| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 101/2024/10275/И |
| Дугаар | 197/ШШ2025/00172 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/00172
2025 01 20 197/ШШ2025/00
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, тоотод байрлах Омни капитал ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, М.О /РД: .../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 201,518 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч М.О холбогдуулан 201,518 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Омни капитал ББСБ ХХК нь М.О тэй 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 213 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 305,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z12914 тоот зээлийн Хаан банкны тоот дансанд хийсэн. Хариуцагч М.Одгэрэл нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээлийн хугацаа дуусаж үндсэн зээлээс 159.150 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 145,850 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 555 хоног зээлийн гэрээний 45+ хугацаа хэтэрсэн 156-7 удаагийн сунгалтаар 354 хоногийн хүү 210,500 төгрөг, шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 157,883 төгрөгийг хасаж нийт хүү 52,617 төгрөг, нийт 201,518 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагч М.О нь Омни капитал ББСБ ХХК-д 201,518 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч М.О холбогдуулан 201,518 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 , 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч М.О холбогдуулан 201,518 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,696 төгрөгийн тал хувь буюу 3,348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,348 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ