Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00038

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00038

 

Д.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02209 дугаар шийдвэртэй

Д.Гийн нэхэмжлэлтэй хариуцагч В ХХК-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 79 530 915 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, засан сайжруулах зардалд 19 349 058 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Г би 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр В ХХК-ийн захирал Стэй харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө 21б байрны 16 тоот хаягт байрлах 179.9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө В ХХК-д хөлслүүлэхээр болсон. В ХХК-ийн захирал үл хөдлөх хөрөнгийг үзээд ...бид эмэгтэйчүүдийн эмнэлгийн зориулалтаар хөлслөх гэж байгаа учир өөрсдийн үйл ажиллагаанд тохируулж засвар хийх шаардлага байна, засвар хийх хугацааг түрээсийн хугацаанаас хасуулах хүсэлт амаар гаргасан. Нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байрыг хүлээлгэн өгч засвар хийх 45 хоногийн хугацаа олгож түрээсийн төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тооцохоор харилцан тохиролцсон. Улмаар нэхэмжлэгч Д.Г болон хариуцагч В ХХК-ийн захирал С бид 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрээгээ баталгаажуулсан. Тус гэрээний 2.3-т түрээсийн төлбөр эхний 6 сард 1 сар тутамд 4 140 000 төгрөг, 7 дахь сараас 1 сар тутамд 4 500 000 төгрөг байхаар, 2.5-д түрээсийн төлбөрийг сар бүрийн 15-ны өдрөөр тасалбар болгон төлөхөөр харилцан тохиролцсон боловч хариуцагч В ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Талуудын дунд гэрээ байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгч түрээсийн төлбөр тооцож эхлэсэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргаж буй 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд В ХХК-ийн зүгээс түрээсийн төлбөрт сар бүр 4 140 000 төгрөг буюу нийт 24 840 000 төгрөг төлөх ёстой байтал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй барьцаа 4 140 000 төгрөгийг оруулаад нийт 14 280 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс тус объектыг цаашид хэвийн журмаар үйл ажиллагаа явуулж болох тал дээр мэргэжпийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтэд үл хөдлөх хөрөнгийг ердийн журмаар ашиглах хүртэл 3 767 846 төгрөгийн бодит зардал гарна гэж тодорхойлсон. Иймд гэрээний төлбөр, алданги, ашиглалт болон засвар үйлчилгээний нийт 79 540 915 төгрөгийг хариуцагч В ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан тайлбартаа: 179 м.кв талбайтай үл хөдлөхийг РС тоглоомын газар байхад нь түрээслэхээр тохирон манай зүгээс өнөөдрийн байгаа байдалд хүргэхэд 30 000 000 төгрөгийн засварыг хийж тохижуулсан үүнийхээ үр шимийг хүртэх гэж 3 жилийн гэрээг байгуулсан. Гэтэл өнгөрсөн оны 11 дүгээр сараас гадаа хүйтэрч эхлэнгүүт байр маш хүйтэн болсон эмнэлгийн үйл ажиллагаа явуулах нь бүү хэл 10 минут зогсоход хөлдөхөөр хэмжээтэй дулаан алдагдалтай болсон. Уг байрыг хариуцаж ажилладаг конторыг дуудахад энэ Д.Гийн байр дандаа л ингэдэг угаасаа дулааны халаах хэрэгслийн ачаалал дийлэхгүй байна гээд албан бичиг өгч ид хүйтэн үед ирж дулааны хэмжилт хийж 11 -2 сарын хоорондох хэрэглээний мөнгийг агаарын температурын зөрүүгээр хэрэглээнээс хасалт хийж өгсөн. Манай зүгээс эмнэлгийн зориулалтаар 2019 оны 11,12,1,2 саруудад үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн. Хөлслүүлэгч Д.Гт засаж янзалж өгөх шаардлагыг удаа дараа тавьж байсан. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төв-10 сангийн инженерүүд паарнуудын холболт буруу байхыг олж тогтоон холболтыг зөв болгон засварласан ч халаах хэрэгсэл цөөн байгаа учир халааж дийлэхгүй байна мөн цонхноос их дулаан алдаж байна гэсэн байдаг. Гэтэл бидний дунд байгуулсан гэрээ болон хуулиараа хөлслүүлэгч гэрээнд заасны дагуу ашиглаж болох биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг өгөх байтал дулааны алдагдалтай гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулж гэрээг байгуулсан. Энэ талаар хэлэхэд засаж янзалж өгөөгүй. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5, 4.11 дугаар зүйлийн 5.11 заалтаа зөрчсөн. Мөн гэрээ цуцлах талаар урьдчилан мэдэгдэнэ гэсэн заалтуудаа зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхэд нэхэмжлэл өгөх хүртэл бид хөлсөө төлөөд явж байсан нь нотлох баримтуудаар нотлогдоно. Хөлслөн өгсөн эд хөрөнгийн доголдол буюу дулаан алдаж хүйтэн байсны улмаас эд хөрөнгө ашиглалт буурсан сарууд болох 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх төлбөр болох 12 420 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Мөн цонхнууд болон угаалтуур сольсны үнэ, хөлслөх гэрээнээс өмнө үүсэн байсан хэрэглээний үнэд төлсөн төлбөр нийлээд 2 000 000 төгрөгийг би урьдчилан гаргасан үүнийгээ Д.Г хасаж тооцно гэсэн байсныг тооцуулна. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2019 оны 5 дугаар сарын 12 ны өдөр Д.Гийн Хаан банкны 5019031023 тоот дансанд 1 000 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 27 -ны өдөр 4 140 000 төгрөгийг төлсөн. Иймд дээрх тооцоогоор 2019 оны 11 дүгээр сарын 15 ны өдрөөс 2019 оны 2 сарын 15-ны өдрийг хүртэл хөлслөгч талын хөлслөн өгсөн эд хөрөнгийн доголдол буюу дулаан алдаж хүйтэн байсны улмаас эд хөрөнгө ашиглаагүй тул 2019 оны 3 дугаар сарын 15 ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 15 ны өдөр хүртэлх төлбөр 12 420 000 төгрөгийг бүрэн төлсөн ба нийт 19 420 000 төгрөгийг дансаар төлсөн байсан. Үүнд дээр угаалтуур болон олон цонхны засвар, өмнөх хэрэглээний мөнгө болох нийт 2 000 000 төгрөгийг бид гаргасан нь хөлснөөс хасаж тооцоход 19 420 000 төгрөг /дансаар бэлэн төлсөн / + 2 000 000 төгрөг угаалтуур шинэ, бүх цонхнуудын шил, жийргэвч резин түгжээ нугас сольсон =21 420 000 төгрөг төлсөн ба дээрх 3 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх төлбөрийг хасахад 9 000 000 төгрөг /21 420 000-12 420 000=9 000 000 төгрөг/ гарах ба үүнийг дараа сарууд болох 2019 оны 7, 8 саруудад шилжүүлэн тооцох учиртай гэж үзэж байна. Тэгэхээр одоо сүүлийн 4 сарын төлбөр 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 18 000 000 төгрөг төлөхөөс 9 000 000 төгрөг төлөгдсөн, одоо 9 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Дахин хүйтний улирал эхэлсэн халаах хэрэгсэл нэмээгүй, мөн дээврийн хөндийн агааржуулах хоолойнууд доошоо хүйтэн үлээж байгаа тул бидний хувьд ч эмнэлгийн үйл ажиллагааг өвлийн улиралд энэ байранд явуулах боломжгүй болоод байна. Дээрх халаах хэрэгсэл нэмэх, агааржуулалтын хоолойг янзлах, цонхнуудыг бүгдийг шинэчлэхэд 7-8 сая засаж хэвийн дулаантай хэмжээ хүргэх тооцоо байгаа үүнийгээ хөлслөгч Д.Г хийгээд өгвөл бид төлбөрийн үлдэгдэл 9 000 000 төгрөгийг бэлэн өгөх болно. Дээрх дулаан алдагдалтай хүйтний улиралд байнгын тень тавьж байснаас цахилгааны төлбөр өсөж гардаг мөн дулааны доголдолтой гардаг мэдэх боломжгүй үедээ тухайн байранд засвар хийж хохирсон гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэен-ойдов шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хариуцагч анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл гарсан түрээсийн төлбөр 21 420 000 төгрөгийг төлсөн. Дараагийн ээлжинд үндсэн түрээсийн төлбөр 39 270 000 төгрөг гарсан боловч 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүртэл хүйтний улирал 3 сар ямар ч дулаан байгаагүй. Тухайн үед дулаан байхгүй учир эмэгтэйчүүдийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байгаагүй. Энэ хүйтний улирлын түрээсийн төлбөр болох 12 400 000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, дулааны доголдолтой учир тус объектыг ашиглаагүй. Бусад сарын төлбөрийг хүлээн зөвшөөрч төлөөд явсан. 39 270 000 төгрөгөөс тухайн үеийн төлбөрийг 26 850 000 төгрөг болно. Уг мөнгийг хасахад 2020 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр чөлөөлж өгөх хүртэл хугацаанд төлнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин алдангийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцлагдсан байхад өнөөдрийг хүртэл алданги яриад байгаа нь зүйд нийцэхгүй байна. Мөн ашиглалтын зардлыг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхэд гаргасан. Ашиглалтын зардал гэж сууц өмчлөгчдийн холбоо болон дулааны төлбөр бодож нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Гэтэл тус байрны контор нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг нэхэмжпэгч Д.Г төлөөгүй тус В ХХК-иас тус төлбөрийг төлөхийг шаардсан. Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Засвар үйлчилгээний хувьд тухайн үед тус объект нь плита шалтай байсан. Тус объект нь өмнө нь компьютер тоглоомын газраар ашиглаж байсан. Компьютерын сандал, ширээг шууд шал руу цоолж тогтоогоод бүх шал нь эвдрэлтэй, цооролтой байхад нь нэхэмжлэгч замаск хийж бөглөж, зарим хэсгийг цавуугаар тогтоож наасан одоо ч тийм байгаа гэж тайлбарласан. Түүнийг засан сайжруулсан байхад нэхэмжпэгч түүний засварын төлбөр нэхэмжилж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Мөн эмнэлгийн зориулалтаар ашиглахад 45 хоног засвар хийнэ гэж талуудын хооронд хийсэн гэрээний 6.4-д заасан байсан. Иймд хариуцагч талаас 26.850.000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Түрээсийн байр нь тоглоомын газар байсан ба засвар үйлчилгээ хийгээгүй байр байсан тул бид эмнэлгийн үйлчилгээ явуулах стандартад нийцүүлэн байрыг засварлах хугацаа хэрэгтэй гэж засвар хийх 45 хоногийг өгсөн. Байрны өмчлөгч Д.Г гэрээгээ 5 жилийн хугацаатай байгуулья гэж тохироод гэрээнд заагдсанаар төлбөрөө тохирч нэг сарын барьцаа 4 140 000 төгрөг, 11 сарын 15-ны өдрөөс 12 сарын 15-ны өдөр хүртэлх төлбөр нийт 4 140 000 төгрөг нийт 8 280 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болон 8-ны өдөр Д.Гийн дансанд шилжүүлсэн. Д.Г нь анхнаасаа бидний эмнэлгийн үйл ажиллагаа явуулах гэж байгааг мэдсээр байж халдаггүй доголдолтой байрандаа засвар хийлгэж мөн хөлсийг урьдчилан авсан. 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хохирлын үнэлгээний компани тухайн орон сууцад В ХХК гэрээ байгуулсан үеэс хойш засан сайжруулсан ямар зүйлс хийсэн. Тухайн засан сайжруулсан зүйлсээс тус объектыг хүлээлгэж өгсөн зүйлс нь юу байсан болон засан сайжруулсан засвар хийхэд салгах боломжгүй тус объектод үлдсэн зүйлс нь юу байсан гэдгийн мэргэжпийн байгууллагад үнэлүүлсэн. Үнэлүүлэхэд нэхэмжпэгч талаас Д.Г, хариуцагч талаас захирал нь биечлэн оролцсон. Тухайн үнэлгээний компани нийт 20 259 058 төгрөгийн шууд зардлыг тооцсон. Үүнд тухайн байрнаас салгаж авсан зүйл нь юу байсныг нэхэмжпэлийн шаардлагыг тодруулахад тодорхой болсон. Ажил гүйцэтгэлийн гэрээний 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан зүйлсийг салгаж авсан. Түүний үнийн дүнг хасахад таазны гэрэлтүүлэг 350 000 төгрөг, хаалганы амлагаа төгрөг, суулгасан цоож 70 000 төгрөг нийтдээ 910 000 төгрөгийн үнэ бүхий зүйлсийг буцаан авсан. Буцаан авсан зүйлсийг хасаж бодоход 19 349 058 төгрөгийн зүйлийг засан сайжруулсан. Тийм учраас сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг 19 349 058 төгрөг болгож Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар шаардана гэсний дагуу шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний 6.1 дэх хэсгийг хариуцагч хэрэв гэрээний ямар нэгэн зүйлийг зөрчилгүй дуусгавар болсон тохиолдолд гэрээний энэ асуудал үйлчлэх ёстой гэсэн утга бүхий тайлбар гаргаж байна. Өнөөдрийн маргаан нь гэрээ цуцлагдсан учир шаардах эрхтэй гэсэн байгаа. Гэтэл гэрээ аль талаас болж цуцлагдсан бэ гэдэгт дүгнэлт хийх ёстой. Гэрээг цуцлах асуудалд хариуцагчийг гэрээнд заасан хугацааны дагуу түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төл гэсэн шаардлага гаргасан болохоос өөр ямар нэгэн шаардлага тавиагүй. Мөн гэрээнд эхний 6 сарын төлбөр 4 150 000 төгрөг уг хугацаанаас хойш нэг сарын төлбөр 4 500 000 төгрөг болно гэж талууд тохиролцон гэрээ байгуулсан байдаг. Гэтэл хариуцагч тал 2018 оны 10 дугаар сарын 05-ний өдөр 2 000 000 төгрөг төлсөн түүнээс хойш 2019 оны 02 сар хүртэл 4 сарын хугацаанд дахин төлбөр хийлгүй явсан. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 300 000 төгрөг төлсөн. Хариуцагч тал гэрээнд заасны дагуу 4 150 000 төгрөг төлөх үүрэгтэй. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлбөр төлсөн үүнээс хойш 2019 оны 02 сарын 18-ны өдөр хүртэл төлбөрийг бүрэн төлөөгүй. Төлөхдөө 300 000 төгрөг, 2 сарын 26-ны өдөр 700 000 төгрөг гэсэн байдлаар төлсөн. Өөрөөр хэлбэл гэрээний үүргээ ноцтой зөрчөөд эхэлчихсэн. Тийм учраас энэ тохиолдолд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэсэн хуулийн зохицуулалт байна. Тийм учир хариуцагчийн гаргаад байгаа сөрөг нэхэмжпэл нь үндэслэлгүй,хариуцагчийн өөрийн буруутай үйл ажиллагааны үүднээс учирсан нөхцөл байдал учир гэрээгээр болон Иргэний хуулиар сөрөг нэхэмжпэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1,289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч В ХХК-иас 41 461 069.66 төгрөг гаргуулж нэхэмжпэгч Д.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 069 846.66 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2, 289.2.2, 289.2.5 дахь хэсэгт зааснаар Д.Гээс 19 349 058 төгрөг гаргуулахыг хүссэн В ХХК- ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 365,255 төгрөг гаргуулж нэхэмжпэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 909,267 /231 450+70 200+70 200+158 000+35 200+269 030+75 187/ төгрөгийг, хариуцагчийн төлсөн 293 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн төлөөлөгч С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх гэрээний төрлийг зөв тодорхойлоогүй. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн иргэн Д.Г болон Вэллинэс вүмэн ХХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад ашиглах зорилготой 179 м.кв үл хөдлөх хөрөнгийг эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлгийн буюу аж ахуйн үйл ажиллагааны зориулалттай тохижуулж үйл ажиллагаа явуулах ашгаасаа түрээсээ төлөхөөр тохирсон. Шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар Эд хөрөнгө хөлслөх гэрээ- гэж үзэн 41 8461 069.66 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн буюу иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 болон 318.4 зөрчиж хийсэн гэрээ хэлцэл байсаар байтал шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 заасан хүчин төгөлдөр бус учраас тухайн Д.Гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд засан сайжруулалт буюу мэс заслын эмнэлгийн зориулалтаар засвар хийсэн 19 349 058 төгрөгийн үнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эмнэлгийн үйл ажиллагаандаа зориулж хийсэн засвар гэж үзэн мөн эд хөрөнгө хөлслөх гэрээний заалтаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болно.

Вэллинэс вүмэн ХХК-д халаалт доголдсоноос олох ёстой ашиг, түрээ төлбөрөө ч олж чадаагүй төдийгүй 19 349 058 төгрөгөөр засвар хийгээд түүний ашгийг 3 жилийн хугацаанд хүртэх байтал нэг жил ч болоогүй байхад гэрээгээ цуцалснаас хохирч эхэлсэн. Урьд нь компьютер тоглоомын газар ажиллаж байсан том заалыг эмнэлгийн үйл ажиллагааг явуулах шаардлага хангахгүй байсан тул дулаан алдалтыг зогсоох, тусгаарлах, ариутгах, угаалгын, мэс заслын гэх мэт өрөө тасалгаа гаргах зэргээр засан сайжруулж тохижуулсан. Анх ямар байсан байрыг эмнэлгийн болгож засварласан талаар нотлох баримтууд болон үнэлгээний тайлангаар бүрэн нотлогддог. Нэхэмжлэгчээс түрээсэлж байсан байрны СӨХ-ны төлбөрт нийт 1 000 000 төгрөгийн төлбөрийг, мөн орон сууцны конторын ашиглалтын зардалд нийт 1 191 069.66 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч өөрсдөө энэ төлбөрийг холбогдох байгууллагад нь төлөөгүй, манай эмнэлэгт одоо ч гэсэн тус төлбөрүүдийн нэхэмжлэхүүд ирдэг. Өөрөөр хэлбэл нэхэж авах эрхгүй байж давхардуулан нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байгаа тул тус СӨХ-ны төлбөрт 1 000 000 төгрөг, орон сууцны конторын ашиглалтын зардалд 1 191 069.66 төгрөгийг тус тус нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2018 оны 11,12 сар, 2019 оны 01 дүгээр сарын нийт 3 сарын 12 420 000 төгрөгийг дулаан хангамжийн доголдлоос үүдэн ажиллаагүй тул төлөхгүй. Халаалтыг сайжруулах, дулаан алдалтыг зогсоох зорилгоор тухайн саруудад засвар үйлчилгээг хийсэн. Энэ халаалтын доголдлоос үүдэн талуудын хооронд маргаан үүссэн. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтой зөрчсөн, хэт нэг талыг барьж нотлох баримтууд дутуу буруу үнэлж шийдвэрлэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-дэх заалтад өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч В ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөр, алдангийн хамт 73 575 000 төгрөг, ашиглалтын зардал 2 191 069 төгрөг, засвар үйлчилгээний зардал 3 764 846 төгрөг нийт 79 530 915 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулсан ажлын зардалд 19 349 058 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Д.Гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21б байрны 16 тоот хаягт байрлах 179 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 3 жил хугацаагаар В ХХК-д хөлслүүлэхээр гэрээ байгуулжээ. /1хх.8-10/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч Д.Г хөлслөгч буюу хариуцагч В ХХК-аас гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Гэрээний 2.3-т ...эд хөрөнгө хөлслөх гэрээний үнийг эхний 6 сарын 4 140 000 төгрөг, 7 дахь сараас 1 сарын төлбөр 4 500 000 төгрөг байхаар гэрээний 2.3-т талуудын хэлэлцэн тохирсон, мөн барьцаанд 4 140 000 төгрөг байна гэж тус тус заажээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ...шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан байна.

Хэдийгээр зохигчид 179.9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эмэгтэйчүүдийн эмнэлэг ажиллуулах буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилготой байгуулсан гэж тайлбар гаргаж байгаа боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь тусдаа улсын бүртгэлд бүртгэлтэй, уг гэрээг бүртгүүлэх байсан асуудлаар маргаж байгаа тал нотлох үүрэг хүлээх бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах хуулийн заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Иймээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иймд уг үндэслэлээр гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

Анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сарын 4 140 000 төгрөгөөр тооцоход 24 840 000 төгрөгийг, мөн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн буцаан хүлээлгэж өгсөн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хүртэл 7 сарыг 4 500 000 төгрөгөөр тооцоход 31 500 000 төгрөг, 29 хоногийн 4 350 000 төгрөг нийт 60 690 000 төгрөг төлөх үүрэгтэй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн ирүүлсэн тооцоо, талуудын тайлбараас үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нийт 21 420 000 төгрөг хариуцагч талаас төлөгдсөн асуудлаар талууд маргаагүй.

Анхан шатны шүүх хариуцагчийн төлөх 60 690 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 21 420 000 төгрөгийг хасч, /барьцаа 4 140 000 төгрөгийг хасч/ үлдэх 39 270 000 төгрөг, ашиглалтын зардал 2 191 069 төгрөг нийт 41 461 069 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин засвар үйлчилгээний зардал гэх 3 764 846 төгрөгийг бодитоор нэхэмжлэгчээс гарсан зардал гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосон нь буруу биш байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-т зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөд 19 349 058 төгрөгийг засан сайжруулалтын ажил хийсэн гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хариуцагч 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа нийт 26 засварын ажил хийлгэсэн, байрыг суллаж өгөхдөө салгаж авах боломжгүй 23 ажилд орсон зардал нэхэмжилсэн, хариуцагч тал доголдолтой эд хөрөнгө хөлсөлсөн, эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үндэслэлээ тухайн 179 м.кв талбайд 2 паартай, халаалтын доголдлоос болсон гэсэн үндэслэл зааж байгаа боловч доголдолтой холбоотой засвар хийсэн, халаалтын эд зүйлийг засах зайлшгүй шаардлагатай байсан эсэхээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02209 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 327 751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Ц.ИЧИНХОРЛОО