Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/00467

 

 

 

 

 

 

 

 

2025 01 28

197Ш2025/00467

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3.837.600 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

1.1.Нэхэмжлэгч Т СӨХ, хариуцагч Н ХХК-д холбогдуулан 3.837.600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Н ХХК-ийн захиалан бариулж гүйцэтгэсэн Н 0 орон сууцанд 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн үед 16 дугаар давхар байрны 7,10,15 давхруудад тог тасарч, лифт ажиллагаагүй болсон бөгөөд харьяа Х ОСК-оос цахилгаанчин ирж үзээд 3 фаз ажиллах ёстойгоос 2 ажиллаж байна, хотын шуурхай дуудлага өгөөрэй гэсний дагуу дуудлага өгөхөд Улаанбаатар цахилгаан түгээх станцын 2 ажилтан ирж бэлтгэл кабель дээр сэлгэн засах ажлыг хийсэн. Кабелийг яаралтай засах шаардлагатай байсан тул нэхэмжлэгч, У ТӨХК-ийн кабелийн ашиглалт засварын төвд хандан урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулснаар засварын ажил эхлэж гэмтлийг зассаад 2024 ондоо төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Тиймээс уг барилгыг бариулсан Н ХХК цахилгааны кабелийн шугамыг улсад буюу У ТӨХК-ийн кабелийн ашиглалт засварын төвд хүлээлгэн өгөх ёстой боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй буюу Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан лавлагаагаар кабелийн шугам сэргээх зардлыг Н ХХК хариуцаж төлбөрийг төлөх ёстой гэсэн тул кабелийн ашиглалт засварын зардалд төлсөн 3.837.600 төгрөгийг гаргуулж өгнө үү,

 

1.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н Манай компани барилгыг 2009 онд ашиглалтад оруулж өгөөд 16 жил болж байна. Ашиглалтад оруулахдаа Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 дэх хэсэгт заасан үүргийг хүлээж өгсөн. Үүнээс хойш Т СӨХ тус орон сууцыг ашиглаад үйл ажиллагаагаа явуулж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны ирүүлсэн албан бичигт Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалт 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хуульд нэмэлт заалтаар орж ирсэн ба Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т СӨХ-д орон сууцыг хүлээлгэн өгснөөс хойш 16 жил өнгөрсөн бөгөөд СӨХ орон сууцыг хүлээж авснаас хойш хариуцан явах боломжтой байсан гэж үзэж мөн Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2, 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт нийтийн эзэмшлийн талбай дундын өмчид хамаарахаар заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж талууд тайлбарлаж байна.

 

2.1.Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч тухайн байртай холбоотой цахилгааны шийдийг улсад хүлээлгэн өгөөгүй учраас гэмтэл гарч, кабелийг яаралтай засах шаардлагатай болсон тул нэхэмжлэгч гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр төлж, ажил эхлэж засаж дууссан. Төлбөр төлөхөд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байхгүй гэж тодорхойлов.

 

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н Манай компани барилгыг барьж, улсын комисст хүлээлгэн өгөөд оршин суугчид амьдраад 16 жил болж байна. СӨХ төлбөрийг хариуцах ёстой. Хуульд 2015 онд өөрчлөлт орсон бөгөөд хуулийг буцаан хэрэглэхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлаа илэрхийлэн маргаж байна.

 

3.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

4.Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороонд байрлах Н 0 орон сууцны барилгыг 2009 онд хариуцагч Н ХХК захиалан бариулж гүйцэтгэсэн талаар зохигчид маргаагүй.

 

5.Талуудын тайлбар, бичгийн баримтуудаас харахад, тухайн барилгад 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тог тасарч, лифт ажиллагаагүй болж, нэхэмжлэгч, У ТӨХК-тай кабелийг засах талаар гэрээ байгуулж, төлбөрийг төлж, кабель дээр сэлгэн засах ажлыг хийж гүйцэтгэснээр гэмтэл засагдаж хэвийн үйл ажиллагаатай болсон нь Эрчим хүчний зохицуулах хорооны албан бичиг, Т СӨХ, Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-ийн хооронд байгуулсан Гэмтсэн кабель шугам сэргээх ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн протокол зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

6.Тодруулбал, хариуцагч Н ХХК 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/15/0 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар хариуцагч Н 0 барилгыг хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байгаа хэдий ч эрчим хүчний дэд станц, шугам тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон СӨХ-ны аль алинд нь хүлээлгэж өгөөгүй, акт үйлдээгүй болох нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр нотлогдож байна.

 

7.Иймээс Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8, 30.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцаж, нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй мөн эрчим хүчний дэд станцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаарх татгалзлаа нотлох баримтаар нотлож, няцааж чадахгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 76.352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 76.352 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-аас 3.837.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т СӨХ-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.352 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 76.352 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА

 

 

 


-