрийн гэртээ Б-тойгоо ирээд хөлдөөгчиндөө мах авч ирэн хийх гэтэл хашааны хаалга болон байшингийн цонх нь онгорхой байдалтай хулгай орчихсон байсан. Манай гэрээс 2 мөнгөн бүс эрэгтэй, эмэгтэй дөрвөлжин хээтэй монетон ээмэг, мөнгөн бөгж, хар алаг цүнхтэй байсан 30 хурганы арьс, 3 шил архи, зуны хувцастай байсан мөрөвчтэй хар өнгөтэй овор хэмжээний хувьд дунд зэргийн цүнх алга байсан.  Би гомдолтой байна....” гэх мэдүүлэг /23 дугаар хх-ийн 76-79 дүгээр хуудас/

Хохирогч М.Н-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө намайг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвд Баянгол багийн Шинэ булаг хорооллын 2-111 тоот хашаанд байх байшинд хулгай орсон байсан. Би 2016 оны 08 дугаар сарын 05-ны өглөө Өндөр-Улаан сумын Баянбулаг гэх газар мал маллаж байхад манай ээж Д- болон ах Б-тойгоо ирээд хөлдөөгчиндөө мах хийх гээд иртэл гэрт нь хулгай орсон байдалтай байсан. Тэгээд манай гэрийг үзэхэд бас хулгай орсон байна гэж утсаар ярьсан. Манайхаас мөнгөн тоногтой битүү хазаар 1, завхай эмээлийн мөнгөн хэрэглэл 6, монгол гутал 1 хос зэргийг хулгайлсан байсан. Би гомдолтой байна....” гэх мэдүүлэг /23 дугаар хх-ийн 67-69 дүгээр хуудас/ 

Хохирогч Ч.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би байшингийнхаа хөлдөөгчиндөө мах авчирч хийсэн. 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед байшиндаа ирэхэд цоожийг нь хөшөөд онгойлгочихсон хулгай орсон байсан. Тэгээд яваад ороход манай телевизор байхгүй байсан. Мөн авдаран дотор байсан дээлнүүд болон шинээр элдсэн сурыг аваад явчихсан байсан. Мөн мөнгөн бүс алга байсан....” гэх мэдүүлэг /23 дугаар хх-ийн 80-83 дугаар хуудас/

Хохирогч П.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Шинэ хорооллын 8-5 тоот хашааны үүднээс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18 цаг 30 минутаас 19 цагийн хооронд миний цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоцикль хулгайд алдагдсан. Би мотоциклио олбол гомдолгүй....” гэх мэдүүлэг /24 дүгээр хх-ийн 128-131 дүгээр хуудас/

Хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манайх Их тамир сумын Бугат багт оршин суудаг юм. Би 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн төв рүү орж ирсэн. Тэр үед манай хөдөө гэрт хүн үлдээгүй байсан. Би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөдөө гэртээ харих үед манай гэрт хулгай орсон байсан. Манайхаас сүйж манан хөөрөг, мөнгөн хэрэглэлтэй цагаан чулуун гаанс, бөгжтэй мөнгөн хазаар, 3 ширхэг хурган дотортой дээл хулгайд алдсан. Би гомдолтой байна....” гэх мэдүүлэг /24 дүгээр хх-ийн 73-74 дүгээр хуудас/

Хохирогч М.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний шөнийн 01 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 53-02 тоотод байх өөрийн эзэмшлийн байшингаасаа хурган дотортой эрэгтэй эмэгтэй 2 ширхэг дээл, монетон бөгж 3 ширхэг, ээмэг 4 хос 8 ширхэг монетон ээмэг, монетон гинж 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, түрүүвчинд байсан 50 000 төгрөг зэргийг алдсан. Би өмнө нь өгсөн тайлбартаа сандраад алдсан зүйлийнхээ тоо ширхэгийг андуурч хэлсэн байна лээ. Бм гомдолтой байна. Эзэн холбогдогч нь тогтоогдсон цагт эд зүйлээ нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /23 дугаар хх-ийн 218-219 дүгээр хуудас/

Хохирогч Ж.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагийн үед Болд-Эрдэнэ манай хашаанд ороод хог хаяах этэл манай байшинд хулгай орсон байсан гэсэн. Тэгээд надад мэдэгдэж би цагдаад дуудлага өгч шалгуулсан. Манай байшингийн үүдний амбаарыг хаг татаж, эвдэж хулгайч ороод байшинд байсан цоожтой авдарыг эвдэж эмэгтэй хүний цул мөнгөн бүс, турк дунд гарын аяга, тагш, мөнгөн халбага, мөнгөн бариултай хутга зэрэг эд зүйлсийг авсан байсан. Би цагдаагийн газраас өөрийнхөө хулгайд алдсан 42 инчийн зурагт, турк мөнгөн аяга, үндсэн тагш аяга 2 ширхэг халбага, 1 ширхэг хутганы шатаасан мөнгөний хэсгийг хүлээн авлаа. Одоо би мөнгөн бүс,  2 ширхэг үстэй дээл зэрэг зүйлээ олж авмаар байна. Гомдолтой ....” гэх мэдүүлэг /24 дүгээр хх-ийн 21-24 дүгээр хуудас/

Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн үед Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгой 42-01 тоот хашааны гадна байсан. Мустанг-5 маркийн улаан хүрэн өнгийн 21-39 АРЗ дугаартай мотоцикль хашааныхаа гадна тавиад 30 минут орчим болоод гараад ирэхэд хулгайд алдсан байсан. Би гомдолтой байна. Мотоциклио олуулж авмаар байна....” гэх мэдүүлэг /24 дүгээр хх-ийн 162-163 дугаар хуудас/

Хохирогч О.С-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манайх Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг “Хушуу худаг” гэх газар өвөлжиж байсан. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 50 гаран үхрээс 10 гаран үхэр тасарч яваад “Хадатын ус” гэх газар байж байсан. Тэр үед манай хүү Шаравсамбуу аймгийн төвөөс ирэхээр нь саарал эр үхэр алга болчихсон байна гэж түүнд хэлсэн. Тэр өдөр үхрээ олоогүй. Орой унтах гээд байж байсан чинь Бат-Оргил гэдэг цагдаа манай гэрт ирж танай хулгайд алдагдсан үхрийг аймгийн төвөөс олсон гэж хэлсэн. Хулгайд алдагдсан үхрээ олоод авчихсан....” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 191-192 дугаар хуудас/

Хохирогч Л.С-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2015 оны 01 сарын 12-ны өдөр гэртээ байхад хэсгийн төлөөлөгч, нутгийн танил Баяртогтох, Баярмөнх нар 1 ширхэг хонины толгой барьчихсан ирээд үзүүлсэн. Тэр хонины толгойны им буруу чих догол байсан. Манай тэр хавиар буруу чих догол имтэй айл байхгүй. Манай хүү Манал хараад зүсээр нь шууд таньсан. Манай хүү хонийхоо зүсийг нь бүгдийг гадарладаг. Би гомдолтой байна....” гэх мэдүүлэг /4 дүгээр  хх-ийн 07-09 дүгээр  хуудас/

Хохирогч Л.С-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 04 сарын 26-ны орой 22 цагийн үед Хужирт сумын төвд эхнэр хүүхдүүдийн хамт соёлын төвийн гадаа очоод соёлын төв рүү орчихоод гараад иртэл миний мотоцикль асах шиг болсон. Тухайн үед манай эхнэр П дүү Н-ийнхоо машинд байсан. Миний мотоцикльтой их ойрхон байсан. Тэгээд над руу чанга дуугаар сая чиний мотоциклийг хүн унаад явчихлаа гээд орилохоор нь би хартал дөрвөлжин судалтай бор эрээн цамц өмссөн саарал малгайтай, өргөн хар өмдтэй хромон гуталтай хүн миний мотоциклийг унаад замаар зүүн тийш явж байгаа нь Соёлын төвийн гэрэлд харагдсан. Би шууд гүйж очоод Нямдоржийн машинд сууж хамтдаа мотоциклийнхоо араас явтал соёлын төвийн зүүн хойно шороон замаас дөнгөж гараад эрэг байдаг юм. Тэр эргийг мөргөөд зогсчихсон. Тэгээд би цагдаад авчирч өгсөн. Би мотоциклио авсан гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /9 дүгээр  хх-ийн 70-71 дүгээр  хуудас/

Хохирогч Т.М-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед Улаанбаатар хот руу хүн гаргаж өгөх зорилгоор захын баруун талд өөрийн эзэмшлийн мотоцильтой очиж зогссон. Мотоциклио автобусын буудлын урдхан байрлуулаад өөрийн найз охиныхоо хамт автобусын буудлын сандал дээр очиж суусан. Тэндээ хүнээ хот руу гаргаж өгчихөөд явах санаатай мотоцикль руугаа очтол алга болсон байсан. Үнэлгээг хүлээн зөвшөрч байна. Гомдолтой ..” гэх мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 247-248 дүгээр  хуудас/

Хохирогч Д.Э-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2014 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн үед найзуудтайгаа уулзчихаад гэртээ ирээд мотоциклио хашаа руугаа оруулан гэрийнхээ зүүн талд урд хөтлөгчийг нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ харуулан тавиад гэртээ ороод унтаж амарсан. 2014 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн үед гэрээс гараад хартал мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 206 дугаар   хуудас/

Хохирогч Н.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 20 цагийн үед би өөрийн ажилладаг Жаст-Ойл шатахуун түгээх станцын замын эсрэг талд байрладаг Цэгээн нуур хүнсний дэлгүүрийн хашаан дотор өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоциклио оруулж тавиад буцаад ажил руугаа очиж түгээгчийн ажлаа хийсэн. 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 08 цаг 20 митнутын үед мотоциклио авах гээд “Цэгээн нуур” хүнсний дэлгүүрт ортол миний мотоцикль алга болсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Эд зүйлээ алдсан болохоор гомдолтой байна...” гэх мэдүүлэг /9 дүгээр  хх-ийн 169-170 дугаар хуудас/

            Хохирогч П.А-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр эхнэр хүүхдийнхээ хамт Их тамир сумын “Нарийн өлөнт” гэх газар луу явсан. Хөдөө явахдаа Эрдэнэбулган сумын 2-р баг Арслан цохионы 17-03 тоотод байшингаа цоожлоод түлхүүрээ баздаа орхиод 07-ны өдөр очиж галлаарай гэж хэлсэн. Тэгээд байж байтал өнөө өглөө миний хөдөө байсан айлын утас руу баз Л утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд Виски 1 ширхэг, монгол гутал 1 хос, эхнэрийн мөнгөн бөгж, кулон, төмөр ээмэг 2 ширхэг, ягаан саарал өнгийн гар утас 1 ширхэг, 10 алд сур, булган малгай 1 ширхэг, хөөрөг 2 ширхэг, даалин 2 ширхэг зэрэг эд зүйлээ алдсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /24 дүгээр хх-ийн 248-250 дугаар хуудас/

Хохирогч Н.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад Золбаяр над руу утсаар яриад урд Бор толгойн байшинд хүрээд ир хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би Бор толгойн 32-10 тоотод байх хашаандаа очиход манай гэрийн цоожийг эвдсэн байсан. Гэр дотроос миний хурган дотортой дээл, мөнгөн ээмэг, бөгж, пойлосон бүс, даалуу алга болсон. Цонхоор орохдоо манай сервантыг унагаад доторх аяга, таваг, гүц, стакануудыг нь хагалсан байна лээ. Дүүгийн байшинд ороод гутал, зургийн аппарат, гар утас бүс, бурхан дээр тавьсан бэлэн мөнгө алга болсон. Би өөрийн алдагдсан зүйлээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /25 дугаар хх-ийн 05-06 дугаар хуудас/

Хохирогч Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манайх Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хорооллын 32-10 тоот хашаанд байх байшиндаа 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш амьдарахгүй байгаа. Хойно Цогт-Уулынхаа гэрт байж байгаа. Урд хашаагаа байнга эргэж тойрч харж байдаг байсан. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өглөө цагдаагаас эрүүгийн төлөөлөгч Эрдэнэбат над руу утсаар яриад та ирээд уулзаадах, юм үзээдэх, энд таны зураг гарч ирээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа дээр ирээд түүнтэй уулзахад манай зургийн аппарат, жи мойбалын гар утас, миний пойлосон бүс, эгчийн дээлний хурган дотор, мөн бүснийх нь тоногны нэг цэцгийг үзүүлсэн. Би хараад манай эд зүйл мөн байна гэдгээ хэлсэн. Төлөөлөгч надад хэлэхдээ хүний авч явсан зүйлийг шалгахад эдгээр зүйл гарч ирлээ гэсэн. Би буруутай нөхдүүдээс алдагдсан бэлэн мөнгө болох 49 000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /25 дугаар хх-ийн 02-03 дугаар хуудас/

Хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах Хүнс барааны захын зүүн талын хаалганы хажуу талын зогсоол дээрээс улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоцикль хулгайд алдсан. Тухайн үед би зах руу орчихоод гараад ирсэн чинь миний мотоцикль хулгайд алдагдсан байсан. Тухайн үед би ойр орчимын газраар хайгаад олоогүй юм. Мотоциклио хулгайд алдсан болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би гомдолтой байна. Би хохиролоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /15 дугаар хх-ийн 71 дүгээр хуудас/

Хохирогч Н.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн “Өвөр тээлийн баруун эх” гэдэг газраас Цахир сумынхаа төв рүү өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклио унаад 16 цагийн үед сумын төвд ирсэн. Тэгээд ардчилсан намын байрны гадна мотоциклио орхиод хуралд суугаад тэндээсээ 18 цаг 20 минутанд гарч хүний машинд суугаад цайны газар руу хүмүүстэй хамт явсан. Тэгээд хоолоо идчихээд 18 цагт намынхаа байран дээр иртэл миний мотоцикль алга болсон байсан. Тэгээд би хүн нуучихсан юм болов уу гэж бодоод айлын хашаагаар явж хайтал байхгүй байсан. Би хамт явсан тамгын газрын дарга Б-тай таарч мотоциклио асуухад түрүүн надтай танихгүй 2 залуу дэлгүүрийн үүдэнд таарч маргалдсан нэг нь дэлгүүрийн үүдэнд сууж үлдээд нэг нь намын байрны булангаар тойрч явсан. Удалгүй мотоцикль асах чимээ гарч сонсогдсон гэж хэлсэн. Тэгээд би хэсгийн төлөлөгчид мэдэгдсэн. Би мотоциклио эргүүлж авсан...” гэх мэдүүлэг /15 дугаар хх-ийн 149-151 дүгээр хуудас/

Хохирогч Т.С-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун-Ус” гэх газар байх “Шивээт манхан” жуулчны баазын хашааны гаднаас шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклио алдсан юм. Тэр үедээ цагдаад хандаж дуудлага өгч чадаагүй. Дараа нь сумынхаа хэсэгт алдсан талаараа тэмдэглүүлсэн. Тэгээд саяхан эзэнгүй мотоцикль олдлоо гэдгийг хүнээс дам сонсож тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаан дээр очиж үзэхэд миний алдсан мотоцикль мөн байсан...” гэх мэдүүлэг /25 дугаар хх-ийн 09-10 дугаар хуудас/

Хохирогч Д.Т-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай төрсөн дүү Хоролсүрэнгийнд манай адуу байдаг. Хоролсүрэн нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар баг “Индэрт” гэдэг газарт байдаг юм. Манай дүү Хоролсүрэн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр утсаар яриад 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байсан адуу алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд аймгийн цагдаад өөрийн биеэр ирж тэмдэглүүлсэн. Манай дүү Хоролсүрэн нь ойр хавиараа хайгаад явсан. Тэгээд Чойголсүрэн манай арын жалга дотор толгой шийр байна ирээд үзэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд аймгийн төвөөс цагдаа нартай хамт очоод үзэхэд 5 шийр нэг толгой байна гэж хэлсэн. Тэр шийр, толгой нь баттай таниагүй. Уг адууг хэзээ алдсан талаар мэдэхгүй байна. Хүрэн азаргатай 20 тоотой адуун дотроос алдсан. Гомдолтой байна. Хохиролоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /09 дүгээр хх-ийн 108 дугаар хуудас/

Хохирогч Т.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орой байсан юм. Би Арвайхээр сумын 4 дүгээр багт ээжийндээ очоод гэр лүүгээ харих замдаа Арвайхээр сумын 9 дүгээр багт оршин суух найз М-ын гэрээр дайрсан юм. Тэгээд М-ын гэрт орохдоо хашааных нь гадаа мотоциклио тавьсан. Гэрт нь орчихоод гараад иртэл миний мотоцикль байхгүй болсон байсан. Тэгээд л цагдаад мэдэгдсэн. Би Н  гэдэг залууг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 96 дугаар хуудас/

Хохирогч Д.Б-ийн  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2017 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Арвайхээр сумын 6 дугаар багийн 16-06 тоот хашаанд хөдөөнөөс ирээд хашаанд нь мотоциклио оруулж гэрийн хажууд нь тавиад орж унтаад өглөө 5 цагийн орчим гарч ирээд харсан чинь миний мотоцикль алга байхаар айлынхаа хүнд орж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Мотоциклио төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /15 дугаар хх-ийн 107-108 дугаар хуудас/

Хохирогч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө гэрийн гадаа байсан. Миний 16-17 ӨВЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлж аваад оронд нь хуучин улсын дугааргүй Хенсим маркийн мотоцикль үлдээгээд явсан байсан. Ямар хүн миний мотоциклийг хулгайлсан гэдгийг мэдэхгүй байсан болохоор цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Тэгээд мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг /10 дугаар  хх-ийн 239 дүгээр хуудас/

Хохирогч Н.Ө--ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мотоцикльтойгоо гадуур явж байгаад 14 цагийн орчим гэртээ очоод хашааны гадаа мотоциклио тавиад гэртээ юм. Хийж байгаад орой цэцэрлэгийн хүүхэд авах гээд гараад ирсэн чинь миний мотоцикль алга болсон байсан...” гэх мэдүүлэг /10 дугаар хх-ийн 141-142 дугаар хуудас/

Хохирогч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр талбай дээр таксинд зогсож байгаад орой 23 цагийн үед харих гэж яваад Цог гээд 9 дүгээр хороонд байдаг өвгөнтэй утсаар ярьсан чинь надад юм захисан юм. Хүүхдүүддээ дэвтэр захихаар нь би дэлгүүрээс дэвтрийг нь аваад гэрт нь аваачиж өгсөн юм. Тэднийд очиход 23 цаг болж байсан. Би Цог өвгөнийд орохдоо мотоциклио хашааных нь гадаа тавьчихаад орсон.. Тэгээд 30 орчим минут болоод гэртээ харих гээд гартал мотоцикль маань байхгүй байсан. Тэгээд тэр хавиар жаал хайгаад олдохгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг /10 дугаар хх-ийн 161-162 дугаар хуудас/

Хохирогч Г.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хөдөөнөөс манайд хүн ирээд 16 цагийн үед 500 төгрөгийн нийтийн унаанд хүн суулгаж өгчихөөд гэртээ ирээд буцаж хүүхдээ сургуулиас нь авна гээд түр хашааныхаа гадаа мотоциклио тавьчихаад гэртээ ороод ирсэн. Тэгж байтал манай хүүхэд сургуулиасаа өөрөө хүрээд ирсэн. Би хүүхдээ сүүнд яваад ир гэсэн чинь аав мотоциклиороо яв мотоцикль нь хайчихсан юм гэхээр нь хашааны гадаа байгаа ш дээ гэсэн чинь байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр гараад хартал мотоцикль нь байхгүй байсан. Тухайн үед тэр хавиараа зөндөө хайгаад хамаатан садангаасаа асуугаад ер олдоогүй. Тэгээд бүр олдохгүй болохоор нь цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг /10 дугаар хх-ийн 32-33 дугаар хуудас/

Хохирогч П.П-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 08 дугаар сарын 14-ний орой 17 цагийн орчим гэртээ ирсэн. Ирэхэд гэр дотор онгичсон зүйл байгаагүй. Тэгээд 21 цаг өнгөрч байх үед танихгүй хүн хашаанд ирсэн, намайг хүн алах гээд байна ахыгаа битгий хэлээрэй гээд явчихсан гэж яриад байхаар нь авдараа уудлаад үзсэн 2 мөнгөн аяга алга болчихсон байсан. Гэрийн зүүн хойд талын хана хугалчихсан, ээжийн гэрийн ханыг хугалчихсан байсан. Манайхаас шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөн гэрийн хана хугалчихсан өөр эд зүйл алдагдаагүй байсан...” гэх мэдүүэг /10 дугаар хх-ийн 89-90 дүгээр хуудас/

Хохирогч С.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2017 оны 01 дүгээр сарын 29-ний орой хүүхдийн эцэг эхийн хуралд суух гээд гэрээсээ 18 цаг өнгөрч байхад гарсан. Гарахдаа гэрээ цоожлоод түлхүүрээ өөрөө аваад гарсан. Тэгээд орой 21 цаг өнгөрч байх үед 11 дүгээр  баг 12-03 тоот гэртээ иртэл амбаар болон гэрийн цоож байхгүй хаалганууд нь дэлгээтэй онгорхой гэрэл асаалттай байсан. Тэр оройдоо цагдаад дуудлага өгөөгүй байж байгаад маргааш нь цагдаад мэдэгдсэн. Анх гэр ороход гэрийн хойд хэсэгт байрлах телевизор байхгүй, үнэт эдлэлүүдээ үзэхэд байсан. Мөлхөө тавилгаа ухахад 2 мөнгөн аяга байхгүй байсан. Мөн шкафны ард байсан манай нөхрийн хромон гутал алга байсан. Алдагдсан эд зүйлээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /10 дугаар хх-ийн 53-54 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эхнэрийн хамт Архангай аймаг руу ажлаар яваад гэрээ аав, ээж, дүүдээ захиж хэлж үлдээгээд өдөртөө очиж эргэчихээд байгаарай гэсэн. Тэгсэн 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагийн орим ээж утсаар яриад гэрт чинь хулгай орсон байна нөүтбүүк чинь алга гэсэн. Би цагдаад мэдэгдсэн. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний 10 цагийн үед гэртээ ирээд эд зүйлээ шалгахад миний мөнгөн бүс, мөнгөн аяга, хүрэн бор өнгийн түрүүтэй гутал, Toshiba маркийн цагаан өнгийн нөүтбүүк, Skytel модем, хар өнгийн фаск, түүн дотор байсан бор өнгийн түрүүвч, фаскний урд байсан кулон зүүлт, хөргөгчинд байсан 10 кг орчим үхрийн цул мах, жинсэн өмд, саарал өнгийн малгайтай ноосон цамц, хутга, заазуур алга болсон байсан. Би гомдолтой байна. Хулгайд алдагдсан эд зүйлээ нэхэмжилж байна. Учирсан хохиролоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /11дүгээр хх-ийн 230-231  дүгээр хуудас/

Хохирогч Ж.Д-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Миний бие 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15-16 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багт байдаг. “Шавараа” гэх хүнтэй түүний гэрт 2 шил архи хувааж уугаад би согтчихсон байсан. Тэгээд би юу ч мэдээгүй, өглөө сэрсэн чинь намайг миний мотоциклийг хулгайлсан 2 залуу гэрт хүргэж өгсөн юм байна лээ. Өглөө сэрээд гараад хартал миний мотоцикль алга болсон байсан. Тэгээд мотоциклио Шавараагаас асуусан чинь мэдэхгүй гэсэн урьд шөнө Г.Х, З.Н 2 хүргэж өгөхөөр таныг мотоцикльд чинь суулгаад аваад явсан. Эргэж ирээд таныг хүргээд ирсэн гээд Г.Х, З.Н нар манайхаас хоол идээд явсан гэж хэлсэн. Тэгээд миний мотоциклийг Г.Х, З.Н нар хулгайлсан юм байна гэж сэжиглээд цагдаад дуудлага өгсөн. Миний мотоциклийг Тарагт суманд нэг хүнд зарагдчихсан байсныг цагдаагаас хураагаад надад буцааж өгсөн юм. Одоо надад ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /11дүгээр  хх-ийн 171 дүгээр хуудас/

Хохирогч Т.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2015 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01-02 цагийн үед өөрийн хашаанд байсан. 37-76 ӨВЗ улсын дугаартай улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклио алдсан. Тэр даруй цагдаад мэдэгдсэн. Алдсан мотоциклио цагдаа нарын ачаар олж авсан. Усны шар саваа олчихвол гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 17 дугаар  хуудас/

Хохирогч Н.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2015 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 22 цаг 30 минутын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 21-8 тоотод байх Ц гэх айлд ороод гарч иртэл хашааны гадна тавьсан байсан мотоцикль алга болсон байсан. Тэгээд би тэр хавиар хайгаад ололгүй, цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /11дүгээр  хх-ийн 50 дугаар  хуудас/

Хохирогч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би баараа 02 цаг 30 минутанд хаагаад гадна дотногүй цоожлоод явсан. Тухайн үед манай эхнэр байсан. Тэгээд өглөө нь 11 цаг болж байхад баараа нээх гээд ирсэн чинь манай баарны сахиул хүүхэн баарыг чинь ухчихсан байна. Хулгайч орчихсон байна гээд зогсож байсан. Тэгэхээр нь би шууд цагдаад мэдэгдсэн. Манай баарнаас лазерн гэрэлтүүлэг, 14 шил архи, 1 ширхэг набор, 5 ширхэг самар, 8 ширхэг шоколад зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байсан. Харин цагдаагийнхан сайн ажилласны хүчинд хулгайчыг нь дор нь илрүүлж манай баарнаас алдагдсан эд зүйлсийг бүрэн бүтэн олж өгсөн...” гэх мэдүүлэг /3 дугаар  хх-ийн 179 дүгээр хуудас/

Хохирогч Д.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай нөхөр Ц.М хилийн цэргийн 256 дугаар ангийн сантехникийн ажил хийдэг юм. Нөхөр бид 2 Арвайхээр сумын 1 дүгээр багийн 7-133 тоотод байрлах хаяг дээр амьдардаг юм. 2015 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр эмчилгээнд явахаар нь би гэртээ ганцаараа байж чадахгүй гээд Арвайхээр сумын 2 дугаар багт байх хүү Анхбаярынд хүүхдийг нь харж байсан юм. Нөхрийгөө явсанаас хойш хааяа гэрээ эргэж ирж байсан. Түүнээс хойш 2015 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цүүг татаад онгойлгосон, гэр онгорхой, даруулгаар нь даруулаад хаасан байсан. Тэгэхээр нь гэртээ ортол гэрийн зүүн хойд талд байх авдарны цоожийг цүүгээр нь татаж онгойлгоод доторх эд зүйлүүдийг гаргаад хаясан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Манайхаас шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, хөөрөг, 7-8 кг борц, хонины 2 хаа алдагдсан...” гэх мэдүүлэг /8 дугаар  хх-ийн 147 дугаар  хуудас/

Хохирогч Н.Гын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай гэр Арвайхээр сумын 11 дүгээр хороонд байдаг юм. Манайх хашаандаа хоол ундаа хийх амбаар байхгүй учир Арвайхээр сумын 8 дугаар багийн 10-98 тоотод байх хүргэн ах Л-гийн хашаанд байдаг зуны байшинд өвлийн идэшээ хийсний дараа үхрийн махаар борц хийсэн байсан. Тэгээд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны орчимд манайх борцоо 2 шуудайнд хийгээд ахын байшинд нь хураалгаатай бараан дээр нь тавьсан байсан юм. Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүргэн ах хүүхэд БатМ- утсаар залгаад манай байшинд хулгай ороод танай шуудайтай борц алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд байшинд нь очоод үзэхэд нэг шуудайтай борц алга болсон байсан. Тэгээд цагдаад хохирогчоор байцаалт өгсөн...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 105 дугаар  хуудас/

Хохирогч Л.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Онцгой байдлын газрын чанх баруун талд барилга барьж байгаа юм. 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би уг барилга руу очиж грашдаа юм хийхээр очихдоо барилгын гадна талд байсан шавар зуурагч төхөөрөмжүүдээс хартал тэдгээрийн моторууд алдагдсан байсан. Тэгээд шууд цагдаад мэдэгдсэн. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 75-76 дугаар  хуудас/

Хохирогч Б.Т-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг “Бадар хундага” дэлгүүрийн гадна мотоциклио тавиад дэлгүүрт орж нэг хайрцаг тамхи авчихаад гарч ирээд мотоциклио асаагаад явах гэтэл мотоцикль асахгүй байхаар нь тухайн үед банк руу явах яаралтай ажил байсан. Учир тэндээсээ  такси аваад банк орчихоод эргээд 17 цаг 20 минутын үед нөгөө дэлгүүр дээр ирж мотоциклио авах гэтэл байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 33-34 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Жүгжинноровын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 36-12 тоотод гэрээсээ Гучин-Ус сумын “Эрүүгийн тойром” гэх газарт байх хөдөө гэр лүүгээ явсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн орчим Арвайхээр суманд байх гэртээ ирэхэд гэрт хулгай ороод авдаран дээр байсан Очирваань бурханаа алдсан...” гэх мэдүүлэг /7дугаар хх-ийн 121-123 дугаар  хуудас/

Хохирогч М.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 09 цаг 30 минутанд орчим гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан. Манайхаас булган малгай 1 ширхэг, хар манан хөөрөг 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, бичиг баримтууд авсан байсан. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /7дугаар хх-ийн 177-178 дугаар  хуудас/

Хохирогч Х.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Нөхөр бид хоёр 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчим бага хүүгээ хадам ээжийндээ үлдээгээд Богд сум руу наймаа хийж банкуудтай нь лизингийн бараа хүргэж өгч, борлуулалт хийх гэж явсан. Тэгээд Богд суманд 6 хоноод буцаад гэртээ ирсэн. Тэр үед манайх эзэнгүй цоожтой байсан. Гэрээ хадамдаа захиад явсан. Гэтэл 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхрийн дүү Д утсаар залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Д нялх хүүхэдтэй болохоор манайд хонож эргэж тойрж амжаагүй юм байна лээ. Манайхаас бурхан дээр байсан 80 000 мянган төгрөг, дээжний жижигхэн мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, 50 000 мянган төгрөг бэлнээр цүнхний хажууд байсан 20 000 төгрөг 2 дээлний 10 мөнгөн товч, хуучны дунд гарын тархи манан хөөрөг зэрэг алдагдсан. Гомдолтой байна. Алдагдсан эд зүйлээ олж авч хохиролоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /7дугаар хх-ийн 182-183 дугаар  хуудас/

Хохирогч Э.С-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай гэр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар баг “Билүүт” гэх газар оршин суудаг. Манайх 2014 оны 09 дүгээр сард оторт гарсан. Тэгээд өвөлжөөн дээр байдаг гэрээ өдөр нь эргэдэг байсан. Оторт гарж байгаа газар манай өвөлжөөнөөс 2 км зайтай байдаг. 2015 оны 02 дугаар сарын 02-ны орой 17 цагийн орчим гэртээ очоод гэрээ мотоцикльтойгоо эргэхэд зүгээр байсан. Энэ үед мотоциклиосоо бууж гэрээ үзээгүй. 2015 оны 02 сарын 03-ны өглөө 10 цагийн орчим дээлийн өнгө авах гээд өвөлжөөн дээр байх гэртээ очиход цоожийг нь хөшөөд зүүсэн байсан. Тэгээд сумын төв рүү цагдаад мэдэгдсэн. Манайхаас 3 ширхэг хурган дээл, 1 ширхэг гаанс, мөнгөн хазаар, хутга, гуулин тоногтой, 1 гүзээ өрөм, 15 км ааруул,  чихэр, печин алдагдсан. Гомдолтой байна хуулийн дагуу шалгаж өгнө үү. Алдагдсан эд зүйлээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /7дугаар хх-ийн 74-75 дугаар  хуудас/

Хохирогч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай хөдөө гэр Өвөрхангай аймгийн Тарагт сумын Дайргийн гол гэх газар байдаг юм. Би өнөөдөр өөрийн дүү Ө, Ө нарын хамтаар Дайргийн гол ертөнцийн зүгээр хойд энгэр дээр хонь ямаагаа хариулаад явж байсан чинь манай хонь ямаа засмал замтай их ойрхон өвс ногоо идээд байхаар нь засмал замаас холдуулчихаад айлд очиж айраг уучихаад 2 дүүгийнхээ хамтаар буцаад хонь ямаа дээрээ 17 цагийн орчим очсон чинь танихгүй 2 залуу ирчихсэн байсан. Нэг нь мотоцикльтой хонь ямаа хураагаад нөгөөх нь хонь ямаа дундуур ямаа барих гээд хөөгөөд явж байхаар нь би тэр 2 залуутай мэндэлсэн чинь цагаан өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу нь манай хонь танай хоньтой нийлчихсэн байна гэж хэлэхээр нь аль нь юм бэ гэж асуусан чинь янз янзын ямаа зүсэлж хэлээд байсан. Эхлээд ногоон өнгийн будагтай улаан ямаа гэж хэлж байсан. Сүүлдээ улаан өнгийн будагтай ямаа гэж хэлсэн. Тэгэхээр нь дандаа манай ямаанууд байна шүү дээ гэж хэлсэн чинь цагаан өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу намайг чи эр хүн мөн үү биш үү гэж хэлээд над дээр хүрч ирээд хонь ямаагаа харахгүй яасан юм бэ чамайг хутгалаад алчихна шүү гэж хэлээд манай 2 дүүг хурдан хонь ямаагаа хураа гүйгээд яв гэж хэлээд манай хонь ямаан дунд байсан загал өнгийн ямааг зааж чи түүнийг барьж өг барьж өгөхгүй бол ална шүү гээд байхаар нь би 2 дүүгийн хурааж өгсөн мал дундуур орж нөгөө зааж өгсөн ямааг барьж авах гэсэн чинь чадаагүй. Тэгээд ахин манай 2 дүүгээр хонь ямаа хураалгаж байгаад дахин намайг бариад ав гэж хэлэхээр нь би хонь ямаа дундуур гүйж барьж өгсөн...” гэх мэдүүлэг /8 дугаар  хх-ийн 172 дугаар хуудас/

Хохирогч Ж.А-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай ээж 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед Улаанбаатар хот руу гэрлүүгээ явсан. Тэгээд манай гэрийг түгжээд гэрийн түлхүүрийг хадам ээж Адъяахүүгийнд аваачиж өгсөн. Тэгсэн 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Наранбадам гэх дүүгээ гэр лүү явуулж зулын тос сав эд зүйл хөдөө өгч явуулаач гэж гэр лүүгээ явуулсан. Наранбадам удалгүй над руу залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын 04-ны өдөр зах дээр Түшиг худалдааны төв дотор алт мөнгөний лангуун дээр сууж байхад хар царайтай залуу ирээд хулгайд алдсан миний монетон 6 ширхэг шигтгээтэй бөгжийг зарах гээд ирэхээр нь би цагдаа дуудаж бариулсан...” гэх мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 236-237 дугаар хуудас/

Хохирогч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би Арвайхээр сумын 1 дүгээр баг, Согоотын 06 тоотод байх гэрээсээ Улаанбаатар хот руу явсан. Тэгээд гэрээ эзэнгүй орхиод хүргэн ах Төрболдод гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд Төрболд, Мөнхтогтох, Цолмон нарт гэр харж байгаарай гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос 03 дугаар сарын  26-ны өдөр 21 цагийн орчим Арвайхээр суманд ирсэн ба Төрболдын гэрт очиж хоносон. Маргааш буюу 11 цагийн орчим гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны цонх онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 39 инчийн TCL гэсэн бичигтэй LED телевизор, DDISH-ийн хүлээн авагч, ээмэг бөгжний сав, хөнжил, мөнгөн хослол 4 хостойгоо, мөнгөн эмэгтэй бөгж 1 ширхэг oriflamme-ийн ээмэг гинж алга болсон. Гомдолтой байна. Эд зүйлээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг / 5 дугаар  хх-ийн 41-42 дугаар хуудас/

Хохирогч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай нөхөр бид 2 Өвөрхангай аймгийн 1 дүгээр баг Баруун гаунз гэх газар гуанз ажиллуулдаг юм. 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үдээс хойш нөхөр Т.Э-ийг Арвайхээр суманд байх гэр лүүгээ маханд явуулсан. Тэгээд манай нөхөр удалгүй махаа аваад ирсэн. 2015 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 11 цагийн орчим манай нөхөр гэртээ харих гээд явсан. Тэгээд удалгүй хулгай орсон байна гэсэн. Манайхаас шүрэн шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, 2 ширхэг шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж, шүрэн шигтгээтэй кулон 1 ширхэг, унждаг мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн цагаан шигтгээтэй ээмэг, бөгж, кулон, гинж нийт 4 хос, мөнгөн цагирган ээмэг 1 хос нөхрийн 2 ширхэг мөнгөн бөгж, 2 ширхэг жижиг мөнгөн бөгж, сувдан хүзүүний зүүлт 1 ширхэг, судван бугуйвч 1 ширхэг, шармал өнгийн энгэрийн зүүлт 1 ширхэг жижиг мөнгөний өөдөснүүд зэрэг эд зүйл алдсан...” гэх мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 102 дугаар хуудас/

Хохирогч Л.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хөдөө Сант сум руу мал маллах гээд явсан. 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай төрсөн ах С- манай гэрт хулгай орсон талаар хэлэхээр нь мэдсэн. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сант сумаас гэрт ирээд эд зүйлээ бүртгэж үзэхэд жижиг мөнгөн дээжний цөгц 1 ширхэг, жижиг мөнгөн цөгц 1 ширхэг, хуучны БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гуулин дөрөө 1 ширхэг усны литрийн цэнхэр өнгийн сав 1 ширхэг,  25 кг-ийн цагаан будаа 1 шуудай, 2 хонины бүтэн мах зэрэг эд зүйлс хулгайд алдсан байсан.Гомдолтой. Эд зүйлээ буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /14 дүгээр хх-ийн 51 дүгээр хуудас/

Хохирогч Р.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хөдөө ажил дээрээ байж байхад манай найз Мөнхбаатар танайд хулгай орчихсон юм шиг байна. Гэрийн чинь хаалга онгорхой байна гэхээр нь би нөхөр Д.Э-д гэрт хулгай орчихсон байна гэж Мөнхбаатар ярьж байна гэж хэлсэн. Мөнхбаатар савар авах гээд манай хашаанд ороход хаалга чинь онгорхой байхаар нь Энхээ ахыг ирчихсэн юм болов уу гэж бодоод над руу залгаж хэлсэн гэсэн. Тухайн үед би гэрээс юу алга болсон талаар нь мэдэхгүй юм чинь цагдаа дуудаад хэрэггүй гэж бодоод цагдаа дуудаагүй. Манай нөхрийн нүдтэй хүрэн гартааман хөөрөг, монетон гинж, өрөөсөн алтан ээмэг, мөнгөн ээмэг, бөгж хосоороо, турк мөнгөн ээмэг бөгж хосоороо, сваровски ээмэг, кулон, эрэгтэй шаргал ангийн цаг зэрэг эд зүйл алга болсон. Өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /13 дугаар хх-ийн 207 дугаар хуудас/

Хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орой 20 цагийн орчимд 10 дугаар хороо руу айлд юм угаахаар явсан. Замаараа эмнэлэгээр дайраад айлдаа очиход 22 цаг болж байсан. Шөнөжингөө юмаа угаагаад үүрийн 05 цагийн орчимд дуусаад тэндээ хоносон. Орой явахдаа гэрээ цоожлоод явсан. Өглөө айлаасаа шууд ажилдаа явсан. Тэгээд ажил дээрээ байж байтал 11 цагийн орчимд манай хүү над руу залгаад гэрийн хаалга онгорхой байна гэсэн. Гэрт орж ирэхэд гэрийн хамаг зүйл онгичоод баруун орон доогуур байсан 15 ширхэг хэвийн боов, гарын бэлэг, ууттай чихэрүүд байхгүй байсан. Мөн жаазтай бурхан алдагдсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 236  дугаар хуудас/

Хохирогч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 12 дугаар сарын эхээр яг хэдний өдөр байсан санахгүй байна. Манай адуу Морины шүтээн баруун гуанзын орчмоор бэлчиж байсан. Тэндээс хээр зүсмийн нэг даага алга болсон байсан. Адуугаа би өдөр болгон л эргэж тойрдог баруун гуанзны тэнд байхад нь алга болсон байсан. Хохирлоо барагдуулаад авчихвал гомдол санал алгаа алдагдсан дааганыхаа хохиролыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /13 дугаар хх-ийн 168 дугаар хуудас/

Хохирогч Г.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө би гэрээсээ гараад ажил дээрээ 08 цаг өнгөрөөгөөд очсон юм. Тэгээд би өрөөгөө түлхүүрээ нээгээд ортол манай өрөөний цонх нь онгорхой, түгжээгээрээ мултарсан хөшиг хагас нээлттэй орхисон байсан юм. Тэгээд би өөрийнхөө суудаг ширээний нүдээ нээгээд үзтэл ширээн дотор байсан зөөврийн нөүтбүүк болох хар өнгийн НР маркийн компьютер алга болсон байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Миний өрөөний цонхны гадна талд ямар нэгэн мөр гараагүй учир нь өглөө цас орсон байсан. Би гомдолтой байна. Алдсан эд зүйлээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /13 дугаар хх-ийн 18 дугаар хуудас/

Хохирогч Ц.Б-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байхад 10 цаг өнгөрөөгөөд манай дэлгүүрийн худалдагч Уранчимэг утсаар залгаад дэлгүүрт хулгайч орсон байна гэж хэлсэн. Тэгээд би “Бөмбөлөг” хүнсний дэлгүүр дээр очиход зүүн талын бараа хадгалдаг өрөөний буюу агуулахын цонхны төмөр хаамгаалалтыг нааш татсан салхивч нь онгорхой байсан. Манай дэлгүүрээс Нокио маркийн 3220 гар утас, кассын машинд хар хайрцаг дотор байсан 200 000 төгрөг, кассын доод талд шар шургуулганд байсан 299 000 төгрөг, кассын машин мөнгө хадгалдаг хар өнгийн сав алга болсон. Манай дэлгүүрээс эз зүйл авсан хүнийг олж хуулийн арга хэмжээ авахуулмаар байна. Учирсан хохиролоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /13 дугаар  хх-ийн 94-95 дугаар хуудас/

Хохирогч Н.Б-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр эхнэр хүүхдээ аваад Төгрөг сумын 2 дугаар багт оршин суудаг аав Нямдоржийнд очиж байж байгаад 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед гэртээ эхнэр хүүхдийнхээ хамт иртэл гэрийн цоожийг онгойлгоод зүүгээд орхичихсон байхаар нь гэртээ ороод үзтэл гэрийн хамаг эд зүйлийг онгичоод ухаад гаргаад хаячихсан байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс нийт 6 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй мөнгөн бүс алдагдсан. Гомдолтой байна. Би хулгайд алдагдсан эд зүйлээ бүрэн бүтнээр нь олж авч тэр хулгайлж авсан хүнээс нь дээрх алдагдсан эд зүйлээ нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /12 дугаар хх-ийн 96-97 дугаар хуудас/

Хохирогч Ө.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагт манай хадам ээж Ч.Сүхдолгор миний утас руу залгаад суман дээр эзэнгүй байгаа айлуудыг ухчихсан байна гэж байна. Би танайхыг очиж үзэх гээд явж байна гэж ярьсан. Төд удалгүй над руу залгаад танай гэрийн хамаг эд зүйлийг чинь ухаад тараагаад хаячихсан байна гэсэн. Тухайн үед би Өвөрхангай аймгийн төвд ажилтай явж байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс мөнгөн хазаар, хормойн боолт, мөнгөн бугуйвч, хуучны мөнгөн гинж, мөнгө аяга 4 ширхэг, эрэгтэй хүний булган малгай, эрэгтэй хүний мөнгөн бүс, хуучны шармал “Баян Намсрай” бурхан алга болсон. Би гомдолтой байна. Би хулгайд алдагдсан эд зүйлээ бүрэн бүтнээр нь олж авч тэр хулгайлж авсан хүнээс нь дээрх алдагдсан эд зүйлээ нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /12 дугаар  хх-ийн 57 дугаар хуудас/

Хохирогч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сумын төвд байдаг гэрээ эргэчихээд оройн 20 цагийн үед хөдөө гэрлүүгээ явахдаа цоож цуургыг үзээд цоожилж орхичихоод явсан. 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед гэртээ иртэл гэрийн цүүг эргүүлж мушгиад хаячихсан гэр онгорхой байхаар нь гэртээ ороод үзтэл гэрт хураасан байсан нийт 7 ширхэг авдарыг онгичоод хаясан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд эмээлийн мөнгөн баавар 1 ширхэг, хуучны шармал ногоон дарь эх бурхан алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Би гомдолтой байна. Би хулгайд алдагдсан эд зүйлээ бүрэн бүтнээр нь олж авч тэр хулгайлж авсан хүнээс нь дээрх алдагдсан эд зүйлээ нэхэмжилж байна. Мөн би үнэлгээ хийлгэсэн 60 000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /12 дугаар хх-ийн 26-27 дугаар хуудас/

Хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн орой хөдөө явсан. Явахдаа гэрээ цоожлоод явсан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өглөөний 09 цагийн орчим манай ах Баттөмөр утсаар манай гэрт хулгай орсон талаар хэлсэн. Тэгээд би сумын төв рүүгээ явсан. Манайхаас мөнгөн тоногтой эмээл алдагдсан. Алдагдсан эмээлээ олж авмаар байна. Олдохгүй бол хохиролоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 50-51 дүгээр хуудас/

Хохирогч Ч.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн үед манай хажуу хөрш айлын О манай хөдөө гэр лүү залгаад танай гэрт хулгай орсон юм шиг байна гэсэн. Манай гэрийн хаалганы цүүг мушгаад орсон байсан. Эд зүйлээ бүртгэсэн чинь мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн ээмэг 2 ширхэг, архи 8 шил, дарс 1 ширхэг, 5 кг ууттай чихэр, соло хайрцаг, цэлцэгнүүр, рулет, набор 5 ширхэг, печин 20 ширхэг, дрож  4 ширхэг, ёотон 1 ширхэг, шинэ цагийн халтар манан хөөрөг алдагдсан. Гомдолтой байна. Хохиролоо бүрэн авмаар байна...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 218-220 дугаар хуудас/

Хохирогч С.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Миний бие албан ажлын шугамаар 2014 оны 05 дугаар сарын 20-ны орой өөрийн гэртээ байхад 20-21 цагийн үед Г.Х нь Н.Б- /Жоохноо/-ын хамт орж ирсэн. Манайд Л.О, ач Б.Э нар байсан юм. Орж ирээд архи уух шинжтэй болохоор оройтсон байсан тул Г.Х, Жоохноо хоёрыг хонох юм байна гэж бодоод хоол идүүлээд ор засаад өгсөн. Хүргэн Л.Одбаяр согтоод унтаад өгсөн. Эхлээд Б.Э-, Л.Одбаяр бид гурав орондоо орцгоосон. Г.Х, Жоохоноо хоёр үлдсэн архи хувааж уугаад суугаад байснаа гэнэт л тамхи татмаар байна гэж байсан. Тэгээд л утсаар ярьж байгаад хонолгүйгээр Г.Х миний орны толгой дээр байдаг гэрлийн унтраалгыг дарж гэрэл унтраагаад гараад явчихсан. Би өөрөө харсан. Тэгээд өглөө эрт босоод цай хийж уугаад байсан мөнгөн аяга маань алга байсан. Би хулгайд алдсан гэж бодоогүй ээ гэрээс гараад төв талбайд ирж наранд сүүн цацал өргөчихөөд өдөр гэртээ харьсан. Хариад мөнгөн аяганы цацлын сүүнээсээ амсуулах гээд мөнгөн аяга хайсан чинь олоогүй, алга болчихсон байсан. Улмаар ач Э-аас эрэгнэг болон гэр дотроос хайгаад олоодох гэсэн чинь олдоогүй. Тэгээд л олдохоо байгаа ирэхээр нь манайд зөвхөн Г.Х, Жоохноо 2 орж ирээд явсан учраас тэр хоёроос гарцаагүй гээд сэжиглэсэн. Тэгсэн чинь Г.Х, Жоохноо аваагүй гээд байсан. Г.Х урьд манайд огт ирж байгаагүй ба харин Жоохноо орж гардаг байсан. Манайхаас хулгай хийж байгаагүй юм. Тэгээд Г.Хгээс гарцаагүй юм байна гээд цагдаад өгнө гэсэн чинь би хулгайлаагүй гээд байснаа сүүлдээ 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манайхаас мөнгөн аяга хулгайлаад гарсанаа хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /9 дугаар хх-ийн 13 дугаар хуудас/

Хохирогч Ч.З-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Б- гэдэг манай саахалт айлын хүн Баянтээг багийн төв орох гэж байгаа гээд манайд мотоцикльтой хүрээд ирсэн. Би Б-тай цуг багийн төв орсон. Би нэг дэлгүүрээс мөнгө зээлэх гээд дэлгүүр лүү нь орсон. Тэгээд би гараад ирэхэд нэг шил  0.75 грамтай Ерөөл нэгийг авчихсан надад үзүүлсэн. Дэлгүүрийн гадаа Г тааралдсан. Тэгсэн чинь Г уучихсан чинь шартаж үхлээ гээд байхаар нь би чи өглөө ч байсан, өдөр ч байсан орой ч байсан шартаж үхлээ гэдэг хүн дээ. Хоёр цаг болоод шартдаг байх шүү  гэж тоглоом хийгээд за би чамд нэг шил архи авч өгье гэсэн. Бас Буянаа бензингүй манайд явж чадахгүй байгаад байгаа гэхээр нь бензин авч очхоосдоо гэдгээ хэлсэн. Тэгээд Г-г гэрлүүгээ алхаж бай бид хоёр араас чинь очьё гэсэн Би Орсоогын дэлгүүрээс "Нутгийн буян" гэдэг нэртэй, нэг шил 0,5 граммтай архи аваад бензин авахаар колонк явсан. Шатахуун түгээх станцаас Одноо гарч байхаар нь  замдаа ундааны сав олоод 2 л бензин авсан. Тэгээд Ггийнд очсон. Гэрт нь  ороод архиа Г-д өгөөд аягалуулаад ууж суутал гаднаас Х гэдэг залуу нэлээн ууртай байртай ороод ирсэн. Орж ирэхдээ 3-н шил "Нутгийн буян” нэртэй, 0,5 гр-тай архи гаргаж газар тавьсан. Бас "Сэрүүн" гэдэг 2,5 литртэй пиво гаргаж тавьсан. Тэгээд бид нарын архийг хувааж ууж дуусгаад, дараа нь Х нэг шил архийг уусан. Ууж суух хугацаанд Б- нөгөө нэг шил дэлгүүрээс үлдсэн хүмүүст өгөх гэж авсан "Ерөөл" гэдэг 0,75 гр-тай архиа, нэг "Улаан шонхор”  гэдэг тамхитай гаргаж ирээд Х гэдэг залууд өгсөн. Х гэдэг залуу тэр архийг нь духандаа хүргээд Б-т яахын яахын ах энэ архиа өвөртөлчих би тамхийг чинь л авья гээд архийг нь буцааж өгсөн. Дуусч байсан архиа ууж дуусаад ирсэн чинь Х гэдэг залуу Б-аас та нөгөө архиа гаргаад ир ууя гэсэн чинь Б- өгөхөд аваагүй юм чинь одоо буцааж өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь би түрүүн өгөхөд нь авахгүй гэчээд одоо буцааж авах гээд байдаг чинь ямар учиртай бэ гэсэн. Тэгсэн чинь яасан жонгиносон дуутай хүүхэн шиг түрүүнээс авахуулаад инээж бариад сонин ах вэ гэсэн. Би тэгэхээр нь хамт сууж байгаа нутаг ус нэг хүмүүст хандаж би угаасаа л ийм дуутай, инээгээд л ярьдаг яриатай хүн тэ гэж асуусан. Инээж л явдаг биз дээ гэсэн чинь тэд нар тийм ээ тийм гэсэн. Б-ын архийг уух байсныг нь би уулгаагүй болохоор уурлаад байсан. Би хүн уурлахаар ч  хэлээгүй. Инээгээд л хэлсэн. Ямар ч хүн уурлах юм тэр үед болоогүй. Би Хтэй  хэрүүл хийгээгүй. Тэгээд надруу хараад суугаад байхаар нь чи хүний архи ууж байхаар өөрийнхөө авчирсан наад үлдсэн хоёр шил архиа уугаач миний дүү гэсэн чинь гэнэт уурлаад та намайг архиар дутаад гуйгаад байна гэж бодсон юм биз дээ. Тийм ядарсан хүүхэд би биш шүү, битгий хүн доромжлоод байгаарай гэснээ энэ муу хоёр шил архийг гаргаад шидчихье л дээ гээд хоёр шил архиа нэг гартаа хуруунуудынхаа салаагаар хийж бариад босоод ирсэн. Тэгээд гарах гэж  явснаа миний урд руу дөхөж ирээд май гээд нүүр лүү шууд цохисон. Намайг цохиж хагарсан архитай шилнүүд нь бут үсрээд явчихсан. Тэгээд миний нүүрнээс цус гараад эхэлсэн. Тэгэхээр би Хг тэвэрч аваад орон дээр дарж байгаад  Хгийн дээрээс цус гоожоод байхаар нь гараад явчихсан. Гадаа байж байтал Г нүүр гарын алчуур барьж гарч ирхээр нь тэрүүгээр нь дараад эмнэлэг рүү  Г-тэй хамт алхсан. Г миний найзыг яаж байгаа юм болоо гээд  уйлаад хажууд алхаад байсан. Шал согтуу байсан. Эмнэлэгт очоод сувилагч Дулмаа байхаар нь ингээд цохиулчихлаа гэж хэлсэн чинь эмчээ дуудсан. Эмч нь Алтанцацрал эмч ирээд үзэж, сувилагч Дулмаа нь цэвэрлэж тариа хийсэн. Мэдээ  алдуулах тариа гэсэн. Алтанцацрал эмч оёдол хийхгүй бол болохгүй гээд оёж өгсөн. Эхлээд нэг шингэн хийж байсан. Дараа нь цус нь гоожоод тогтохгүй болхоор сүүлд цус өтгөрүүлдэг гэсэн байхаа нэг шингэн хийсэн. Би гайгүй цус тогтоод ирэхээр нь манай дүү нэг шөлтэй хоол хийж ирснээс идчээд унтаад өгсөн. Тийм юм болсон.Миний биед зүүн нүдний доод хэсэгт хагарсан шилэнд зүсэгдсэн үү сүрхий гүнзгий зүсэгдэж арьс урагдсан, бас нүд хөхөрч хавдсан гэмтэл учирсан. Эмч үзээд их гүнзгий зүсэгдсэн шарх байна гэж байсан...” гэх мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 22 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Я-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... Миний бие зах дотор байрлах “Хангамж” худалдааны төвийн 2 дугаар давхарт дээл хувцас, метрийн даавуу зэрэг эд зүйлийг зардаг юм. 2014 оны 12 сард гэж санаж байна. Би ажил дээрээ байж байсан чинь танихгүй залуу над дээр хүрч ирээд манай эхнэр хүүхэд эмнэлэгт хэвтчихсэн байгаа. Эмнэлэгийн хоол цай өгөх гэсэн чинь мөнгө байхгүй байна. Надад туслаач миний ээж нас барсан. Манай ээжийн дээл байгаа юм гээд хар өнгийн торгон гадартай хурган дотортой дээл барьчихсан байсан ба үүнийг хямдхан худалдаж аваач гээд байхаар нь 50 000 төгрөгөөр худалдаж авсан. Гэхдээ тэр мөнгийг 2 хувааж тэр залууд өгсөн. Эхний ээлжинд тэр өдрөө 25 000 төгрөг дараагийн өдөр нь 25 000 төгрөг өгсөн. Би тэр залуугаас тухайн дээлийг худалдаж авчихаад 5 ширхэг товчийг нь салгаж аваад хими цэвэрлэгээнд өгсөн байсан. Гэтэл 2015 оны 04 дүгээр сард цагдаагийн газраас хүн ирээд нөгөө дээлийг хулгайн эд зүйл байна гээд хурааж авсан юм. Нэхэмжилнэ. Тэр залуу надад худлаа ярьж хулгайн эд зүйл зарсан болохоор гомдож байна....” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 173 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... 2016 оны 10 дугаар сарын 20-ны үеэр яг хэдний өдөр байсныг санахгүй байна. 2 халамцуу хүн ирээд улбар шар өнгийн мотоцикль зарна гэхээр нь асуухад 200 000 гэхээр нь бэлэн 150 000 төгрөг байна гээд худалдаж авсан. Тэр хүмүүс 2 жил унаж байгаа миний мотоцикль гэж намхан нуруутай, бараан дээлтэй нүүрэндээ сорвитой бор царайтай намхан залуу нь хэлж байсан. Төмрийн хогонд өгөх гэсэн чинь мотоцикль авахгүй гээд байх юм гээд байсан. Би тухайн үед 14-15 цагийн орчим өдөр байсан болохоор хулгайн эд зүйл гэж хардаагүй авчихсан....” гэх мэдүүлэг /6 дугаар хх-ийн 23 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч У.М-даваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... Миний бие 2014 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 21-22 цагийн орчимд хагас сайн өдөр З.Н гэх залуу манайд мотоцикльтой ирээд хоносон. Ирэхдээ саахалтын Дэлдэнтэй хамт эрүүл ирсэн, архи уугаагүй байсан. Надад мотциклио зарчихмаар байна гээд байсан. Би авахгүй мөнгө байхгүй гэсэн. Тэгсэнээ удалгүй Дэлдэн гэртээ харьсан Н  манайд хоносон 2014 оны 12 дугаар сарын 21-ний бүтэн сайны өглөө 09 цаг өнгөрөөд дахин Дэлдэн манайд морьтой ирсэн. Надад мотоцикль худалдаж авах мөнгө олдохгүй байсан болохоор малыг нь малладаг эзэн П.Н ах руу утас руу залгаад би мотоцикль авахаар боллоо та З.Н гэдэг залууд бэлэн 200 000 төгрөг өгчихөөрэй тэгээд миний цалингаас хасчихаарай гэсэн. Тэгээд Н г аймаг явах төв зам руу хүргэж өгөөд мотоциклио би аваад үлдсэн. 200 000 төгрөгийн Н  аймгийн төвөөс Нямдорж ахаас очиж авсан. Улаан өнгийн Мустанг-5 маркийн шинэхэндүү улсын дугааргүй кундокторыг утсыг салгаж тасдан, түлхүүргүй мотоцикль худалдаж авсан. Н гээс ямар учиртай мотоцикль юм бэ гэхэд миний өөрийн мотоцикль гэж байсан. Дараа нь уг мотоциклийг би цагдаад хураалгасан. 200 000 төгрөгөө нэхэмлэх болно. Гомдолтой....” гэх мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 172-173 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Үүрцайхын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-17-13 тоотод манай гэрт Н  2013 оны 12 дугаар сарын сүүлээр орж ирж юм ярьж байгаад хоносон. Тэгээд маргааш нь намайг усанд явсан хойгуур гараад явсан байсан. Гэтэл манай гэрийн баруун орон дээр байсан эмэгтэй хүний мөнгөн бүс алга болсон байсан. Уг бүсийг би тухайн үед орон дээрээ тавьсан байсан юм. Н  үзээд суугаад байсан. Манайд өөр хүн орж ирээгүй юм. Эмэгтэй хүний мөнгөн бүс 5 ширхэг мөнгөн тоногтой, мөн мөнгөн аралтай хуучин бүс байгаа юм. Миний бүс 150 000-160 000 төгрөг орчим үнэтэй бүс байгаа юм....” гэх мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 116 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг дайргын голын хажууд түр оршин суугчаар байгаа. Зун болохоор ногоо тарьдаг Би гэртээ хүү П-ийн хамт амьдардаг. Манай хүү сургуульд сурч ажил хийдэггүй. 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ гарч байгаад 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өглөө ажилаасаа буугаад харьсан чинь манай хүүхэд Гуулин ирээд дээл цамц бүс аваад явчихлаа гэсэн. Гуулин гэж бид нар дууддаг юм. Нэр нь Н  гэдэг юм байна лээ. Би сайн танихгүй манайхаас цэнхэр өнгийн даавуугаар хийсэн дээл, ногоон өнгийн цацагтай бүс, тэмээний ноосон цамц, хүрэн өнгийн гутал, хар өнгийн дотуур ноосон өмд зэрэг эд зүйл алга болсон байсан. Цамцыг өмсөж байсан харин бусад хувцас шинэ хувцас байсан. Тэгээд аав ээжээс нь асуусан чинь гэртээ ирээгүй гэж байсан. Уг хувцаснуудыг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 104 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч  Б.Э-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... Манайх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9-36-413 тоотод оршин сууж байгаа юм. Н  2013 оны 11 дүгээр сард манайд орж ирж юм ярьж тоглож хоносон юм. Тэгээд маргааш нь явахдаа миний гар утсыг аваад явчихсан байсан. Тэрнээс хойш утсаа нэхэнэ гэж бодоод таарахгүй яваад байгаа юм. Н гээс өөр хүн орж ирээгүй. Нокио 6080 маркийн хар өнгийн гар утас байгаа юи. Бариад нилээн хэдэн жил болж байгаа юм. 60 000 төгрөгийн орчим үнэтэй утас байгаа юм. Гомдол санал байхгүй. Н  хохиролоо барагдуулсан байгаа....” гэх мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 118 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... Манай гэр хөдөө байдаг юм. Нэг гэр маань Арвайхээр сумын 8 дугаар хороонд байдаг юм. Тэгээд төвийн гэр эзэнгүй цоожтой байсан юм. Манай 2 хүүхэд манай базынд байдаг юм. Би Өлзийт суманд эхнэртэйгээ мал дээрээ байсан. Төвийн гэр 8-10-98 тоотод байдаг. Манай хашаанд Л ахын хүүхдүүд нэг гэртээ байдаг юм. Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ахын хүүхдүүд утсаар залгаад танай гэрийн цоож эвдэрсэн байна. Хулгай орсон байх гэсэн. Тэгэхээр нь цагдаад мэдэгдсэн. Тэгээд гэртээ орой нь ирээд эд зүйлээ бүртгэж үзэхэд 2 нүдний дуран алга байсан. Өөр зүйл байгаагүй. Алдсан зүйлээ олчихвол гомдолгүй....” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 107 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч С.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... Намайг гэртээ 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү Цэнд-Очир утсаар залгаад дэлгүүрт хулгай орсон байна гэхээр нь 12 цагийн үед очиход “Шорной” дэлгүүрийн баруун талын 2 цонхны урд талын цонхны төмөр хаалтыг аваад тавьсан салхивч нь онгорхой байсан. Дэлгүүрт ороход лангууны ар болон урдуур нь ногоо газраар тараасан байдалтай байсан. Хөрөгчинд байсан хайлмаг 2 кг, мөн хөргөгчинд 7 хэсэг болгосон 22 кг хонины мах, лангуун дээрээс 2 кг ааруул, 50 000 төгрөг алга болсон байсан. Би Сайнцагаан сумын үнэлгээний комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Алдсан зүйлээ төлүүлмээр байна....” гэх мэдүүлэг /13 дугаар хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ш.С-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... Би эхнэр Ц, ач хүү Ө нарын хамт амьдардаг. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээл эхэлснээс хойш хүү Өсөхбаярыг хараад сумын төв дээр ирж очин байгаа юм. Манай ач хүү Өсөхбаяр 10 настай, 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд гэртээ ирсэн. Манайх гэрийнхээ үүдэнд үүдний тамбартай юм. Тамбарынхаа хаалгыг уяагаар уячихдаг байсан. Тэгээд гэртээ орохоор хартал үүдний тамбарын хаалга уяатай байсан боловч өөрөөр уясан байсан. Миний уясан уяа биш байсан. Тэгээд гэртээ ортол хамаг эд зүйл онгичоод авдар саван дотор байсан эд зүйлүүдийг гаргаад овоолоод хаясан байсан. Баруун талын авдаранд дотор байсан манай эхнэрийн мөнгөн бүс алдагдсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Алдагдсан эд зүйлээ олж авмаар байна....” гэх мэдүүлэг /12 дугаар хх-ийн 100 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.М-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... Манайх Өвөрхангай аймгийн Төгрөг сум 1 дүгээр баг “Данхад” гэх газар зусч байсан. Би 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед төрсөн хүү Д-ийн хамт мотоцикльтой сумын төв орж төвийн гэрээс хоолны мах авах зорилготой гэрт ирж махаа авчихаад орой хөдөө гэр лүүгээ буцаад явсан. Явахдаа сумын төвийн гэрийнхээ цоож цуургыг үзээд цоожилж орхичихоод явсан. Тэгээд би ахиж төвд ирээгүй байж байгаад 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай эгч  Д над руу гар утсаар танай гэрийг ухчихсан байна ирж үз гэсэн. Тэгээд эд зүйлээ үзэхэд халуун тогоо, хүүхдийн хувцас хунар алга болсон байсан.Хөргөгчин дотор байсан махнаас алга болсон байсан....” гэх мэдүүлэг /12 дугаар хх-ийн 102 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Г.Буянцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн үдээс хойш нөхрийн хамт хөдөө гэр лүүгээ явсан. Төв дээр ирэлгүй байж байгаад 07 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд гэртээ ирэхэд гэр цоожтой байсан. Тэгээд гэртээ ороход гэрт дотор хамаг юм онгичоод хаясан байсан. Манайхаас дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, дунд гарын зэс аяга алдагдсан. Хохиролоо барагдуулбал гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг /12 дугаар хх-ийн 104 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай эгч Д сумын төвөөс утсаар ярихдаа танай гэрт хулгай орсон байна хурдан ир гэсэн. Тэгээд би тэр өдөртөө гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг онгойлгоод орхисон байсан. Тухайн үед эмэгтэй хүний мөнгөн бүс байхгүй байсан. Хохиролоо барагдуулж авмаар байна....” гэх мэдүүлэг /12 дугаар хх-ийн 108 дугаар хуудас/

Гэрч Г.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2014 оны 11 дүгээр сараас эхлээд Б- нь намайг уулзъя гээд байдаг байсан. Тухайн үед би Б-ыг танигдагүй байсан ба утсаар л над руу яриад байдаг байсан. 2014 оны 11дүгээр сарын сүүлээр Б- над руу залгаад манай эгч энд байдаг юм 2 уулзаад би чамд эгчийгээ танилцуулъя гэсэн. Тэгээд Б- бид 2 зах дээр уулзаад 2 дугаар хороонд байх Б-ын эгч Бөндөөгийнд очсон. Тэгсэн Баттлуга намайг эгч Бөндөөдөө миний найз охин байгаа юм гэж танилцуулсан. Б-тай уулзахаас өмнө Б- над руу мессеж бичдэг байсан. Тэгсэн Б-ын эгч Бөндөө надад хэлэхдээ Б- мессеж бичиж чадахгүй надаар бичүүлдэг байсан гэж надад хэлж байсан. Тэгээд Б- нь надтай утсаар яриад 9 дүгээр хороонд байна аль эсвэл танай хойно байна заримдаа буудалд байна гэж ярьдаг байсан. Би 11 дүгээр сараас хойш 4 дүгээр сар хүртэл Б-тай М-т 2-3 удаа уулзсан. Тэгээд Б- надтай хамт хоночихоод хаашаа юм мэдэхгүй яваад өгдөг байсан. Өөрийнх нь ярьж байгаагаар нь Өмнөговь аймаг, Сант сум, Хархорин сум, Архангай аймаг зэрэг газруудад айлд юм уу найзындаа байна гэж ярьдаг байсан. Над руу их олон янзын утсаар залгадаг байсан дугааруудыг нь сайн санахгүй байна. Тэгээд хамгийн сүүлд 2015 оны 03 дугаар сарын сүүлээр байх 4 дүгээр сарын эхээр сар өдрийг сайн санахгүй байна Б- намайг уулзъя гэхээр би Н- рүү утсаар яриад Б- надтай уулзъя гээд байна орой болчихлоо 2 уулаа хамт очоотохъё гэхэд Н- тэгье гээд Н- бид 2 талбай дээр 21 цагийн орчим уулзсан. Тэгээд 4  дүгээр хорооны цагаан худаг дээр очиход Б- намайг шар өнгийн хятад мотоцикльтой ирээд авсан. Тэгсэн Н- надад хэлэхдээ аль айлд очих нь нуу чи гудамжыг сайн хараад аваарай би араас чинь очъё гэсэн. Тэгээд Б- намайг сундалаад Арвайхээр сумын хамгийн зүүн талын ардаа хаалгатай айлд очсон. Тэгээд би тэр айлд ороход Б- гэдэг өвгөн Улаанаа гэдэг 2 хүн байсан. Би Б-д Н-тээ хамт явж байгаа гэхэд Б- Улаанаа гэх хүнийг та яваад хамт явсан эмэгтэйг нь аваад ир гэж хэлсэн. Тэгээд Б- надаас архины мөнгө 12000 төгрөг аваад Б-, Улаанаа хоёрыг дэлгүүр явуулсан. Тэр хоёрыг явсан хойгуур Н-,  Б- бид 3 нэг ширхэг 2.5 литрийн пиво уусан. Удалгүй архинд явсан.  Удалгүй архинд явсан Улаанаа Б- нар 2 шил архи авч ирсэн. Тэр архинаас Н- бид 2 уугаагүй. Тэгсэн Н- нь Улаанаа Б- Б- бид 3-т машин ирчихлээ гээд Улаанаа нь нөгөө цагаан худаг дээр хүргэж өгөх гээд явсан. Улаанаа нь буцаж ирэхдээ Н-г машинтай хүн ирээд авсан гэж надад хэлсэн. Улаанаа нь жолоочийг таньдаг юм байна гэж ярьж байсан ба нэрийг нь хэлээгүй. Б-, Б-, Улаанаа 3 архи ууж байхад Б- нь Улаанаа Баттлуга хоёрт уурлаад гэрийн үүдэнд шээлээ гээд байхаар Улаанаа, Б- бид 3 Бямбын гэрээс гарч ирээд байж байхад Баттлуга, Н- рүү залгаад хаана байгааг нь асуугаад айлаасаа гарчихлаа гээд хэлсэн. Би Н- рүү залгахад Н- хэлэхдээ 1дүгээр хорооны “Арвай буудал” дээр очоод байж бай би очлоо гэж хэлсэн. Тэгээд Улаанаа, Б- бид 3 шууд “Арвай буудалд” очиход Н- удалгүй араас ирсэн. Н- нь Б- бид хоёрыг буудалд ингээд орчих гээд би Улаанаа гэдэг хүнийг чинь явуулчихъя гэхээр Б- бид 2 буудалд орсон. Б- буудалд 2 шил архи ганцаараа уусан. Тэгээд Б- бид 2 буудалд хоносон. Маргааш нь Н- рүү Б- залгаад хоол авч ирээд өг гэхэд 17 цагийн орчим Н- хоол авч ирж өгсөн. Өглөөнөөс хойш Баттлуга бид 2 буудалаас гараагүй байсан. Н-гийн авч ирсэн хоолийг идчихээд Б- Н- бид 3 буудлаас гараад 09-р хороонд очсон. Тэр айлыг Н- зааж өгсөн. Н-гийн хамаатаны хүнийх гэсэн. Тэр айлдаа 18 цагийн орчим очсон ба тэр айлаас Н- Б- бид 3 гараагүй. 09-р хорооны эзэнгүй айлдаа хоноод маргааш нь Н-гийн 36 айлд байх гэрт нь Б- бид 3 очсон. Тэр өдөр Б- Н-гийн гэрт үлдээд би гэрлүүгээ явсан. Намайг гэртээ очиж хонодог өдөр 04 дүгээр сарын 01-ний өдөр байсан санагдаж байна. Энэ өдөр Б- манайд ирж хоносон. Ирж хонохдоо куртканых нь халааснаас ээмэг, гинж унасан би энэ ээмэгээ ав гэхэд наадахаа хаяа гээд манай гэрт үлдээсэн. 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагт такси ирээд манайхаас Б- явсан. Өдөр нь гэртээ байхад Б- 2 над руу залгаад хурдан хүрээд ир ирэхдээ бичиг баримтаа аваад ирээрээрэй гэхээр нь би Б-д миний бичиг баримтаар яах гэж байгаа юм гэхэд дугуй паспортоо аваад ир гэж хэлсэн. Би тэр өдөр 14 цагийн орчим Н-гийн гэрт очиход Н- Б- 2 надад хэлэхдээ цүнхтэй юм өгөөд ломбарданд тавиад мөнгөөр нь нөхрөө эргэчих гэж хэлсэн. Б- цүнх онгойлгоод энэ бүс, хөөрөг байгаа юм гэж хэлсэн. Би Б-ас юун бүс юм бэ гэхэд минийх байгаа юм чи дуугүй аваачиж тавиадах гэсэн. Би харин Батулгаас хөөргийг юун учиртай юм гэж асуугаагүй. Би Н-гийн гэрээс гарахаас өмнө Н-д хэлэхдээ чи өөрөө тавихгүй яасан юм гэхэд би чамаас өмнө гараад ломбордаар яваад үнийг нь мэдчихээд ирлээ гэж хэлж байсан. Намайг гарахад Н- надад хэлэхдээ юмаа тавьчихаад манайд ирэхэдээ пиво авч ирээрэй би шартаж үхэх гээд байна гэж хэлсэн. Тэгээд би Н-гийн хар цүнхтэй хөө бүсийг аваад зах дээр ломборданд юмаа тавих гэж байгаад Б-сүрэ* цагдаад баригдсан. Би цагдаа ирээд би Б-сүрэн цагдаад би 2 хүүхдээ дээрээ очмоор байна хоёулханаа байгаа гэхэд Б-сүрэн цагдаа утсаар дуудна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод 2 хүүхдээ өвөөгийнд нь хүргэж өгөөл гэртээ байхдаа би Б-д би цагдаад баригдчихлаа энэ бүс хөөрөг чинь юун учиртай юм бэ гэхэд Батулга хэлэхдээ гэрийнхээ цаана байдаг дэлгүүрийнхээ тэнд хүлээгээд байж бай Н- бид 2 одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд удаад байхаар нь Н-гийн гэрт очиход Н- Б- 2 яасан юу болсон талаар асуухаар нь цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. Тэгсэн Б- Н-г зээлээд хаанаас ч хамаагүй 2 шил архи аваад ир гэж хэлсэн. Н- гараад 2 шил Харзтай архи авч ирээд Б- ганцаараа уусан. Би архинаас 2-3 хундаг уусан. Тэгээд Б- Н-г чи такси олоод ир би гарчихаад ирье гээд байсан. Н- гараад мотоцикльтой такси авч ирсэн. Б- гараад 20-30 мин болоод ирсэн. Ирэхдээ Н- бид 2-т Б- хэлэхдээ би айлд очоод цонхыг нь түлхээд ийм юм аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд 1 ширхэг жижиг 100 граммын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 хос ээмэг, 1 ширхэг монетон бөгж, 1 ширхэг бугуйвч байсан. Тэгээд дээрхи эд зүйлийг Н- Б- 2 үзээд байсан. Тэгээд Б- Н-г эд зүйл боох алчуур байна уу гэхэд Н- алчуур өгч байсан. Б- нь Мөнхсүндэр юм уу Баруун гуянз явъя та нэг такси аваад ир гэхэд Н- таксин дээр оччихоод ирлээ дугаарыг нь авчихлаа гэж ярьж байсан. Тэгээд таксигаа дуудаад Н- үлдэх гэхэд Б Н-г хамт явчихъя буцаад таксигаараа хүргүүлчих гэж хэлээд гэрээс нь авч гарсан. Таксиндаа бид 3 суугаад Мөнхсүндэр буудалын гадаа очоод цагдаа нарт баригдсан... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 156-158  дугаар хуудас/

Гэрч М.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ЭХ-н 148 дугаар зүйлийн 148.2-оор 2 жил 5 саг хорих ял аваад цагдан хорих байранд орсон. Намайг цагдан хорих байр байхад Х- гээд эмэгтэй 16 жилийн ялтай гээд цагдан хориход манай  өрөөнд орж ирсэн. Х- бид цагдан хорих байранд нэг өрөөнд 3 сар гаран хамт байсан. Тэр хугацаанд би Х-тэй найзууд болсон. Би 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би цагдан хорихоос гарсан. 2015 оны 04 дүгээр сард Х- цагдан  хорих байрнаас батлан даалтанд гарсан. Тэгээд Х- бид 2 гад таарахдаа мэндэлж хааяа утсаар ярьж нэг нэгнийдээ очиж дотно харилцаа болсон. 2014 оны 11 дүгээр  сарын үед би Х-гийн гэрт очоод аарц худалдаж  авах гээд очиход Б байсан. Тэгээд Б- Х- 2 зах руу явсан.  Дараа нь Х надад хэлэхдээ таныг таньдаг хүн та бид 2-г нэг г жоохон хамт сууя гээд байна гэхээр нь хэн бэ гэхэд Х- надад хэлэхдээ тэр залуу цагдаа дээр асуугдаж байгаа гээд заахаар нь би наад залуу ч намайг таних ёсгүй наад залуу чинь урд намайг Өлзийт зочид буудалд нэг удаа хүний ээлжинд гарч байхад утас тавьж хоноё гээд байсан залуу мөн байна хэлсэн. Энэ үед би Х-г Б-тай хамт явалддаг байж магадгүй бодсон. Тэгээд би Х-д утсаар болон өөрөө Б- чинь чамд хань  болохгүй шүү гэж хэлэхэд Х- нь надад хэлэхдээ миний хэнтэй нөхөрлөх  таньд ямар хамаатай юм бэ гэж намайг аашилж байсан. 2014 оны 12 дугаар сарын сүүлээр Б- нь над руу залгаад мөн манайд ирээд Х- нь хаана байна утас нь болохгүй байна гээд асуугаад байсан. Тухайн үед манай төрсөн  охин Хоролсүрэн Б-ыг аашлаад явуулж байсан. Тэгээд 2015 оны 03 дугаар би Х- рүү залгаад яагаад чимээгүй болчивоо хэрэг чинь юу болж байна  нөгөө Б-тайгаа нийлж байгаа юу гэж асуухад үгүй ээ үгүй би сур дээр байна гээд ойр зуурын юм яриад утсаа тавьсан. 2015 оны 03 дугаар сүүлээр Х- залгаад 2 уулаа манай найз дээр очоод жоохон юм яриад суугаатахъя гэхээр нь талбай дээр уулзаад Арвайхээр сумын зүүн хойд очсон. Тэгсэн Х-г нэг мотоцикльтой хүн ирээд аваад явсан. Тухайн би Х-г орхиод явж байгаа юм байх гэж бодоод Х- рүү залгахад  утсаа авахгүй байж байгаад над руу залгаад би тань руу мотоцикльтой хүн явуулчихъя та наана байж байгаарай гэж хэлсэн. Тэгсэн Удалгүй Б- явуулсан гээд хятад мотоцикльтой хүн ирээд намайг нэг айлд аваачсан. Тэр айл нь Арвайхээр сумын хамгийн зүүн хойд захад байсан. Тэгээд гэрт нь орход Баттлуга, Х- хоёр 50 гаран насны эрэгтэй хүнтэй 3 уулаа байсан. Намайг 30 гаран насны хүн ирж мотоцикльтой ирж авсан. Тэгээд би 5 нэг ширхэг 2,5 литрийн пиво уусан. 3 эрэгтэй нь 2 ширхэг ерөөл нэртэй 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгээд би Х- явах уу гэхэд Б- хэлэхдээ Х- явахгүй гэж хэлсэн. Тэгээд намайг жоохон дөхүүлээд өгчихөөч гэхэд намайг очиж явсан хүн намайг анх авсан газар луу хүргэж өгсөн. Би гэрлүүгээ алхаж байхад Х- залгаад Б- бид 2 хөөгдөөд байна та хаана явж байна гэхээр нь манайд очиж болохгүй хүүхдүүд байгаа гэхэд Х- 1дүгээр хорооны Арвай буудал оръё гэхээр би Арвай дээр буудал дээр ирэхэд Х-, Б- 2 ирсэн байсан. Х- Б- хоёр  “Арвай буудалд” 2 шил архи уусан. Би 01 цагийн орчимд буудалаас гараад гэртээ ирсэн. Өглөө нь Х- залгаад хүрээд ир гэхээр нь орой 17 цагийн орчим очиход Б-, Х- 2 өлсөөд байна гэхээр нь манай очиж хоол ид би хоол хийгээд өгье гэж хэлээд манай гэрт ирсэн. Б-, Х- 2 манайд 2 хоносон. Манайд 2 хонохдоо бид 3 дэмий юм яриаад ганц 2 шил архи уусан. Маргааш нь Х-г манайд байхгүй байхад Б- намайг такси дуудад ир гэхээр нь талбай дээрээс цагаан өнгийн Тоёота ист шиг хэлбэртэй өндөр такси аваад гэртээ ирсэн. Тэгээд Б- гараад явсан. 20-30 минутын  дараа Б- над руу залгаад нөгөө таксины жолооч руу залгаад намайг анх буулгасан газрынхаа хойд талд хүрээд ир гээд хэлчих гэж надад хэлсэн. Би таксины жолооч руу залгаад саяны буулгасан хүнээ анх буулгасан газрынх нь хойд талаас очоод аваатах гэж хэлсэн. Тэгээд Удалгүй Б- манай гэрт орж ирээд суугаад байхаар нь одоо унт гэхэд Б- куртканыхаа дотор талаас эрэгтэй мөнгөн бүс гаргаж ирсэн мөн толгой толгойгүй 3 ширхэг хөөрөг 1 ширхэг мөнгөн ээмэг гинж гаргаж байсан. Тэгээд Б- надад Х- руу залгаад өг гэхээр нь залгаж өгөхөд явахаар болсон. Б- намайг нөгөө таксигаа дуудаадах гэхээр нь тэр таксийг дуудаж өгсөн. Батулга явсан. Өглөө нь Б- ирээд өнөөдөр Улаанбаатар явна гээд Х-тэй утсаар ярьсаныхаа дараа надад нэг мөнгөн бүс 1 ширхэг хөөрөг өгөөд энийг ломборданд тавиад 80.000-100.000 төгрөг зээлээд ир гэхээр нь би авч гараад энэ хулгайн юм байж магадгүй гэж бодоод гэрийнхээ гадаа зогсож байгаад буцаж гэртээ ирээд ломбард хаалттай байна гэх хэлсэн. Удалүй Б- Х- рүү залгаад чи ирээд хөөрөг ламборданд тавиад мөнгө ав гэж ярьж байсан. Тухайн үед Х- ирэлгүй байж байгаад 16 цагт ирээд бүсийг нь аваад явсан. Тэгээд Х- танихгүй утаснаас над руу залгаад би цагдаад баригдсан Баттугыг нуугаарай гэж хэлээд  утсаа салгасан. Тэгээд Б- бид 2 Х- рүү залгахад утсаа авахгүй  байсан. Байж байгаад Х- Батулга руу залгаад би цагдаа дээр байгаад гэртээ сая ирлээ гэртээ байна гэж хэлсэн. Дахиж жоохон байж байгаад  Х- Б- руу залгаад би гэртээ сууж чадахгүй байна. Манай гэрт цагдаа ирэхээс би айгаад байна гэрийнхээ цаад талын дэлгүүрт байна хурдан такси явуул гэж хэлсэн. Тэгээд байж байгаад Х- манай гэрт ирсэн. Манайд Х- Б- 2 хоёр шил харзтай архи уусан. Би ажилтай байсан болохоор гэрээс гарж оронгуут байсан. Орой нь Б- намайг такси аваад ир би гарчихаад ирье гэхээр нь би талбай дээрээс мотоцикльтой такси авч ирсэн. Тэгээд Б- яваад өгсөн. Удалгүй манайд ирэхдээ 2 ширхэг том жижиг мөнгөн аяга, 2 хос монетан ээмэг, 1 ширхэг монетан бөгж, 1 ширхэг мөнгөн бугуйвч авч ирсэн. Тэгээд Х- Б- 2 манайхаас явахаар болоод намайг гэртээ үлдэх гэхэд Х-, Б- 2 баруун гуанз юм уу Мөнхсүндэр буудал хүргэж өгчихөөд буцаад гэртээ таксигаараа хүргүүлчих гэж хэлсэн. Манай гэрээс Б-, Х- бид 3 гараад Мөнхсүрдэр буудлын гадаа цагдаа нарт баригдсан... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 159-161 дүгээр хуудас/

            Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... 2014 оны 11 дүгээр сарын эхээр байх би бөхийн тэмцээнд орох гээд бэлтгэл хийж байсан. Нэг өдөр ангийнхаа найз болох Ж-тай хамт гүйх гээд сумын төвөөс гараад хүндэтгэлийн цагаан хаалганы хажуугаар гүйж байтал нэг хүн цагаан хаалганы тэнд байсан. Тэр хүн мотоцикльтой явж байсан. Тухайн үед ямар хувцастай байсныг санахгүй байна. Бид хоёрыг хажуугаар гарангуут “үхсэнээ харсан юм бэ хүнд хэлэх юм бол ална шүү” гэж хэлэхээр нь бид 2 айгаад яваад өгсөн. Гүйчихээд буцаад нөгөө замаар явтал нөгөө хүн байхгүй. Цагаан хаалганы нэг шон уначихсан байсан....” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 98 дугаар хуудас/

Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... 2014 оны 11 дүгээр сард би бөхийн бэлтгэлд гарна гээд ангийн найз Б-тай хамт өглөө эрт сумын төвөөс гараад хүндэтгэлийн цагаан хаалганы зүгт гүйгээд явж байтал Цагаан хаалганы хажууд улаан өнгийн мотоцикльтой хүн явж байсан. Тэр хүн манай сумын 1 дүгээр багийн Савын хар гэх газарт нутагладаг Б- гэх залуу байсан. Манай сумын 1-р баг Батулгыг Соотон гэж дууддаг. Тэгээд бид 2 хажуугаар нь гүйхэд Б- үхсэнээ харсан юм бэ хүнд хэлэх юм бол ална шүү гэж хэлсэн. Цаашаа бид 2 бэлтгэлээ хийсэн. Эргээд ирэхэд цагаан хаалганы нэг шон унасан байсан. Бид 2 хэсгийн төлөөлөгчид хэлэх гэхээр Б-ас айгаад байсан болохоор хэлж чадаагүй. Дараа нь он гарах гэж байхад сумын Засаг дарга Соотонг сэжиглэж байгаа гэхээр нь мэдчихсэн юм байна гэж бодсон....” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 99-110 дугаар хуудас/

Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... 2016 оны 06 дугаар сарын эхээр манайхыг Хотонт сумын Өндөрсант багийн Өвөр улаан булаг гэх газарт нутаглаж байхад Нямбуу хочтой Н нь Б- гэдэг залуутай цэнхэр өнгийн хятад мотоцикльтэй ирээд хойд зүгт буюу Архангай аймгийн нутаг руу явсан. 2016 оны 07 дугаар сарын 10-ны үеэр Б- нь Г гэдэг залуутай хамт Архангай аймгийн нутгаас манай гэрт ирсэн. Тухайн үед нь би шинэ төрсөн хүүхдийнхээ угаалгыг хийгээд удаагүй байсан бөгөөд Б-, Г нарт архи айраг өгч дайлсан. Г-той би ярилцаж байгаад унаж явсан цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг худалдаж аваад өөрийнхөө унаж байсан хуучин хөх өнгийн мустанг-5 маркийн мотоциклио өгөөд нэмж 300 000 төгрөг өгсөн. Тэгээд Б-, Г нар манай гэрээс миний хуучин мотоциклийг унаад Өврхангай аймгийн чиглэлд явсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын сүүл 08 сарын эхээр харанхуй болж байхад Б- хөх өнгийн мустанг-5 маркийн мотоцикльтой нэг танихгүй намхан биетэй туранхай халзан толгойтой залуу дагуулсан Өвөрхангай аймгаас Архангай аймаг руу явж байна гээд манай гэрээр ороод гарсан. Б- цагаан давуунд боосон эмээлийн мөнгөн баавар хэрэглэл үзүүлээд зарна гэж хэлж байсан. 2 ширхэг цэцэг хэлбэртэй баавар, нэг ширхэг эмээлийн мөнгөн хяр 1 ширхэг, том мөнгөн баавар 2 ширхэг жижиг хэмжээтэй баавар зэрэг хэрэглэлүүд байсан. Би тэр эмээлийн мөнгөн хэрэглэлийг худалдаж аваагүй. 2016 оны 09 сард би Хотонт сумын төвд явж байтал Б- нь хөх өнгийн хятад мотоцикль уначихсан ганцаараа 2 ширхэг шар өнгийн сав ганзагласан явж байгаад тааралдсан. Б- тэр 2 савыг хаях гэж байгаа юм чи авах уу гэсэн. Би юу ч бодолгүй авсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сард манайх өвөлжөөндөө буусны дараахан Г, Б- 2 Архангай аймгаас Өвөрхангай аймаг руу явж байна гээд улаан өнгийн мотоцикль уначихсан жижиг гар цүнхэнд дунд гарын үндсэн шаргал өнгийн аяга 1 ширхэг, төмөр аяга 1 ширхэг, 2 ширхэг цагаан мөнгөн мэт амны халбага, цагаан иштэй мөнгөн гэмээр хутга 1 ширхэг зүйлс хийчихсэн 200 000 төгрөгөөр зарна гээд явж байсан....” гэх мэдүүлэг /23 дугаар хх-ийн 163-165 дугаар хуудас/

Гэрч О.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би сүүлийн 3 жилийн турш нутгийн дүү М-ынхтай нэг дор нутаглаж амьдарч байгаа юм. 2016 оны хавраас хойш Б-, Г гэх нэртэй Өвөрхангай  аймгийн Есөнзүйл сумын гаралтай гэж өөрийгөө нэг танилцуулж байсан хүмүүс нийт 3 удаа М-ын гэрт ирээд хоноод явж байсан. Сүүлд 2016 оны 11 дүгээр сарын эхээр М-ыг гэртээ байхгүй байхад Б-, Г гэх 2 залуу улаан өнгийн Даюун маркийн хуучин мотоцикльтой манай гэрт ирээд хоносон. Б-, Г 2 манайд хонохдоо 1 ширхэг мөнгөн аяга, 2 мөнгөн жижиг халбага, мөнгөн иштэй хутга, хурган дээл зэргийг зарна гээд байсан. Би хурган дээл бусдыг нь үзэж сонирхсон. Тэр 2 200 000 төгрөгөөр зарна гэсэн. Маргааш нь М--тай уулзаад явсан. 2016 оны 07 дугаар сард Г, Б- цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль унаж ирээд М-тай наймаа хийгээд явсан. Бас нэг удаа ирэхдээ эмээлийн хэрэглэл зарна гэж ярьж байхыг сонссон...” гэх мэдүүлэг /23 дугаар хх-ийн 161-162 дугаар хуудас/

 

Гэрч М.Дашнамжилын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... 2015 оны 01 дүгээр сарын эхээр Яг хэдэн сарын хэдэн байсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан он гараад нилээд хэд хоночихсон байсан. Бас амралтын өдөр байсан. Би хөдөө гэрээс сумын төв орж түлш авчихаад хойшоо Довдонгийнд очих санаатай явж байсан. Явж байхад сумын төвөөс 20 орчим км-ийн зайд улаан өнгийн мотоцикльтой хүн зөрсөн. Дараа нь манай сумын малчин С-гийн хонийг хулгайлсан гэж сонсоод хэсгийн төлөөлөгчид энэ тухай хэлсэн...” гэх мэдүүлэг /4дүгээр хх-ийн 41 дүгээр хуудас/

Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...М.Г миний төрсөн дүү байгаа юм. Д.Шыг сайн танихгүй Ш- нь Гтай хамт манайд 12 дугаар сарын 02-ны өдөр ирсэн. Д.Ш нь Гын найз нь гэж байсан. 2015 оны 12 дугаар сарын 06-ны 20 цагийн үед хоол идчихээд Г, Ш- 2 манайхаас гараад явсан. Тэгээд манайхыг унтаж байхад буцаад хоёулаа согтуу орж ирсэн. Орж ирчихээд Ш- нь дээлийнхээ өврөөс бор өнгийн даалинтай хөөрөг, ягаан өнгийн нокиа маркийн гар утас гаргаж ирээд энэ хоёрыг танайд орхино гэж хэлээд гараад явсан. Гарч явахдаа эргэж орж ирээд унтана ор засаарай гэж хэлсэн. Манай дүү Г манайхаас гарч явахдаа манай нөхрийн нохой гуталтай гарч явсан. Буцаж шөнө орж ирэхдээ шар өнгийн нохой гутал өмссөн орж ирсэн...” гэх мэдүүлэг /25 дугаар хх-ийн15-16 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Өсөхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш 17 цагийн орчим ах Ц-, Өсөх-Ирээдүй нарын хамт хониноосоо ямаагаа ялгах гээд очсон. Тэгээд малаа засмалаас холдуулчихаад айлд очиж айраг уучихаад гараад ирсэн чинь манай хонин дунд мотоцикльтой 2 хүн ирчихсэн хонь хураагаад барих гээд байгаа бололтой хөөгөөд байхаар нь агаа бид 3 яваад очсон. Тэр 2 хүн цагаан футволктой хүн манай ахыг дуудаад хүзүүгээр нь гараа давуулчихаад айлгаад байгаа бололтой харагдсан. Өсөх-Ирээдүй бид 2 зайтай зогсож байсан юм. Тэр цагаан футволктой  хүн нь манай ах Ц-ийг муухай хараад байна уу хамт аймаг орох уу ай, алчихна шүү гээд айлгаад хутгалчихна шүү гэж хэлсэн. Өсөх-Ирээдүй бид хоёрыг мал хураа  ална шүү гэж загнаад хонь хураалгаад Ц- ахаар ямаа бариулж аваад дундаа ямаагаа хийгээд явсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 181 дүгээр дугаар хуудас/

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тэр хашааны баруун талын гэрт манай эхнэр болох гэж байгаа Хоньчинсүрэн байдаг юм. Тэднийд дөнгөж ирчихээд байж байтал цагдаа нар ирсэн би юу болсныг мэдээгүй. Би тэр ямаа байсныг мэдээгүй, цагдаа нар ирсэнээс хойш зүүн гэрийн хаяанд нэг загал зүсмийн ямаа нядалсан байсныг харсан өмнө нь мэдээгүй би ирээд 10 гаран минут л болж байсан юм...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 178 дугаар хуудас/

Гэрч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тухайн өдөр нөхөр бид хоёр аймгийн төвд ажилтай явж байсан чинь манай хүү Ц- 17 цаг 23 минутанд өөрийнхөө утсаар залгаад хонин дээр мотоцикльтой 2 хүн байхаар нь яваад очсон чинь хутга түрийлчихсэн намайг хутгалчихна шүү, нүднэ шүү, аваад аймаг руу явна шүү гэж айлгаад 2 дүү гээр хонь хураалгаад надаар нэг ямаа бариулаад аймаг руу аваад явчихлаа гэж хэлэхээр нь цагдаад би дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 179 дүгээр хуудас/

Гэрч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш 17 цагийн орчим ах Өсөх-Ирээдүй нарын хамт хониноосоо ямаагаа ялгах гээд очсон. Тэгээд малаа засмалаас холдуулчихаад айлд очиж айраг уучихаад гараад ирсэн чинь манай хонин дунд мотоцикльтой 2 хүн ирчихсэн хонь хураагаад барих гээд байгаа бололтой хөөгөөд байхаар нь агаа бид 3 яваад очсон. Тэр 2 хүн цагаан футволктой хүн манай ахыг дуудаад хүзүүгээр нь гараа давуулчихаад айлгаад байгаа бололтой харагдсан. Ө бид 2 зайтай зогсож байсан юм. Тэр цагаан футволктой хүн нь манай ах Ц-ийг муухай хараад байна уу, хамт аймаг орох уу ай, алчихна шүү гээд айлгаад хутгалчихна шүү гэж хэлсэн. Өсөх-Ирээдүй бид хоёр хол болохоор өөр юм сайн сонсоогүй. Тэр 2 хүн эхлээд малаа харж байхад яадаг юм. Манай мал танай малтай нийлчихсэн байна нэг ямаа нийлчихсэн байна гэж байснаа тэр цагаан цамцтай хүн сүүлдээ улаан будагтай ямаа танай малд нийлчихсэн гээд байсан. Тэгээд Ө бид хоёрыг мал хураа ална шүү гэж загнаад хонь хураалгаад тэр шар дээлтэй хүн нь мал дайрах гээд мотоциклио хаазлаад өнхөрч унаад байсан. Тэгээд ах Ц-ийг хөөш чацагаа гүйгээч тэр ямааг барь гээд тэр цагаан цамцтай хүн зааж өгөөд дундаа дүүрээд явсанаа замдаа унаад ахиж ахаар загал зүсмийн ямааг бариулсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 181 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр  сарын 19-ний өдрийн 208 дугаартай дүгнэлт:

1. Эрүүгийн 201515000278 дугаартай хэрэгт криминалистикийн ахлах шинжээч цагдаагийн хошууч Э.Цэдэвсүрэнгийн хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдээс шинжилгээнд тэнцсэн 6 ширхэг гарын өндгөн хэсгийн мөрүүд нь Палилон санд 2016 оны 04 дүгээр сарын 11-нд 2016-029-ӨВХ гэсэн дугаараар харьцуулах загвар болгосон М.Г, Т.Х- нарын гарын хээний дардасууд нь санд 2016 оны 08 дугаар сарын 10, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд MN004920000353, MN004920003457 гэсэн дугааруудаар тус тус кодлогдон орсон байна. 

2. Санд 2016-029-ӨВХ гэсэн дугаараар орсон 6 ширхэг мөрнөөс №1 дугаартай 1 ширхэг гарын өндгөн хэсгийн мөр нь Ц овогтой О-ын гараар, №3, 4, 6 дугаартай 3 ширхэг гарын өндгөн хэсгийн мөрүүд Адъяа овогтой Наранхүүгийн гараар №5 дугаартай 1 ширхэг гарын өндгөн хэсгийн мөр нь Жамъянжав овогтой Н-ийн гараар дарагдсан байна. 

3. Санд 2016-029-ӨВХ гэсэн дугаараар орсон 6 ширхэг мөрүүд нь санд MN004920000353, MN004920003457  гэсэн дугаараар орсон М.Г, Т.Х- нарын гарын хээний дардаснуудтай тохирохгүй байна...” гэх дүгнэлт /15 дугаар хх-ийн 229 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 59, 68, 77, 86, 2 дугаар хх-ийн 189, 236, 3 дугаар хх-ийн 18, 63, 119, 143-145, 184, 198, 235, 4 дүгээр хх-ийн 15, 67, 111, 146, 176, 214, 5 дугаар хх-ийн 45-46, 96, 150, 236, 6 дугаар хх-ийн 28-30, 71, 134, 164, 193-194, 247, 7 дугаар хх-ийн 47-52, 83-84, 137-141, 202, 206, 247, 8 дугаар хх-ийн 01-05, 81, 121, 155,  186, 210, 242, 09 дүгээр хх-ийн 22, 55-57, 75, 94, 96, 150, 212, 250, 10 дугаар хх-ийн 02, 35, 62, 97, 134, 157, 166, 243, 11 дүгээр хх-ийн 22, 50, 126, 150, 188, 250, 12 дугаар хх-ийн 34, 36, 66, 101, 103, 105, 107, 109, 161, 145, 177-178, 13 дугаар хх-ийн 30, 110, 178, 217, 14 дүгээр хх-ийн 62, 106, 134, 247, 15 дугаар хх-ийн 42, 75, 112, 159, 203, 23 дугаар хх-ийн 135, 168, 233, 24 дүгээр хх-ийн 47, 96, 136, 175, 25 дугаар хх-ийн 33, 34, 35 хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 33-42, 2 дугаар хх-ийн 178, 201, 3 дугаар хх-ийн 5, 42, 107, 131, 166-169, 219, 247-250, 4 дүгээр хх-ийн 48-49, 90-92, 122-126, 153-156, 200-203, 5 дугаар хх-ийн 32-35, 127-133, 225, 6 дугаар хх-ийн 10-11, 55-57, 101, 152, 174, 233-235, 7 дугаар хх-ийн 16, 66-69, 112-116, 158-164, 165-169, 8 дугаар хх-ийн 64, 99, 138-140, 200, 231-233, 9 дүгээр хх-ийн 08, 38-43, 86-90, 141-143, 195-197, 10 дугаар хх-ийн 47-50, 80-82, 126-128, 154, 231, 11 дүгээр хх-ийн 161, 206-207, 12 дугаар хх-ийн 20, 54-56, 82-84, 229-230, 237-240, 13 дугаар хх-ийн 194, 14 дүгээр хх-ийн 42, 93-96, 116-118, 222-224, 15 дугаар хх-ийн 186, 23 дугаар хх-ийн 208, 24 дүгээр хх-ийн 01, 62, 154, 227-230, 231-235 хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хх-ийн 50, 170-172, 4 дүгээр хх-ийн 126-127, 159-160, 6 дугаар хх-ийн 71, 183-184, 7 дугаар хх-ийн 23-27, 83, 8 дугаар хх-ийн 166, 9 дүгээр хх-ийн 201-204, 10 дугаар хх-ийн 21-23, 156-157, 234-236, 15 дугаар хх-ийн 144, 23 дугаар хх-ийн 152, 159-160, 214-216, 24 дүгээр хх-ийн 19-20, 70, 157-158, 239-247 хуудас/

Эд зүйлийг үзлэг хийж хураан авсан тогтоол эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 2, 9 дүгээр хх-ийн 8-10, 250, 14 дүгээр хх-ийн 231, 13 дугаар хх-ийн 92, 14 дүгээр хх-ийн 231-234, 24 дүгээр хх-ийн 236-238 хуудас/

Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11 дүгээр хх-ийн 213-218 хуудас/

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл /6 дугаар хх-ийн 41-42, 10 дугаар хх-ийн 119, 13 дугаар хх-ийн 7-8 хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /12 дугаар хх-ийн 195-203,  13 дугаар хх-ийн 11-15 хуудас/ зэрэг болно.      

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Ц.Б нь ганцаараа 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хужирт сумын 4 дүгээр багийн иргэн Д.Б-гийн DAYUN маркийн мотоциклийг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим Арвайхээр сумын 9 дүгээр баг, 17-05 тоот хашааны гаднаас иргэн Г.Б-ийн эзэмшлийн 47-14 ӨВЗ улсын дугаартай цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 950 000 төгрөгний хохирол учруулсан, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчим Арвайхээр сумын 6 дугаар  баг, 23 дугаар гудамжнаас иргэн Т.Д-ын эзэмшлийн “Даюун” маркийн мотоцикль хулгайлж 700 000 төгрөгний хохирол учруулсан, 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг "Адаг бүрд" гэх газар оршин суух хаягтай Ц.Г-ын гэрийн гаднаас “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж 750 000 төгрөгний хохирол учруулсан, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Арвайхээр сумын 7 дугаар баг, 36-11 тоот хашааны үүднээс иргэн Загарзүсэмийн 49-58 ӨВЗ улсын дугаартай мотоцикль хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 12 дугаар сарын 08-наас 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Арвайхээр сумын ... тоотод оршин суух хаягтай иргэн П.Ц-ын гэрийн цоожийг эвдэн 1 ширхэг цулгуй мөнгөн аяга, 1 ширхэг эрэгтэй хүний хурган дээл зэрэг эд зүйл хулгайлж 770 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ..тоотод оршин суух иргэн Д.М-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн гинж кулон, эрэгтэй хүний мөнгөн гинж, эмэгтэй хүний мөнгөн бөгж 4 ширхэг, мөнгөн кулон 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 1 121 000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ... дэвсгэрт байрлах цагаан хаалганы хажуу талын гэрэлтүүлгийн гэрлийн нарны толь, аккумлятор зэрэг эд зүйлийг хулгайлан 480 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 1-29 тоотод оршин суух хаягтай Д.Оюунцэцэгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 3 ширхэг хөөрөг, 1 ширхэг мөнгөн бүс зэрэг эд зүйл хулгайлж 510 000 төгрөгний хохирол учруулсан, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ..... тоотод оршин суух иргэн Ц.Б-ы байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн бүс 650 000, мөнгөн хазаар 350 000 зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Арвайхээр сумын .... тоотод оршин суух хаягтай Г.Л-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гэрийн хаалганы цоожийг эвдэлж 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бөгж, бугуйвч, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйл хулгайлж 375 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 02 дугаар сарын 27-ноос 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Арвайхээр сумын ..... тоотод оршин суух хаягтай иргэн Д.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч байшингийн цонхыг нь хагалан 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс хулгайлж 558 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Арвайхээр сумын .... тоотод оршин суух хаягтай иргэн Ж.О-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гаанс, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж 450 000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Арвайхээр сумын .... тоотод оршин суух хаягтай Т.Хишигтийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн Dell маркийн Notebook, мөнгөн аяга 2 ширхэг, хурган дотортой дээл, мөнгөн бүс зэрэг эд зүйл хулгайлж 2 490 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн орчим Арвайхээр сумын .... тоотод оршин cууx хаягтай иргэн Ц.М-ын гэрийн хаалганы цоожийг эвдэлж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг эмэгтэй хүний мөнгөн бүс хулгайлж 830 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Өвөрхангай аймгийн ..... оршин суух хаягтай Ж.Б-ийн хашаанаас Ц.С-ын эзэмшлийн “Даюун” маркийн мотоцикль хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Арвайхээр сумын .... тоотод байрлах иргэн Г.Гүрсэдийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2 хос монетан ээмэг, 2 ширхэг монетан бөгж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 100 граммын багтаамжтай мөнгөн аяга 1 ширхэг, 1 хос сувдан шигтгээтэй алтан ээмэг зэрэг эд зүйл хулгайлж 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Арвайхээр сумын ....тоотод оршин суух хаягтай иргэн Ц.Д-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч монетан ээмэг, бөгж гинж зэрэг эд зүйл хулгайлж 2 108 000 төгрөгийн хохирол учруулсан, Ц.С-тай бүлэглэн удаа дараагийн үйлдлээр 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Гучин-Ус сумын 1 дүгээр  баг, “Саван” гэх газар оршин суух П.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, хурган дотортой дээл, булган малгай зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 950 000 төгрөгийн хохирол учруулсан, 2013 оны 11 сард Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр баг, "Цагаан дээл" гэх газар оршин суух Р.Г-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эрэгтэй хар өнгийн дотортой дээл, эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн аяга 2 ширхэг зэргийг хулгайлж 1 180 000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Арвайхээр сумын ... тоотод оршин суух хаягтай Н.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч савхин куртик /1 500 000/, 40 инчийн LCD зурагт /800 000 төгрөг/ цонхны шил хагалж 21 000 төгрөг нийт 971 000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 72-01 тоотод оршин суух хаягтай Л.А-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч дээл 2 ширхэг, /1 000 000/ эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг /200 000/, шинэ үеийн мөнгөн аяга /150 000/, хуучны мөнгөн аяга /500 000/ тус тус хулгайлж нийт 1 870 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн иргэн Т.Батсүхийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмэгтэй хүний ногоон торгон хурган дотортой дээл, эмэгтэй хүний мөнгөн тоноглолтой суран бүс, сарлагийн ширээр элдэж хийсэн сур 3 боодол, толгой монгол архи 7 литр, ДДИШ ТВ-н антены удирдлага, хүүхдийн углааш, бага гарын бор өнгийн улаан хүрэн толгойтой гуулин нуухтай хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 1 950 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 04 дүгээр сарын 11-нээс 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн .... тоотод оршин суух хаягтай иргэн Ц.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хромон гутал 3 хос, цахилгаан хадуур зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 550 000 төгрөгийн хохирол учруулсан, Т.Бтай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Арвайхээр сумын .... тоотод оршин суух хаягтай Ц.О-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн эмээл, ташуур, архи зэрэг эд зүйл хулгайлж 3.946.000 төгрөгийн хохирол учруулсан, М.Г-той бүлэглэн удаа дараагийн үйлдлээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Уран хорооллын 1а-01 тоотод оршин суух иргэн Т.Б-ийд 2016 оны 08 дугаар сарын 04-ны шөнө хууль бусаар нэвтрэн орж Леново маркын Notebook 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс-1, мөнгөн аяга 3, мөнгөн ээмэг, мөнгөн гинж, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, үнэртэй ус зэрэг эд зүйл хулгайлж 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Баянбулаг хорооллын нутагт оршин суух хаягтай М.Б-н хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж мөнгөн бугуйвч, монетан ээмэг, дээлийн мөнгөн товч 24 ширхэг, мөнгөн бөгжний хэлтэрхий, мөнгөн ээмэг болон гинжний хэлтэрхий зэрэг эд зүйл хулгайлж 610 000 төгрөгийн хохирол учруулсан, Архангай аймгийн Өндөр Улаан сумын Баянгол багийн Дэлгэр өндөр хорооллын 2-01 тоотод оршин суух хаягтай Т.З-ын гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн монел зурагт, 0.75 литрийн болор архи зэрэг эд зүйл хулгайлж 369 000 төгрөгийн хохирол учруулсан, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн шинэ булаг хороололд оршин суух хаягтай Д-гийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө эрэгтэй хүний мөнгөн бүс, хурган дотортой дээл зэрэг эд зүйл хулгайлж 1 128 000 төгрөгийн хохирол учруулсан, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын .... тоотод оршин суух хаягтай М.Н-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө мөнгөн тоногтой битүү хазаар 1, завхай эмээлийн мөнгөн хэрэглэл 6, монгол гутал 1 хос зэргийг хулгайлж 2 550 000 төгрөгийн хохирол учруулсан, Ц-ын гэрээс Эмэгтэй хүний мөнгөн бүс, 12 алд сур, 32 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хулгайлан 380 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын “Хөшөөт” багийн нутаг Шинэ хорооллын 8-5 тоот хашааны гадаа байсан иргэн П.Г-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1 250 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын “Бугат” багийн нутаг Хүний голын “Их уул” гэх газарт оршин суух иргэн Б.Э-ын хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 11 500 000 төгрөгийн хохирол учруулсан, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн нутаг Болортолгойн 53-02 тоот оршин суух хаягтай М.Н-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хурган дотортой эрэгтэй эмэгтэй 2 ширхэг дээл, монетан бөгж 3 ширхэг, монетан ээмэг 4 хос, хөөрөг 1 ширхэг 50 000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 4 084 500 төгрөгийн хохирол учруулсан, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутаг Цогт Уулын 1-2 тоотод оршин суух хаягтай Ж.Н-гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний хурган дотортой дээл, ногоон өнгийн гадартай хурган дотортой дээл, Хайер брэндийн 42 инчийн зурагт, эмэгтэй хүний мөнгөн бүс, турк дунд гарын аяга, тагш, мөнгөн халбага, мөнгөн бариултай хутга зэрэг эд зүйлс хулгайлж 3 212 500 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Бортолгой хорооллын 42-01 тоот хашааны гаднаас иргэн Н.Б-ын “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1 650 000 төгрөгийн хохирол учруулсан, Ц.С, Г.Т нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тарагт сумын "Хадат ус" гэх газраас О.С-гийн 1 тооны үхрийг хулгайлж 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Гучин-Ус сумын 3 дугаар баг, "Цагаан толгой" гэх газраас иргэн Р.С-гийн 2 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэн нийт 60 643 000 төгрөгийн хохирол бусдад учруулж /их хэмжээний эд хөрөнгийг/ хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн.

Шүүгдэгч М.Г нь ганцаараа 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэн Л.С-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнс бараан зах”-ын баруун талд байх автобусны зогсоолоос иргэн Т.М-ийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 920 000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 08 дугаар сарын 16-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 20-328a тоот хашаан дотор байсан иргэн Д.Э-ы эзэмшлийн 43-16 ӨВЗ улсын дугаартай “ЛТМ” маркийн мотоциклийг хулгайлж 780 000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө Арвайхээр сумын Их уул ягаан толгой 6 дугаар багийн нутаг “Цэгээн нуур” нэртэй хүнсний дэлгүүрийн хашаан дотор байсан иргэн Н.Ч-ын “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан, Д.Ш-тай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 17-03 тоотод оршин суух хаягтай иргэн П.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч цонхыг хагалан орж эд зүйл хулгайлан 945.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн уг тоотод оршин суух Д-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 630 800 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг бор толгойн 32-10 тоотод оршин суух иргэн З-ын гэрээс эмэгтэй хүний пойлоосон бүс 1 ширхэг, жимобайлын гар утас 1 ширхэг, самсунг маркийн зургийн аппарат 1ш, эрэгтэй хүний нохой гутал хуучин 1 хос, бэлэн 49 000 төгрөг зэргийг хулгайлж нийт 314 000 төгрөгийн хохирол учруулсан, Ц.Б-тай бүлэглэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Уран хорооллын 1а-01 тоотод оршин суух хаягтай иргэн Т.Б-ийд 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж Леново маркын Notebook 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс-1, мөнгөн аяга 3, мөнгөн ээмэг, мөнгөн гинж, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, үнэртэй ус зэрэг эд зүйл хулгайлж 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Баянбулаг хорооллын нутагт оршин суух хаягтай М.Б-н гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж мөнгөн бугуйвч, монетан ээмэг, дээлийн мөнгөн товч 24 ширхэг, мөнгөн бөгжний хэлтэрхий, мөнгөн ээмэг болон гинжний хэлтэрхий зэрэг эд зүйл хулгайлж 610 000 төгрөгийн хохирол учруулсан, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Дэлгэр өндөр хорооллын 2-01 тоотод оршин суух хаягтай Т.З-ын гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн монел зурагт, 0.75 литрийн болор архи зэрэг эд зүйл хулгайлж 369 000 төгрөгний хохирол учруулсан, Архангай аймгийн Өндөр Улаан сумын Баянгол багийн “Шинэ булаг” хороололд оршин суух хаягтай Д-гийн гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж эрэгтэй хүний мөнгөн бүс, хурган дотортой дээл зэрэг эд зүйл хулгайлж 1 128 000 төгрөгийн хохирол учруулсан, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн “Шинэ булаг” хорооллын 2-112 тоотод оршин суух хаягтай М.Н-ын гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж мөнгөн тоногтой битүү хазаар 1, завхай эмээлийн мөнгөн хэрэглэл 6, монгол гутал 1 хосыг тус хулгайлж 2 550 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын “Хөшөөт” багийн нутаг Шинэ хорооллын 8-5 тоот хашааны гадаа байсан иргэн П.Г-ын эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоциклийг хулгайлж 1 250 000 төгрөгийн хохирол учруулсан, Архангай аймгийн Их тамир сумын Бугат багийн нутаг “Хүний голын Их уул” гэх газар оршин суух иргэн Б.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж 11 500 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан, 2016 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Ц-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн бүс 1ш /80000/, сур 12 алд /100000/, 32 инчийн зурагт 1ш /200000/ алдагдаж нийт 380 000 төгрөгийн хохирол учирсан, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Болортолгойн 53-02 тоот оршин суух хаягтай М.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хууль бусар нэвтрэн орж хурган дотортой эрэгтэй эмэгтэй 2 ширхэг дээл, монетан бөгж 3 ширхэг, монетан ээмэг 4 хос, хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 4 084 500 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг Цогт Уулын 1-2 тоотод оршин суух хаягтай Ж.Н-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгай орж эмэгтэй хүний хурган дотортой дээл, ногоон өнгийн гадартай хурган дотортой дээл, Хайер брэндийн 42 инчийн зурагт, эмэгтэй хүний мөнгөн бүс, турк дунд гарын аяга, тагш, мөнгөн халбага, мөнгөн бариултай хутга зэрэг эд зүйлсийг хулгайлж 3 212 500 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Бор толгой хорооллын 42-01 тоот хашааны гаднаас иргэн Н.Б-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан, Ц.О, Т.Б нартай бүлэглэн Арвайхээр сумын 8-р баг, 15-1 тоотод оршин суух иргэн А.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 2 490 000 төгрөгийн хохирол учруулсан, З.Нтэй бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Хүнс бараан зах”-ын зүүн талын хаалганы хажуугийн автомашины зогсоол дээрээс иргэн С.Б-ийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын нутаг Жинст багийн төвд Ардчилсан намын байрны гаднаас иргэн Н.Б-гийн эзэмшлийн улаан саарал өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан, Д.Ш-тай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн халуун ус гэх газраас Т.С-ын эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоциклийг олж завшин 800 000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Х, З.Н нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Т-ын 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэн нийт 42 813 800 төгрөгийн хохирол учруулж хулгайлах, хөрөнгө завших, мал хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн.

Шүүгдэгч З.Н нь ганцаараа Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутгаас 2013 оны 08 дугаар сарын 20-ны үеэр “Мустанг-5” маркийн мотоцикль, 2013 оны 10 дугаар сарын 10-ны үеэр 9 дүгээр  багийн нутгаас “Хенсим” маркын мотоцикль зэрэг эд зүйлс хулгайлсан, 2017 оны 06 дугаар сарын 02-ны шөнө Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 6 дугаар баг, 16-06 тоот хашаанаас иргэн Д.Б-ийн  эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж 1 650 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Арвайхээр сумын 9 дүгээр  багийн 37-426 тоот хашааны гадаа байсан иргэн Ц.М-ын 400 000 төгрөгийн үнэлгээтэй “Хенсим” маркийн мотоцикль хулгайлсан, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Н.Ө--ын эзэмшлийн улаан өнгийн 42-35 ӨВР улсын дугаартай мотоциклийг хулгайлж 400 000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 90 дүгээр гудамжны 1 тоот хашааны гадна тавьсан Г-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн 1 000 000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хулгайлсан, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 54-07 тоот хашааны гадаа байсан иргэн Ц.Ц-гийн эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоциклийг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Арвайхээр сумын 11 дүгээр баг, 150-14 тоотод оршин суух П.П, С.С нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч З20 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, 12-03 тоотод иргэн С.Н-ийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч зурагт 1 ширхэг, мөнгө аяга 2 ширхэг, 1 хос гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн орчим Арвайхээр сумын 9 дүгээр баг, 40-4716 тоотод оршин суух хаягтай иргэн Ц.Нгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 15.6 инчин зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, хүрэн өнгийн урт түрүүтэй гутал зэрэг эд зүйл хулгайлж 2 190 500 төгрөгийн хохирол учруулсан, Г.Хтэй бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Арвайхээр сумын 10 дугаар баг, 70-03 тоотод оршин суух хаягтай иргэн Ж.Д-ын хашаан дотор байсан 37-57 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан 800 000 төгрөгийн хохирол учруулсан, Т.Б Д.Ш нартай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 26-ны шөнө Арвайхээр сумын 10 дугаар баг, 27-16 тоот хашаанаас 37-76 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан, М.Гтой бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Хүнс бараан зах”-ын зүүн талын хаалганы хажуугийн автомашины зогсоол дээрээс иргэн С.Б-ийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан, Т.Б, Д.Ш нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим Арвайхээр сумын 8-р баг, 21-8 тоот хашааны гаднаас иргэн Т-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн 800 000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль хулгайлсан, М.Гтой бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын нутаг Жинст багийн төвд Ардчилсан намын байрны гаднаас иргэн Н.Б-гийн эзэмшлийн улаан саарал өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан, М.Г, Г.Х, талийгаач Т.Э нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Т-ын 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэн нийт 16 560 500 төгрөгийн хохирол учруулж хулгайлах, тал хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн.

Шүүгдэгч Д.С нь ганцаараа 2015 оны 02 дугаар сарын 16-ны шөнө Арвайхээр сумын 5-р багийн нутагт байрлах “Онги баар”-нд хууль бусаар нэвтрэн орж 14 шил архи, шоколад, набор, бохь зэрэг эд зүйлс хулгайлж 1 025 800 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Арвайхээр сумын 1 дүгээр баг, 7-133 тоотод оршин суух хаягтай иргэн Ц.М-сүрэнгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг мөнгөн аяга, БНХАУ-д үйлдвэрлэсэн хөөрөг, 8 кг борц, 10 кг мах зэрэг эд зүйл хулгайлж 558 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Арвайхээр сумын 8 дугаар багийн 10-98 тоотод оршин суух хаягтай Н.Гын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2 нүдний дуран, 12 кг борц зэрэг эд зүйл хулгайлж 516 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 05 дугаар сарын 10-наас 05 Д сарын 24-ний өдрийн хооронд Арвайхээр сумын 5 дугаар баг, Онцгой байдлын газрын баруун талын барилгын хашаанаас Л.О-ын зуурмагны машины 2 ширхэг мотор хулгайлж 850 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн орчим Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутагт байх "Бадар Хундага" нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа тавьсан байсан иргэн Б.Т-ы эзэмшлийн 42-39 ӨВЗ улсын дугаартай, улбар шар өнгийн "Мустанг-5" маркийн мотоцикль хулгайлж 600 000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 30-01 тоотод оршин суух хаягтай иргэн Г.Цын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, булган малгай, хурган дотортой дээл, эмээлийн мөнгөн хяр зэрэг эд зүйл хулгайлж нийт 2 810 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 12 дугаар сарын 11-нээс 13-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 36-1-12 тоотод байх иргэн Ц.Ц-ын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч шармал “Очирваань” бурхан хулгайлж 4 800 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Арвайхээр сумын 2 дугаар багийн 36-01 тоотод оршин суух хаягтай иргэн М.М-ын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч булган малгай, хар манан хөөрөг, монетан гинж, сеп зэрэг эд зүйл хулгайлж 910 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 36-р гудамжны 03 тоотод оршин суух хаягтай иргэн Ч-гийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, мөнгөн аяга, тархи манан хөөрөг, мөнгөн товч зэрэг эд зүйл хулгайлж 1 585 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 02 дугаар сарын 02-ны шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар баг "Билүүт" гэх газарт байрлах иргэн Э.С-ын хүн байнга амьдрах, үйл
ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 3 ширхэг хурган дээл, цүнх, 15 кг ааруул, гуулин тоногтой хутга, мөнгөн хазаарын толгой, 13 кг гүзээтэй өрөм зэрэг эд зүйл хулгайлж 3 000 500 төгрөгийн хохирол учруулсан, Ц.Бтай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Арвайхээр сумын 5 дугаар багийн 3 тоотод оршин суух хаягтай Н.Б-ын байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж савхин күртэг, 42 инчийн LCD зурагт зэрэг эд зүйл хулгайлж нийт 971 000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 72-01 тоотод оршин суух хаягтай Л.А-ын гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж хурган дотортой дээл 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 870 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Жаргалантын 5 тоотод оршин суух иргэн Ц.Б-ы байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн бүс, мөнгөн хазаар зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан, 2013 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1-р баг “Цагаан дээл” гэх газар оршин суух Р.Г-ын гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч эрэгтэй хар өнгийн дотортой дээл, эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн аяга 2 ширхэг зэргийг хулгайлж 1 180 000 төгрөгийн хохирол учруулсан, 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Гучин-Ус сумын 1 дүгээр баг "Саван" гэх газар оршин суух П.Г-ийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, хурган дотортой дээл 2 ширхэг, булган малгай зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 950 000 төгрөгийн хохирол учруулан, бусдад нийт 23 626 300 төгрөгийн хохирол учруулсан, Г.Т, Ц.Б нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тарагт сумын "Хадат ус" гэх газраас О.С-гийн 1 тооны үхэрийг хулгайлж 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Хтэй бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Тарагт сумын 6-р баг баруун гуанзны баруун урд зүгт “Дайрганы энгэр” гэх газар хонь хариулж явсан 15 настай Б.Ц-ийг айлган сүрдүүлж 1 тооны эр ямаа дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдэн нийт 16 655 300 төгрөгийн хохирол учруулж хулгайлах, дээрэмдэх, мал хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн.

Шүүгдэгч Т.Б нь ганцаараа 2015 оны 08 дугаар сарын 01-ний шөнө Арвайхээр сумын 9 дүгээр баг 40-471 a тоотод байрлах Ж.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, алт зэрэг эд зүйл хулгайлж 4 793 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Согоотын 06 тоотод оршин суух С.М-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 720 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Арвайхээр сумын 9 дүгээр баг, 43-542 тоотод байрлах Т.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 947 500 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 08 дугаар сарын 02-ний өдөр Арвайхээр сумын 9 дүгээр баг 13-а2 тоотод оршин суух хаягтай Л.Тийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, алт зэрэг эд зүйл хулгайлж 2 341 315 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Арвайхээр сумын 4-27-23 тоотод оршин суух иргэн Л.Т-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 203 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн 6 дугаар баг, 1-10 тоотод иргэн Д.Э-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч нүдтэй хүрэн гартааман хөөрөг, монетон гинж, өрөөсөн алтан ээмэг, цэнхэр шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж хосоороо, түрк мөнгөн ээмэг бөгж хосоороо, ээмэг кулон, эрэгтэй шаргал өнгийн цаг зэрэг эд зүйл алдагдаж 1 720 000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Х, талийгаач Т.Э нартай бүлэглэн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 41-512 тоотод оршин суух хаягтай Д.Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2014 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 2 ширхэг бурхан хулгайлж 6 100 000 төгрөгийн хохирол учруулсан, Д.Ш, З.Н, нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим Арвайхээр сумын 8 дугаар баг, 21-8 тоот хашааны гаднаас иргэн Т-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоцикль хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан, Ц.Бтай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Арвайхээр сумын 7 дугаар баг 11-09 тоотод оршин суух хаягтай Ц.О-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн эмээл, ташуур, архи зэрэг эд зүйл хулгайлж 3 946 000 төгрөгийн хохирол учруулсан, Ц.О, М.Г нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Арвайхээр сумын 8 дугаар багийн 15-01 тоотод оршин суух А.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 2 490 000 төгрөгийн хохирол учруулсан, Т.Б нь Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг Баруун гуанзны ард талаас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн М.Б-ын эзэмшлийн хээр даагыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэн нийт 26 560 815 төгрөгийн хохирол учруулж хулгайлах, мал хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн.

            Шүүгдэгч Р.Б нь ганцаараа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн төлөө төвийн байранд байдаг Ахмадын хорооны өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж Notebook хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Бөмбөлөг” нэртэй хүнсний дэлгүүрт 2016 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө хууль бусаар нэвтрэн орж бэлэн 499 000 төгрөг, бэлэн мөнгө хадгалдаг сав, нокиа маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж нийт 609 000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Т, Б.М нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Төгрөг сумын иргэн Н.Б-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 600 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Төгрөг сумын иргэн Ө.Б-гийн гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, “Баян Намсрай” бурхан зэрэг эд зүйл хулгайлж 5 530 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Төгрөг сумын 1 дүгээр багийн иргэн Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмээлийн мөнгөн баавар нэг ширхэг, ногоон дарь эхийн дүрсэлсэн 10 см өндөртэй хүрэн модон агуйтай хуүчны бүрхан зэрэг 880 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэн нийт 8 319 000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн.

            Шүүгдэгч Д.Ш нь М.Г-той бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 17-03 тоотод оршин суух хаягтай иргэн П.А-ийн байшингийн цонхыг хагалан орж П.А-ийн гэрээс монгол гутал 1ш, булган малгай 1ш, сур 10 алд, дунд гарын бор чулуун хөөрөг 1ш, шинэ цагийн дунд гарын чулуун хөөрөг 1ш, даалин 2ш, виски 1ш, төмөр ээмэг `2ш, мөнгөн бөгж 1ш, мөнгөн кулон өлзий хээтэй 1ш, нокиа-ЭЗ маркийн гар утас зэргийг хулгайлж 945 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 12 дугаар сарын 06-ны шөнө иргэн Д-гийн гэрээс эмэгтэй хүний хурган дотортой мөнгөн товчтой хуучин дээл 1ш, мөнгөн ээмэг 1 ш, мөнгөн бөгж 1ш, эмэгтэй хүний пойлоосон бүс 1 ш, даалуу хуучин 1 ком, даавуун цүнх 1 ширхэг, цайны шаазан аяга 12 ширхэг, таваг 7 ширхэг, гүц хуучин 2 ширхэг зэргийг хулгайлж нийт 630 800 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг бор толгойн 32-10 тоотод оршин суух иргэн З-ын гэрээс эмэгтэй хүний пойлоосон бүс 1 ширхэг, жи мобайлын гар утас 1 ширхэг, Самсунг маркийн зургийн аппарат 1ш, эрэгтэй хүний нохой гутал хуучин 1 хос, бэлэн 49.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 314 000 төгрөгийн хохирол урчуулсан, З.Н, Т.Б нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчимд Арвайхээр сумын 8 дугаар баг, 21-08 тоот хашааны гаднаас иргэн Т-ийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан, М.Гтой бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун ус” гэх газраас Т.С-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг олж завшин 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэн нийт 3 489 800 төгрөгийн хохирол учруулж хулгайлах, завших гэмт хэргүүдийг үйлдсэн.

            Шүүгдэгч Б.М нь Г.Т, Р.Б нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Төгрөг сумын иргэн Н.Б-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 600 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Төгрөг сумын иргэн Ө.Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, Баян Намсрай бурхан зэрэг эд зүйл хулгайлж 5 530 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Төгрөг сумын 1 дүгээр багийн иргэн Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмээлийн мөнгөн баавар нэг ширхэг, Ногоон дарь эхийн дүрсэлсэн 10 см өндөртэй хүрэн модон агуйтай хуучны бурхан зэрэг эд зүйлсийг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэн нийт 7 030 000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн.

           Шүүгдэгч Г.Т нь ганцаараа 2016 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр багийн нутагт байрлах С.Б-ийн хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч 3 000 000 төгрөгийн үнэлгээтэй мөнгөн тоноглолтой эмээл хулгайлсан,             Р.Б, Б.М нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Төгрөг сумын иргэн Н.Б-ы хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч 600 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Төгрөг сумын иргэн Ө.Б-гийн хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, Баян Намсрай бурхан зэрэг эд зүйл хулгайлж 5 530 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Төгрөг сумын 1 дүгээр багийн иргэн Б-гийн хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч эмээлийн мөнгөн баавар нэг ширхэг, ногоон дарь эхийн дүрсэлсэн 10 см өндөртэй хүрэн модон агуйтай хуучны бурхан зэргийг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулсан, Д.С, Ц.Б нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тарагт сумын "Хадат ус" гэх газраас Х.С-гийн 1 тооны үхэр хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэн нийт 11 130 000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах, мал хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн.

            Шүүгдэгч Г.Х нь ганцаараа 2013 оны 01 дүгээр сарын 05-наас 19-ний өдрийн хооронд Арвайхээр сумын 9 дүгээр баг, 8-80 тоотод оршин суух Ч.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 1 541 200 төгрөгийн хохирол учруулсан,             Арвайхээр сумын 9 дүгээр  баг 41-512 тоотод оршин суух Д.Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2014 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 2 ширхэг бурхан, эд зүйл хулгайлан 6 100 000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Арвайхээр сумын 9 дүгээр баг, 46-431 тоотод оршин суух иргэн С.Ш-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг мөнгөн аяга хулгайлж 740 000 төгрөгийн хохирол учруулсан, З.Нтэй бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Арвайхээр сумын 10 дугаар баг, 70-03 тоотод оршин суух иргэн Ж.Д-ын хашаан дотор байсан 37-57 ӨВЗ улсын дугаартай, “Мустанг-5” маркийн 800 000 төгрөгийн үнэ
бүхий мотоциклийг хулгайлсан, М.Г, З.Н, талийгаач Т.Э нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Т-ын 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэн нийт 12 181 200 төгрөгийн хохирол учруулж хулгайлах, мал хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн, Д.Стай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Тарагт сумын 6-р баг баруун гуанзны баруун урд зүгт "Дайрганы энгэр" гэх газар хонь хариулж явсан 15 настай Б.Ц-ийг айлган сүрдүүлж 1 тооны эр ямааг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт иргэн Ч.З-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн.

            Шүүгдэгч Ц.О нь Т.Б, М.Г нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 15-01 тоотод оршин суух хаягтай иргэн А.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 2 490 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Алдар, Т.Оюунчимэг, Б.Хандмаа нар нь шүүгдэгч нарын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх үйлдлүүд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж өршөөгдөх ба өршөөгдсөн үйлдлүүдийн хохирол нь үндсэн хохирлоос хасагдаж тооцогдох тул 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч нарт ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн боловч шүүгдэгч нарын дээрх хулгайн үйлдлүүд нь үргэлжилсэн гэмт хэрэг учраас хэсэгчлэн салган авч 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй, нэгэнт өршөөлд хамрагдах боломжгүй учир хохирлын хэмжээ багасах хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээ нь их ба 2002 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордоно гэж шүүх үзэж байх тул өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба энэхүү Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүхээс ял оногдуулахдаа харгалзах заалт байх тул үүнийг зөвтгөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан холбогдох гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь Т.Б, М.Г, Ц.О нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 15-01 тоотод оршин суух хаягтай иргэн А.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 2 490 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч тэрээр энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул хэргийг /үйлдлийг/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд шүүх шүүгдэгч Ц.Б-г ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, ноцтой хохирол учруулж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч М.Г-ыг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах, бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.С-г ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах, бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч З.Н-г ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т.Б-ыг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Ш-ыг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Т-ийг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Р.Б-ыг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Х-г ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах, бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролд учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.О-ыг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Б.М-ыг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Шүүх шүүгдэгч Ц.Б, М.Г, З.Н, Р.Б, Т.Б, Г.Х, Д.С, Ц.О, Г.Т, Б.М, Д.Ш нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож тэдгээрт хорих ял оногдуулан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэв.    

            Шүүгдэгч нар нь доорх нэр бүхий хохирогч нарт хулгайлсан эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд хүлээлгэж өгсөн тул шүүгдэгч нарын төлөх хохирол төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй байна. Үүнд:  Хохирогч Л.С-ид /1 000 000 төгрөгний үнэлгээ бүхий мотоцикль/, Т.М-сүрэнд /920 000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль/, Д.Энхчулуунд /780 000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль/, Э.Чулуунбатад /1 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль/, П.Алтангэрэлд /690 000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс/, Н.Долгорсүрэнд /390 400 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс/, Б.Золбаярт /265 000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс/, Н.Б-д /1 650 000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль/, Т.С-ын /800 000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль/, Ц.М-т /400 000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль/, Г.Г-т /1 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль/, Ц.Ц-д /900 000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль/, Ц.Нд /1 960 000 төгрөгийн эд зүйлс/, Ж.Д-т /800 000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль/, Т.Долгорсүрэнд /1 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль/, Б.Ц-эд /100 000 төгрөгийн үнэлгээ бүхий ямаа/, Д.А-д /онги бааранд 1 025 800 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс/, Б.Т-д /600 000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль/, О.С-д /1 100 000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны үхэр/, Ц.Г-т /750 000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль/, С.Загарзүсэмд /800 000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль/, Д.Оюунцэцэгт /510 000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс/, П.Г-д /980 000 төгрөг/, Р.Г-д /950 000 төгрөг/, Н.Б-ад /600 000 төгрөг/, Л.А-т /935 000 төгрөг/ болно.   

            Шүүгдэгч Ц.Б-ын 815 хоног, М.Г-ын 546 хоног, З.Н-гийн 297 хоног, Р.Б-ы 281 хоног, Т.Б-ын 267 хоног, Г.Х-гийн 250 хоног, Д.С-гийн 100 хоног, Ц.О-ын 40 хоног, Г.Т-ийн 211 хоног, Б.М-ын 29 хоног, Д.Шын 144 хоног цагдан хоригдсоныг, шүүгдэгч Ц.Б-ас 33 040 750 төгрөг, М.Г-оос 15 937 450 төгрөг, З.Н-гээс 6 541 000 төгрөг, Д.С-гаас 18 245 500 төгрөг, Т.Б-аас 19 278 815 төгрөг, Д.Ш-аас 538 200 төгрөг, Ц.О-аас 830 000 төгрөг, Г.-Хгээс 6 521 200 төгрөг, Р.Б-аас 3 917 100 төгрөг, Г.Т-ээс 5 567 100 төгрөг, Б.М-аас 2 467 100 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт олгохыг, шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн 1 хос гутал, ЕХТRА рlus QUANZIWEI гэсэн нэртэй цоож 1 ширхэг, ЕХТRА SANTIO TOP SECURITY гэсэн бичигтэй цоож 1 ширхэг,  төмөр гадас 1 ширхэг, цэнхэр өнгөтэй автирк 1 ширхэг,  улаан иштэй автирк 1 ширхэг, хар иштэй хутга 1 ширхэг зэргийг устгаж, иргэн Ш-ын гэрээс хулгайлсан гэх мөнгөн аяга 1 ширхэгийг хохирогч Ш-т буцаан олгож, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн камерын бичлэг 1 ширхэг, О.Н-ийн гэрт нэгжлэг хийсэн камерын бичлэг 2 ширхэг, “Бөмбөлөг” хүнсний дэлгүүрээс хурааж авсан СD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээхыг, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Д.С-гийн эзэмшлийн хенсим маркийн хар мотоцикль, Ц.Б-ын эзэмшлээс хураан авсан хенсим маркийн улаан өнгийн мотоцикль, Г.Т-ийн эзэмшлийс хураан авсан улаан өнгийн мотоцикль, Т.Б-ын эзэмшлээс хураан авсан мотоцикль, нийт 4 ширхэг мотоциклийг хохиролд нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг, шүүгдэгч Д.С-гийн эзэмшлийн газар, Ц.Бас АМ9554505 серийн дугаартай 500 төгрөг, М.Г-оос АР4122623 серийн дугаартай 500 төгрөг, З.Нгээс АМ8049156 серийн дугаартай 500 төгрөг, Г.Х-гээс АО8048923 серийн дугаартай 500 төгрөг, Г.Т-ээс АР0053213 серийн дугаартай 500 төгрөг, Р.Б-ы АР3278294 серийн дугаартай 500 төгрөг, Т.Б-аас АО2661430 серийн дугаартай 500 төгрөг, Б.М-ын АР8845728 серийн дугаартй 500 төгрөг, Д.Ш-аас АМ7101183 серийн дугаартай 500 төгрөгийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг хэвээр үлдээхийг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                                     

1. Шүүх эрүүгийн 201515000278 дугаартай хэргээс шүүгдэгч Ц. Б-д холбогдох 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... тоотод оршин суух А.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлж 2 490 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг /үйлдлийг/ хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Х овогтой Ц.Б-ыг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, ноцтой хохирол учруулж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Б овогтой М.Г-ыг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах, бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогтой Д.С-г ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах, бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогтой З.Н-г ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д овогтой Т.Б-ыг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогтой Д.Ш-ыг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогтой Г.Т-ийг ганцаараа болон бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М овогтой Р.Б-ыг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч овогтой Г. Х-г ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах, бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролд учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ш овогтой Ц.О-ыг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч З овогтой Б.М-ыг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн баримтлан шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч З.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Р.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Д.Ш-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 03 жилийн хугацаагаар хохир ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Г.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Г.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих,

Шүүгдэгч М.Г-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих,

Шүүгдэгч З.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих,

Шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 05 /тав/ жилийн хугацаагаар хорих,

Шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих,

Шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих,

Шүүгдэгч Ц.О-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 03 сар 07 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 /гурав/жил 03 /гурав/сар 07 /долоо/ хоногийн хугацаагаар хорих,

Шүүгдэгч Г.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Ш-ад оногдуулсан 03 /гурав/ жилийн хорих ял, 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Г.Х-д оногдуулсан 07 /долоо/ жилийн хорих ял, 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ял, М.Год оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ял, З.Н оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ял, Р.Б-д оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ял, Т.Б-т оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ял, Г.Х-д оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ял, Д.С-д оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ял, Ц.О-т оногдуулсан 03 жил 03 сар 07 хоногийн хугацаагаар хорих ял, Б.М-т оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял, Д.Ш-ад оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял, Г.Т-т оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын 815 хоног, М.Г-ын 546 хоног, З.Н-гийн 297 хоног, Р.Б-ы 281 хоног, Т.Б-ын 267 хоног, Г.Х-гийн 250 хоног, Д.С-гийн 100 хоног, Ц.О-ын 40 хоног, Г.Т-ийн 211 хоног, Б.М-ын 29 хоног, Д.Ш-ын 144 хоног цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ас 33 040 750 /гучин гурван сая дөчин мянга долоон зуун тавь/ төгрөг, М.Г-оос 15 937 450 /арван таван сая есөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөг, З.Нгээс 6 541 000 /зургаан сая таван зуун дөчин нэгэн мянга/ төгрөг, Д.С-гаас 18 245 500 /арван найман сая хоёр зуун дөчин таван мянга таван зуу/ төгрөг, Т.Б-аас 19 278 815 /арван есөн сая хоёр зуун далан найман мянга найман зуун арван тав/ төгрөг, Д.Ш-аас 538 200 /таван зуун гучин найман мянга хоёр зуу/ төгрөг, Ц.О-аас 830 000 /найман зуун гучин мянга/ төгрөг, Г.Х-гээс 6 521 200 /зургаан сая таван зуун хорин нэгэн мянга хоёр зуу/ төгрөг, Р.Б-аас 3 917 100 /гурван сая есөн зуун арван долоон мянга нэг зуу/ төгрөг, Г.Т-ээс 5 567 100 /таван сая таван зуун жаран долоон мянга нэг зуу/ төгрөг, Б.М-аас 2 467 100 /хоёр сая дөрвөн зуун жаран долоон мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулж хавсралтад заасан хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт олгосугай.

9. Шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн 1 хос гутал, ЕХТRА рlus QUANZIWEI гэсэн нэртэй цоож 1 ширхэг, ЕХТRА SANTIO TOP SECURITY гэсэн бичигтэй цоож 1 ширхэг,  төмөр гадас 1 ширхэг, цэнхэр өнгөтэй автирк 1 ширхэг,  улаан иштэй автирк 1 ширхэг, хар иштэй хутга 1 ширхэг зэргийг устгаж, иргэн Ш-ын гэрээс хулгайлсан гэх мөнгөн аяга 1 ширхэгийг хохирогч Ш-т буцаан олгож, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн камерын бичлэг 1 ширхэг, О.Н-ийн гэрт нэгжлэг хийсэн камерын бичлэг 2 ширхэг, “Бөмбөлөг” хүнсний дэлгүүрээс хурааж авсан СD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

10. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Д.С-гийн эзэмшлийн хенсим маркийн хар мотоцикль, Ц.Б-ын эзэмшлээс хураан авсан хенсим маркийн улаан өнгийн мотоцикль, Г.Т-ийн эзэмшлийс хураан авсан улаан өнгийн мотоцикль, Т.Б-ын эзэмшлээс хураан авсан мотоцикль, нийт 4 ширхэг мотоциклийг хохиролд нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.С-гийн эзэмшлийн газар, Ц.Б-ас АМ9554505 серийн дугаартай 500 төгрөг, М.Г-оос АР4122623 серийн дугаартай 500 төгрөг, З.Н-гээс АМ8049156 серийн дугаартай 500 төгрөг, Г.Х-гээс АО8048923 серийн дугаартай 500 төгрөг, Г.-Тээс АР0053213 серийн дугаартай 500 төгрөг, Р.Б-ы АР3278294 серийн дугаартай 500 төгрөг, Т.Баас АО2661430 серийн дугаартай 500 төгрөг, Б.М-ын АР8845728 серийн дугаартй 500 төгрөг, Д.Ш-аас АМ7101183 серийн дугаартай 500 төгрөгийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг хэвээр үлдээсүгэй.      

12. Шүүгдэгч нарын эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.       

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Б, М.Г, З.Н, Р.Б, Т.Б, Г.Х, Д.С, Ц.О, Г.Т, Б.М, Д.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.САРАНТУЯА