Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/00552

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. **********-ийн нэхэмжлэлтэй *********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,236,388 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,236,388 төгрөгийг  бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 412,129 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 412,129 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 412,129 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,667 төгрөгийг улсын орлогод үлдээж, 14,333.5 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч *********-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Л.НАРАНГЭРЭЛ