| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2015/0019/З |
| Дугаар | 111/ШШ2016/0006 |
| Огноо | 2016-02-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 111/ШШ2016/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох “ дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******* аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтаас д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг д эзэмшүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч С.Должинсүрэн, хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд , Б.*******, нарийн бичгийн дарга Г.Соёлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч би гийн *******тай 1999 онд гэр бүл болон амьдарч байгаад 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан.
Гэр бүл байх хугацаандаа нөхөр Б.*******ын ******* сумын 5 дугаар баг, амьчуулын дэлгүүрийн ард байрлалтай ******* тоотод байрлах ******* м2 эзэмшлийн газар дээр худалдаа үйлчилгээ, хувийн сууцны зориулалттай 2 давхар барилгыг барих талаар харилцан тохиролцож 192 мкв талбайтай, 2 давхар барилгыг 2009 онд барьсан юм. Энэхүү барилгын доорх газрыг 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн д аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийг үндэслэн дугаарын гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байсныг миний бие 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэн.
Энэхүү хууль бус үйлдэл нь миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчиж байна.
Монгол улсын Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т... Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна. Мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байсаар байхад надад мэдэгдэлгүй, миний зөвшөөрөлгүйгээр миний өмчлөлийн ******* дугаартай 192 мкв талбайтай, 2 давхар барилгын газрыг иргэн д эзэмшүүлсэн нь миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн иргэн д олгосон дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ:“Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд ******* аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтаас д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, үл хөдлөх хөрөнгийн доорхи газрыг Д.Оюун-Эрдэнийн эзэмшилд шилжүүлэхийг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Б.*******тай хамт амьдарч байх хугацаандаа ******* аймгийн ******* сумын 5-р багийн дэлгүүрийн *******-тоотод байрлах ******* м.кв эзэмшлийн газар дээр худалдаа үйлчилгээ, хувийн сууцны зориулалтаар 192 м.кв талбайтай 2 давхар барилгыг 2009 онд нөхөр Б.*******тай харилцан тохиролцон барьж, 2009 оны 09 сарын 24-ний өдөр аймгийн Үл хөдлөх хөрөнгийн газарт өөрийн нэрээр бүртгүүлсэн. Зохигч нар нь 2011 онд гэрлэлтээ цуцлуулж тухайн үед эд хөрөнгийн маргаангүй байсан. Тус газрыг 2014 оны 03 сарын 24-ний өдөр иргэн д аймгийн Засаг даргын дугаар захирамжийг үндэслэн газрын гэрчилгээг олгосон байдаг. Засаг даргын дугаар захирамж нь нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчиж байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасан “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” тухай заалтыг зөрчсөн. Энэ нь дараах үндэслэлээр нотлогдож байна. Монгол улсын Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна”, 101 дүгээр зүйлийн 101.5-д зааснаар “Эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарна”, 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ”. Үл хөдлөх эд хөрөнгө нь газартай салшгүй бэхлэгдсэн буюу нэг нь нөгөөгүйгээрээ хэрэгжих боломжгүй эрх юм. Газрын хууль нь өөрөө иргэний хуультай уялдаж хэрэгжих ёстой юм. Иймд газар эзэмших гэрээний 5.1, 5.2 дахь хэсэгт зааснаар тухайн газартай холбоотой маргааныг хуулиар шийдвэрлүүлнэ гэсний дагуу шийдэж, газар эзэмших эрх нь үл хөдлөх хөрөнгөө дагаж шилжинэ.
Гэтэл аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгө байсаар байтал өмчлөгч нь хэн болох, тухайн газар шилжүүлэн авч байгаа этгээд газрыг шилжүүлэн авах эрх үүссэн субьект, мөн эсэхийг мэдэх тодруулах үүрэгтэй. Мөн тухайн газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д зааснаар “бусдын газар эзэмшихтэй холбоотой эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх” гэх мэт хуульд заасан газар эзэмшигчийн эрх үүргийг дүгнэн шалгах, нягтлах, хяналт тавих эрхтэй. Гэтэл захиргааны байгууллага аливаа асуудлыг хайнга хайхрамжгүй хандах эсвэл санаатай үйлдэл хийж байгаа нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг. Гэтэл Б.******* аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газар эзэмшүүлэх тухай хүсэлт болон өргөдлийг 2014 оны 01 сарын 28-ны өдөр гаргасан бөгөөд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2014 оны 02 сарын 03-ны өдөр хүлээж авсан байдаг. Аймгийн Засаг дарга 2014 оны 02 сарын 28-ны өдөр гаргасан байгаа нь дээрх хуулийг зөрчиж байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар аймгийн Засаг даргын дугаар захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгох, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2014 оны 03 сарын 24-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг, ногоон байгууламж барих газрын хамт Б.*******ын эзэмшлийн ******* м.кв газрыг эзэмшүүлэхийг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч ******* аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Иргэн Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу иргэн Б.*******аас газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтийг үндэслэн бусдад шилжүүлсэн бөгөөд энэ хуулийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу иргэн д шилжүүлсэн байна.
Иймд иргэн Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ миний бие 2014 оны дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авсан болно. Энэ газар нь миний эцэг эхийн эзэмшлийн газар байсан бөгөөд дүү даа өгөхийг ах Б.*******д хэлж захьсан байдаг юм. Б.Оюун-Эрдэнийн нэхэмжилж байгаа газар бол миний аав н.гийн газар юм. Б.*******, нарыг 1998 онд гэр бүл болоход нь миний аав, ээж хоёр албан ёсоор ******* аймгийн ******* сумын 6-р багийн ******* тоотод хашаа байшин авч өгсөн. Хашаа, байшинг өөрсдөө зарсан. ******* аймгийн ******* сумын 5-р багийн дэлгүүрийн *******-тоотод байдаг газар нь миний аавын эзэмшлийн газар байсан. Миний аав нас барахаасаа өмнө тухайн газрыг надад өгнө гэж хэлдэг байсан.Үүний үндсэн дээр Б.*******, нарыг салсны дараа би газрыг албан ёсоор өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Ааваас минь өвлөсөн газрыг миний газар гэж улайран дайрч байгаад би гайхаж байна ” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ бид хоёр 1998 онд гэр бүл болж, 2011 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Газар нь манай ааваас өвөлж ирсэн газар буюу хөрөнгө юм. Миний аав нас барахынхаа өмнө дүүдээ өгөөрэй гэж захиж байсны дагуу би дүү д шилжүүлж өгсөн. Газар дээр барьсан байшинг бид хоёр 2 талаасаа хөрөнгө нийлүүлж барьсан” гэв.
Хариуцагч ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга А.Батболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Б.*******ын эзэмшил газар дээр барьсан барилгад улсын бүртгэлийн гэрчилгээ авсан нь манай байгууллагаас Б.*******тай байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 5.1-д “Газар эзэмшигчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл газар эзэмших эрх шилжинэ” гэж заасан нөхцөл хууль тогтоомжоор нотлогдон шүүхийн шийдвэр гарах, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар талууд хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших эрх хуулийн дагуу шилжих боломжтой юм.
Б.******* нь өөрийн эзэмшлийн газар дээрх барилга байгууламжийн улсын бүртгэлийн гэрчилгээг авах зөвшөөрлийг д олгосон нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж заасны дагуу холбогдох эрхүүдийг салгаж болох эсэх, мөн хуулийн 89 дүгээр зүйл болон бусад холбогдох хууль, тогтоомжид хэрхэн зохицуулагдсанаар газар эзэмших эрх шийдвэрлэгдэх үндэслэл болно” гэжээ.
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 074 дүгээр Шинжээчийн дүгнэлтэд:
“1.2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.*******ын гаргасан “Газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэний өргөдөл”-ийн өргөдөл гаргах хэсэгт зурагдсан гарын үсэг Б.*******ын гарын үсэг мөн байна.
2. 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг гэрээ”-нд газрын эрх шилжүүлэгч гэх хэсэгт зурагдсан газрын үсэг Б.*******ын гарын үсэг мөн байна.
3.Дээрх хоёр бичиг баримтад зурагдсан Б.******* гэх гарын үсэг нэг хүний гарын үсэг мөн байна” гэжээ.
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 021 дүгээр Шинжээчийн дүгнэлтэд:
“1.******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Б.*******ын гаргасан гэх өргөдөлд зурагдсан гарын үсэг Б.*******ын гарын үсэгтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч тус шүүхэд анх “ дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд “******* аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтаас д холбогдох хэсгийг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг Д.Оюун-Эрдэнийн эзэмшилд шилжүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад бичгэн нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч , гуравдагч этгээд Б.******* нар нь 1998 онд гэр бүл болж амьдарч байгаад ******* аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцалсан байна. Ийнхүү гэрлэлтээ цуцлуулахаас өмнө гуравдагч этгээд Б.*******д аймгийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дүгээр захирамжийн дагуу ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн ******* тоотод байрлах ******* м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээнд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
Б.*******, нар нь тухайн газар дээрээ үйлчилгээ, хувийн сууцны зориулалттай 192 мкв талбайтай, 2 давхар барилгыг барьж, тус үл хөдлөх эд хөрөнгийг аймгийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхдээ “Б.Оюун-Эрдэнийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахыг хүлээн зөвшөөрч, хөрөнгийн үнэ болоод өмчлөлийн талаар маргаан гаргахгүй” гэдгээ Б.******* илэрхийлэн өргөдөл гаргасны дагуу үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.Оюун-Эрдэнийг 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг олгосон байна.
Гуравдагч этгээд Б.******* ******* м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээгээ өөрийн төрсөн эгч д шилжүүлэхийг хүссэн өргөдлийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж, газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх гэрээг мөн өдөр байгуулж, үүний дагуу аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” дугаартай захирамжийн хавсралтаар д ******* м.кв газрыг шилжүүлсэн бөгөөд уг захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээг олгожээ.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “...Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана...” гэж заасан байхад аймгийн Засаг дарга 2014 оны дугаар захирамжаа гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, мөн уг газар дээр бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байгааг нягтлалгүй газрыг бүхэлд нь шилжүүлсэн нь хууль бус болжээ.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.”, 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байх”-аар заасны дагуу Б.Оюун-Эрдэнийн өмчлөлийн 192 м.кв талбайтай 2 давхар барилга бүхий үл хөдлөх хөрөнгийг маргаан бүхий газарт салшгүй бэхлэгдсэн, газрын үндсэн бүрдэл хэсэг гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн д эзэмшүүлэхээр шилжүүлсэн маргаан бүхий газарт очиж хэмжилт хийхэд түүний эзэмшиж байгаа газрын нийт хэмжээ нь аймгийн Засаг даргын 2014 оны дугаар захирамжийн хавсралтад заасан ******* м.кв талбай гэх хэмжээнд хүрэхгүй байгаа ба уг газрын 295,99 м.кв талбайд нийтийн эзэмшлийн авто зам тавьсан, энэ талаар эрх бүхий байгууллагаас ямар нэгэн эрх зүйн акт гараагүй, гуравдагч этгээд гийн эзэмшиж буй газрын хэмжээнд өөрчлөлт ороогүй, мөн Б.Оюун-Эрдэнийн өмчлөлийн 192 м.кв талбай бүхий 2 давхар барилгын доорх газартай давхацсан байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.Оюун-Эрдэнэ нь ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн ******* тоотод байрлах өөрийн өмчлөлийн ******* дугаар гэрчилгээтэй 192 м.кв талбайтай, 2 давхар барилгын доорх газраа эзэмших тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргахад “үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлэх боломжгүй гэж газрын албанаас утсаар ярьж хэлсэн” гэх нэхэмжлэгчийн, “татгалзсан хариуг албан ёсоор өгсөн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, мөн тус албаны 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 445 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн байх тул захиргааны байгууллага, албан тушаалтныг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.
Иймд гуравдагч этгээд д ******* м.кв газрыг бүхэлд нь эзэмшүүлсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө өмчлөх, түүнд хамаарах газрыг зориулалтаар нь эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтын д холбогдох хэсэг, уг захирамжийг үндэслэн гарсан дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг д эзэмшүүлэхийг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 60 дугаар зүйлийн 60.2, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “******* аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтын д холбогдох хэсгийг, мөн дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Б.Оюун-Эрдэнийн өмчлөлийн ******* дугаар гэрчилгээтэй ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг Амьчуулын дэлгүүрийн ******* тоотод байрлах үйлчилгээ, хувийн сууцны зориулалттай 192 мкв талбайтай, хоёр давхар барилгын доорх газрыг д эзэмшүүлэхийг ******* аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас 35100, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарга0х эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА