Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 574

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            Улсын яллагч Ш.Хосбаяр,

            Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Чонос овогт Дгийн Бод холбогдох 201725031179 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 19 дүгээр гудамж, 171 тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 11-ниы өдрийн 372 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, төрөөс авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Дгийн Б (РД:000000000000),

нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой зусланд хамтран амьдрагч Б.Эрдэнэзулыг бусадтай хардсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар зодож, бэлэг эрхтэн рүү нь галын дэгээ төмөр чихэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүхийн хэлэлцүүэлгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: Би тухайн үед согтуу байсан. Хүмүүстэй хамт байхаар нь хардаад гараараа алгадсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Б.Эрдэнэзул 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ “...2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр намайг Майхан толгойн зусланд Амаа гээд ахын гэрт байж байхад манай хамтран амьдрагч Б 23 цагийн үед Жагаа гээд тэнд амьдардаг залуугийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай мөн гартаа нэг шил архи барьчихсан байсан. Тухайн үед би Быг орж ирэхээс өмнө нойл орж бие засчихаад орж ирсэн бөгөөд тухайн үед дотоожоо дутуу татсан байсныгаа дээшлүүлэх үед Б орж ирсэн. Ингээд Б намайг шууд чи Амаа ахтай унтсан байна гээд барьж байсан архиараа миний толгой руу цохиж хагалсан. Тэгээд Жагаа, Амаа ах хоёр тайвшруулаад гадаа гаргасан. Тэгээд Б хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд намайг орон дээр сууж байхад үснээс зулгааж газар унагаагаад хуучин хугарсан байсан хавирга руу өшиглөсөн. Тэгээд би хавирга өвдөөд эвхрээд хэвтсэн байтал Б цаашаа явж галын дэгээ төмөр авч ирээд миний өмдийг тайлж миний бэлэг эрхтэн рүү нэг удаа шургуулаад буцаагаад авчихсан. Тэгээд Б өөрөө гараад явчихсан. Тэгээд сууж байтал би доошоо цус алдсан. Тэгээд Б байн байн хүрч ирээд болохгүй болохоор нь би Амаа ахын утсаар цагдаа дуудуулаад Быг бариулсан. …Б одоо өөрийнхөө хийсэн гэм бурууг маш сайн ухаарч ойлгож байгаа. Миний өөдөөс ширүүн ч дуугарахаа больсон. Ажил хийж намайг тэжээж байгаа ганц хүн минь байгаа юм. Би хамтран амьдрагч Бод ямар нэгэн гомдол санал байхгүй хэргийг хааж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Гэрч Д.Энх-Амар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын эхээр яг хэдний өдөр байсныг санахгүй байна, өдөр 12.00 цагийн үед би зуслангийн байшиндаа байж байтал гаднаас Зулаа орж ирсэн. Тэгээд Зулаа хэсэг сууж байгаад гарч бие засчихаад ороод ирье гээд бие засаад орж ирээд миний сууж байсан орон доор хэвтсэн. Тэгтэл араас нь Б гаднаас орж ирээд Зулааг чи муу янхан гэж хэлээд үсдээд авсан. Тэгээд Зулааг орноос унагаад өшиглөж цохисон. …Тэгээд Зулаагийн өмдийг шувтлаад галын дэгээ төмөр аваад эрхтэн рүү нь хийсэн. Тэгтэл Бын араас орж ирсэн Жагаа Быг тэвэрч аваад салгасан. …тэгтэл Зулаагийн доороос их хэмжээний цус гарсан. Тэгээд би цагдаа дуудсан.” гэжээ.

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.5.18-ны өдрийн ¹6622 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Б.Эрдэнэзулын биед дух, хацар, зовхины арьсны зулгаралт, үтрээний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

Цогцост задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.26-ны өдрийн ¹2032 тоот дүгнэлтэд:

1.Талийгаач /Б.Эрдэнэзул/ нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас, амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ.

2.Талийгаачийн цогцост нүүр мөчдөд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө 2-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Баруун хацрын зулгаралт нь нас барсны дараа үүссэн байх боломжтой байна.

3.Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байжээ. Уг өвчин нь үхэлд нөлөөгүй болно.

4.Талийгаач нь АВО системээр В/III/ бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байсан болно.

5.Нас барсан хугацааг анх цогцосны үзлэг хийхэд тогтоодог болно гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Д.Б нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой зусланд согтуурсан үедээ хамтран амьдрагч Б.Эрдэнэзулыг бусадтай хардсаны улмаас зодож, бэлэг эрхтэн рүү нь галын дэгээ төмөр чихэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

 

 

шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Эрдэнэзулын “...Б намайг шууд чи Амаа ахтай унтсан байна гээд барьж байсан архиараа миний толгой руу цохиж хагалсан. Тэгээд Жагаа, Амаа ах хоёр тайвшруулаад гадаа гаргасан. Тэгээд Б хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд намайг орон дээр сууж байхад үснээс зулгааж газар унагаагаад хуучин хугарсан байсан хавирга руу өшиглөсөн. Тэгээд би хавирга өвдөөд эвхрээд хэвтсэн байтал Б цаашаа явж галын дэгээ төмөр авч ирээд миний өмдийг тайлж миний бэлэг эрхтэн рүү нэг удаа шургуулаад буцаагаад авчихсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Энх-Амарын “...араас нь Б гаднаас орж ирээд Зулааг чи муу янхан гэж хэлээд үсдээд авсан. Тэгээд Зулааг орноос унагаад өшиглөж цохьсон. …Тэгээд Зулаагийн өмдийг шувтлаад галын дэгээ төмөр аваад эрхтэн рүү нь хийсэн. …тэгтэл Зулаагийн доороос их хэмжээний цус гарсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх  эмнэлгийн 2017.5.18-ны өдрийн ¹6622 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт, болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Прокуророос шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогч Б.Эрдэнэзулыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар зодож хөнгөн хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба гэмт хэрэг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгджээ. Гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаагүй бөгөөд

 

 

одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан тул шүүгдэгч Д.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тул шүүгдэгч Д.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байна.

Хохирогч Б.Эрдэнэзул нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлж байсан ба тэрээр 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр этилийн спиртийн цочмог хордлогын улмаас, амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Бод холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй..

2.Шүүгдэгч Чонос овогт Дгийн Быг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ