Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/00468

 

 

 

 

 

 

 

 

2025 01 28

197/ШШ2025/00468

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6.450.000 төгрөгийг гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай

иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И

Хариуцагч О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Ю ХХК, хариуцагч О.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.450.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

3.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И нэхэмжлэлийн тайлбар болон нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр е цахим баримт бичгийн нэгдсэн системээр дамжуулан талууд хоорондоо зээлийн гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Ингэхдээ хариуцагч е сайт төрийн мэдээлэл солилцооны системтэй холбогдож өөрийн хувийн мэдээлэл, регистрийн дугаарыг оруулж, нэг удаагийн баталгаажуулах кодоор системд нэвтрэн гэрээтэй танилцаад гарын үсгээ зурж баталгаажуулан зээлийг авсан байдаг тул гэрээнд заасны дагуу төлөөгүй зээл, зээлийн хүү, алдангийг төлөх үүрэгтэй. Зээлдэгч О.Б оос өөр хэн ч зээлийн мэдээлэлд нэвтрэх боломжгүй гэж тодорхойлов.

 

5.Хариуцагч О.Б хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлалаа Цахим зээлийн гэрээ байгуулж танилцаад гарын үсгээ зурж, 5.000.000 төгрөгийн авснаа зөвшөөрч байна. Гэрээг байгуулахдаа нэхэмжлэгчийн илгээсэн сайтын дагуу онлайнаар гэрээг хүлээн авч, гарын үсэг зурахдаа цаасан дээр гарын үсгээ зураад зургийг дарж файл хэлбэрээр оруулсан. Зээлийн төлбөрөөс 5.000.000 төгрөгийг төлнө. Харин хуульд заасан хүү шаардах гэрээг бичгээр хийх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул хүү, алданги төлөхийг нэхэмжлэгч шаардах эрхгүй тул төлөхгүй гэж илэрхийлж байна.

 

6.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч Ю ХХК, хариуцагч О.Б той 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Цахим зээлийн гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай хэрэглээний зориулалтаар, е цахим баримт бичгийн нэгдсэн системээр дамжуулан зээлсэн болох нь гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

8.Талуудын тайлбар, бичгийн баримтаас үзэхэд, зохигчид зээл авсан, аваагүй талаар маргаагүй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тухайд маргаж, зээл эргэн төлөх хуваарийг зөрчин, зээл авсан өдрөөс хойш нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хүргтэл төлбөрөө төлөөгүй болох нь нотлогдож байх тул зээлээ төлөх үүрэгтэй.

 

9.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.

 

10.Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд  хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу хариуцагчийн татгалзал үндэслэлгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлаа нотлох баримтаар нотлож чадаагүй мөн гэрээ байгуулж, гарын үсгээ зурснаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж маргахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас 6.450.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

11. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

11.1.Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 42 дугаар зүйлийн 421.1, 421.2, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан Цахим гэрээ-г хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан гэрээ гэж дүгнэж мөн хариуцагч гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсгээ зурсан талаар маргахгүй байх тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 118.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Б оос 6.450.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю ХХК-д олгож, хариуцагчийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 118.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА