Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 111/ШШ2016/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүгч Ч.Оюунсайхан, Ц.Сувдмаа нарын бүрэлдүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэмжлэгч: “ ” ХХК-ийн нэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох

“ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” дугаар тогтоол, уг тогтоолын дагуу 2014 оны 08 дугаар сарын 14-нд байгуулагдсан “ ” ХХК-ийн үйл ажиллагаанд бий болсон хүдрийн баяжмалыг худалдан борлуулсны орлогыг хуваарилах тухай 01 тоот гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлагатай,

Мөн гуравдагч этгээд “ ” ТББ-ын “ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” дугаар тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн бие даасан шаардлагатай захиргааны хэргийг шүүгч Ц.Сувдмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэмжлэгч “ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , түүний өмгөөлөгч Л.Баасан, С.Должинсүрэн, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч Г.Доржготов, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ ” ТББ-ын тэргүүн , түүний өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга , “ ” ХХК-ийн захирал *******, иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэмжлэгч “ ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэмжлэл болон нэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2010 оны 2 дугаар сард “ ” ХХК нь ын газраас зарласан Баруун бүсийн баяжуулах цех байгуулах тендерт шалгарч улмаар 2011 онд баяжуулах цехийг албан ёсоор байгуулж 2011 оны 11 сараас туршилтын байдлаар үйл ажиллагаагаа явуулсан. Манай компани нь 2012 оны 5 дугаар сараас дээрх “ ” ХХК-аас тусгаарлан баяжуулах цех болон бие даасан аж ахуйн нэгжийн статустайгаар 2014 оны 3 дугаар сараас “ ” ХХК болон ажиллаж байна. Тус компанийн үйл ажиллагааг орон нутгийн төрийн байгууллагууд бүртгэж баталгаажуулсан бөгөөд уг компани Ашигт ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.23 д заалтууд болон Монгол Улсын Засгийн газрын 308 дугаар тогтоолоор баталсан журмын хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн бичил уурхайчдын олборлосон хүдрийг хүлээн авч байгаль орчинд хоргүй арга технилогоор боловсруулан эцсийн бүтээгдүүн болох алтыг ялган өгч үйлчилдэг бөгөөд бичил уурхай эрхэлдэг иргэдтэй тохиролцсон үнээр хүдрийг боловсруулж үйл ажиллагааны хязгаардлыг дөнгөн данган нөхөн ажиллаж байв. Манай компани зохих зөвшөөрлийн дагуу баяжуулах цехийг 2012 оны 5 дугаар сараас, “ ” ХХК-ийг 2014 оны 5 дугаар сараас тус тус Баян-Овоо сумын 2-р багийн “ ” хэмэ газарт байгуулахдаа 600,000,000 төгрөгийн  хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд тус компани дүрэм, тусгай зөвшөөрөлд заасны дагуу ажилласан ч төдийлөн ай ажиллаж байгаагүй боловч зохих татварыг төлсөн, бас цаашид ай ажиллах, бичил уурхайчидтай хтын үйл ажиллагаагаа ул өргөтгөхөөр төлөвлөн, ирээдүйдээ итгэн өнөөг хүртэл ажилласан боловч 2014 оны 6 дугаар сарын 30-нд аймгийн иргэдийн Төлөөлөгчийн ХурлынТэргүүлэгчдийн Хурлын дугаар тогтоол гарч тус компанийн үйл ажиллагааг боомилон тасалдуулах, улмаар зогсоох байдалд хүргэв. Хууль бус эл тогтоолыг үндэслэн 2014 оны 08 дугаар сарын 14-нд 01 тоот гэрээг албадан байгуулж тус компанийн үйл ажиллагааг ноцтой хохироох болсон тул Монгол Улсын хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд хандаж байна.

Шуухэд хандах үндэслэлүүд:

А. 1. дугаар тогтоолын тухайд: Дээрх тогтоолыг гаргахдаа иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцсэн, болон асуудлыг хэрхэн шийдвэрл талаар аль нэгэн албан тушаалтан бидэнд танилцуулаагүй, уг тогтоолын зохицуулалт “ ” ХХК-д шууд хааралтай тул бидэнд хандалгүй бидний саналыг сонсоогүй, тэргүүлэгчдийн хуралд биднийг оролцуулах, хэлэлц асуудлыг мэдэгдээгүй зэргээр нууц, далд байдлаар шийдвэрлэсэн байна. Бидий тогтоол гаргасан гэдгийг 2014 оны 8 дугаар сарын 14-нд мэдсэн. Зүй нь бидэнд /манай компанид/ мэдэгдгүй, ядахдаа 8 дугаар сарын 14-нөөс өмнө тогтоолын хувийг хүргүүл үүрэг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний ажилтануудад бий. Тэд энэ үүргээ биелүүл нь тодорхой.

2. Энэ тогтоолд “ ” ХХК-ийн ашиг буюу бидний үйл ажиллагааг орон нутгийн өмчид 50%, баруун бүсийн баяжуулах цех /манайд/ 30%, бусад субьектэд 20%-иар хуваарилах шийдэл гаргажээ. Энэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуульд байхгүй эрх хэмжээг эдэлсэн явдал мөн. Эдгээр хууль болон Иргэний хууль,Монгол улсын бусад хуулинд аль нэгэн компанийн олсон ашгийг тухайн бүс нутгийн захиргааны байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуваарилан шийд эрх тусгагдаагүй байна. Нөгөө талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эрх хэмжээ, үйл ажиллагааны харъяалалд өөрийн нутаг дэвсгэрт буй аль нэг компанийн үйл ажиллагааны ашгийг хувьчлан ашиглах тухай тусгаагүй байна. Хуульд энэ мэт заалт байхгүй.

 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т буй Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд зүйл хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө гэсэн зарчмыг зөрчиж тус компанийн ашгийг бусдад олгох асуудлыг шийдвэрлэсэн юм. Монгол Улсын иргэний хууль, компанийн тухай хуульд зааснаар аль ч компанийн ашигхуваарлих асуудал бол тухайн компанийн засаглалын эрх хэмжээнд шийдвэрлэгд бүх гишүүдийн хурал, ТУЗ-н асуудал байхад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний тэргүүлэгчид эл асуудлыг шүүрэн авч шийдвэрлэсэн нь хууль бус орон нутагтаа дураараа авирласан хэрэг мөн. “ ” ХХК-д тус аймгийн эрх бүхий субьектүүд зохих зөвшөөрөл өгсний дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Энд ямарч зөрчил байхгүй. Эл журмын дагуу тус цехэд хуримтлуулсан хаягдлыг 2014 оны 06 дугаар сарын 15-наас лэн орон нутгийн өмчинд 100% авахаар дээрх тогтоолд заасан нь

• Бидэнд мэдэгдээгүй

• зохих зөвшөөрлийн дагуу хөрөнгө оруулалт / 600,000,000 төгрөг/ хийсэн эрсдэлийг, бидний цехийг нүүлг төр худалдан авах, эсхүл хурааж авах г мэт асуудлыг шийдвэрлээгүй, аж ахуйн нэгжийн харилцаанд энэ мэт үнийн дүн бага бус байгаа г мэт асуудлыг огцом эргэлтээр шийдвэрлэсэн, бидэнд мэдэгдэж, цаашид гарах үр дагварыг тооцоолоогүй байна.

3. дугаар тогтоол бол хтын шийдвэр байхад тэргүүлэгчдийн даргын гарын үсгээр албажуулсанд гайхаж байна.

4.Эл маргааны объект болох хүдрийн баяжмалыг дээрх тогтоолоор орон нутгийн өмч мөн гэж үзэж аймаг, Баян-Овоо сум өмчлөгч хэмээн үзсэн нь учир дутагдалтай байна. Манай компанийн үйл ажиллагааны үндэслэл болсон хүдрийн баяжмал/шл/ бол зохих зөвшөөрлийн дагуу жижиг уурхай эрхлэгчдийн өмч юм. Тэд өөрсдийн хөдөлмөрөөр олборлосон баяжмал бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар бичил жижиг уурхай эрхлэгчдийн хувийн өмчид хаарах эд зүйлсийг 2014 оны 6 дугаар сарын 15-наас орон нутгийн өмчинд шилжүүл нь бусдын өмчийн халдашгүй байдлыг зөрчсөн үйл ажиллагаа мөн.

Б. Хүдрийн баяжмалыг худалдан борлуулсны орлогыг хуваарлих гэрээний тухайд;

Уг гэрээ Монгол Улсын хуулиудыг зөрчиж байгуулсан, хууль зүйн үндэслэлгүй болохыг дараах үндэслэлүүдээр авч үзэж болно.

1.Гэрээг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дугаар хууль бус тогтоолыг үндэслэсэн өөрөөр хэлбэл Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.1, 56.1.9 д заалтуудыг зөрчсөн.

2. Энүү гэрээг эрх зүйн чаджгүй субьектүүд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дугаар тоггоолын нэг д заалтаа зөрчин байгуулжээ. Үүнд: аймгийн засаг даргад олгогдсон эрхийг төлөөлөх эрхгүй аймгийн “ -” ОНӨХХК, түүний захирал *******, ХАМОДХ ТББ-ийн ТУЗ-ийн дарга , Баян-Овоо сумын засаг дарга Г.Пүрэвсүрэн нар гэрээг байгуулсан тул Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.5 д заалтанд хаарагдажбайна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дугаар тогтоолд Засаг дарга д эрх олгосон атлаа эрх зүйн чаджгүй “ -” компани, ХАМОДХ, Баян-Овоо сумын төлөөлөл оролцсон байна.

3. Энүү гэрээг харилцан зөвшилцөх, гэрээний нөхцөлүүдийг мэдэгд г мэт тохиролцооны зарчмыг үл биелүүлэн албадлагаар гарын үсэг зуруулсан, энэ үеэс лэн “ ” компани маргаан үүсгэн эрхээ хгаалуулах болсон юм. Бодит байдалд Монгол Улсын хуулийн дагуу зохих зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй “ ” ХХК-ийн үйл ажиллагаанд тус аймгийн иргэдийн Хурлын Төлөөлөгчид хөндлөнгөөс оролцон хохироосон байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, захиргааны хэрэг хянан шийдвэрл тухай хуулинд зааснаар шудрага шүүхэд нэмжлэл гарган хандаж  байна. Бидний нэмжлэлийг хүлээн авч Монгол Улсын Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан шийдвэрлийг хүсье” гэжээ.

Нэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн   дугаар тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д огт өөр асуудал байдаг. Уг тогтоолыг гаргахдаа акт гаргах процессийн жур зөрчсөн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид төлөвлөгөөндөө тусгаж, танилцуулгаа гаргаж бусад байгууллагуудынхаа эрсдлийг тооцсон байх ёстой. “ ” ХХК, дэмших ТББ-ын саналыг авсан байх ёстой.

Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар газар түүний доорх баялаг нь төрийн өмч. Гдээ төрийн өмч байх нь үгүйсгэгдэж байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 76 дугаар зүйл, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 2-төмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээрөмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө  байгаа бол өмчлөх эрх шилжүүл тухай гэрээ байгуулснаар, эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эзэмшилд байвал өмчлөгч шаардах эрхээ өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдэд шилжүүлсэн гэрээ байгуулснаар эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж заасан байдаг.

Баян-Овоо сумын Засаг даргатай ХАМО нар гэрээ хийж, мөнгийг нь төлөөд алтны орцтойшороо олборлож авсан. Гэрээ байгуулснаар орон нутгийн өмчийн эрх дуусгавар болж байгаа. Өөрөөр хэлбэл орон нутгийн өмчөөс гарч ХАМО-дын мэдэлд очсон. Иргэний хуулийн 120 дугаар зүйлд 120.1-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусдын эд хөрөнгийг засан сайжруулах, дахин боловсруулах заар шинэ хөдлөх  эд хөрөнгө бий болгосон бол уг этгээд болон эд хөрөнгийн өмчлөгч шинээр бий болсон  эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх бөгөөд тэдэнд ногдох хэсгийг материалын өртөг, үйлдвэрлэлийн зардалтай  хувь тэнцүүлэн тодорхойлно”, мөн хуулийн 120.2-т “энэ зүйлд заасан талууд өмчлөх эрхийн талаар маргавал илүү хөрөнгө, эсхүл илүү хөдөлмөр зарцуулсан тал нь шинээр бий болсон  эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө тал нь өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй” гэж заасан.

Хүдэр баяжуулах цехэд баруун бүсийн аймгуудаас ирдэг. Үүнээс хаягдал үүсч байгаа юм. Иймд манай орон нутгийн өмч гэж шийдвэрл хууль зүйн үндэслэл байхгүй.

Орон нутгийн өмчид ямар үндэслэлээр шилжих тухай Төсвийн  тухай хуульд ч байдаг, гэтэл уг хаягдлыг орон нутгийн өмчид шилжих тухай зохицуулаагүй.

Хог хаягдлын тухай хуулийн 5 дугаар зүйл бол харьцангуй ойлголт. Алтыг нь аваад орхисон харьцангуй үлдэцтэй хаягдал. Хог хаягдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд хогийг хаяснаас хойш хог боловсруулах этгээдийн өмч болно гэж заасан.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дугаар тогтоол нь Монгол улсын хуулийг 2 заалтаар зөрчиж байгаа. Эхнийх нь шлын ашгийг 50, 30, 10, 10 гэж хуваарилах ямар ч тооцоололгүй, орон нутгийн орлого яаж олох гэж байгааг бодож тэнгэрээд харж байгаад шийдсэн тоо байх гэж бодож байгаа.

ТББ-ын гишүүдийн 
“…хүнд хэцүү нөхцөлд ажиллаж ухаж гаргаж ирсэн чулуу иймд бид ашиг хүрт ёстой…” гэж ярьж байгааг үгүйсг арга байхгүй. Гдээ одоогийн байгаа шл бол зөвхөн ТББ-ын гишүүдийн ухаж гаргасан шл гэдгийг нотлох нотолгоо байхгүй. Баруун бүсийн аймгуудын бичил уурхайчдын өмч ч байгаа.

2014 оны 08 дугаар сарын 14-нд байгуулагдсан “ ” ХХК-ийн үйл ажиллагаанд бий болсон хүдрийн баяжмалыг худалдан борлуулсны орлогыг хуваарилах тухай 01 тоот гэрээнд “ ” ХХК-ийн үйл ажиллагаанаас бий болсон хүдрийн баяжмал гэж тодорхойлсон. Энэ бол хүдрийн баяжмал биш, алтны хольцтой шороог угаасны үлдэгдэл юм. Алт угаасны үлдэгдэл хаягдлыг худалдан борлуулсны ашгийг хуваарилах гэсэн утгаар яригдах ёстой гэж үзэж байгаа.Уг гэрээг иргэний эрх зүйн гэрээ биш гэж үзэж байгаа, захиргааны гэрээ ч биш юм. Нарийн яривал захиргааны захиржилсан акт, гэрээ хэлцэл хийх чөлөөт зарчмыг алдагдуулсан акт гэж үзэж байгаа.Мөн хууль зүйн үндэслэлгүй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дугаар тогтоолыг үндэслэсэн бөгөөд эрх зүйн чаджгүй этгээд оролцсон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дугаар тогтоолоор гэрээ хийх эрхийг “ ” ХХК-д олгоогүй, аймгийн Засаг даргад олгосон юм. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-т зааснаар  аймгийниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дугаар тогтоол, уг тогтоолын дагуу 2014 оны 08 дугаар сарын 14-нд байгуулагдсан 01 тоот гэрээг хууль бус гэж үзэж хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэлгүй, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “Монгол улсын иргэнхөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн заалтыг зөрчсөн. Баруун бүсийн баяжуулах цех болон ХАМО иргэдийн хооронд үүс баяжуулах гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх, хаягдлаас олох ашгийг хуваах эс асуудал нь иргэний эрх зүйн харилцаа бөгөөд хариуцагчийн авч хэлэлц асуудал биш юм.

Нэмжлэгч баруун бүсийн баяжуулах цех сонгон шалгаруулалтад орохдооорон нутгийг үйл ажиллагаа явуулна. Жилийн цэвэр ашгийн 20 хувийг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүл санал гаргасан байдаг. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дугаар тогтоолыг гаргахдаа хувийн хэвшлийн эрхийг зөрчсөн.

Орон нутгийн өмчит “ ” ХХК нь зохих байгууллагын шийдвэр гараагүй байхад бусдын үйл ажиллагааны өмчийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж,“ ” компанитай шл борлуулах гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Монгол улсын Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”. Мөн хуулийн 13.2.1-т заасан “аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдүүн үйлдвэрл, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан”, 13.2.2-т заасан “аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдүүнээ нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан”, 13.2.5-т заасан “зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр, төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн”;13.2.6-т заасан “аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдүүнийг бусад байгууллага, аж ахуй эрхлэгчид зээлээр олгоход чиглэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ньМонгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлээр оруулах эрхтэй”, 24.2-т “Төрийн болон төрийн бус байгууллага, аж  ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны Хуралд  асуудал хэлэлцүүлээр санал дэвшүүлж болно”, 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцгүй” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дугаар тогтоол болон 01 тоот гэрээг хүчингүй болгуулах санал гаргаж байна” гэв.

Гуравдагч этгээд “ эрхлэгчдийг ” ТББ-ын тэргүүн шүүхэд гаргасан бие даасан шаардлага болоншүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

“Манай “ХАМОДХ” ТББ нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дүгээр сарын 01-ний өдрийн 308 дугаар тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар олборлох жур”, Ашигт ын газрын даргын 2011 оны 153 тоот тушаалаар баталсан “Уурхайн эдэлбэр газарт нөхөн сэргээлт хийх заавар”, “Гурвалсан гэрээний загвар”, “Бичил уурхайн аюулгүй ажиллагааны заавар”,“ХАМОДХ” ТББ-ын Бүх гишүүдийн хурлаар 2013 оны 05 тоот тогтоолоор баталсан ТББ-ын дүрэм, Ашигт ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт ,7 дугаар зүйлийн 7.3 дах заалт, 4 дугаар зүйлийн 4.1.23, д заалт, 12 дугаар зүйлийн 12.1.5 дь заалт “Газрын тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1.11, 16.2 дахь заалтад зааснаар хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

Төр, засгийн зүгээс хүн бүр дураараа газар ухдаг, байгалийн баялагийг дур мэдэн авдаг збараагүй үйл ажиллагааг зогсоох, нэгдсэн зохион байгуулалтанд шилжүүлэн, бичил уурхайн хэлбэрээр ажиллуулах, ажлын байр бий болгох, татвар төлдөг болгох бодлогоор Ашигт ын тухай хууль, Газрын тухай хуулинд “бичил уурхай” гэсэн заалтыг шинээр оруулсан билээ.

Дээрхи эрх зүйн боломж дээр үндэслэн сум орон нутгийн Баян-Овоо сумын Засаг захиргаа аймгийнхаа иргэдийг дэмжиж Баян-Овоо суманд алт олдворлох шийдвэр гаргаж, улмаар хувиараа алт олдворлогчдыг зохион байгуулан г зохих журмын дагуу байгуулан ажиллаж байна.

аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоолын улмааснэмжлэгч ТББ-ын гишүүд ажилгүй болох, орлого нь буурах, ьжиргааны түвшин дордох зэргээр тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна.

аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга, “ Хүдэр” ХХК, аймгийн “ Майнинг” ОНӨ ХХК, “ХАМОДХ” ТББ нь хтран 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот “Хүдэрийн баяжмалыг худалдан борлуулсны орлогыг хуваарилах тухай гэрээ” байгуулсан. Энүү гэрээгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар хуралдааны тогтоолыг хэрэгжүүл, хаягдал шлыг худалдан борлуулсан ашгаас 50 хувийг аймгийн орон нутгийн өмчид, 30 хувийг “ Хүдэр” ХХК-д, 10 хувийг “ХАМОДХ” ТББ-д, 10 хувийг Баян-Овоо сумын орон нутгийн хөгжлийн санд, харин тээврийн зардлыг “ Майнинг” ОНӨ ХХК-д олгохоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр шууд хүчээр тус тус хуваарилсан асуудлыг бид зөвшөөрөхгүй байгаа.

“ХАМОДХ” ТББ-ын гишүүдийн хөрөнгө хүч, хөдөлмөрын үр дүнд бий болж газрын хэвлийгээс ухаж гаргаж ирсэн шлыг бүрэн хэмжээнд ашиглаж дуусаагүй шлыг дахин боловсруулах боломжтой ашиглах захиран зарцуулах эрх нь бидэнд байсаар байхад орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлээр шийдсэн явдал нь манай ТББ-ын гишүүдийн хөдөлмөрөөр бий болсон байгалийн баялгийг төр шууд булаан авч байгаа, ажлын байр баталгаагүй болж олон хүний эрх зөрчигдөж байгаа гэж үзэж байна.

“ХАМОДХ” ТББ-ын тэргүүн нь 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 26 тоот албан бичгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга нарын нэр дээр, мөн 2014 онд дугааргүй албан бичгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад гэж хаяглан “хаягдал шлыг ТББ-ын гишүүдийн зөвшөөрлийн дагуу орон нутгийн өмчид шилжүүл санал хүсэлтэй байгаа тухай” мэдэгдсэн явдал нь ТББ-ын нийт гишүүдэд танилцуулаагүй, тэднээс зөвшөөрөл аваагүй, Удирдах Зөвлөлийн хурлаас тогтоол гаргуулалгүй дур мэдэн ганцаараа шийдсэн явдлыг хянаж үзээд “ХАМОДХ” ТББ-ын Удирдах Зөвлөлийн 2015 оны 09/01 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр бусад тооцсон болохыг та бүхэнд албан ёсоор мэдэгд нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дүгээр сарын 01-ний өдрийн 308 дугаар тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар олборлох жур”, Ашигт ын газрын даргын 2011 оны 153 тоот тушаалаар баталсан “Уурхайн эдэлбэр газарт нөхөн сэргээлт хийх заавар”-ын дагуу бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид энэ асуудалд хөндлөнгөөс оролцож байна гэж дүгнээр байгаа юм.

Уг нь хууль ёсоор бол “ХАМОДХ” ТББ-ын гишүүдийн хууль ёсоор үйл ажиллагаа явуулж, өөрийн хөрөнгө хүч, хөдөлмөрөөрөө газрын хэвлийгээс гаргасан баялагийг зөвхөн бид ашиглах, захиран зарцуулах, хуваарилах, худалдан борлуулах эрхтэй бөгөөд бид гэрээгээр авсан газраа нөхөн сэргээлт хийж, албан ёсоор орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэж өгснөөр сая аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрийн эрх хэмжээний дагуу өмчөө шийдвэрл эрх нь нээгдэнэ гэж бид үзэж байна.

“ Хүдэр” ХХК-ийн хувьд бид тэдний гаргасан үнэ тарифийнх нь дагуу төлөх ёстой үнэ хөлсийг нь төлөөд үйлчлүүлж байгаа гэж ойлгож байгаа. Бидний үйлдвэрлэлийн үр дүнд үүссэн шлыг цех өмчилж авах ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй юм.

аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1/221 тоот албан бичгээр Хүдэр баяжуулах цех нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажиллаж байгаа, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 14,1 д заалтын дагуу эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй, байгаль орчин, эрүүл ахуйн улсын байцаагч, онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн нараас бүрдсэн комисс томилоогүй нөхцөлд шлыг тээвэрлийг зогсоосон мэдэгдлийг “ Хүдэр" ХХК-д хүргүүлсэн байдаг. Энэ цех хууль ёсоор ажиллаж байгаа эс нь тодорхойгүй байгаа тул шлын өмчлөгч байж таарахгүй юм.

  аймгийн “ Майнинг” ОНӨ ХХК болон БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ ” ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хийгдсэн Хүдэр баяжуулах цехээс гарсан шороон хэлбэртэй хаягдал шлыг худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. Уг гэрээгээр 1 тн шлыг 350,000 төгрөгөөр худалдах, худалдан авсан шлыг “”-н алтны уурхайд дахин жинлэж 100 кг-аас дээш хэмжээгээр дутсан нөхцөлд нөхөж ачуулах гм үүрэг хүлээжээ. Яагаад бидний хууль ёсны эзэмшилд байгаа эд зүйлсийг төрийн нэрийн өмнөөс худалдан борлуулж байгаа байдлыг хууль ёсны гэж үз үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоолыг бүхэлд нь хууль бус актад тооцож хүчингүй болгож өгнө үү” гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ эрхлэгчдийг ” ТББ-ын тэргүүн ын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг дэмжиж байна. Ашигт ын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаах бол төрийн захиргааны төв байгууллагад нэгээс доошгүй жилийн өмнө мэдэгдэнэ” гэсний дагуу комисс томилогддог. Комисс нь ямар аюулгүй ажиллагааны асуудлууд үлдэв, байгаль орчин нөхөн сэргээгд анхны байдалд нь яаж оруулах ёстой үлдэгдэл зүйлүүдийг яах ёстой вэ гэдгийг шийддэг. Гэтэл шийдээгүй, чулуунуудаа авч үнэ хөлсийг нь өгч тээрэмдүүлээд алтаа авч шл үлддэг. Шлыг орон нутагт албан ёсоор хүлээлгэж өгөөгүй тохиолдолд тухайн иргэдийн өмч байдаг. Цааш нь боловсруулж ашгаа авч аймагтайгаа тооцоо хийх эрхтэй. Гэтэл аймаг газрын хэвлий манайх мэд ёстой гэдэг. Нэг талаараа үнэн, гдээ Ашигт ын тухай хууль болон Засгийн газрын 308 дугаар тогтоолын дагуу олборлогчдын өмч юм.Үйл ажиллагаа нь хууль бус байна гэж үзээд аймаг оролцож байгаа бол өөр хэрэг.Байгаль орчинд хор нөлөө үзүүл хүнд металл байж болзошгүй гэж үзэж байгаа бол албан ёсоор тендер зарлах ёстой. 8 тэрбум гаруй төгрөг байгаа, аймаг маш их мөнгийг булааж авч бүтээн байгуулалтад зарцуулсан. Хүнд металл байж болзошгүй гэж төрийн өмчит компанийг байгуулсан, химийн хортой бодис илэрсэн гэсэн Мэргэжлийн хяналт болон Байгаль орчны яны дүгнэлт одоог хүртэл байхгүй.  Гэтэл аймаг дундаас нь оролцож байгаа нь хууль бус юм. ТББ шлыг 100 хувь авна гэсэн зүйл байхгүй ижил тэнцүүхэн хуваарилж тохиролцъё, гдээ эрх мэдлээрээ биднийг битгий далайлгаач гэж хүсч байгаа юм. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргасан, түүнийгээ дэмжиж байна” гэв.

 Гуравдагч этгээд Баян-Овоо сумын Засаг дарга нэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хаягдал шл үүс болсон шалтгаан нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 308 дугаар тогтоолоор батлагдсан” Бичил уурхайгаар олборлох жур”-ын дагуу тус сумын Мандалхайрхан багийн нутаг Цагаан цахир нэртэй газарт гурвалсан гэрээ байгуулан олборлож, гаргасан хүдрийг 2011 онд Уранхайрхан багийн нэртэй газарт байгуулагдсан Баруун бүсийн баяжуулах цехэд боловсруулан хаягдал болон хуримтлагдаад байгаа шл юм. Иймд тус сумын засаг захиргаатай гэрээ хийж олборлон тухайн сумын газар нутаг дээр боловсруулсан тул Баян-Овоо сумын санал оролцоо зайлшгүй байх шаардлагатай хэмээн үзэж байна.

аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоолыг хэлэлцэн шийдвэр гаргахдаа тус сумын саналыг аваагүй болно.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 01-нийөдрийн 308 дугаар тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар олборлох жур"-ын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх үүргийн хүрээнд, тухайн сумын нутаг дэвсгэрт үүссэн асуудал тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах саналыг дэмжиж дахин сум орон нутгийн саналыг тусган шийдвэрл нь зүйтэй гэж үзэж  байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ ” Төрийн бус байгууллага нь үйл ажиллагаагаа Засгийн газрын 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар олборлох жур”-ын дагуу явуулж байгаа гэдэг. Гэтэл уг Төрийн бус байгууллага нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан бөгөөд Бичил уурхайгаар олборлох журмын дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлүүдийг төлөөлөх эрхтэй эс, уг журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эс, Ашигт олборлох гэрээ байгаа эс, бичил уурхайгаар олборлох иргэдийн хтран ажиллах гэрээтэй эс, уг нөхөрлөлүүд нь Төрийн бус байгууллагатай хэрхэн хтран ажиллаж байгаа эс, тус Төрийн бус байгууллагын зорилго үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй байгаа тул нэмжлэл гаргах, төлөөлөх эрхтэй эс тал дээр эргэлзээ төрж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны дугаар тогтоол гарснаар “ ” Төрийн бус байгууллагын гишүүдийн хөдөлмөрлөх, ашиг орлого олох ьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна гэж үз үндэслэл байхгүй. Харин ч эсрэгээрээ уг шлны орлогоор аймгийн нийт иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрл боломжтой юм.

“ ” ТББ, “ ” ХХК нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй, нэмжлэл гаргах эрхтэй эс нь эргэлзээтэй тул нэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

“Зөвшөөрөл олгох тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 06 сарын 30-ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах” гэжээ. Дээрх тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаанаараа хуралдаж хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжигдсэн тогтоол юм. Тогтоолын төслийг танилцуулахад хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдээс ямар нэгэн санал гараагүй юм. Энэ хуралдаанаар “Баруун бүсийн баяжуулах цехийн хаягдал /шл/ чулууны шорооны тухай асуудлыг авч хэлэлцэн шийдвэр гаргуулахаар аймгийн Засаг дарга санал оруулсан. Мөн хуралдаан хуралдаж байх явцад хувиараа олборлогч иргэдийг /ХАМОИДХ/ байгууллагын төлөөлөл болох , М.******* нар болон “ " ХХК-ийн хөрөнгө оруулагч /ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч/ нар оролцсон юм. Энэ хаягдал шл нь хгийн түрүүнд хэний өмч вэ гэдэг нь чухал юм. Юуны түрүүн “ ” ХХК /Баруун бүсийн баяжуулах цех/ нь тухайн орон нутгийн бичил уурхайчид буюу өөрөөр хэлбэл Монгол Улсын Иргэний хуулийн 481 дүгээр зүйлд заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр ажиллаж байгаа хувиараа алт олборлогч иргэд, нөхөрлөлийн гишүүдийн олборлосон алтны баяжмалтай /хүдрийн агуулжтай/ чулууг дээрх иргэд нөхөрлөлтэй тохиролцон хүлээн авч баяжуулах цехдээ тээрэмдэн /химийн элемент хэрэглгүйгээр/ алтыг ялган авч тухайн иргэд нөхөрлөлийнхөнд өгөөд ажлын хөлсөө тухайн цаг үедээ дээрх иргэдээс авч ашиг олж ажиллах аж ахуйн нэгж юм.

Харин дээрх олборлосон чулуу нь / бүхий/ тус аймагт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “******* ” ХХК-иас тус аймгийн төр, захиргааны байгууллагаас хүсэлт тавьсны дагуу хувиараа олборлогч иргэдийг /ХАМОИДХ/ байгууллагатай хтран иргэдийг зохион байгуулалтанд оруулж дээрх компани өөрийн эзэмшил газраас зөвшөөрөл олгон тухайн газрын хэвлийгээс гарсан алтны баяжмалтай чулууг хувиараа олборлогч иргэд, нөхөрлөл олборлосноос гарсан хаягдал тул энүү хаягдал чулууны шороо нь “ ” ХХК-ийн өмч биш юм. Харин бусдын өмч гэж үз юм бол “******* ” ХХК түүнтэй тохирсон орон нутгийн өмч юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар “ Монгол Улсад газар, түүний хэвлий, ... байгалийн бусад баялаг...төрийн хгаалалтад байна.” Мөн дээрх зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “ Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий...түүний баялаг...төрийн өмч мөн” гэж заажээ. Иймд уг газрын хэвлийгээс гарсан алтны баяжмалтай чулууны шороо /хаягдал/ нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрл асуудал гэж үзнэ. Уг хаягдал шлыг зөвхөн мөнгөн ус буюу цеанит натри г мэт химийн элементийг ашиглан хаягдалд байгаа алтны ялтсыг бүрэн хэмжээгээр боловсруулан гаргадаг учир цаашид боловсруулах эрхийг химийн элемент ашиглан боловсруулах зөвшөөрөл бухий аж ахуйн нэгжээр гүйцэтгүүл эрхийг шийдвэрл субъөкт нь тухайн орон нутгийн еөрөө удирдах ёсны байгууллага юм. Энэ үүднээс ХХК-ийн талбайн хог хаягдлын санд хуримтлагдсан хаягдал шлыг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид худалдах, борлуулах, түүнээс гарсан орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүл зорилгоор аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүлийн 1 д хэсэг, 29, 30 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлж шийдвэрлүүл санал гаргаснаас гадна мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар олборлогч иргэдийг ТББ байгууллагын төлөөлөгчид болох тус байгууллагын тэргүүн , тэргүүлэгч гишүүн ******* нар оролцон уг асуудлыг шийдвэрлүүлээр санал дэвшүүлж шийдвэрлүүлсэн нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа.

Мөн “ ” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлоос илүүтэйгээр тус компанид хөрөнгө оруулагчдын ашиг сонирхол яригдах учиртай. Энэ үүднээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанд “ ” ХХК-ийн хөрөнгө оруулагч /ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч/ уг асуудлыг хэлэлцэд өөрийн биеэр оролцон санал бодлоо илэрхийлэн уг тогтоолыг батлахад зөвшөөрч дэмжсэн байгаа нь нэмжлэгч “ ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ******* бусад хөрөнгө оруулагч бүгд мэдсэн байх учиртайг тэмдэгл нь зүйтэй. Мөн нэмжлэгч уг хаягдал шлыг бичил уурхай эрхлэгчдийн хувийн өмчид хаарах зүйлс гэж хүлээн зөвшөөрөх атлаа өөрийн компанийн өмч, өмчлөх эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж нэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцгүй юм.

Мөн “... дугаар тогтоол хтын шийдвэр байхад Тэргүүлэгчдийн даргын гарын үсгээр албажуулсанд гайхаж байна” гэж дурьджээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байдаг. Тэргүүлэгчдийн хуралдаанаар хуралдаж гаргасан шийдвэрийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар “ Тухайн хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхийн хүрээнд баталгаажуулсан гэж үзнэ. Мөн хуулийн 25 дугаар зүлийн 2-т “хурлын болон хурлын тэргүүлэгчдийн тогтоолд хурлын дарга...гарын үсэг зурна” гэж тодорхой заасан байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2014 оны 06 сарын 30-ны өдрийн дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, баримтлал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн үндсэн зарчим, хуулийн заалтуудыг зөрчөөгүйгээс гадна “ ” ХХК-ийн эд хөрөнгө, өмчийн зүйлсийг дайчлан авах, хууль бусаар хураах худалдах борлуулах, хуваарилах эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүйгээс гадна тус компанид орон нутгийн төр захиргааны байгууллагаас санл тавьсны дагуу 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж Швөйцарын хөгжлийн агөнтлагаас хэрэгжүүлсэн “Тогтвортой бичил уурхай” төслөөс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2014 оны 06 дугаар  сарын 30-ны өдрийн дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тогтоол гэж үзнэ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2014 оны 06 сарын 30-ны өдрийн дугаар тогтоол нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5, 56.1.9 д заалтуудыг зөрчсөн...тохиролцооны зарчмыг үл биөлүүлж албадлагаар гарын үсэг зуруулсан...” ” ХХК-ийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хөндлөнгөөс оролцсон г мэт зүйлийг дурьдсан байна. Гэрээний заалтуудаас харахад хуулиар хориглосон болон нийтээр зөвшөөрсөн зан суртахууны үндсэн үнэлэмжүүдтэй үл нийцсэн, харшилдсан зүйл байхгүй, гэрээнд баримталсан хууль зүйн үндэслэлүүд нь нийгмийн зан суртахуунтай зөрчилдөөгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 нь эрх зүйн чаджгүй гэрээ болсон г ойлголт байхгүй юм. Иргэний хуулийн 16-19 дугаар зүйлүүдэд эрх зүйн чаджгүйн талаарх нөхцлүүдийг тодорхой заасан байдаг. Тухайн үед гэрээ байгуулсан талууд болох “ ” ХХК-ийн ТУЗ-ийн дарга *******, аймгийн Засаг даргын Тгын газрын даргыг төлөөлсөн “ Майнинг” Орон нутгийн өмчит ХХК-ийн захирал *******, “ХАМОИДХ” ТББ-ын тэргүүн , Баян-Овоо сумын Засаг дарга нар нь эрх зүйн чаджтай этгээдүүд юм. Дээрх талуудыг эрх зүйн чаджгүй гэж дүгнэсэн нотлох баримт, шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн материалд авагдаагүй байна. Нэмжлэгч нь хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа бол “ ” ХХК нь энэ хэргийн нэмжлэгч нь байх боломжгүй юм гэж үзлээ. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “хэлцэлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож аар буюу бичгээр хийнэ”, мөн зүйлийн 42.7-д “ бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлд хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “ талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж зааснаар “ ХХК-ийн үйл ажиллагаанд бий болсон хүдрийн баяжмалыг худалдан борлуулсны орлогыг хуваарилах тухай” гэрээг талууд байгуулсан нь гэрээг хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

Иймд “ ” ХХК-ийн нэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “ ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн гаргасан 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хууль бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тогтоол юм.

Уг тогтоолын зорилго ач холбогдол нь Үндсэн хуульд заасан газрын доорх баялаг ард түмний өмч гэсэн зүйл хэсгийг хангасан, уг хаягдал шлыг худалдан борлуулж түүнээс олсон орлогыг аймгийн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж аймгийн нийт ард иргэдийн 40 гаруй хувь ьдарч буй аймгийн төвийн тохижилт ногоон байгуулж руу чиглэсэн бүтээн байгуулалтуудыг хийснээр ард иргэдээ аятай тухтай орчинд ьдруулах шийдвэр байсан бөгөөд Үндсэн хуульд заасан газрын доорх баялаг ард түмний өмч гэсэн заалтыг тодорхой хэмжээгээр хангаж чадсан ач холбогдол бүхий тогтоол гарсан.Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Доржготов шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоолын хариуцагч бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна. 01 тоот гэрээний тухайд хэлбэрийн хувьд 4 тал гарын үсэг зурсан. Үүнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал оролцоогүй. Гэрээ боловсруулсан тал нь эрх зүйн хувьд буруу дүгнэлт гаргаж хийсэн учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцахгүй гэсэн тайлбарыг хэлье.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлээр оруулах эрхтэй гэж заасны дагуу санал оруулах эрхтэй”. Баруун бүсийн баяжуулах цехийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдаж ажлын хэсгийн дүгнэлтээ гаргаж Засаг даргад танилцуулсан. Үүний дараа уг асуудалтай той албан бичгээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсний үндсэн дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж тогтоол гаргасан. Энэ бол бүрэн эрхийнх нь асуудал юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шлын ашгийн талаар хэлэлцдээ бүх талын төлөөллийг оролцуулсан. ХАМОДХ ТББ, “ ” ХХК-иас төлөөлөгч нар оролцож тэргүүлэгчдийн олонхийн саналаар шийдэгдсэн. Нэгэнт санал орж ирсэн учраас уг асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийд эрхтэй. Хэлэлцгүй буцаах боломжгүй. Үүний үндсэн дээр 4 талт гэрээ байгуулагдсан. Гэрээг хуулийн дагуу байгуулах нь гэрээг байгуулж байгаа талуудын хоорондын тохиролцооноос хаарна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд оролцсон. Хурлын шийдвэрийн талаар талуудад албан тоотоор хүргүүлээгүй ч гэсэн талууд бүгд мэдэж байсан. мэдээж дүү *******, ******* нарт хэлсэн. Хүдэр баяжуулах тендерийн сонгон шалгаруулалтад “ ” ХХК шалгарч 2010 оны 04 сард гэрээ байгуулсан. Гэрээнд үйл ажиллагаа явуулахын тулд барилга барьж, ус тог цахилгаан хэрэгл зөвшөөрлөө авсны дараа үйл ажиллагаагаа лүүлье гэсэн. Гэтэл өнөөдрийн хүртэл хэрэгжээгүй. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа компанийн үйл ажиллагааг таслан зогсоох эрх Мэргэжлийн хяналтын байгууллагад байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээ гаргаж байгальд хортой бодис ашиглаж, хүнд нөхцөл байдал бий болж байна гэж үзсэнээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга уг үйл ажиллагааг зогсоосон. 4 сар ХАМОДХ ТББ-ын тэргүүн аймгийн удирдлагуудын үүдийг сахих шаардлага байсан юмуу, “ ” ХХК-ийн үйл ажиллагааны талаар өөрөө судалж, Мэргэжлийн хяналтын байгууллагад хандах ёстой байсан. Аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагааг зогсоох эрх байхгүй, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хандах ёстой байсан. 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрээг цуцлах үндэслэлүүдээ тохирсон байдаг. Гүйцэтгэгч нь үүргээ бусдад шилжүүлсэн байвал захиалагч талын санаачилгаар гэрээг цуцална. “ ” ХХК-иас “ ” ХХК-д шилжүүлсэн. “ ” ХХК хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлж эрхээ аваагүй. Нэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 оны 05 сард авсан гэж ярьж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дугаар тогтоол гарахад аваагүй байсан. Иймд хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь харагдаж байна. Ямар ч зохих зөвшөөрөлгүй, шл хуримтлуулчихаад Мэргэжлийн хяналт очоод дахин шалгалт хийхэд дахиад хаагдах боломжтой цех ажиллаж байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дугаар тогтоолыг мэдээгүй, хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа г зүйлийг “ ” ХХК ярих нь зохимжгүй гэж үзэж байна.

“ХАМОДХ” ТББ-ын бие даасан шаардлага гаргаж байгаа. “ХАМОДХ” ТББ-ын дүрмийн зорилго нь гишүүдийн нийгмийн тулгдсан асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэд оролцож саналаа хэл, ажлын байр, аврах хэрэгсэл, хэрэгслийн хангжийг сайжруулах, стандартын шаардлага хангаж буй эсэд хяналт тавих, өөрөө санаачлан ажил мэргэжлийн сургалт зохион байгуулах юм. “ХАМОДХ” ТББ бичил уурхайчдын нэгэн адилаар Засгийн газраас баталсан Ашигт ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар бий болсон 308 дугаар журмын дагуу гэрээ байгуулж далд уурхайг байгуулах эрх зүйн зохицуулалт байхгүй. Иймд “ХАМОДХ” ТББ нь Засгийн газрын 308 дугаар тогтоолоор үйл ажиллагаа нь зохицуулагдахгүй. ТББ-ын тухай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдана. Нэмжлэлүүдийг хэрэгсгүй болгож өгөөч гэж хүсч байна” гэв.

 Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:

“Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулахгүй байх, шлныхаа орлогыг аймаг, орон нутгийн ард иргэдийн ая тухтай байдалд зориулах нь зөв. Уг тогтоолыг хүчингүйд тооцох нь буруу аль эсвэл уг тогтоолдоо нэмэлт, өөрчлөлт оруулаад эвлэрээд хувиа тохиролцох нь дээр юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэмжлэгч “ ” ХХК нь тус шүүхэд хандан “ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” дугаар тогтоолыг хүчингүй болгох, уг тогтоолын дагуу 2014 оны 08 дугаар сарын 14-нд байгуулагдсан “ ” ХХК-ийн үйл ажиллагаанд бий болсон хүдрийн баяжмалыг худалдан борлуулсны орлогыг хуваарилах тухай 01 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлагабүхий  нэмжлэл анх гаргасан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлц явцад нэмжлэгч нэмжлэлийн 2 дахь шаардлагаа ““ ” ХХК-ийн үйл ажиллагаанд бий болсон хүдрийн баяжмалыг худалдан борлуулсны орлогыг хуваарилах тухай 01 тоот гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” гэж тодруулсан болно.

Хэрэг хянан шийдвэрл ажиллагааны явцад гуравдагч этгээд “ ” ТББ-ын “ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” дугаар тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн бие даасан шаардлага гаргасан тул энүү шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд,нэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргасан болон гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэг. Нэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын гаргасан “ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” дугаар тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт ын газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу аймгийн Баян-Овоо суманд Баруун бүсийн баяжуулах цехийг байгуулах сонгон шалгаруулалтыг аймгийн Засаг даргын Тгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс зохион байгуулж,уг тендерт “ ” ХХК-ийн тендерийн материал “хгийн сайн” гэж үнэлэгдсэн тул Ашигт ын газрын 2010 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5-2184 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгожээ.

Үүний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******, аймгийн Засаг дарга *******, “ ” ХХК-ийн захирал ******* нар ажил гүйцэтг гэрээ байгуулан Баян-Овоо сумын Засаг даргын захиржаар баруун бүсийн цех байгуулах зориулалтаар олгосон газар дээр тус цехийг байгуулсан байна.

“ ” ХХК-ийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/22 дугаар шийдвэрээр компанийг тусгаарлан, аймгийн Баян-Овоо сумын Баруун бүсийн баяжуулах цехийн үйл ажиллагаа явуулах эрхийг “ ” ХХК-д шилжүүлж, хуульд заасан журмын дагуу техник эдийн засгийн үндэслэлээ Ашигт ын газарт хүргүүлж байсан нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар олборлох жур”-ын 5.5-д заасны дагуу аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга, ны тэргүүн , ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “******* ” ХХК-ийн захирал ******* нар Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар олборлох тухай гурвалсан гэрээг байгуулж, “ ” ХХК-иас той “Хтран ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байжээ.

Ашигт ын газраас зарласан тендерийн материалын 4.4.2-т Хаягдал түүхий эдийг дахин боловсруулах менежмент гэсэн хэсэгт хаягдал шлыг эрх бүхий ХХК-ийн химийн үйлдвэрт гүйцээн баяжуулалт хийж, гарсан цэвэр алтны цэвэр ашгийн 80 хувийг хөрөнгө оруулагч ХХК, 20 хувийг орон нутгийн хөгжлийн санд оруулна гэж тусгасан байна.

Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас дугаар тогтоолыг гаргаж, нэг д заалтаараа Баруун бүсийн баяжуулах цехэд 2013 оны 09 дүгээр сараас 2014 оны 06 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд шинээр хуртлагдсан хаягдал /шл/-ыг худалдан борлуулахдаа нийт гарах ашгаас аймгийн орон нутгийн өмчид 50 хувь, Баруун бүсийн баяжуулах цехийн техник технологийн шинэчлэлд 30 хувь, олборлогч иргэдийн нөхөрлөлүүдэд 10 хувь, олборлосон сумын орон нутгийн хөгжлийн санд 10 хувийг тус тус олгох гэрээг байгуулан ажиллахыг аймгийн Засаг дарга //-д зөвшөөрч, хоёр дахь заалтаараа 2014 оны 06 дугаар сарын 15-наас тус цехэд хуримтлагдах хаягдал /шл/-ын эзэмшлийг 100 хувь орон нутгийн өмчид авч худалдан борлуулах заар ашгийг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлээр шийдвэрлэснийг хууль бус гэж шүүх бүрэлдүүн үзлээ.

Маргаан бүхий тогтоолыг захиргааны байгууллага нэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд  нарт хүргүүлээгүй, мэдэгдээгүй талаар талууд маргаж байгаа ба тогтоолыг хүргүүлсэн талаар баримтгүй, үүнтэй хариуцагч тал маргаагүй болно.

Түүнчлэн уг тогтоол нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарсан атлаа тогтоолд “... 2013 оны 09 дүгээр сараас 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, ...2014 оны 06 дугаар сарын 15...” гэж өмнөх цаг хугацааны асуудлыг нөхөж зохицуулалт хийснийг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар, 18.1.2-ын з-д “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүл, байгаль орчныг хгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах”, 18.1.3-т орон нутгийн өмчийн талаар, 18.1.3-ын  з-д “орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эд хөрөнгөөс бусад өмчийн этгээдтэй хтран хуулийн этгээд байгуулах, хөрөнгө оруулах, оруулсан хувь хөрөнгөө татан авах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрл”, 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн ьдралын тулгдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрл” гэсэн заалтуудыг үндэслэл болгосон ба эдгээр заалтууд маргаан бүхий актын зорилготой нийцгүй байна. 

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Хуралд асуудал оруулан хэлэлцүүл эрхийн дагуу аймгийн Засаг дарга 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1а/616 дугаар албан бичгээр “...цехэд 2013 оноос хойш бий болсон шлын эзэмшлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү, хуралд оруулах санал: орон нутаг 50 хувь, Хүдэр баяжуулах цехийн хөрөнгө оруулагчдад 40 хувь, Баян-Овоо сум 10 хувь, алт 10 хувь...” гэсэн санал оруулж, түүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, тогтоол гаргажээ.

Тогтоолын хэлэлц асуудлын төлөвлөгөөг хуралдаан болсон 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан, ямар нэг тооцоо, судалгаа, төсөл хавсаргагдаагүй, хэлэлц асуудлын жагсаалтад 1.Баруун бүсийн баяжуулах цехэд хуримтлагдсан шлын асуудлыг шийдвэрл тухай, 2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов зарлах тухай, 3.Төрийн одон медальд тодорхойлох тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцээр баталсан, харин Баруун бүсийн баяжуулах цехэд хуримтлагдсан шлыг хэрхэн хуваарилах талаар тусгаагүй болно.

Дээрх маргаан бүхий тогтоолыг гаргахдаа “ ” ХХК-ийн үйл ажиллагаанаас хэдий хугацаанд ямар хэмжээний шл гардаг, гарсан шлыг хэрхэн борлуулах, ямар ашиг гарах, гарсан ашгийг хэрхэн хуваарилах нь зохистой талаар тооцоо, судалгаа хийгээгүй, нэмжлэгч “ ” ХХК-д шлын ашгийг хуваарилах талаар хурлаар хэлэлц гэж байгаа тухайгаа мэдэгдээгүй, санал солилцоогүй, тогтоол гарсны дараа хүргүүлээгүй болох нь нэмжлэгч, хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгүүд, шүүхээс хийсэн үзлэг зэргээр тогтоогдлоо.

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцгүй.” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд тэргүүлэгч оролцсон байх ба хариуцагч тал “ ” ХХК-ийг төлөөлж оролцож саналаа хэлэлцсэн гэж маргаж байгаа хэдий ч “ ” ХХК-ийн ТУЗ болон хувь нийлүүлэгч, гишүүнчлэлд байхгүй нь компанийн бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл зэргээс харагдаж байх тул “ ” ХХК-д шл хуваарилах талаар болон маргаан бүхий захиргааны актыг мэдэгд үүргээ хэрэгжүүлээгүй гэж үз үндэслэлтэй юм.

“ ” ХХК-ийн үйл ажиллагааны дүнд бий болсон шлын өмчлөгч хэн болох талаар талууд маргалдаж байгаа боловч захиргааны хэргийн шүүх уг асуудлыг тогтоох эрхгүй болно.

Харин Хог хаягдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хог хаягдлыг үүсгэгч этгээд түүнийг өмчлөх эрхтэй”, 5.2-т “Хог хаягдлыг өмчлөх эрх гэрээний үндсэн дээр шилжиж болно.”, 5.3-т “Энэ хуульд заасны дагуу хог хаягдлыг хаяснаар хог хаягдлыг өмчлөх тухайн этгээдийн эрх дуусгавар болж, хог хаягдлыг устгах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөх эрх үүснэ” гэж заасан мөн Иргэний хуулийн111 дүгээр зүйлийн 111.2.1-т “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр”, 111.2.2-т “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө  байгаа бол өмчлөх эрх шилжүүл тухай гэрээ байгуулснаар”, 111.2.3-т “эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эзэмшилд байвал өмчлөгч шаардах эрхээ өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдэд шилжүүлсэн гэрээ байгуулснаар” хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэнд тооцохоор заасан, 120 дугаар зүйлийн 120.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусдын эд хөрөнгийг засан сайжруулах, дахин боловсруулах заар шинэ хөдлөх  эд хөрөнгө бий болгосон бол уг этгээд болон эд хөрөнгийн өмчлөгч шинээр бий болсон  эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх бөгөөд тэдэнд ногдох хэсгийг материалын өртөг, үйлдвэрлэлийн зардалтай  хувь тэнцүүлэн тодорхойлно”, 120.2-т “Энэ зүйлд заасан талууд өмчлөх эрхийн талаар маргавал илүү хөрөнгө, эсхүл илүү хөдөлмөр зарцуулсан тал нь шинээр бий болсон  эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө тал нь өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй.” гэж тус тус заажээ.

Баруун бүсийн баяжуулах цехээр баруун аймгуудын хувиараа олборлогч нар үйлчлүүлж, улмаар шлыг бүрдүүлэгч хэсэг болдог нь тус цехээр үйлчлүүлэгчдийн бүртгэлээс харагдах ба үүнтэй талдууд маргаагүйг байгааг дурдах нь зүйтэй.

Баруун бүсийн баяжуулах цехийн2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 04 тоот албан бичгээр аймгийн удирдлагуудад гаргасан саналаар шлын 50 хувийн ашгийг орон нутгийн бүтээн байгуулалтад зориулахаар, мөн олборлогчдын төрийн бус байгууллагын тэргүүн аас 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 26, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгүүдээр “...шл болон цаашид гарах бүх шлыг орон нутгийн өмчид шилжүүл...” гэсэн саналуудыг гаргаж байсан ба ын энэ үйлдэл нь “ХАМОДХ” ТББ-ын Удирдах Зөвлөлийн 2015 оны 09/01 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр бусад тооцсон байна. Баруун бүсийн баяжуулах цехийн үйл ажиллагааг удаа дараа холбогдох байгууллагууд зогсоосны улмаас хувиараа төрийн бус байгууллагын гишүүдийн ьдрал хүнд байдалд орж, аргагүйн эрхэнд дээрх хүсэлтүүдийг гаргасан болохоо гуравдагч этгээд “ХАМОДХ”ТББ-ын тэргүүн шүүх хуралдааны явцад тайлбарласан болно.

Тиймээс гуравдагч этгээд  төрийн бус байгууллагын тэргүүн ын гаргасан хүсэлтүүдийг үндэслэн дээрх нөхцөл байдлыг тодруулан үзэлгүйгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны дугаар тогтоолоор “ ” ХХК-ийн үйл ажиллагаанаас бий болсон шлыг 100 хувь орон нутгийн өмчид авахаар шийдвэрлэсэн нь нэмжлэгч болон гуравдагч этгээд “ХАМОДХ”ТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэв.

Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрл нь үндэслэлтэй гэж үзлээ.                     

Хоёр. “ ” ХХК-ийн үйл ажиллагаанд бий болсон хүдрийн баяжмалыг худалдан борлуулсны орлогыг хуваарилах тухай 01 тоот гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагын тухайд:

“ ” ХХК-ийн үйл ажиллагаанд бий болсон хүдрийн баяжмалыг худалдан борлуулсны орлогыг хуваарилах тухай 01 тоот гэрээг 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан байх ба аймгийн Засаг даргын Тгын  газрыг төлөөлж “ ” ОНӨХХК-ийн захирал *******, “ ” ХХК-ийг төлөөлж ТУЗ-ын дарга *******, ХАМОДХ ТББ-ыг төлөөлж , Баян-Овоо сумыг төлөөлж Засаг дарга нар харилцан тохиролцож байгуулсан, уг гэрээний үндэслэл нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоолыг гэж дурджээ.

Аливаа гэрээг хууль болон зарчмыг баримтлан байгуулах шаардлагатай атал хүчингүй болгуулахаар маргаж буй актыг шууд үндэслэсэн нь буруу байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “ ” ОНӨХХК-ийн захирал ******* нь энүү гэрээг иргэний эрх зүйн гэрээ гэж маргаж байгаа бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 138 дугаар тогтоолоор орон нутгийн өмчит уул уурхай ХХК-ийг байгуулахаар тогтоож, аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 645 дугаар захиржаар орон нутгийн өмчит уул уурхайн “ нью ” ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтг захирлаар *******ийг томилжээ.  Тус компанийн үндсэн үйл ажиллагаа нь дотоод болон гадаад худалдаа, зорилго нь аймгийнхаа иргэдийн ажлын байртай, цалинтай орлоготой болгох зорилтыг хэрэгжүүлэд оролцож, уул уурхайн салбараас аймгийн төсөвт орох бодит үр өгөөжийг дээшлүүлийн тулд уул уурхайн тодорхой ажил, төсөл хөтөлбөрийг дангаар болон бусадтай хтран хэрэгжүүлэд оршино гэсэн байна.Гэтэл аймгийн Засаг даргаас тус компанийн гүйцэтг захирлаар томилсныг “ ” ХХК-ийн шл худалдан борлуулах гэрээ байгуулах итгэмжлэл олгосон гэж үзгүй юм.

Түүнчлэн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоол гарахаас, мөн 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус гэрээг байгуулахаас өмнө буюу 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “ ” ОНӨХХК-ийн захирал *******, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ хун” ХХК-ийг төлөөлж захирал С.Ганлантуу нар аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй баяжуулах цехээс гарсан шлыг худалдах, худалдан авах зорилгоор 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар гэрээг байгуулж, шлын борлуулалт хийсэн болох нь худалдах худалдан авах гэрээ болон нэмжлэгч тал, гуравдагч этгээд нарын тайлбараар нотлогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлөх”-өөр заасныг зөрчжээ.

Зүй нь Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан ьтан төрийн өмч мөн” гэж заасан боловч хувиараа олборлогч иргэд зөвшөөрлийн дагуу олборлосноор тэдний өмч болж, боловсруулах цехийн үйл ажиллагаагаар джснаар хаягдал үүсгэгч нарын эзэмшилд Иргэний хуулийн дагуу шилжсэн байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 100 хувь орон нутгийн өмчид авсан тогтоолыг үндэслэн гэрээ байгуулсан нь талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Тиймээс маргаан бүхий тогтоолыг үндэслэн гарч байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот гэрээ нь талуудын харилцан тохиролцоонд үндэслээгүй, дугаар тогтоолын заалтыг шууд хэрэгжүүлэн байгуулагдсан захиржилсан шинжийг агуулсан хууль бус захиргааны акт гэж үзэн хүчингүй болгож шийдвэрл нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдүүн дүгнэлээ.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Хог хаягдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 111, 120дахь заалтуудыг баримтлан нэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоол, түүнийг үндэслэн гарсан “ ” ХХК-ийн үйл ажиллагаанд бий болсон хүдрийн баяжмалыг худалдан борлуулсны орлогыг хуваарилах тухай 01 тоот гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянаншийдвэрл тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хуражийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хуражид тус тус төлсөн 70200 төгрөг, нийт 140400 төгрөгийгулсынорлогодхэвээрүлдээж, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулан нэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарт 70200 төгрөгийг тус тус олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 д хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    С.САЙНБИЛЭГ

                                  ШҮҮГЧИД                                     Ч.ОЮУНСАЙХАН

                                                                                          Ц.СУВДМАА