| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 145/2024/00720/И |
| Дугаар | 306/ШШ2025/00039 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 306/ШШ2025/00039
| 2025 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 306/ШШ2025/00039 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: **** ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.С-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 12,295,488.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Д.С нь ХК-тай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1620015720 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2022 оны 07 сарын 01-ний өдөр зээлдэгч Д.С-ийн ХК ** дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5,284,969.15 төгрөг, зээлийн хүүнд 2,156,840.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,945.63 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан *** дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 505 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага:
1.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгапамж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1620015720 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 9,715,030.85 төгрөг, 2024 оны 12-р сарын 11- ны өдрийн байдлаарх хүү 2,367,942.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 212,515.22 төгрөг, нийт 12,295,488.90 төгрөгийг Д.С-ээс гаргуулж өгнө үү.
2.Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх тапаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Д.С шүүхэд гаргасан тайлбартаа:
Д.С миний бие ХК-н нэхэмжлэлийн шаардлага болох 12,295,488.90 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг төлбөрийн дараах хуваарийн дагуу төлнө.
2025 оны 02 дугаар сарын 27-нд 800,000 төгрөг
2025 оны 03 дугаар сарын 27-д 1,295,488 төгрөг 90 мөнгө
2025 оны 04 дүгээр сарын 27-д 1,500,000 төгрөг
2025 оны 05 дугаар сарын 27-д 2,900,000 төгрөг
2025 оны 06 дугаар сарын 27-д 2,900,000 төгрөг
2025 оны 07 дугаар сарын 27-д 2,900,000 төгрөг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Иргэн Д.С нь ХК-тай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 16200** дугаартай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2022 оны 07 сарын 01-ний өдөр зээлдэгч Д.С-ийн ХК дахь ***90 дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5,284,969.15 төгрөг, зээлийн хүүнд 2,156,840.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,945.63 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь ХК байгуулсан 1620015**** дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 505 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага:
-Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгапамж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1620015*** дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 9,715,030.85 төгрөг, 2024 оны 12-р сарын 11- ны өдрийн байдлаарх хүү 2,367,942.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 212,515.22 төгрөг, нийт 12,295,488.90 төгрөгийг Д.С-ээс гаргуулж өгнө үү.
-Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх тапаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Д.С нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,678 төгрөгийн тавин хувь болох 105,839 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 105,839 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 105,839 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ХК нь төвийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 9,715,030.85 /есөн сая долоон зуун арван таван мянга гучин төгрөг наян таван мөнгө/ төгрөг, хүү 2,367,942.83 /хоёр сая гурван зуун жаран долоон мянга есөн зуун дөчин хоёр төгрөг наян гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 212,515.22 /хоёр зуун арван хоёр мянга таван зуун арван таван төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг, нийт 12,295,488.90 /арван хоёр сая хоёр зуун ерэн таван мянга дөрвөн зуун наян найман төгрөг ерэн мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.С нь дараахь хуваарийн дагуу буюу
2025 оны 02 дугаар сарын 27-нд 800,000 төгрөг
2025 оны 03 дугаар сарын 27-д 1,295,488 төгрөг 90 мөнгө
2025 оны 04 дүгээр сарын 27-д 1,500,000 төгрөг
2025 оны 05 дугаар сарын 27-д 2,900,000 төгрөг
2025 оны 06 дугаар сарын 27-д 2,900,000 төгрөг
2025 оны 07 дугаар сарын 27-д 2,900,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,678 төгрөгийн тавин хувь болох 105,839 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 105,839 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 105,839 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ** ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д зааснаар хариуцагчийн, хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэр биелүүлэх арга хэмжээ авахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН