Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0908

 

       

 

 

 

 

 

 

 

        2024          11           15                                     128/ШШ2024/0908

                                               

                            

                            

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ө******* к*******” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*******,

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагаа газар, тендерийн Үнэлгээний хороо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ч*******, М.А*******, А.О******* нарын ход үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч*******, М.А*******, А.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:             

         Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Сургуулийн барилга, 320 суудал /, Б сум/ БШУЯ/2024******* дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны зөвлөмж, Ө******* к******* ХХК-ийн тендер шалгаруулахаас татгалзсан тухай мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, тендерт шалгаруулж, Үнэлгээний хороо, Худалдан авах ажиллагааны газарт даалгах” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн худалдан авах ажиллагааны газраас БШУЯ/2024*******/05/01 урилгын дугаартай аймгийн Бөх мөрөн сумын Сургуулийн барилга, 320 суудал тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.

1.3.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн “Төрийн худалдан авах ажиллагааны газраас БШУЯ/2024*******/05/01 урилгын дугаартай аймгийн Бөх мөрөн сумын Сургуулийн барилга, 320 суудал тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан болно.

Хоёр:Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Сургуулийн барилга, 320 суудал /, Б сум/, БШУЯ/2024******* дугаартай ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад “Ө******* к*******” ХХК нь “М ” ХХК-тай түншлэл болж оролцжээ.

2.2.Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус тендер оролцсон компаниудыг тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр бүх тендерээс татгалзах тухай мэдэгдлийг tender.gov.mn сайтад байршуулсан байна.

2.3.Уг мэдэгдлийг нэхэмжлэгч компани эс зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу гомдол гаргасан байна.

2.4.Уг гомдлыг Сангийн яам хянан үзээд “тоног төхөөрөмжийн мэдээлэлтэй давхцаж байгаа тул шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэх хариуг өгч нэхэмжлэгчийн гомдлыг хангаагүй байна.

2.3.Ингээд нэхэмжлэгч нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Сургуулийн барилга, 320 суудал /, Б сум/, БШУЯ/2024******* дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А- дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг www.tender.gov.mn цахим сайтад байршуулсан даруйд хүлээн авч танилцахад тус тендерт санал болгосон 8 улсын дугаартай автокран, 6 улсын дугаартай ачааны машин нь ЭМЯ/2024 дугаартай Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл, шинэчлэл /Х, Б сум, тосгон/ төсөл арга хэмжээнд, УР улсын дугаартай авто ачигч, 8 улсын дугаартай автокран, 8 улсын дугаартай Экскаватор, 6 улсын дугаартай ачааны автомашинууд нь БТСУХ/2024 дугаартай “Спорт заалны барилга /, Ө сум/" төсөл, арга хэмжээнд тус тус давхцаж байгаа тул шаардлагад нийцээгүй гэсэн байна.

Иймд манай компанийн дээрх шалгуурыг хангасан гэж үзэж байгаа бөгөөд тендерийн баримт бичигт машин механизм давхацсан тохиолдолд тус тендерээс татгалзах талаар зохицуулагдаагүй гэж үзэж байна. Үүнд

Тендерийн баримт бичгийн заалт

Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “Ө******* к*******” ХХК, түншлэлийн гишүүн “М-” ХХК-ийн хүргүүлсэн тендер

ТШЗ 18.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТШЗ

19.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санхүүгийн чадавхын шаардлага:

“Шаардана”

1.Борлуулалтын орлогын хэмжээ: 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувь болон түүнээс багагүй байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Техникийн чадавх болон туршлагын шаардлага: Шаардана.

1.Ажил гүйцэтгэх хүний нөөц: Шаардана.

2.Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл:

Шаардана.

a) Тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 30-аас дээш хувь хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана.

 

 

 

 

 

Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн "Ө******* к*******" ХХК-ийн борлуулалтын орлогын хэмжээ 2021 онд 1,498,034,100.00, 2022 онд 2,923,519,800.00, 2023 онд 1,233,907,999.00 сүүлийн 3 жилийн борлуулалтын хэмжээ нийт 5,655,461,899.00 буюу 2022 онд 2,923,519,800.00 төгрөгийн борлуулалтай байгаа нь 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувь болон түүнээс багагүй байна гэсэн шаардлагыг бүрэн хангаж байна. Мөн түншлэлийн гишүүн "М-" ХХК-ийн борлуулалтын орлогын хэмжээ нь 2021 онд 953,615,287.00, 2022 онд 1,932,198,364.00, 2023 онд 829,339,128.00 сүүлийн 3 жилийн борлуулалтын хэмжээ нийт 3,715,152,779.00 буюу 2022 онд 1,932,198,364.00 төгрөгийн борлуулалтай байгаа нь 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувь болон түүнээс багагүй байна гэсэн шаардлага болон ТШЗ-ны 17.4-д заасан "Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн ТШЗ-ны 18, 19-д чадавхын болон туршлагын шаардлагын 40-аас дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна" гэсэн шааардлагыг бүрэн хангаж байна гэж үзэж байна. "Ө******* к*******" ХХК нь Эрүүл мэндийн яамтай байгуулсан гэрээний дагуу ЭМЯ/2024 дугаартай Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл, шинэчлэл /Х, Б сум, тосгон/ төсөл арга хэмжээг хуваарийн дагуу гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулиар батлагдсан 1,201,560,000,000 төгрөгийг бодит гүйцэтгэлээр бичиж 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бүрэн авсан ажлын явц өнөөдрийн байдлаар 60 хувьтай компанийн санхүүжилтээр гүйцэтгэж байна. Гэрээний хугацааны омно ашиглалтад өгнө. Тус төсөл арга хэмжээний гүйцэтгэлийг тендерийн материалд хүргүүлсэн байхад гүйцэтгэж чадахгүй, чадавхи хүрэхгүй талаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. /Фото зургийг хавсаргав/ Боловсролын ерөнхий газартай 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр БШУЯ/2024 дугаартай Дотуур байрны барилга, 100 ор /Б_ Б сум/-ын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан боловч " " ХХК Б аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 110/12024/0045 дугаартай шийдвэрээр манай команийн байгуулсан гэрээг хүчингүй болгосон бөгөөд www.tender.gov.mn цахим сайтад манай компани шалгарсан талаар мэдээлэл байхгүй гомдол үндэслэлтэй төлөвтэй байхад нягтлалгүй гэрээний үүрэг гүйцэтгэх чадавхтай эсэхийг магадлах боломжгүй гэж үзэж байна. /Баян- Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2024/0045 дугаартай шийдвэрийг хавсаргав/ Төрийн банктай байгуулсан ТБ/20240101003 дугаартай гэрээний дагуу Б аймаг Ц тооцооны төвийн барилга угсралтын ажлыг хуваарийн дагуу гүйцэтгж байгаа бөгөөд барилга угсралтын ажлын явц өнөөдрийн байдлаар 70 хувьтай, Х дүүргийн ЗДТГ-тай байгуулсан ХУДХААА/2024 дугаартай 52 дугаар сургуулийн хүзүүвчийн барилга угсралтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй гүйцэтгэж байхад нягтлалалгүй чадахийг магадалсан гэж үзэж байна. Тус хоёр барилга угсралтын ажил том ажил биш бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дотор гүйцэтгэж бүрэн дуусч комисс ажиллуулахаар ажиллаж байна. /Фото зургийг хавсаргав/ Дээрх ажлуудын явц, ажлын гүйцэтгэлийн талаар захиалагч болон захиалагчийн хяналт хэрэгжүүлж буй байгууллагуудаас тодруулахгүй үнэлгээ хийсэн гэж үзэж байгаа бөгөөд тендерийн бичиг баримтад машин механизм давхацсан тохиолдолд тендерээс татгалзах талаар заагдаагүй.

Манай компаниас Сургуулийн барилга, 320 суудал /,Б сум/ БШУЯ/2024010104 дугаартай ажилд санал болгосон инженер техникийн ажилтнууд нь өөр төсөл арга хэмжээнд ямар ч давхцалгүй Машин механизмын хувьд давхцалтай бөгөөд машин механизм давхацсан тохиолдолд тус тендерээс татгалзах талаар тендерийн бичиг баримтад заагдаагүй. Гэрээ байгуулсан ажлуудыг ажил гүйцэтгэх графикийн дагуу гүйцэтгэж байгаа бөгөөд давуулан гүйцэтгэн ажиллаж байна. Ажиллах ч чадвар нөөц, техникийн хүчин чадалтай компани юм. Мөн манай компани дангаараа биш түншлэлийн М- ХХК-тай хамтран гүйцэтгэх талаар гэрээ байгуулж оролцсон байхад энэ талаар дурдаагүй нь учир дутагдалтай. Шалгарсан тохиолдолд гэрээний дагуу тогтоосон хугацаанд гүйцэтгэж ашиглалтад өгөх баталгааг тендерийн баримт бичигт хүргүүлсэн байхад анхаарч үзээгүй ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна.

 

            Төрийн худалдан авах ажиллагааны газраас Сургуулийн барилга, 320 суудал /, Бөхм Сум/, БШУЯ/2024******* дугаартай ажлыг 4 дэх удаагаа зарлаж манай компани зарлах бүрт тендерийн баримт бичгийн дагуу материал бэлдэж 4 дэх удаагаа оролцож байна. Тус газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-1/3009 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдэгдэлдээ Усан хангамжийн инженерт санал болгосон Э.Г БШУЯ/2024 дугаартай Дотуур байрны барилга, 100 ор /Б, Б сум/-ын ажилд, Барилгын инженер Х.С Эрүүл мэндийн товийн барилгын өргөтгөл, шинэчлэл /Х, Б сум, тосгон/ төсөл арга хэмжээнд тус тус давхцаж ТШЗ 19.1-ийн "Тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 30-аас дээш хувь хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана” гэсэн шаардлагыг хангаагүй гэж татгалзсан бөгөөд тус мэдэгдэлд машин механизм давхацсан гэж татгалзаагүй бөгөөд тус төсөл арга хэмжээ нь захиалгатай, ашиг сонирхлын зөрчилтэй байгаа учраас хууль болон тендерийн бичиг баримтад заагдаагүй шалтгаанаар татгалзаж байна гэж үзэж байна. Мөн барилга угсралтын ажил явах улиралд тус төсөл арга хэмжээг цааш нь явуулах сонирхол байхгүй гацааж байгаа нь ихээхэн эргэлзээ төрүүлж байна. Манай компанийн машин механизмуудын хувьд шалгарч гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бүх ажлын газар шорооны ажлуудыг гүйцэтгэж дууссан дараа дараагийн ажлыг гүйцэтгэх бэлэн байдалтай байгаа тул давхацсан гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.

            Манай компанийн тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаж байхад хангаагүй гэж үзсэн үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож, “Ө******* к*******" ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү. Энэхүү асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан бөгөөд "Үнэлгээний хорооны зөвлөмж, Захиалагчийн шийдвэрийн тоног төхөөрөмж нь давхцалтай тул шаардлагад нийцээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна" дүгнэсэн нь үндэслэлгүй, тендерт оролцогчийн эрхийг сэргээж чадаагүй тул ийнхүү шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна” гэжээ.

            3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

            “Нэхэмжлэгч “Ө******* к*******” ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт оролцсон. аймгийн Б сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын тендер 5 дахь удаагаа яваад одоогийн байдлаар нэг ч компани шалгараагүй байдалтай байна. Мөн уг 5 тендерт бүгдэд нь “Ө******* к*******” ХХК оролцсон. Тендерт оролцох болгонд шинэ шалтгаан гаргаж татгалзах байдлаар 2023 оны 12 сараас эхлэн өнөөг хүртэл 1 жилийн хугацаанд 5 удаа тендер зарлан 5 удаа хүчингүй болгож байна. Нэхэмжлэгчийн гомдолтой байгаа шалтгааны хувьд гэвэл нэхэмжлэгч тухайн тендерүүдэд нэг баримтаар орж байгаа. Татгалзсан үндэслэлүүдийг засаад, сайжруулж байгаа. Гэтэл өмнө нь гарч ирээгүй, тодорхойлоогүй байсан үзүүлэлтүүдээр тендерийн баримт бичгийг хуульд заасан шаардлага хангахгүй байна гэх мэтээр татгалзаад байгаа нь хэт нэг талыг барьж байна гэж үзэж байна. Бидний зүгээс манай компанийг тендерт шалгаруулахгүй байх хувийн санаа зорилго агуулсан байхыг ч үгүйсгэхгүй гэж үзэхэд хүрээд байна. Цаашлаад төрийн ажил буюу уг сургуулийн барилгын ажлыг цаг тухайд нь дуусгах асуудал талаас нь харж хуульд заасан зарчмыг баримтлахгүй байна гэж үзэж байна.

            Тендерийн тухайд 09 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж 1, 2 гэх тэмдэглэл гаргах зөвлөмж гарсны сүүлийнх нь хүчин төгөлдөр эрх зүйн үр дагавар үүсгэж байна гэж бид нар харж байна. Тухайн өдрөө буюу 09 дүгээр сарын 12-ны өдөр захиалагчаас мэдэгдэл ирүүлж мэдэгдэлдээ 2 үндэслэл дурдаж байгаа. Нэгдүгээрт санхүүгийн чадавх хангаагүй байна. Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого одоогийн төсөвт өртгийн 30-аас доошгүй хувьтай байх шаардлагыг хангаагүй байна гээд, хоёрдугаарт 2 тендерт хамаарах техник механизмууд нь энэ тендертэй давхцаад байна гэдэг агуулга бүхий мэдэгдэл ирүүлсэн байсан. Үүнийг бид цахимаар хүлээн авч Сангийн яаманд 09 дүгээр сарын 19-ны өдөр гомдол гаргасан бөгөөд 10 дугаар сарын 03-ны өдөр Сангийн яам 3 агуулга бүхий хариуг манайд ирүүлсэн. Үүнд эхний мэдэгдэлд дурдаад байгаа 2 үндэслэлийн нэгийг буюу санхүүгийн чадавхгүй байна гэдгийг үгүйсгээд машин механизм давхацсан учир захиалагч тендерээс татгалзсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байдаг.

            Бид Сангийн яамны хариуг хүлээж аваад шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мэдэгдлийн 2 дахь агуулга буюу машин механизмын давхцалтай холбоотой асуудлыг шүүхийн хяналтад тавьж байна.

            Эхний хэсгийн үндэслэлийг Сангийн яам дүгнэхдээ “Ө******* к*******” ХХК 204 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “М-”  ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулсан байх бөгөөд Тендер шалгаруулах зөвлөмжийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг болон Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэх эсэхийг хянан үзээгүй байхад “Ө******* к*******” ХХК шинээр гэрээ хэрэгжүүлэх санхүүгийн шаардлагыг хангаагүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэсэн байна. Иймд бид Худалдан авах ажиллагааны тухай хуулиар Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдлоо гаргаж, тухайн байгууллага өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй энэ нөлөөллийн хорооны шийдвэр үндэслэлтэй эсэхийг шийдэж байгаа юм. Уг шийдвэр эцсийнх байна нэхэмжлэгч үзэж байгаа.

Мөн машин механизмын асуудлыг дурддаг. Татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнээд дахин үнэлэх гэх агуулга бүхий хариуг Сангийн яам гаргасан байна. “Ө******* к*******” ХХК-ын хувьд хэрэгжүүлж байгаа давхацсан гэгдээд байгаа хоёр ажлын хүрээнд машин механизмуудын хийх ажил дууссан. Дууссан гэдгийг нотлохоор өнөөдрийг хүртэл гүйцэтгэсэн ажлын үр дүнг нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Бодит бус үндэслэлээр татгалзаад байгаа захиалагчийн шийдвэр, Үнэлгээний хорооны зөвлөмж үндэслэлгүй байна гэж үзэж байна. Бидний шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт  хамаарч байгаа уг зөвлөмж болоод татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тендерийн үнэлгээний хороонд манай компанийг шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газар болон тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр шуурхай ралтгүй байх, үр нөлөөтэй байх зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмуудыг зөрчиж байна гэж харж байна. Бид тендерт 5 удаа ороод 5 өөр үндэслэлээр оролцох болгондоо унаад байгаа асуудал бол оролцогчоос гэхээсээ илүү тендер шалгаруулалтыг явуулж байгаа Төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байна. Уг тендер шалгаруулах ажиллагаа 5 удаа зарлагдаж 1 ч байгууллага уг тендерт ялалгүй бүтэн 1 жил болсон явдал нь төрийн ажлыг гацааж байгаа үр дагаврыг бий болгож байна. Бид уг тендерт шалгарч тухайн 320 хүүхдийн сургуулийн барилгыг барьж ашиглалтад оруулах гэх чин эрмэлзэлтэй учир нэхэмжлэлээ гаргаж, шүүхээр хууль ёсны эрх, ашиг сонирхлоо сэргээлгэхээр маргаж байна” гэв.

            3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

            “Тендерийн бичиг баримт дээр машин механизм давхацсан тохиолдолд татгалзана гэдэг шаардлага тавиагүй. Тийм учраас манай машин механизм давхцаагүй, харин шаардаагүй зарим машин техник давхацсан байдаг. Тухайлбал ачааны машин буюу УНЕ улсын дугаартай машиныг санал болгоогүй, өмнөх бусад ажлууд дээр давхцаагүй. Экскаваторын хувьд спорт заалны барилгын газар шорооны ажил дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраар хянагдаад Соёл спорт аялал жуулчлалын яаманд хүргэгдсэн.

            Х аймгийн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг 2024 онд батлагдсан төсвийн хүрээнд ажлыг давуулан гүйцэтгэсэн бөгөөд 07 дугаар сарын 24-ны өдөр 1.2 тэрбум төгрөгийг авсан. Давуулж гүйцэтгэсэн учир систем дээр төсөв нь батлагдаж орж ирээгүй учраас бичих боломжгүй хэдий ч ажил хэвийн явагдаж байгаа. Энэ онд хийх ёстой ажлуудыг хийж гүйцэтгээд санхүүжилтээ авсан. Гүйцэтгэл дээр яригдаж байгаа Б аймгийн Цэнгэг сумын барилгын ажил дууссан бөгөөд комисс ажиллахаар хүлээгдэж байгаа талаарх материалуудыг гаргаж өгсөн” гэв.

            3.4.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

            ““Ө******* к*******" ХХК-аас тус газарт холбогдуулан БШУЯ/2024******* дугаартай "Сургуулийн барилга, 320 суудал /, Б/" төсөл, арга хэмжэний тендер шалгаруулалттай холбоотой гаргасан нэхэмжлэлийн арга хэмжээний танилцаж дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

            Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/364 дугаар тушаалаар БШУЯ/2024******* дугаартай "Сургуулийн барилга, 320 суудал /, Б" төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/323, 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн А/346, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/367 тус тус дугаар тушаалаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг нийт 4 удаа зохион байгуулсан бөгөөд дөрөв дэх удаагийн тендер шалгаруулалтыг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нээхэд "Ө******* к*******" ХХК, М- ХХК-уудын түншлэл болон "Ц " ХХК тус тус тендер ирүүлсэн. Уг тендер шалгаруулалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, оролцогчдын ирүүлсэн тендер тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй тул татгалзсан мэдэгдлийг хүргүүлж, үр дүнг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д нийтэлсэн. Тус тендер шалгаруулалтад оролцогч "Ө******* к*******" ХХК нь манай газрын 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А- дугаар албан бичгээр хүргүүлсэн шийдвэрт Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сангийн яаманд гомдол гар эсан. Сангийн яам уг гомдлыг хянан үзэж 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03/8180 дугаартай албан бичгээр "Ө******* к*******" ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэлгүй бөгөөд тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгт дурдагдсан асуудлууд дараах байдлаар няцаагдана.

            -Тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 35-д оролцогчийн чадавхын дахин магадлах зохицуулалтыг заасан байдаг. Тус газрын 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А- дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийн захиалагчийн тавьсан шаардлагад ТШЗ 35.1, Тшз 35.2 тус тус заасан боград, "Ө******* к*******" ХХК-ийн нэхэмжлэлд 35,1, ТШЗ 18.1-д заасан шаардлагыг хангаагүй талаар тус мэдэгдэлд дурдаагүй. "Ө******* к*******” ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 онд зарласан ЭМЯ/2024 дугаартай 4,005,200,000 төгрөгийн төсөв өртөгтэй "Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл, шинэчлэл /Х, Б сум, тосгон/", БТСУХ/2024 дугаартай 2,535,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй "Спорт заалны барилга /, Ө сум/ тус тус төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлын тендер шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн тул гэрээ байгуулах эрх олгосон.

            Иймээс "Ө******* к*******" ХХК, М- ХХК-уудын түншлэлийн ирүүлсэн тендерийг ТШЗ 35.1-д заасны дагуу гэрээний үүрэг гүйцэтгэх санхүүгийн чадавхтай эсэхийг дахин магадлахад түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн "Ө******* к*******” ХХК-ийн борлуулалтын орлого нь 2021 онд 1,498,034,100.00, 2022 онд 2,923,519,800.00, 2023 онд 1,233,907,999.10 тус тус дүнтэй байх бөгөөд 2022 онд хамгийн өндөр буюу 2,923,519,800 дүнтэй борлуулалтын орлоготой байна. Тус газраас ЭМЯ/2024 дугаартай 4,005,200,000 төгрөгийн төсөв өртөгтэй "Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл, шинэчлэл /Х, Б сум, тосгон/" төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 18.1-д "Борлуулалтын орлогын хэмжээ: 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 50 хувь болон түүнээс багагүй байна." гэж заасан бөгөөд 2,002,600,000 багагүй, БТСУХ/2024 дугаартай 2,535,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй "Спорт заалны барилга /, Ө сум/ тус тус төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 18.1-д "Борлуулалтын орлогын хэмжээ: 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувь болон түүнээс багагүй байна." гэж заасан бөгөөд 760,500,000 багагүй байхаар тус тус заасан байна.

            Уг 2 төсөл, арга хэмжээний борлуулалтын орлогын шаардлагын нийлбэр нь 2,763,100,000 байна. "Ө******* к*******" ХХК 2022 оны борлуулалтын орлого 2,923,519,800-raac 2,763,100,000 нь тус газраас гэрээ байгуулах эрх олгосон 2 төсөл, арга хэмжээний шаардлагыг хангаж байгаа бөгөөд БШУЯ/2024******* дугаартай "Сургуулийн барилга, 320 суудал /, Б/" төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын баримт бичгийн 35.2-т заасны дагуу дахин магадлахад "Ө******* к*******" ХХК-ийн 2022 оны борлуулалтын орлого 160,419,800 үлдсэн байгаа нь ТШЗ-ны 17.4-д заасан "Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн ТШЗ-ны 18, 19-д чадавхын болон туршлагын шаардлагын 40-аас дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна" гэж заасан бөгөөд түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн "Ө******* к*******" ХХК 1,140,924,000 багагүй борлуулалтын орлоготой байх шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичгийн 35.2-т заасны дагуу дахин магадлахад хангаагүй.

            -БШУЯ/2024******* дугаартай "Сургуулийн барилга, 320 суудал /, Б/ төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын баримт бичгийн зааварчилгааны 35.1-д заасны дагуу санал болгосон хүний нөөц, тоног Төхөөрөмжийн мэдээлэл өөр бусад төсөл, арга хэмжээний мэдээлэлтэй давхацсан эсэхийг дахин магадлахад УНҮ улсын дугаартай авто кран, 6 улсын дугаартай Ачааны машин нь ЭМЯ/2024 дугаартай "Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл, шинэчлэл /Х, Б сум, тосгон/" төсөл, арга хэмжээнд, УР улсын дугаартай авто ачигч, УНҮ улсын дугаартай автокран, 8 улсын дугаартай Эксковатор, 6 улсын дугаартай ачааны автомашинууд нь БТСУХ/2024 дугаартай "Спорт заалны барилга /, Ө сум/" төсөл, арга хэмжээнд тус тус давхцсан тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 35.1-д заасан шаардлагад нийцээгүй. Иймд дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргаад Сангийн яам шийдсэн бөгөөд шийдэхдээ дахиж дүгнэх гэх агуулгыг хэлсэн. Гэтэл Сангийн яамны гомдол хянасан бичиг дээр тийм агуулга байхгүй байгаа. Уг Сангийн яамны гомдол хянасан бичиг хавт хэрэгт авагдсан байгаа. Түдгэлзүүлсэн хугацаа дуусгавар болно гэх агуулгатай байсан. Машин механизм давхацсан гэдэг нь шүүхэд нотлох баримтаар судлуулахаар гаргаж өгөх баримтаар тодорхой харагдах байх. Тухайн 2 барилга хоёулаа дуусаагүй байгаа бөгөөд 2026 онд хүлээлгэж өгөх ёстой барилгууд байгаа. 

            Өмнөх тендер шалгаруулалт дээр үр дүнгүүд нь гараад шийдэгдчихсэн учраас нэхэмжлэлийн хүрээнд хэлэлцэх шаардлагагүй үзэж байна.

Ажил гүйцэтгэх үе шатын хуваарь, төсвийг нь харахаар Х аймгийн тосгоны эрүүл мэндийн төв дээр авто кранаар хийгдэх ажил нь дуусаагүй байгаа гуравдагч этгээд харагдаж байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтыг харахад Х аймгийн тосгоны эрүүл мэндийн төв дээрх 1.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хийсэн баримт нь ирсэн хэдий ч ямар ажлууд хийгдээд гүйцэтгэл авсан талаарх баримт дэлгэрэнгүй авагдаагүй байна. 5 дугаар маягт дээр гүйцэтгэлийн дутуу хувиудыг хийж ирүүлэх ёстой бөгөөд 5 дугаар маягтаа хийж дуусаагүй байгаа.

            Мөн тухайн компанийн гэрээ хэрэгжүүлэх чадавхыг дахин магадлахаар санал болгосон тоног төхөөрөмжүүд давхцаад байгаа. Газар зүйн байршлын хувьд Х аймаг зүүн бүсэд, аймаг баруун хязгаарт байрладаг. Бид бодит байдлаар бодоход нэг ижил цаг хугацаанд хэрэгжих ёстой хоёр төсөл арга хэмжээн дээр нэг тоног төхөөрөмжөөр зэрэг ажил хийх нь боломжгүй гэж үзэж байна. Сангийн яам бидний тендер шалгаруулалтын ажлын гомдлыг хянан үзээд машин механизмын давхцалын улмаас татгалзсан улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэсэн” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаанд “тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээ”-ний үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч “Ө******* к*******” ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зарласан, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгатай /цаашид “захиалагч” гэх/ Сургуулийн барилга, 320 суудал /, Б сум/, БШУЯ/2024******* дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “М-” ХХК-тай түншлэл болж оролцсон байна. /Цахим баримтад/

2.2.Энэхүү Сургуулийн барилга, 320 суудал /, Б сум/, БШУЯ/2024******* дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалт нь нийт 4 удаа зарлагдсан бөгөөд энэхүү маргаанд хэлэлцэгдсэн үйл баримт нь уг тендерийн 4 дэх удаагийн зарлаж, үнэлгээ хийсэн тендер шалгаруулалт гэдгийг нэхэмжлэгч болон хариуцагч нар тайлбарлалаа. 

2.3.Энэхүү сонгон шалгаруулалтанд “Ө******* к*******” ХХК ирүүлсэн тендерийн материалд Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо /Цаашид “Тендерийн үнэлгээний хороо” гэх/  2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа  үнэлгээ хийгээд, мөн өдрийн А- дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “Ө******* к*******” ХХК-ийг:

2.3.1.ТШЗ 35.1-д заасны дагуу түншлэлийн төлөөлөх эрх бүхийн “Ө******* к*******” ХХК-ийн гэрээний үүрэг гүйцэтгэх чадавхитай эсэхийг дахин магадлахад борлуулалтын орлого нь 2021 онд 1,498,034,100.00, 2022 онд 2,923,519,800.00, 2023 онд 1,233,907,999.10 тус тус дүнтэй байгаа нь шинээр гэрээ хэрэгжүүлэх санхүүгийн шаардлагыг хангахгүй байна гэж;

3.2.2.Санал болгосон хүний нөөц, тоног төхөөрөмжийн мэдээлэл өөр бусад төсөл арга хэмжээний  мэдээлэлтэй давхцсан эсэхийг дахин магадлахад  УНҮ улсын дугаартай авто кран, 6 улсын дугаартай ачааны машин нь ЭМЯ/2024 дугаартай “Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл шинэчлэл /Х, Б сум, тосгон/ төсөл арга хэмжээнд, УР улсын дугаартай авто ачигч, УНҮ улсын дугаартай автокран, 8 улсын дугаартай эксковатор, 6 улсын дугаартай ачааны машинууд нь БТСУХ/2024 дугаартай “Спорт заалны барилга /, Ө сум/ төсөл арга хэмжээнд тус тус давхцаж байгаа тул шаардлагад нийцээгүй гэж дүгнэн уг тендер шалгаруулалтын шаардлагад нийцсэн эсэхийг үнэлэх үнэлгээний шатнаас хасч, дахин шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэнээ мэдэгдсэн байна.

3.3.Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг эс зөвшөөрч Сангийн яаманд хандан 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 24/216 дугаартай албан бичгээр гомдол гаргажээ. /ХХ-ийн 8-11 дэх тал/

3.4.Сангийн яам нь “Ө******* к*******” ХХК-ийн гомдлыг хянаад 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03/8180 дугаар албан бичгээр “... “Ө******* к*******” ХХК шинээр гэрээ хэрэгжүүлэх санхүүгийн шаардлагыг хангахгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй” гэсэн дүгнэлтийг хийсэн байгаа тул нэхэмжлэгчээс Сангийн яамны энэ дүгнэлт хүчин төгөлдөр бөгөөд уг дүгнэлтийг Төрийн худалдан авах ажиллагааны газар заавал биелүүлэх үүрэг үүссэн тул хариуцагчийн энэ дүгнэлтэд шүүхэд маргах шаардлагагүй, өөрийн эрх сэргээгдсэн гэж үзсэн тул маргаан бүхий захиргааны актын энэ үндэслэлд шүүх дүгнэлт өгөхгүй болно.

3.5.Харин нэхэмжлэгч нь  Тендерийн үнэлгээний хорооны гаргасан “Ө******* к*******” ХХК-ийн тендерт ирүүлсэн УНҮ улсын дугаартай авто кран, 6 улсын дугаартай ачааны машин нь ЭМЯ/2024 дугаартай “Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл шинэчлэл /Х, Б сум, тосгон/ төсөл арга хэмжээнд, УР улсын дугаартай авто ачигч, УНҮ улсын дугаартай автокран, 8 улсын дугаартай эксковатор, 6 улсын дугаартай ачааны машинууд нь БТСУХ/2024 дугаартай “Спорт заалны барилга /, Ө сум/ төсөл арга хэмжээнд тус тус давхцсан гэх үндэслэлээр тус компанийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй тендер гэж үзээд,  тендерийг үнэлэх үнэлгээний шатанд оруулахаас татгалзсаныг эс зөвшөөрч маргасан тул маргаан бүхий актын энэ хэсэгт хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэж байна.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тендерт оролцогчийн ерөнхий шаардлага хангаагүй нөхцөлийг тогтоож хуульчилсан байна.

3.2.Мөн хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална” гэж, мөн зүйлийн  11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж, 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” тус тус  заажээ.

3.3.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл захиалагч нь тендер шалгаруулалтын үнэлгээг хийхдээ шалгуур үзүүлэлтийг тендерийн баримт бичигт урьдчилан тусгасан байх, уг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийж, шалгаруулах шаардлагыг тогтоосон хууль зүйн нөхцөл нь байна.

3.4.Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно” гэж,

3.5.Энэ зүйлийн 17.2-т “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно” гээд мөн хэсгийн 17.2.4-т “гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байрны мэдээлэл” гэж, 17.3-т “Захиалагч энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж, мөн зүйлийн 17.4-т “Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна” гэж, мөн зүйлийн 17.5-д “Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих техникийн чадавх, туршлагын доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж хуульчилжээ.

3.6.Захиалагчаас “Сургуулийн барилга, 320 суудал /, Б сум/, БШУЯ/2024******* дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер”-ийн баримт бичгийн ТШЗ 19.1-т Техникийн чадавхи болон туршлагын шаардлагыг тогтоож өгсөн байна.

3.7.Уг шаардлагаар автокран 1, эксковатор 1, 2.5 тонн болон түүнээс дээш даацтай ачааны машин 1, 5 тонн болон түүнээс дээш даацтай ачааны машин 1-ийг ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн техник төхөөрөмж гэж тодорхойлсны дагуу нэхэмжлэгч “Ө******* к*******” ХХК тендертээ УНҮ улсын дугаартай авто кран, 6 улсын дугаартай ачааны машин, 8 улсын дугаартай эксковатор, 6 улсын дугаартай ачааны машинуудыг тус тус санал болгосон байна.

3.8.“Ө******* к*******” ХХК-ийн энэхүү тендерт ирүүлсэн УНҮ улсын дугаартай авто кран, 6 улсын дугаартай ачааны машин нь ЭМЯ/2024 дугаартай “Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл шинэчлэл /Х, Б сум, тосгон/ төсөл арга хэмжээнд, УР улсын дугаартай авто ачигч, УНҮ улсын дугаартай автокран, 8 улсын дугаартай экскаватор, 6 улсын дугаартай ачааны машинууд нь БТСУХ/2024 дугаартай “Спорт заалны барилга /, Ө сум/ төсөл арга хэмжээнд тус тус давхацсан байх бөгөөд ийнхүү давхацсан гэдэгтэй нэхэмжлэгч маргаагүй болно.

3.9.Нэхэмжлэгч “Ө******* к*******” ХХК нь:

3.9.1.Эдгээр техникийг санал болгосон Х аймгийн Б сумын тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл шинэчлэл  төслийн ажил 30 хувьтай явж байгаа, аймгийн Ө сумын “Спорт заалны барилга төслийн ажлын суурийн ажил хийгдсэн тус дээрх автомашин,  автокран, экскаваторыг ашиглах үе шатны ажил дуусссан учраас давхцаагүй гэж;

3.9.2.Тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-т Техникийн чадавхи болон туршлагын шаардлагаар техник тоног төхөөрөмжийг давхацсан байвал тендерээс татгалзах заалт байхгүй, уг баримт бичигт зөвхөн инженер техникийн ажилтан давхацсан бол тендерээс татгалзах заалт оруулсан тул бид “үйл ажиллагаа нь давхцахгүй техникийг тендерт оруулах боломжтой гэж үзсэн” гэж;

3.9.3.Хэрэв  ТШЗ 19.1-ийн Техникийн чадавхи болон турiлагын шаардлагад техник давхцахгүй байх заалт оруулсан бол эдгээр нь олдоц элбэгтэй техник тул бид өөр техник санал болгох бүрэн боломжтой байсан гэж мэтгэлцсэнийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

3.10.Учир нь захиалагчаас Техникийн чадавхи болон туршлагын шаардлага тогтоосон Тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-ийн 1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх хүний нөөц буюу инженер, техникийн ажилтан шаардлагыг, мөн хэсгийн 2 дахь заалтаар ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг зааж, 4 дэх хэсгээр “Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаар шаардлага тавигдана” гэж тус тус тогтоосон байна.

3.11.Тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-ийн 4 дэх хэсгийн Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаар шаардлага нь “Тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 30-аас дээш хувь нь одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхцсан тохиолдолд хасна” гэж заасан байна.

3.12.Харин энэ баримт бичигт  ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхцсан тохиолдолд хасах заалт байхгүй байгаа тул “техник давхацсан тул хассан” гэх хариуцагчийн тайлбар Тендерийн баримт бичигт заасантай нийцэхгүй буюу Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.2, 15 дугаар зүйлийн 15.1,  17 дугаар зүйлийн 17.1-д заасан дагуу тендер тавигдах шалгуурыг тендерийн баримт бичигт заасны үндсэн дээр дагаж мөрдөхөөр заасан зохицуулалттай нийцэхгүй байна.

3.13.Өөрөөр хэлбэл, захиалагчийн тогтоосон шалгуураар Тендерийн үнэлгээний хороо тендерт үнэлгээ хийх ёстой бөгөөд нэгэнт Тендерийн баримт бичигт “техник давхацсан” шалгуураар хасах заалт оруулаагүй байгаа тохиолдолд ийм үнэлгээ явуулах эрхгүй.

3.14.Нөгөө талаас одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд хэрэглэгдэж байгаа техникийг энэ шалгаруулалтаар хийж гүйцэтгэх ажилд хэрэглэх боломжгүй гэж үзвэл энэ нь нэгдүгээрт, энэ үйл баримт нь бодитой байх, хоёрдугаарт, Тендерийн үнэлгээний хороо үүнийг шалгаж тодруулсан байх шаардлагатай байсан.

3.15.Тодруулбал, нэхэмжлэгчээс тендерт ирүүлсэн автомашин,  автокран, экскаваторыг өөр ажилд ашиглах үе шатны ажил нь дууссан гэж, мөн хэрэв техникийг давхцуулж ирүүлэхийг хориглосон бол өөр техник санал болгох боломжтой байсан гэх тайлбар нь бодит байдал үндэслэл бүхий хэрэгжих боломжтой тайлбар гэж үзлээ.

3.16.Учир нь хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны дарга шүүх хуралдаан дээр “түрээсийн техникийг  санал болгохыг зөвшөөрдөг” гэснээс үзвэл хэрэв захиалагч Тендерийн баримт бичигтээ “техник давхацсан” шалгуураар хасах заалт оруулсан байсан бол нийтийн хэрэглээнд өргөн ашиглагддаг,  олдоц элбэг эдгээр техникийг өөрт байхгүй бол  өөр түрээсийн техникийг санал болгох бодит боломжтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн.

3.17.Мөн хэрэв энэ шалгуур үзүүлэлт заавал байх шаардлагатай гэж захиалагч, Тендерийн үнэлгээний хороо нь үзсэн бол Тендерийн баримт бичигтээ тодорхой нарийвчлан тусгахгүйгээр, тодорхой биш шаардлага тогтоож, тендерт оролцогч “Ө******* к*******” ХХК-ийг “ийм шалгуур үзүүлэлт байхгүй” гэх төөрөгдөлд оруулсан гэж үзэж байна.

3.18.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 15.1-д  заасныг зөрчин Тендерийн үнэлгээний хороо нь захиалагчийн урьдчилан тогтоосон шалгуур үзүүлэлтийг тендерийн баримт бичигт тусгасан байхад  шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийж, шалгаруулалт хийх шаардлагыг зөрчин, тендерийн баримт бичигт тусгаагүй асуудлаар шалгуур тогтоосон  нь нотлогдсон гэж үзэв.

3.19.Мөн хариуцагчаас  Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 35-д заасан “Оролцогчийн чадавхийг дахин шалгах” хэсгийн 35.1-д заасны дагуу  “Ө******* к*******” ХХК нь олон төсөл арга хэмжээг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан тул тус компаний чадавхийг дахин шалгах шаардлагатай гэж үзэж эдгээрийг нягталсан гэж тайлбарласныг хүлээн авах эрх зүйн үндэслэл байхгүй байна.

3.20.Тодруулбал, Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 35.1-д “Захиалагч хэд хэдэн багцад хамгийн сайн  үнэлэгдсэн тендер  ирүүлсэн оролцогчийг тэдгээр багцад заасан гэрээний үүрэг гүйцэтгэх чадавхтай эсэхийг, мөн санал болгосон хүний нөөц, тоног төхөөрөмжийн мэдээлэл өөр бусад төсөл арга хэмжээний мэдээлэлтэй давхацсан эсэхийг дахин магадлана” гэжээ.

 3.21.Гэтэл энэхүү тендер нь багц тендер биш тул “Ө******* к*******” ХХК-ийн чадавхийг шалгахдаа гэрээний үүрэг гүйцэтгэх чадавхитай эсэхийг шалгах үндэслэл байгаагүй, харин тус компанийн тоног төхөөрөмжийн мэдээлэл өөр бусад төсөл арга хэмжээний мэдээлэлтэй давхацсан эсэхийг шалгах шаардлагатай гэж үзсэн бол тухайн өөр төсөл арга хэмжээний үе шатны ажлын явц, уг техникийг давхцуулан хэрэглэх огт боломжгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг магадлах, тодруулга авсны үндсэн дээр бодит нөхцөл байдалд тулгуурлаж дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.

3.22.Тухайлбал, Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж, мөн зүйлийн 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно” гэжээ.

3.23.Иймд Тендерийн үнэлгээний хороо нь захиалагчийн баталсан Тендерийн баримт бичигт “техник давхацсан” шалгуураар тендерийг хасах заалт ороогүй, тодорхойгүй тохиолдолд “Ө******* к*******” ХХК-иас “техникийн давхцалын талаар” тодруулга авах ёстой байсан, мөн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар “захиалагчид мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэн дээр техникийг сольж болдог” гэх, “ойролцоо сумдад төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бол давхцуулан хэрэглэх боломжтой гэж үзэж болох юм” гэх агуулга бүхий тайлбараар тендерт оролцогчийн техникийн чадавхийн  бодит нөхцөл байдлыг тогтоож болдог зэрэг нь тогтоогдсон  тул хариуцагч нь хуулиар тогтоосон боломжийг хэрэглээгүй, бодит байдлыг шалгаагүй, шаардлагатай бол “Ө******* к*******” ХХК-ийн хувьд давхацсан гэж үзээд зөвшөөрөхгүй байгаа техникийг солих боломжоор хангаагүй тул энэхүү тендер шалгаруулалтыг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж байна.

3.24.Шүүх хуралдаанд явуулсан мэтгэлцээнээр нэхэмжлэгч “Ө******* к*******” ХХК нь өөр төсөл арга хэмжээтэй зэрэгцүүлэн энэхүү төслийг хэрэгжүүлэх чадавхигүй гэдэг нь нотлох баримтаар  нотлогдоогүй,  нэхэмжлэгчийн тендерт ирүүлсэн техникийг хувьд энэ нь “орлуулж болохгүй техник” биш болох нөхцөлийг харгалзсан үзэж, тендер шалгаруулалт бодитой байх зарчимд үндэслэн шүүх энэхүү шийдвэрээ гаргаж байна.

3.25. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хангахдаа “Ө******* к*******” ХХК энэ тендерийг хэрэгжүүлэх санхүүгийн болон техник  чадавхитай эсэхийг харгалзсан үзсэн бөгөөд энэ нь тус компани олон төсөл арга хэмжээг зэрэг хэрэгжүүлж байснаа нотлохоор гаргасан тодорхойлолт, хариуцагчийн төлөөлөгчийн “... “Ө******* к*******” ХХК олон төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн байсан тул чадавхийг магадлах шаардлагатай гэж үзсэн” гэх агуулга бүхий тайлбарт үндэслэсэн болно.

3.26.Дээрх үндэслэлүүдээр Төрийн худалдан авах ажиллагааны газрын  Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны Сургуулийн барилга, 320 суудал /, Б сум/, БШУЯ/2024******* дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын “Ө******* к*******” ХХК-д холбогдох хэсэг нь буюу тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн тендерийн баримт бичгийг хуульд заасан журмын дагуу үнэлгээ хийлгэх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3.27.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчөөрөө дамжуулан  “Төрийн худалдан авах ажиллагааны газраас БШУЯ/2024*******/05/01 урилгын дугаартай аймгийн Б сумын  Сургуулийн барилга, 320 суудал тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх хүлээн авч уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.28. Шүүхийн шийдвэр нь Сангийн яамнаас хянаад тогтоосон буюу Тендерийн үнэлгээний хорооны “Ө******* к*******” ХХК шинээр гэрээ хэрэгжүүлэх санхүүгийн шаардлагыг хангахгүй гэж  гэсэн нь үндэслэлгүй” гэсэн  хэсэг хамаарахгүй ба шүүхийн энэ шийдвэр нь Сангийн яамны энэ дүгнэлтийг хүчингүй болгосон, эсхүл хариуцагч мөрдөхгүй байх эрх олгосон үр дагавар үүсгээгүй болохыг тэмдэглэж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав.Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

5.1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан 2 дахь нэхэмжлэлийн шаардлагаа “... тендерт шалгаруулж, гэрээ байгуулахыг Худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороонд даалгуулах” гэж тодорхойлсон.

5.2.Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд нэхэмжлэгч тендер шалгаруулалтын үнэлгээг үндэслэлгүй хийсэн учраас өөрийгөө тендерийн ялагч гэж үзэж ийнхүү шаардаж эрхээ хамгаалуулахыг хүсч байгаа болох нь тогтоогдож байгаа ба тус компанийн тендерээс татгалзсан шийдвэр нь хууль бус болох нь тогтоогдсон тул уг зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь зүйтэй байна.

5.3.Гэвч нэхэмжлэгчийн тодорхойлсноор  “тендерт шалгаруулсан” шийдвэр гаргах Үнэлгээний хорооны эрх хэмжээнд, “тендерийн ялагчтай гэрээ байгуулах” шийдвэр гаргах нь Худалдан авах ажиллагааны газрын эрх хэмжээнд хамаарч байгаа тул шүүхээс тендерт шалгаруулж, гэрээ байгуулахыг Худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороонд даалгах нь эдгээр байгууллагын эрх хэмжээнд хамаарсан асуудлыг өөрт хамааруулж шийдвэрлэсэн эрх зүйн зөрчил болно.

5.4.Иймд нэхэмжлэгчийн эрхийг сэргээн эдлүүлэх шүүхийн эрх хэмжээ нь тус компанийн тендерт дахин үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд, хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулах шийдвэрээ гаргахыг Худалдан авах ажиллагааны газарт даалгуулж шийдвэрлэх боломж тул ийнхүү шийдвэрлэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх санаачилгаараа өөрчилж байгаа явдал биш харин энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “түргэн шуурхай байх”, “хэмнэлттэй байх” зарчмуудын дагуу явагдсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 103.3.4, 106.3.12 дахь хэсэг, заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.2.4, 17.2, 17.4, 17.5 дахь хэсэг, заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Ө******* к*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А- дугаар мэдэгдлээр “Ө******* к*******” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, тус компанийн тендерт дахин үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд, хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулах шийдвэрээ гаргахыг Худалдан авах ажиллагааны газарт тус тус даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага “төрийн Худалдан авах ажиллагааны газраас БШУЯ/2024*******/05/01 урилгын дугаартай аймгийн Б сумын  Сургуулийн барилга, 320 суудал тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах”-аас татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,  47.5, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч “Ө******* к*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хэсэгт хамааруулж 35100  төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ