| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/07038/И |
| Дугаар | 197/ШШ2025/00337 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/00337
| 2025 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 197/ШШ2025/00337 |
|
|
|
|
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ** дүгээр хороо, ****** байр, *-р орц ******* оршин суух, ************/РД:***************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** дүүрэг, * дугаар хороо, * байр, * тоотод оршин суух, ************** /РД:*************/-д холбогдох 1,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **********,
Хариуцагч **********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ************* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Найдвартай орлогын арвижих сангийн захирал *********тай хамтарч ажиллаад 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1,250,000 төгрөг, мөн 300,000 төгрөг өгөхөөр болсон ч үлдсэн 850,000 төгрөгийг өгөөгүй байна. Мөн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 800,000 төгрөг болгож өгнө гэж надаас 400,000 төгрөг аваад өгөөгүй, 2023 онд 2 удаа 50,000 төгрөг өгсөн. Хариуцагч маргасан, татгалзсан зүйлгүй байгаа. Надад 2021 онд 100,000 төгрөг өгч байсан гэсэн ч сүлжээний бизнес юм. Мөн 2015 оны Монгол улсын Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн гэрчилгээнд өөрийнх нь нэр байгаа, сан гэж байхгүй, улсын бүртгэлийн гэрчилгээнд бас байдаггүй. Хариуцагч сүлжээний бизнес эрхэлж хүмүүсийг хууран мэхэлдэг хүн учраас би өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч *****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2010 онд найдвартай орлогын арвижих санг байгуулсан. Оюуны өмчийн газарт 2015 онд хуримтлал 1 гэдэг тооноос эхлэх гэсэн журмаар батлуулсан. Энэ сангийн бүх хүмүүс талархал бичдэг баримт нь одоо надад байна. Нэхэмжлэгч нь өөрөө зөвшөөрөөд 50,000 төгрөг манай санд төлж бүртгүүлсэн. Тухайн 50,000 төгрөгөө 100,000 төгрөг болгоод 2020 онд буцаан авсан, дахин 50,000 төгрөгөөр ороод 50,000 төгрөг нь 250,000 төгрөг болоод 250,000 төгрөг 1,150,000 төгрөг буюу 5 хүний хуримтлал болсон. Тэр 1,150,000 төгрөг энэ хүнээс гараагүй байж бусдын мөнгийг авна гэж байгааг зөвшөөрөхгүй байгаа. Сангийн хүмүүс хамтарч ажилладаг, нийлээд хуримтлал үүсгэдэг. Би 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж, түрээсийн төлбөрөө өөрөө төлж, бусад хүнээс төлбөр аваагүй. Хамт олноо ажилтай байлгахын тулд явдаг байсан. Өнгөрсөн жилээс ажлаа хийхгүй, гачигдал гарсан нь үнэн. Энэ хүн 8 хүний дараа ээлж нь болох байтал тэрийг хүлээхгүй хүмүүсийн мөнгийг авна гэдэг нь байж болохгүй зүйл. Нэхэмжлэгч манай санд орсноос хойш 50,000 төгрөгөөр 2 удаа, 400,000 төгрөг өгсөн, үүнээс 300,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдсэн 100,000 төгрөг өгвөл өгнө өгөхгүй бол өгөхгүй. Тэгээд энэ учир байдлыг ярилцах гээд утсаар ярих гэхээр утсаа авдаггүй, утсаар яриагүй байж намайг хууль бус гээд яриад байгаа юм. Би хуулийн дагуу ажлаа хийдэг, улсын бүртгэл, тамга тэмдэгтэй байгаа. Би бусдын талархал хүлээдэг, энэ хүнд гомдож байна. Дараагийн шатанд ороод бүх зүйл нь надад бэлэн байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *******-д холбогдуулан 1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ***** нь ********* хуримтлалд өгсөн мөнгөө авсан тул 1,250,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, мөнгө авах дараалал болоогүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгч ********* нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хамтын хуримтлал үүсгэхэд санал нэгдэж, 50,000 төгрөгийг өгч 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөг авсан, мөн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 50,000 төгрөгөөр нэгдэж, 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 6 хүний хуримтлалаас 240,000 төгрөг болж, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 5 хамтрагчийн 1,150,000 төгрөг болсон ба үлдэх 300,000 төгрөгийг бэлнээр авсан. Мөн сангийн хамт олны хуримтлалд нийт 500,000 төгрөг гаргаж, үүнээс /100,000+300,000/ 400,000 төгрөгийг авсан гэж хариуцагч тайлбарлан кассын зарлагын ордер гэх баримтыг хавсаргасан. /хх-6-7/
Нэхэмжлэгч нь хариуцагч **** буюу найдвартай орлогын арвижих сан гэж тодруулсан, 100,000 төгрөгөөр нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн бөгөөд Тусгай журмаар хянан шийдвэрлэх ажиллагаатай нийцээгүй байна.
Хариуцагч ****** нь 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 10 жилийн хугацаатай, бараа, үйлчилгээний жагсаалтад байх сангийн эзэмшигч байна.
Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт аливаа гэрээний санал нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл ба хэлцэл хийх замаар хариуцагчид мөнгө шилжүүлсэн, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний эрх, үүрэг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй гэж тодорхойлсон.
Иймд хариуцагчаас 100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *********ын нэхэмжлэлтэй хариуцагч ****д холбогдох 1,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаас 100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 1,150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550+4,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **********т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ