| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0613/Э |
| Дугаар | 575 |
| Огноо | 2017-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
Хохирогч Б.Түвшинтөгс нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Тайж овогт Ббын Эд холбогдох 1711011310266 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1971 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 12 дугаар гуБжны 9 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Ббын Э (РД:0000000000),
нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 5 дугаар байрны 3 дугаар орцны подвальд согтуурсан үедээ Б.Түвшинтөгстэй маргалдсаны улмаас түүнийг зодож, түүний эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн суга, зүүн бугалгын цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны 3 дугаар орцны подвалд ажлаа хийгээд сууж байтал найз Гомбо, Баясаа, Түвшинтөгс нар ирсэн. Тэгээд Баясаагийн төрсөн өдөр болоод бид нар архи уусан. Баясаа удалгүй явсан. Тэгээд архи ууж байтал Түвшинтөгс агсам тавьсан. Би Түвшинтөгсийг болиулах гэж үзсэн. Намайг жижигхэн сандал дээр сууж байхад Түвшинтөгс түрүүлээд цохиж унагаасан. Би хариу үйлдэл хийгээд нэг цохиход Батжаргал миний араас татаад хальт нүүр рүү цохиод өнгөрсөн. Түвшинтөгсийн биед учирсан гар хөлийн хөхрөл зулгаралт нь бол подволоос гарахгүй байхад Энхболд ах гаргах гэж оролдоод энэ гэмтлийг учруулсан байхаа. Надад зодож цохьсон зүйл байхгүй” гэв.
Хохирогч Б.Түвшинтөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр найз Баясгалангийн төрсөн өдөр болоод найзуудаараа уулзсан. Тэр өдөр Гомбожав, Баясгалан бид 3 уулзаад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны 3 дугаар орцны подвальд байдаг Эы байр руу явсан. Тэгээд очоод Баясгалангийн төрсөн өдрийг тэмдэглээд бид нар архи уусан. Тэгээд Баясгалан түрүүлээд явсан. Э, Энхболд, Гомбожав бид нар үлдээд Энхболд архи ууж сууж байгаад нэлээн удаан миний өвдөгийг дэрлэж унтсан. Би толгойг нь түшээд юм яриад сууж байсан. Дараа нь байж байгаад өөр өрөөнд нь орж сууж байхад Э хэзээ хажууд ирээд суучихсан байсан юм мэдэхгүй, сандал дээр өөрөө сууж байгаад унасан. Подваль дотор согтуу хүн байтугай, эрүүл хүн явж чадахааргүй их төмөртэй, тэрэндээ тээглээд л унасан байх. Өөрөө ойччихоод намайг түлхэж унагаасан гэж Э бодоод байх шиг байгаа юм. Би энэ хүнийг түлхэж унагаагаагүй. Би уг нь тухайн үед өөрийгөө бариад цэгцтэй сууж байсан. Чанга хашгирсанаа бол би мэдэж байгаа. Манай найз Гомбожав, Энхболд ах хоёр гадаа тамхи татаж орж ирээд юу болоод байгаа юм бэ гээд Энхболд ах мөрнөөс татаад салгах хооронд Э мөрөн дээгүүр нь давуулж миний нүүр рүү цохьсон. Гараараа л цохьсон, ямар нэгэн зүйл барьж цохиогүй. Тэгээд би Гомбожав найзыгаа авч гараад автобусанд суугаад “Макс молл” худалдааны төв дээр буугаад Гомбожавтай жоохон юм ярьж сууж байгаад надад байсан 5.000 төгрөгөөрөө гэр рүүгээ таксидаад гэртээ оччихоод нүүрээ угаагаад нусаа нийтэл нүд наашаа товойгоод гараад ирсэн. Тэгээд шүлсээ хаясан чинь амнаас цус гарсан. Эхнэрийгээ дуудаад энэ юу болж байна аа, яаж байгаа юм бол гээд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очиход зүүн нүдний ухархай, хамар чинь гэмтсэн байна яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн. Томографикийн зураг авахуулаад эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Би хагалгаанд ороход гарсан зардлаа нэхэмжилж байна” гэв.
Гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
1.Ү.Тунгалагтуяагаас: “...Манай нөхөр хамт төрсөн өдөр тэмдэглэсэн нэг хүнтэйгээ маргалдаж байгаад тэр залуу нь манай нөхрийг гэнэт цохьсон гэсэн. Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад гэртээ нилээн халамцуу ирсэн. Зүүн нүд нь сонин харагдаад байхаар нь чи яасан бэ гэхэд би зүгээрээ гэж байсан. Тэгээд хувцасаа тайлаад угаалтуурын өрөөнд ороход хамраас нь цус гараад байсан. Цусаа тогтоох гэж байгаад нусаа нийтэл зүүн нүд нь бүлтэрээд гараад ирсэн тэгээд тэр даруй эмнэлэгт үзүүлсэн юм. Ингээд эмнэлэгт үзүүлж онош тогтооход зүүн нүдний дотор хана болон хамрын ясны хугаралтай байна гэсэн...” гэжээ.
2.Д.Батжаргалаас: “…Түвшинтөгс нь өөрөө агсам тавиад дарханы ширээг гараараа цохиод газар шүлсээ хаяад байсан. Тэгээд Гомбожав, Энхболд хоёр гадагш гарч тамхи татах гээд гарсан хойгуур Э нь сэрээд цаад өрөөнөөс гарч ирээд Түвшинтөгсөд чи яагаад агсам согтуу тавиад байгаа юм бэ болохгүй шүү гэдгийг амаар хэлсэн, тэгтэл Түвшинтөгс нь тоохгүй орилж хашгичаад байсан. Тэгснээ Эыг сандал дээр сууж байхад цохиод авсан. Э босож ирээд Түвшинтөгсийг гараараа нүүрэнд хальт нэг удаа л цохьсон.” гэжээ.
3.С.Гомбожаваас: “..Э, Түвшинтөгс хоёр нэг нэгийгээ цохьсон гээд байгаа юм. Би яг нүдээрээ бол хараагүй юм. Түүнээс цус нөжөө гартал зодолдсон зүйл болоогүй юм. Тэгээд Түвшинтөгс бид хоёр тэр газраас гараад хамт 4 зам хүртэл автобусанд сууж яваад 4 замаас автобуснаас буугаад такси бариад Түвшинтөгсийн гэр болох 3 дугаар хороолол явж байрных нь үүдэнд буулгаж өгсөн. Ингээд Түвшинтөгс нь гэр рүүгээ орсон юм. Өөр асуудал болоогүй юм.” гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.30-ны өдрийн ¹13460 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Б.Түвшинтөгсийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн суга, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Д.Э нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 5 дугаар байрны 3 дугаар орцны хонгил дахь өөрийн ажлын байранд Д.Батжаргал, С.Гомбожав, Б.Түвшинтөгс нартай архи ууж согтуурсан үедээ Б.Түвшинтөгстэй маргалдаж, түүний нүүрэнд гараараа цохисоноос хохирогчийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн суга, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь
|
|
|
|
шүүгдэгчийн “Тэгээд архи ууж байтал Түвшинтөгс агсам тавьсан. Би Түвшинтөгсийг болиулах гэж үзсэн. Намайг жижигхэн сандал дээр сууж байхад Түвшинтөгс түрүүлээд цохиж унагаасан. Би хариу үйлдэл хийгээд нэг цохиход Батжаргал миний араас татаад хальт нүүр рүү цохиод өнгөрсөн“ гэх мэдүүлэг, хохирогчийн “Өөрөө ойччихоод намайг түлхэж унагаасан гэж Э бодоод байх шиг байгаа юм. Энхболд ах мөрнөөс татаад салгах хооронд Э мөрөн дээгүүр нь давуулж миний нүүр рүү цохьсон. Эмнэлэг дээр очиход зүүн нүдний ухархай, хамар чинь гэмтсэн байна яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Ү.Тунгалагтуяагийн “Манай нөхөр хамт төрсөн өдөр тэмдэглэсэн нэг хүнтэйгээ маргалдаж байгаад тэр залуу нь манай нөхрийг гэнэт цохьсон гэсэн. ... эмнэлэгт үзүүлж онош тогтооход зүүн нүдний дотор хана болон хамрын ясны хугаралтай байна гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Батжаргалын “…Түвшинтөгс нь өөрөө агсам тавиад дарханы ширээг гараараа цохиод газар шүлсээ хаяад байсан. Э нь сэрээд цаад өрөөнөөс гарч ирээд Түвшинтөгсөд чи яагаад агсам согтуу тавиад байгаа юм бэ болохгүй шүү гэдгийг амаар хэлсэн, тэгтэл Түвшинтөгс нь тоохгүй орилж хашгичаад байсан. Тэгснээ Эыг сандал дээр сууж байхад цохиод авсан. Э босож ирээд Түвшинтөгсийг гараараа нүүрэнд хальт нэг удаа л цохьсон” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.30-ны өдрийн ¹13460 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Тайж овогт Дын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцов.
Шүүгдэгч Д.Эы торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 07-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Хохирогч Б.Түвшинтөгсийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гарсан зардалд 2.390.000 төгрөг нэхэмжилсэн хэрэгт хавсаргасан нотлох баримтууд нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байх тул уг зардлыг шүүгдэгчээс нөхөн гаргуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Э гэмт хэрэг үйлдээгүй хэмээн маргаж байгаа боловч түүний мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Тайж овогт Ббын Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эы торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 07-ны дотор хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Эаас 2.390.900 (хоёр сая гурван зуун ерэн мянга есөн зуу) төгрөг гаргуулж хохирогч Боржигон овогт Батсүхийн Түвшинтөгс (РД:ХП64120873)-д олгосугай.
6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ