Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/690

 

 

 

 

      2023           7            06                                       2023/ДШМ/690

 

Б.Од холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б.Оын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2311000000204 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 21-ний  өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Х овгийн  Б.О, ...... оны 5 дугаар сарын 29-ний өдөр ................ төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...”-т зөөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, .................. тоотод оршин суух, /РД:......................../;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 968 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан.

Шүүгдэгч Б.О нь “Наранбаатар", “М.Балжир” гэх нэртэй хуурамч фейсбүүк хаягууд нээж, тус хаягуудаас фейсбүүк зарын группүүдэд “найдвартай зээл гаргана”, “хүүтэй мөнгө зээлдүүлнэ” гэх заруудыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, улмаар тус зарын дагуу холбогдсон 64 хохирогчоос нийт 11.792.350 шилжүүлэн авч, залилан бусдад нийт 11.792.350 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Оыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Оыг 5 /тав/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ооос нийт 11.792.350 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралт 1-т заасан нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт миний эхнэр Т.Н, найз У, эгч Х.Э нарын данснаас орсон мөнгийг миний хэрэгт холбогдуулан залилуулсан гэж үзэж, хуурамчаар нотлох баримт болгон мэдүүлэг гаргасан. Тухайн мэдүүлэг нь надад залилуулсан болгож зохиомлоор, хуурамчаар мэдүүлэг үйлдсэнд гомдолтой байна. Би мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт хэргийн улмаас олсон мөнгийг өөрийн ар гэр, амьдралд зарцуулж, хоол хүнс, хувцас хунар зэрэг зүйлст зарцуулсан гэж бичсэнд гомдолтой байна. Тухайн мөнгийг би цаг тухайд нь согтууруулах ундааны зүйлд зарцуулдаг байсан. Гэтэл намайг амьдралдаа зарцуулсан гэж үзэж яллаж байгаад гомдолтой байна. Энэ хэрэгт миний эхнэр, найз, эгч гурвыг татан оруулж, уулзаж байцаалт мэдүүлэг аваагүй байж зохиомлоор худал мэдүүлэг гарган бичиж, намайг ялласан. Би мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулаагүй, хийсэн гэмт хэрэгтээ маш ихээр харамсаж байгаа, иргэдэд учруулсан хохирлоо бүрэн төлнө гэдгээ илэрхийлсэн. Ар гэрийн байдал маш хүнд байгаа. Эхнэр, хүүхэд, ээж гурвын биеийн байдал, сэтгэл зүй маш хүнд байгаа. Би шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаа, өмгөөлөгч авах боломжгүй байгаа тул улсын өмгөөлөгч томилж өгөхийг хүсье. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, анх удаа тухайн гэмт хэргийг үйлдэж байгааг болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж, хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтыг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Учир нь, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдарлын эх үүсвэр болгосон гэх хууль зүйн ойлголтод гэмт хэргийг удаан хугацаанд үйлдэж, олсон ашиг орлогыг өөрийн гэр бүл хамаарал бүхий этгээд буюу ах, дүү, хамаатан садангийнхаа амжиргааг дээшлүүлэх гол эх үүсвэр болгох, эсхүл ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, худалдаа хийх зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг ойлгодог. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 64 удаа буюу олон удаа гэдэг ойлголтыг хангадаг. Гэвч уг гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогыг өөрийнхөө амьжиргааг залгуулах болон ах, дүү, хамаатан саднаа тэжээн тэтгэсэн гэх нотлох баримт хангалтгүй байдаг. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 63 удаа мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгт “.....” зөөгчийн ажил хийдэг гэдгээ удаа дараа мэдүүлсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт энэ талаарх баримтыг хавсаргаагүй. Энэ нь мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Цагаатгах, яллах талын нотлох баримтуудыг эргэлзээгүй тогтоох байтал хөнгөрүүлэх талын нотлох баримтыг цуглуулаагүй. Дан яллах, хүндрүүлэх талын нотлох баримтыг цуглуулж хавтаст хэрэгт хавсаргасан. Хувийн байдалтай холбоотой баримтыг бүрэн гүйцэт тогтоож цуглуулаагүй. Сарын орлого хэд байсан болохыг шалгаагүй. Анхан шатны шүүхийн 296 дугаартай шийтгэх тогтоолын 20 дугаар талд шүүгдэгч Б.Оыг “... залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүгдэгч Б.Оын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцсон нь хууль зөрчсөн. Иймд шүүгдэгч Б.О нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Хүндрүүлэн зүйлчлэх нотлох баримт хангалтгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар буюу зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.О нь залилах гэмт хэргийг үйлдэхдээ 2022 оны 02 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл хугацаанд нийт 64 хохирогчийг залилж, бусдад 11.792.350 төгрөгийн хохирлыг учруулсан. Шүүгдэгч Б.О нь дээрх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, нэг аргаар тодорхой цаг хугацаанд үйлдсэн байдаг. Мөн гэмт хэрэг үйлдэх цаг хугацаандаа эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байсан. Олсон орлогоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, мөн ар гэртээ зарцуулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “Шангрила тауэрт ажилладаг” гэх боловч нийгмийн даатгал төлдөггүй болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдсон. Мөн ажилладаг талаарх тодорхойлолт гаргаж өгөөгүй байдлаас харагддаг. Тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ажилгүй байсан болох нь тогтоогдсон. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө юунд зарцуулдаг байсан болохоо тодорхой мэдүүлсэн. Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэн, анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.О нь “Наранбаатар", “М.Балжир” гэх нэртэй хуурамч фейсбүүк хаягууд нээж, тус хаягуудаас фейсбүүк зарын группүүдэд “найдвартай зээл гаргана”, “хүүтэй мөнгө зээлдүүлнэ” гэх заруудыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, улмаар тус зарын дагуу холбогдсон 64 хохирогчоос нийт 11.792.350 шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Нгийн "... 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний хооронд цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 16 удаагийн гүйлгээгээр 765.800 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729, 5720199690 дугаарын данс руу өөрийн 5817132808 нөхөр А-ын эзэмшлийн 5639067260 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон. ...” /1хх 7-8/,

хохирогч Д.Ц-ын "... би 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 3000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5545016356 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” /1хх 81/,

хохирогч Б.З-ын “... 2022 оны 6 дугаар сард хичээл амраад түрээсийн байрнаасаа гараад нүүх гээд ээжийнхээ машиныг жолооны үнэмлэхгүй барьж байгаад цагдаад машинаа хураалгаад машинаа авах гээд мөнгө хайж эхэлсэн. Тэгээд хүмүүсээс мөнгө хайгаад олохгүй болохоор нь фейсбүүк зээл гаргана гэсэн хүнтэй харилцаж эхэлсэн. Тэгээд би тухайн хүнээс 900.000 төгрөг зээл авах гээд холбогдож эхэлсэн. Тэгээд надад Хаан банкны 5720199690 дугаартай данс өгөөд эхлээд надаас эрх үүсгэлт гээд 25.200 төгрөг авсан. Тэгээд дараа нь баталгаажуулалт гээд 57.150 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би дахин 57.150 төгрөг шилжүүлсэн чинь буруу явуулсан байна гээд дахиад 57.150 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би дахин өгсөн данс руу нь мөнгө шилжүүлсэн. Тэгээд дараа нь надаас гүйлгээний хураамж гээд 187.150 төгрөг нэхсэн. Тэгээд би тухайн мөнгийг шилжүүлээд байж байгаад маргааш нь мөнгөө асуусан чинь намайг фейсбүүкээр блок хийсэн. ...” /1хх 104-105/,

хохирогч А.Б-ийн “... би 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүк дээр найдвартай зээл гаргана гэсэн зарын дагуу үл таних хүнтэй чаталж холбогдсон. Тэгээд тэр хүн зээл гаргаж өгнө найдвартай гээд тэр хүний данс руу 5 удаагийн гүйлгээгээр 256.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5031117586 дугаартай данснаас шилжүүлсэн... ” /1хх 132-133/,

хохирогч М.Ч-ийн “... 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 2 удаагийн гүйлгээгээр 185.000 төгрөгийн тухайн үл таних хүний өгсөн 5007792729 дугаарын данс руу өөрийн 5135717280 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй тагболсон ... ” /1хх 160­-161/,

хохирогч Х.О-ийн “... 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр мөнгөний хэрэг гараад фейсбүүкээр зээл гаргана гэх постыг тухайн үед уншаад тухайн фейсбүүк хаягтай хүнтэй чат бичсэн. Тэгээд тухайн хүнтэй эхлээд би 1.000.000 төгрөгийн зээл авъя гээд чат бичсэн. Тэгээд би тухайн хүнээс 1.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлэхээр болсон. Тэгээд надаас баталгаажуулалтын мөнгө гэж 5.500 төгрөг авсан. Тэгээд би тухайн хүнээс яг найдвартай зээл өгнө биз гээд асуусан чинь надаас дахин мөнгө хийх шаардлагатай гээд байсан. Тэгэхээр нь би энэ хүн худлаа хэлж байгаа юм байна гэж ойлгоод дахин фейсбүүкээр юм бичээгүй...” /1хх 189-190/,

хохирогч Г.Н-ын “... би 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөнгөний хэрэг гараад фейсбүүкээр зээл гаргана гэх постыг тухайн үед уншаад тухайн фейсбүүк хаягтай хүнтэй чат бичсэн. Тэгээд тухайн хүнтэй эхлээд би 1.000.000 төгрөгийн зээл авъя гээд чат бичсэн. Тэгээд тухайн хүн зээлийн хэмжээгээ нэмэгдүүлж болно гэхээр нь би 3.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлэхээр болсон. Тэгээд надаас эхлээд баталгаажуулалтын мөнгө гэж 42.100 төгрөг авсан. Тэгээд байж байгаад надаас гэрээний хураамж гээд 11.000 төгрөг нэхсэн. Тэгээд би тухайн мөнгийг хаан банкны 5720199690 тоот данс руу ямар нэг утга хийгээгүй мөнгөө шилжүүлсэн. Тэгээд байж байгаад мөнгөө асуух гээд фейсбүүкээ чатаа суусан чинь тухайн хүн намайг фейсбүүкээр блоклосон байсан... ” /1хх 220-221/,

хохирогч П.Б-ийн "... 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 45.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729 дугаарын данс руу өөрийн 5007689723 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон. ... ” /1хх 248-249/,

хохирогч У.Ц-ын “... 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 6 удаагийн гүйлгээгээр 561.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729 дугаарын данс руу өөрийн 5683140513 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон ...” /2хх 25-26/,

хохирогч Г.Г-ын “... би 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 2 удаагийн гүйлгээгээр 34.200 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729 дугаарын данс руу өөрийн 5108238629 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон. ... ” /2хх 48-49/,

хохирогч Х.Э-ийн “... би 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 60.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5019859160 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон. ... ” /2хх 72-73/,

хохирогч А.Ц-гийн “... би 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 17 удаагийн гүйлгээгээр 1.341.800 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5756032458 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон. ... ” /2хх 232-233/,

хохирогч Б.Б-ний “... би 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүк дээр их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу зээл авахаар нэг үл таних хүнтэй чатаар холбогдсон. Тэгээд нийт 5 удаагийн гүйлгээгээр 203.800 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 гэсэн дугаарын данс руу өөрийн 5498304812 дугаартай данснаас шилжүүлсэн. Би найзындаа Чингэлтэй дүүргийн 15-р хороонд байхдаа шилжүүлсэн. Тэгээд эргээгээд мөнгөө авъя гэхэд намайг блоклоод эргэж холбогдож чадаагүй... ” /2хх 122-123/,

хохирогч С.А-гийн “... би 2022 оны 8 дугаар сарын 01-нээс 02-ны өдрийн хооронд цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүн найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 4 удаагийн гүйлгээгээр 436.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5721316102 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” /2хх 150-151/,

хохирогч А.М-ын “... би 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 20.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5925142789 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” /2хх 174-175/,

хохирогч Б.Б-ийн “... 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 20.000 төгрөгийн тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5450608189 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй тагболсон ... ” /2хх 199-200/,

хохирогч Э.Х-ын “... 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр надад мөнгөний хэрэг гараад фейсбүүкээр хүүтэй мөнгө зээлэх хүн хайгаад байж байсан чинь М.Балжир гэх хаягтай фейсбүүк байхаар нь би чатаар мөнгө зээлэх үү гээд асуусан чинь мөнгө зээлнэ та хэдэн төгрөг зээлэх вэ гэхээр нь би 500.000 төгрөг зээлэх хэрэг байна гээд чатаар бичсэн чинь тэгвэл та барьцааны мөнгө гээд 115.000 төгрөгийг 5720199690 тоот дансанд хийгээрэй гээд чат бичихээр нь би тэр мөнгийг нь хэлсэн дансанд хийгээд мөнгөө асуусан чинь намайг фейсбүүкээсээ блок хийсэн байсан... ” /2хх 232-233/,

хохирогч Г.Д-ий "... 2022 оны 5 дугаар сарын 05-наас 06-ны өдрийн хооронд цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 5 удаагийн гүйлгээгээр 305.600 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729 дугаарын данс руу өөрийн 5044139311 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон ... ” /3хх 3-4/,

хохирогч Ж.Ц-ийн "... би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 50.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729 дугаарын данс руу өөрийн 5746079624 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” /3хх 34-35/,

хохирогч Т.Б-ийн “... 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр фейсбүүкээ үзээд байж байтал эрэгтэй хүний зурагтай үл таних хүн найдвартай зээл гаргана гэх утга бүхий пост оруулсан байсан. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан болохоор тэр хувь чатаар холбогдоод төгрөгийн зээл гаргах уу гэж асуусан чинь болно гэж хэлсэн. Тэгээд тэр хүнээс мөнгө авахаар болтол эхлээд гэрээ болон хураамжийн мөнгөө гэж 55.400 төгрөгийг төлөх ёстой байдаг юм тэр мөнгөө өгчих юм бол зээл чинь шууд гарна гэж хэлсэн. Тэр үед надад мөнгө маш их хэрэгтэй байсан тул тухайн хүний өгсөн 5720199690 дугаартай Б.Оюун-Эрдэнэ гэх хүний данс руу өөрийн 5025382972 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 55.400 төгрөгийг шилжүүлсэн ...” /3хх 58-59/,

хохирогч М.К-ы “... би 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Шинэчлэл хорооллын 804-42 тоотод байх гэртээ байж байтал фейсбүүк дээр их хэмжээний зээл гаргана гэх пост байсан. Тэр үед надад 5.000.000 төгрөг хэрэгтэй байсан тул тухайн хүнтэй фейсбүүк чатаар холбогдоод 5.000.000 зээлэх үү гэж асуусан чинь эхний ээлжид хураамжийн мөнгө төлөх ёстой гэж хэлсэн. Би тухайн үед тэр хүнээс хэдэн төгрөг төлөх талаараа асуусан чинь гэрээ хийхэд 25.200 төгрөг хэрэгтэй гэхээр нь хэлсэн мөнгийг нь шилжүүлсэн. Удалгүй дахиад гэрээний хураамжийн мөнгө гэж 45.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь хэлсэн мөнгийг нь дахин явуулсан. Намайг мөнгө явуулах болгонд янз бүрийн шалтаг хэлээд надаас мөнгө аваад байсан бөгөөд нийт 4 удаагийн гүйлгээгээр 180.700 төгрөгийг шилжүүлсэн ... тэр хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5753747867 дугаарын данснаас шилжүүлсэн... ” /3хх 71-72/,

хохирогч Г.О-ын “... 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр фейсбүүк дээр хүүтэй мөнгө зээлүүлнэ гэх пост байхаар нь тухайн постыг оруулсан хүнтэй холбогдоод 1.000.000 төгрөг зээлэх үү гэж асуусан. Тэгтэл тэр хүн урьдчилгаа болгож 105.100 төгрөг шилжүүлж тухайн мөнгөөр зээлийн гэрээ, бүртгэлийн хураамж, зээлийн хүү зэрэг багтана гэхээр нь би тухайн хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу 105.100 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн хүн надад удалгүй дансанд чинь мөнгө орно гэж хэлсэн боловч мөнгө ороогүй. Тэгэхээр нь би тэр хүн рүү чат бичих гэтэл миний фейсбүүкийг блок хийчихсэн байсан...” /3хх 87-88/,

хохирогч Б.Гын “... би 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөнгөний хэрэг гараад фейсбүүкээр зээл гаргана гэх постыг тухайн үед уншаад тухайн фейсбүүк хаягтай хүнтэй чат бичсэн. Тэгээд тухайн хүнтэй эхлээд би 1.000.000 төгрөгийн зээл авъя гээд чат бичсэн. Тэгээд тухайн хүн зээлийн хэмжээгээ нэмэгдүүлж болно гэхээр нь би 3.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлэхээр болсон. Тэгээд надаас эхлээд баталгаажуулалтын мөнгө гэж 42.100 төгрөг авсан. Тэгээд байж байгаад надаас гэрээний хураамж гээд 24.200 төгрөг нэхсэн. Тэгээд би тухайн мөнгийг хаан банкны 5720199690 тоот данс руу 5916084770 утгатай мөнгөө шилжүүлсэн. Тэгээд байж байгаад мөнгөө асуух гээд фейсбүүкээ чатаа суусан чинь тухайн хүн намайг фейсбүүкээр блоклосон байсан. ... ” /3хх 101-102/,

хохирогч О.Т-ын "... би 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ байж байтал фейсбүүк дээр их хэмжээний зээл гаргана гэх пост байсан. Надад тухайн үед 700.000 төгрөгийн зээл хэрэгтэй байсан тул тухайн хүн рүү хувь чат бичтэл зээлийн хүүний мөнгө болон зээлийн гэрээний хураамжийн мөнгө түрүүлээд шилжүүлчих юм бол зээл гаргаж болно гэж чат бичсэн. Эхлээд би зээлийн гэрээ гэж тухайн хүнд 35.000 төгрөг дараа нь зээлийн хураамж гэж дахин 35.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд нийт 2 удаагийн гүйлгээгээр 70.000 төгрөгийг шилжүүлсэн... би тэр хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5175118064 дугаартай данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 70.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /3хх 137-­138/,

хохирогч Э.Н-ийн "... би 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 2 удаагийн гүйлгээгээр 22.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729 дугаарын данс руу өөрийн 5245123234 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй тагболсон... ” /3хх 151/,

хохирогч М.Т-ийн “... би 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 3 удаагийн гүйлгээгээр 63.400 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5819091437 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” /3хх 174/,

хохирогч Т.П-ийн "... 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Даашка Даашка гэх фейсбүүк хаягаасаа мөнгө зээлэх зар хайгаад байж байсан чинь М.Балжир гэх фейсбүүк хаягаас хүүтэй мөнгө зээлнэ гээд зар байхаар нь би чатаар холбогдоод мөнгө хэр хурдан гарах вэ гээд асуусан чинь манай байгууллагаас мөнгө гарна аа та эхлээд манайхаас мөнгө авах гэж байгаа бол иргэний үнэмлэхийн зургаа ар талаас мөн өвөр талаас дараад мобайл банктай бол дансны дугаараа, мөн нэг надаар анкет бөглө гэхээр нь би хэлсэн болгоныг нь хийгээд чатаар явуулсан чинь одоо та урьдчилгаа хураамж гээд надаас 25.100 төгрөг өгөх хэрэгтэй гэхээр нь би ямар дансаар шилжүүлэх гэсэн чинь надад 5720199690 тоот дансыг өгөхөөр нь удаагүй шилжүүлсэн. Тэгээд би чатаар одоо би зээлэх 500.000 төгрөг авч болох уу гээд асуусан чинь надаас дахиад барьцааны мөнгө гээд 35.500 төгрөгийг нэхэхээр нь би тэр мөнгийг нь шилжүүлсэн. Дараа нь надаас нотариатын мөнгө гээд 30.000 төгрөг нэхэхээр нь би мөн адил удаагүй шилжүүлсэн. Тэгээд би чатаар мөнгөө асуусан чинь надад мөнгийг чинь хийсэн гээд намайг фейсбүүкээсээ блок хийсэн тэгээд би тэр хүнийг залилан хийдэг хүн байна гэж мэдсэн. ...’’ /3хх 193-194/,

хохирогч Б.О-ийн "... би 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өөрийн фейсбүүк хаягаар ороод байж байтал фейсбүүк дээр хүүтэй мөнгө зээлүүлнэ гэсэн зар байсан тэгээд тэр зарын хүнтэй чатаар холбогдоод зээл гаргах уу мөнгө зээлэх үү гэсэн чинь манайх зээл гаргаж байгаа гэхээр нь танайх 300.000 төгрөгийн зээл гаргах уу гэсэн чинь зээл гарна. Гэхдээ та иргэний үнэмлэхийн ар, өвөр зураг, утасны дугаар, регистрийн дугаар, дансны дугаар надаас аваад мөнгө гарахын тулд танаас барьцааны мөнгө гэж 25.000 төгрөг хэрэгтэй тул та миний 5720199690 тоот данс руу шилжүүл гэхээр нь би 25.000 төгрөгийг шилжүүлсэн... Тэгээд байж байсан чинь надаас дахиад 25.000 төгрөг шилжүүл гэхээр нь би уурлаад юу гэж мөнгө шилжүүлэх юм би мөнгөө буцааж авмаар байна гэсэн чинь одоо шилжүүлэх боломжгүй гээд байхаар нь цагдаад мэдэгдсэн. ... ” /3хх 213-214/,

хохирогч Н.Д-гийн “... би 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 7 дугаар сарын 03-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 5 удаагийн гүйлгээгээр 785.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690, 5007792729 дугаарын данс руу өөрийн 5120176288 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” /3хх 233/,

хохирогч Э.Б-лын “... би 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 25.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5009806753 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” /4хх 12-13/,

хохирогч Г.А-ийн “... би 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 53.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5810111216 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон. ...” /4хх 37-38/,

хохирогч А.Га-ын “... би 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 2 удаагийн гүйлгээгээр 155.100 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729 дугаарын данс руу өөрийн 5026677704 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон. ... ” /4хх 62-63/,

хохирогч Д.Н-ын “... 2022 оны 6 дугаар сарын 21-нд би фейсбүүк хараад сууж байтал маш хүү багатай мөнгө зээлнэ, орлого тодорхойлохгүй зээлийг шуурхай гаргана гээд зар байсан. Тэр зарыг М.Балжир гэх хаягтай хүн байсан. Тэгээд би фейсбүүк хаяг руу нь 3.000.000 төгрөгийн зээл авах гэсэн юм юу бүрдүүлэх вэ гэж чат бичсэн чинь манайх зээл өгч байгаа зээл авахын тулд та иргэний үнэмлэхийн зургийн ар болон өвөр талын зургийг нь дараад мөн дансны дугаартайгаа явуулчих танаас ямар нэгэн орлого тодорхойлох шаардлага байхгүй гэхээр нь иргэний үнэмлэхийн зургийг ар болон өвөр талаас дараад өөрийн 5035324611 гэх тоот дугаараа чатаар явуулсан. Тэгсэн надаас таны зээл одоо гарна гэхдээ та нотариатын мөнгө болох 55.500 төгрөгийг 5720199690 гэх дансанд тушаахад болно тэгээд таны зээл гарна гээд хэлэхээр нь би тэр мөнгийг нь тушаасан чинь нөгөөдөр таны зээл гарна. Та нөгөөдөр над руу хандаарай гэж хэлсэн. Тэгээд би нөгөөдөр нь чатаар одоо зээл маань болж байгаа юу гээд асуусан чинь таны зээл бүтсэн удахгүй гарна та гэрээний мөнгө болох 104.200 төгрөгийг дансанд хийгээд таны зээл гаргахад бэлэн болсон гэж чат бичихээр нь одоо тэгвэл тэр мөнгийг нь хийчихвэл гарна биз дээ гээд асуусан чинь тэр асуудалгүй гээд асуусан чинь тэр асуудалгүй гээд байхаар нь мөнгийг нь хийчихвэл гарна биз дээ гээд асуусан чинь тэр асуудалгүй гээд байхаар мөнгийг нь хийсэн чинь намайг фейсбүүк хаягаасаа блок хийсэн тэгээд би залилуулснаа мэдсэн. ... ” /4хх 87/,

хохирогч О.Н-ын “... би 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 24.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5042745959 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” /4хх 109-110/,

хохирогч Э.М-ийн “... би 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүкээ үзээд байж байтал найдвартай зээл гаргана гэх пост оруулсан байсан. Тэгэхээр нь би тухайн хүн рүү холбогдоод 500.000 төгрөг зээлэх үү гэж асуутал болно гэж хэлээд эхлээд хураамж мөнгө авна гэсэн. Би зээлийн нөхцөлийн зөвшөөрөөд эхлээд 11.000 төгрөг, дараа нь 35.500 төгрөг сүүлд нь 85.100 төгрөг нийт 3 удаагийн гүйлгээгээр 131.600 төгрөг шилжүүлтэл удалгүй мөнгө чинь орно гэж хэлсэн. Ингээд би мөнгө орж ирэхгүй байхаар нь гайхаад буцаад чат бичих гэсэн чинь намайг фейсбүүкээр блок хийчихсэн байхаар нь өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн...” /4хх 127-128/,

хохирогч Г.О-ын “... би 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр фейсбүүк үзээд байж байтал найдвартай зээл гаргана гэх пост байсан. Тэгэхээр нь би тухайн хүн рүү хувь чатаар холбогдоод 1.000.000 төгрөг зээлэхээр болтол надад зээлийн хураамжийн мөнгө болох 20.000 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Ингээд тэр хүн Хаан банкны 5720199690 дугаарын дансыг өгөхөөр нь би 20.000 төгрөг шилжүүлсэн... ” /4хх 141-142/,

хохирогч Б.Г-ын “... би 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүк үзээд байж байтал эрэгтэй хүний зурагтай найдвартай зээл гаргана гэх пост оруулсан байсан. Тухайн үед надад 500.000 төгрөг хэрэгтэй байсан болохоор тухайн хүн рүү чат бичтэл зээлийн хураамж гэж 5.500 төгрөгийг 5720199690 дугаарын данс руу хийчих гэж хэлэхээр нь би тухайн дансанд 5.500 төгрөг хийсэн. Тэгтэл дахиад одоо зээлийн гэрээ хийнэ урьдчилгаа болгож 50.000 төгрөг хийчих гэж хэлэхээр нь мөнгө байгаагүй тул дахиж асуусан мөнгийг нь хийж чадаагүй. ...” /4хх 154-155/,

хохирогч Т.Нийн “... би 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр фейсбүүк үзээд байж байтал найдвартай зээл гаргана гэх пост байсан. Тэгэхээр нь би тухайн хүн рүү хувь чатаар холбогдоод 500.000 төгрөг зээлэхээр болтол надад зээлийн хураамжийн мөнгө болох 20.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд тэр хүн Хаан банкны 5720199690 дугаарын дансыг өгөхөөр нь би 20.000 төгрөг шилжүүлсэн... ” /4хх 168-169/,

хохирогч Ц.Г-ын “... би 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүк үзээд байж байтал найдвартай зээл гаргана гэх утгатай пост оруулсан байхаар нь тухайн хүний хувь чат руу зээл гаргах уу гэж асуусан.Тэгтэл тэр хүн хэдэн төгрөг авах вэ гэхээр нь би 1.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлтэл зээлийн гэрээний шаардлагатай 10.000 төгрөг шилжүүлчих гэж хэлээд 5720199690 дугаарын данс өгсөн. Би тэр хүний өгсөн данс руу өөрийн хүү болох Г.Гансайхан 5030654509 дугаарын данснаас 10.000 төгрөг шилжүүлээд мөнгө хэзээ орох талаар нь асуусан чинь удахгүй орно гэж хэлсэн боловч намайг блок хийчихсэн. ...” /4хх 182-183/,

хохирогч Ц.А-гийн “... 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр би фейсбүүк хараад сууж байтал М.Балжир гэх фейсбүүкээс хүүгүй мөнгө зээлнэ гэсэн зар байхаар 300.000 төгрөг зээлж болох уу гээд чатаар асуусан чинь манайх мөнгө асууж байгаа та барьцааны мөнгө гээд 25.200 төгрөгийг 5720199690 тоот дансанд хийгээрэй гээд чат бичихээр нь би тэр мөнгийг нь хэлсэн дансанд хийгээд мөнгөө асуусан чинь намайг фейсбүүкээсээ блок хийсэн байсан... ” /4хх 195-196/,

хохирогч Б.Э-ын “... би 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк дээр их хэмжээний зээл гаргана гэсэн зарын дагуу үл таних хүнтэй чаталж холбогдсон. Тэгээд тэр хүн зээл гаргаж өгнө найдвартай гээд тэр хүний данс руу 2 удаагийн гүйлгээгээр 11.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5302880984 дугаартай данснаас шилжүүлсэн... ” /4хх 218-219/,

хохирогч И.Н-ийн “... 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр надад мөнгөний хэрэг гараад мөнгө зээлэх хүн фейсбүүк дээр байгаа эсэхийг хараад сууж байтал М.Балжир гэх фейсбүүк хаягаас хүүгүй мөнгө зээлнэ гэсэн зар байхаар нь мөнгө зээлэхэд юу юу шаардлагатай вэ гэж асуухад та иргэний үнэмлэхийн зургаа ар болон өвөр талаас нь дараад мөн та дансны дугаараа өгөөрэй гэхээр нь би хэлсэн ёсоор нь зургаа дарж явуулаад дансны дугаараа өгсөн чинь та одоо нотариатын мөнгө болох 11.500 төгрөгийг шилжүүл гээд надад 5720199690 тоот данс өгөхөөр нь тэр данс руу хэлсэн мөнгийг нь шилжүүлээд зээлээ авах гэсэн чинь та одоо барьцааны мөнгө болох 10.100 төгрөгийг шилжүүл гэхээр нь би тэр мөнгийг тэр даруй шилжүүлсэн...” /4хх 245/,

хохирогч С.Э-ын “... би 2022 оны 5 дугаар сарын 25-наас 26-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 7 удаагийн гүйлгээгээр 793.700 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5125063123 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” /5хх 17-18/,

хохирогч Э.Э-ын “... би 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 35.500 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5042087103 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ’’ /5хх 46-47/,

хохирогч М.П-ийн “... би 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 55.500 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5810002829 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” /5хх 70-71 /,

хохирогч Д.Б-гийн “... би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк дээр найдвартай зээл гаргана гэсэн зарын дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 50.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5302880984 дугаартай данснаас шилжүүлсэн. Би уг нь өөрийн 5302880984 дугаарын дансаа нээх ашиглаад байдаггүй юм. Тухайн үед мөнгөний хэрэг гараад байсан болохоор үл таних хүнээс мөнгө зээлэх гэж байгаад залилуулчихсан юм... ” гэх мэдүүлэг /5хх 95/,

хохирогч Д.Б-ын “... 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 9 удаагийн гүйлгээгээр 90.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5818597125 дугаартай данснаас шилжүүлсэн.Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” /5хх 121-122/,

хохирогч А.Ц-гийн “... би 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн Хүчит Шонхор захад явж байхдаа цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 11 удаагийн гүйлгээгээр 582.300 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5913101789 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон. ... ” /5хх 149-150/,

хохирогч Ч.А-ийн “... би 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний хэрэг гараад мөнгө зээлэх санаатай фейсбүүк дээр хүү багатай мөнгө зээлнэ гэсэн утгатай зөр харж байтал фейсбүүк дээр хүү багатай мөнгө зээлнэ гэсэн утгатай М.Балжир гэх фейсбүүк хаягтай хүн байхаар нь танайхаас мөнгө зээлэхэд ямар шалгуур хангах вэ гэж асуухад манай зээлийг чирэгдэлгүй хурдан шуурхай гаргана танаас иргэний үнэмлэхийн ар, өвөргүй зураг мөн дансны дугаар, барьцааны мөнгө хэрэг болно. Танаас ямар нэгэн орлого шаардахгүйгээр зээлийг шуурхай гаргана гэж чат бичсэн. Би 5.000.000 төгрөг зээлэх хэрэг гараад байна гэхэд та гэрээний хураамж 5720199690 гэх дансанд 55.000 төгрөгийг тушаахад болно гэхээр нь тэр даруй тушаасан. Надаас баталгаажуулалтын мөнгө гээд 41.400 төгрөгийг нэхэхээр нь тушаасан... надаас нийтдээ 1.958.000 төгрөг гарсан. Би зээл болсон байх гээд чатаар асуусан чинь намайг фейсбүүк хаягаасаа блок хийсэн байхаар нь залилуулсан гэдгээ мэдсэн ...” /5хх 169-170/,

хохирогч Б.Д-ын “... би 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 2 удаагийн гүйлгээгээр 370.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5518058855 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон cap хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон. ...” /5хх 193-194/,

хохирогч Ч.О-ийн “... 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк дээр зээл гаргана гэсэн зарын дагуу зээл авахаар болоод тухайн фейсбүүк хаягтай чатаар харилцаж байгаад 2 удаагийн гүйлгээгээр 41.200 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5749932899 дугаартай данснаас шилжүүлсэн. ...” /5хх 221-222/,

хохирогч М.Ж-ын “... 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 3 удаагийн гүйлгээгээр 130.200 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5587029264 дугаартай данснаас шилжүүлсэн. ... ” /5хх 249/,

хохирогч Л.Б-ийн “... 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 10.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5021635260 дугаартай данснаас шилжүүлсэн. ...” /6хх 17/,

хохирогч Б.Э-ийн “... 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 2 удаагийн гүйлгээгээр 31.500 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5030440632 дугаартай данснаас шилжүүлсэн. ...’’ /6хх 36/,

хохирогч Д.Б-ийн “... 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк дээр зээл олгоно гэсэн зарын дагуу зээл авахаар тухайн үеийн нэрийг нь санахгүй байна. Одоо бол Наранбаатар гэсэн нэртэй болчихсон байсан. Нийт 2 удаагийн гүйлгээгээр 17.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5863221024 дугаартай данснаасаа шилжүүлсэн... ” /6хх 55-56/,

хохирогч Э.М-гийн "... 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүк дээр найдвартай зээл гаргана гэсэн зарын дагуу үл таних хүнтэй чаталж холбогдсон. Тэгээд тэр хүн зээл гаргаж өгнө найдвартай гээд тэр хүний данс руу 1 удаагийн гүйлгээгээр 20.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5920404070 дугаартай данснаасаа шилжүүлсэн. ...” /6хх 86-87/,

хохирогч С.О-ийн “... 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүк дээр их хэмжээний зээл гаргана гэсэн зарын дагуу үл таних хүнтэй чатлаж холбогдсон. Тэгээд тэр хүн зээл гаргаж өгнө найдвартай гээд тэр хүний данс руу 3 удаагийн гүйлгээгээр 76.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729, 5720199690 дугаарын данс руу өөрийн 5024929063 дугаартай данснаасаа шилжүүлсэн. ...” /6хх 119-120/,

хохирогч Н.Н-ийн “... 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк дээр ззэл олгоно гэсэн зарын дагуу зээл авахаар тухайн үеийн нэрийг нь санахгүй байна. Одоо бол Наранбаатар гэсэн нэртэй болчихсон байсан. Нийт 2 удаагийн гүйлгээгээр 135.500 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5059538364 дугаартай данснаас шилжүүлсэн... ” /6хх 148-149/,

хохирогч Б.У-ын “... 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк ухаж байгаад найдвартай зээл гаргана гэсэн зарын дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 15.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5035710196 дугаартай данснаасаа шилжүүлсэн. ... ’’ /6хх 179-180/,

хохирогч С.Б-ын “... 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 5 удаагийн гүйлгээгээр 102.600 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5561083696 дугаартай данснаас шилжүүлсэн. ...” /6хх 208-209/,

хохирогч Б.О-ийн “... 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 20.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729 дугаарын данс руу өөрийн 5683074864 дугаартай данснаас шилжүүлсэн. ...” /6хх 224-225/,

хохирогч А.А-ын “... 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 20.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5914143854 дугаартай данснаас шилжүүлсэн. ...” /6хх 246-247/,

хохирогч Д.Ж-ийн “... 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 125.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5750940964 дугаартай данснаас шилжүүлсэн. ...” /7хх 20-21/,

хохирогч Т.З-ын “... 2022 оны 6 дугаар сарын 21-нээс 23-ны өдрийн хооронд цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 2 удаагийн гүйлгээгээр 159.700 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5035324611 дугаартай данснаас шилжүүлсэн. ...” /7хх 44-45/,

гэрч Т.Н-ийн “... тухайн данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. Би 2021 онд анх Хаан банк дээр очиж нээлгүүлж байсан... би тухайн өөрийн эзэмшлийн дансыг өөрөө ашигладаг мөн манай салсан нөхөр болох Батсайханы Б.О гэх хүн 2021 оноос хойш ашиглаж байсан байх бид 2 салаад 2-3 cap холбоогүй байна... Би миний тухайн дансаар гэмт хэрэг үйлдэгдэж байсныг мэдээгүй байж байгаад 2022 оны 09 дүгээр сард цагдаагийн байгууллагаас надтай яриад болсон зүйлийн талаар мэдсэн. Тэгээд миний тухайн эзэмшлийн дансыг надаас өөр манай салсан нөхөр ашигладаг байсан ба Б.Ооос асуусан чинь миний дансаар хүмүүсийг залилж мөнгө авдаг талаар хэлж байсан. Тэгээд би салсан нөхөр Б.О нь миний дансаар гэмт хэрэг үйлдэж байсан талаар мэдсэн. ...” /1хх 11-12/,

гэрч Б.О-ийн “... тухайн данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. Би 2001 онд анх Хаан банк дээр очиж нээлгүүлж байсан... би тухайн өөрийн эзэмшлийн дансыг өөрөө ашигладаг мөн манай төрсөн хүү болох Батсайханы Б.О нь ээж цалингаа авах гэсэн юм аа та банкны картаа өгчих гэхээр нь би өөрийн 5720199690 дугаарын данстай Хаан банкны картаа 2021 оноос хойш ашиглаж байсан... Би тухайн дансаар гэмт хэрэг үйлдэгдэж байсныг мэдээгүй байж байгаад 2022 оны 09 дүгээр сард цагдаагийн байгууллагаас надтай яриад болсон зүйлийн талаар мэдсэн. Тэгээд миний тухайн эзэмшлийн дансыг надаас өөр манай төрсөн хүүхэд Б.Ооос асуусан чинь миний дансаар хүмүүсийг залилж мөнгө авдаг талаар хэлж байсан. Тэгээд хүү Б.О нь миний дансаар гэмт хэрэг үйлдэж байсан талаар мэдсэн. ...” /1хх 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

хохирлын тооцоо хийсэн тэмдэглэл /7хх 58-61/, Хаан банкны дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 128-132/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь тохироогүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгох хэрэгтэй.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд, шүүгдэгч Б.Оын хувьд олон удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж, тухайн олсон мөнгөө согтууруулах ундаа хэрэглэхдээ болон амьжиргаанд зарцуулсан гэх боловч гэмт хэрэг үйлдсэн хугацааны хувьд 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх буюу 6 сар 20 хоногийн хугацаанд, нэр бүхий 64 хохирогчоос нийт 11.792.350 төгрөгийг залилсан буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдсэн нь байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхээргүй байна гэж дүгнэлээ.

Нөгөөтэйгүүр, Б.О нь урьд залилах гэмт хэргийг үйлдэж байгаагүй, анх удаа залилах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хугацааны хувьд богино, хохирлын хэмжээ их биш, тэрээр тухайн үед зөөгчийн ажил эрхэлдэг байсан зэргээс түүнийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх боломжгүй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлж шийдвэрлэлээ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж,  шүүгдэгч Б.Оын гаргасан “... оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Оын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Шүүгдэгч Б.Од прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Оыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохимол байдлыг зориудаар бий болгон залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 2 жил 10 сар хорих ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын цагдан хоригдсон 70 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ   

                                             ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ