| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 181/2025/00173/И |
| Дугаар | 197/ШШ2025/00548 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 197/ШШ2025/00548
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, * дүгээр хороо, **, **, **, ** дугаар байранд байрлах, ***************-ны /РД:*********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, * дүгээр хороо, *-*-* тоотод оршин суух ************* /РД:***********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөр 4,725,107 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, хариуцагч ***********, хариуцагчийн өмгөөлөгч ********* /ШТЭҮД:****/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ************ ******* иргэн Ж.*******тай 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр нийтийн орон сууцны барилгын их зардлыг төвлөрүүлэх тухай 14 дугаартай, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай гэрээ байгуулж, нийт 50мк талбайг 3000 төгрөгөөр 1 сарын төлбөр 150,000 төгрөг, 1 жилийн төлбөр 1,800,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Энэ гэрээний 6 жилийн төлбөр нь 10,800,000 төгрөг юм. Хариуцагчийн 5,513,000 төгрөгийг нь нэхэмжлэгч тал зөвшөөрнө. Нийт 10,800,000 төгрөгөөс 5,513,000 төгрөгийг хасч тооцсон. Хариуцагч Ж.******* нягтланд төлбөр багасгах агуулгатай хүсэлт хэлсэн учир 500,000 гаруй төгрөгөөр багасгаж өгсөн. Одоо нэхэмжилсэн 4,725,000 төгрөг нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс нийт 31 сарын түрээсийн төлбөр гэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгч ******** шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ********************той хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр, 6 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч талын 4,725,000 төгрөгийг ойлгохгүй байна. Бид 2019 онд 1,800,000 төгрөг төлчихсөн, 2020-2021 онд цар тахал болсон, 2022 оноос хойш төлбөр нь 4,725,000 төгрөг гэж ойлгосон юм. 2022 онд 100,000 төгрөгийн төлбөрийг 3 сарын 28-ны өдөр төлж, 5,513,000 төгрөгийн засвар үйлчилгээг хий, үүнээс суутгана гэсэн, төлөх байсан бол төлнө шүүдээ, засварыг хийсэн. Төлбөрийг 2019 оноос бодож байгаа бол бид нар Төрийн банкаар 1,150,000 төгрөг, 9 удаа гүйлгээ хийсэн. Бэлнээр 1,000,000 төгрөг, бартераар 100,000 төгрөг, хувцас засварт 700,000 гаруй төгрөг, засварт 5,513,000 төгрөг нийт 8,549,000 төгрөг байна. Манайх 2019 оноос хойш төлбөр бодвол 450,000 төгрөг өгнө, гэхдээ 2022 оноос хойш бодож байна. Манайх 20 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, ямар нэгэн зөрчил гаргаагүй, ******* оршин суугчдынхаа төлөө байдаг болохоос дарамталж оёдол хийлгэх, загнадаг байгууллага биш. Манайх 4,725,000 төгрөгийг төлсөн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ********** *******ны нэхэмжлэлтэй хариуцагч Ж:*******д холбогдох 4,725,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчтай 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нийтийн орон сууцны барилгын их засвар, үйлчилгээний зардлыг төвлөрүүлэх тухай 14 тоот гэрээний дагуу *-р хорооны **-р байрны орцны зоорийг нэг сарын 150,000 төгрөг, жилийн 1800,000 төгрөгийн төлбөр төлөхөөр 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулж, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс төлбөр төлөхгүй, байрнаас гараагүй тул гэрээний дагуу шаардах эрхтэй гэж,
3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ... гэрээ байгуулсан, төлбөрийг 2019 оноос бодож байгаа бол 450,00 төгрөг төлнө, төлбөрийг төрийн банкаар төлж байсан, бараа, бартер, оёдол, засвар үйлчилгээг төлбөрт суутгасан тул зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Зохигч нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нийтийн орон сууцны барилгын их засвар, үйлчилгээний зардлыг төвлөрүүлэх тухай 14 тоот гэрээгээр тус дүүргийн 4-р хорооны 44-р байрны орцны зоорийг оёдлын чиглэлээр нэг сарын 150,000 төгрөг, жилийн 1800,000 төгрөгийн төлбөр төлж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан, *********** *******ны 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн удирдах зөвлөлийн тогтоолд гүйцэтгэх захирал ***********, ******* дүүргийн Засаг дарга нь тус дүүргийн *-р хорооны / *, **, **, ** дугаар байрны оршин суугчдын байгуулсан ********** *******г 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байна. /хх-8-9, 12-16/,
Хавтаст хэргийн 37-д авагдсан ордер тасалбар гэх 5,513,000 төгрөгийн нэг хуудас баримтад шүүх хуралдааны үед үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн.
5.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж заасан тул хариуцагч нь мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн *******нд төлөх үүрэгтэй байна.
6. Хариуцагч нь СӨХ-ны нягтлан бодогчийн утаснаас 2022 оны 7, 5 дугаар сарын төлбөр, 2023 оны 12 сар, 2024 оны 12 сарын төлбөр 4,725,000 төгрөгийг төлөх тухай зурвас ирсэн гэж ******* гэсэн 2 хуудас баримт /хх-32-36/, мөн СӨХ-ны дарга ******** байнга оёдол хийлгэж, ажлын хөлс төлөөгүй, хүүгийн компанийн бараанаас авсан мөнгө зэргээ төлөөгүй, төлбөрөөс суутгахаар тохирсон гэж баримтууд хавсаргасан.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 755 дугаар зүйлийн 755.4-т заасны дагуу оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, нотлох баримтыг шүүхэд өгөх үүрэгтэй байна.
8.Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй, түүнд хавсаргасан баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй, унших боломжгүй /хх-28-31/, хариуцагчийн нотлох баримтын шаардлага хангаагүй 85,000+250,000+451,000 төгрөгийн баримтуудыг шүүх үнэлээгүй болно. /хх-38-44/
9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 90,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *********аас 4,725,000 төгрөгийг гаргуулж, ********* *******нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.*******гаас 90,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ